-“Саусгоби сэндс” “Чайлко” компанийн гэрээтэй холбоотой асуудлаар олон талын мэдээлэл гарч байна. Энэ бүхнийг зогсоох хуулийн төслийг батлахад цөөхөн хоног үлдлээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ хуулийн төсөл “Саусгоби сэндс” “Чайлко”-гийн болон гадны хөрөнгө
оруулалтын эсрэг авч байгаа арга хэмжээ биш. Хоёр жилийн өмнө хэлэлцэгдээд явж
байсан хуулийн төсөл. Огт хааж хориглож байгаа зүйл биш. Манай улсын нутаг
дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын
Засгийн газарт мэдэгдэж, зөвшилцөж байгаач. Энэ хөрөнгө оруулалт Монгол Улсын
экспорт, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг манай талд хэлж байх
хэрэгтэй.
-Гадаадын хэвлэлээр цацагдсан мэдээллээр Монгол Улсын Засгийн газар аман байдлаар зөвшөөрөл өгсөн гэсэн. Энэ мэдээллийг албан ёсоор няцаасан мэдэгдлийг манай улсын Засгийн газар няцаасан уу?
-Энэ ташаа мэдээлэл гэдгийг бид холбогдох газруудад нь мэдэгдсэн. Ийм мэдээлэл
гарсанд харамсаж байгаагаа мэдэгдсэн. Хууль “Саусгоби сэндс”, “Чайлко”
компанийн үйл ажиллагаатай холбоогүйгээр хэлэлэцэгдэж, энэ долоо хоногт
батлагдана байх. Ажлын хэсэг нэлээд шахуу хуралдаж байна.
-Уржигдар Гадаад харилцааны яаман дээр нүүрс олборлогчдыг дуудан, экспортын татвар тавих асуудлыг хөндсөн гэсэн. Манайх хэчнээн хувийн татвар тавих гэж байгаа юм бэ?
-Монгол Улс өнгөрсөн онд 21.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ утгаараа нүүрс
манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болоод байна. Үнийн дүнгээр тооцвол энэ
нь 1.5 тэрбум орчим ам.доллар гэсэн үг. Эндээс Монгол Улсад 400 гаруй мянган
ам.долларын татвар ногдуулсан. Энэ жил 41 сая тонн орчим нүүрс экспортлоно гэж
тооцоолж байна. Эндээс 958 тэрбум төгрөгнийн орлого олохоор тооцоолж байна.
Манай экспортолж байгаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшнаас бага байна
гэдгийг бид нүүрс экспортлогчдод танилцуулсан. Хятадын боомт дээр байгаа
нүүрсний үнээс Америк, Австралийнхаас 50-90 хувь хямд байна. Үүний учир
шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үнээ дэлхийн зах зээлийн хэмжээнд хүргэх
нь Монгол Улсын экспортын бодлогын гол зорилго байх ёстой. Тиймээс бид татварын
асуудлаа танилцуулсан. Бизнес эрхлэгчидтэй санал солилцсон.
-Хэзээнээс татвар тавигдах вэ?
-Одоо бид төслөө боловсруулаад ажиллаж байна.
Эх сурвалж
Shuud.mn
Shuud.mn
2012 оны 4-р сарын 19, Пүрэв гариг
No comments:
Post a Comment