УИХ-аар
Тавантолгойн асуудал хэлэлцэж буй энэ үед гишүүд янз бүрийн байх суурь
баримталж байна. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын байр суурийг сонирхсон юм.
-Тавантолгойн
хөрөнгө оруулалтын асуудал дээр та ямар байх суурьтай байна вэ? Сүүлийн үед
нийгэмд уг сэдвээр янз бүрийн хувилбар дэвшүүлэх боллоо. Харин таны бодол?
-Тавантолгойн асуудал дээр эцсийн
бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Эцсийн бүтээгдэхүүн
гаргана гэдэг нь Тавантолгойд коксын үйлдвэр байгуулах, Оюутолгойд баяжуулах
үйлдвэр барих л хоёр асуудал байгаа юм. Энэ бүхэнд ажиллах нөхцөл бүрдчихсэн юм
уу гээд үзэхээр аль аль нь хоорондоо уялдаа холбоогүй юм яриад байгаад гайхаад байна.
Бод л доо, төмөр замыг асуудлыг хэлэлцэж байхад солонгосчуудыг бидэнд туслах
гэж байгаа юм гэж байгаад л баталсан. Тэгсэн хэрнээ солонгосчуудыгаа энэ төсөлд
оруулахгүй гээд ярьж суудаг. Солонгосчууд коксыг зөөхийн тулд төмөр зам барьж
өгөх гээд байна шүү дээ. Ийм мэтчилэн хоорондоо уялдаагүй юм яриад байгааг
ойлгохгүй байна. Яагаад тэд бидэнд туслах гэж байна вэ гэвэл эцсийн дүндээ
өөрсдөө юм авах гэж л тэр. Гэтэл оруулах оруулахгүй гээд ярьж байгаа байхгүй
юу. Ийм асуудлыг хоорондоо уялдаагүй, хамаагүй савлагаатай хийж болохгүй л дээ.
Болно, болохгүй гэдэг үндэслэлээр л гаргах хэрэгтэй. Яагаад үүнийг хийх гэж
байна вэ, болох уу, болохгүй юу гэдгийг үндэслэлтэй нь гарга. Хийх гээд байгаа
юм бол ямар үр дүн гаргахыг нь тодорхой болго. Түүнээс Тавантолгойгоос хувь
хүртдэг хэдэн хүмүүс дахиад хувиа нэмэх гээд байгаа юм уу, хэдэн компанийн
тамгатай хүмүүс бусдаасаа илүү хувь хүртэх гээд байгаа эсэх нь ойлгомжгүй
байна. Бас бид л энэ төсөлд орох ёстой гэж хандаад байгаа нь ч сонин санагдаж
байна.
-Засгийн
газрын баримталж буй байр суурийг юу гэж үзэж байна вэ?
-Засгийн газрын яриад байгаа зүйлд
шийдэгдсэн гэхээр юм алга. Тэгээд ч 20 хувь нь байна уу, таван хувь байна уу,
сонин биш байна. Миний хувьд эцсийн бүтээгдэхүүн гаргах нь л чухал.-Мэдээж
Засгийн газар таны ярьж байгаа шиг боловсруулах үйлдвэр барих асуудлыг хөндсөн
шүү дээ?-Байр суурь нь тийм ч яаж барих вэ гэдгийг хөндсөн билүү.Үүнийг та нар
асуугаад үз дээ. Ер нь үйлдвэр гэдэг зүйл зүв зүгээр баригдахгүй нь ойлгомжтой.
Үйлдвэр ашигтай ажиллах ёстой. Харин үүнийгээ яаж бодож боловсруулсныг нь асуух
хэрэгтэй. Бас нэг зүйлийг асуухад Оюутолгойн төслийг хэлэлцэх үед усны асуудлыг
нь улиг болтлоо хөндөж байсныг санаж байгаа биз дээ. Тэгвэл боловсруулах
үйлдвэрт ямар ч тохиолдолд голлох зүйл нь ус байдаг. Ялангуяа коксжсон үйлдвэрт
хамгийн гол зүйл нь ус. Гэтэл хаа байна, тэр ус чинь. Ямар ч судалгаа хийгдсэн
зүйл алга. Бид Оюутолгойн үед усныхаа бүх нөөцийг үнэгүй ашиглуулах гээд
өгчихсөн шүү дээ. Бүр үнэ төлбөргүй хэрэглэ гээд бэлэглэсэн биз дээ.
-Тавантолгойн
асуудал дээр ТЭЗҮ-ийг хийгээгүй байж төслийг батлах гэлээ гэсэн шүүмжлэл гарч
байна?
-Ингэж чухал асуудлыг хүчээр шийдвэл
үр дүн нь ямар гарах вэ гэдэг нь тодорхой шүү дээ.
-Гол
нь Засгийн газрын зүгээс хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр
яаравчлуулаад байгаа юм биш үү?
-Миний хувьд ч гэсэн хурдан
шийдээсэй гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн гол нь Монгол Улсынхаа улстөр,
эдийн засаг, геополитикийн хувьд хурдан зов шийдэх хэрэгтэй. Гэхдээ аль аль
талдаа зөв хийгээсэй. Магадгүй хэдэн үеэрээ хараалгах юм хийчих ч юм бил үү
гэдэг дээр би их болгоомжилж байна.
-Төмөр
замын бодлого дээр ямар байр суурьтай байсан бэ?
-Дэмжсэн. Харин цааш нь улам
дэлгэрүүлэх хэрэгтэй.
-Төмөр
замын бодлого дээр лобби орсон гэж үзэж байгаа. Дэлхий нийт нарийн царигийг
сонгочихоод байхад Монгол Улс өргөнийг сонголоо гээд л?
-Монгол Улсын зах зээл Хятад биш шүү
дээ. Тэгээд ОХУ руу гарахдаа дугуйгаа солихгүй зах зээлтэйгээ холбогдож байвал
боллоо шүү дээ. Хятад руу гарах ямар шаардлага байна. Тэгээд ч хятадууд төмөр
замаар нүүрс авахгүй гэдгээ хэлчихсэн. Хятадын төмөр замыг тавилаа гэхэд
дотооддоо явахдаа дугуйгаа солих юм уу. Төмөрзамыг нарийн болгох шиг тэнэглэл
байхгүй.
-Нэгэнт
тантай уулзсаных, нэг зүйл тодруулмаар байна. Сүүлийн үед экс Ерөнхийлөгч
Н.Энхбаярыг, ҮШН-ын экс дарга М.Энхсайхантай хамтран нам байгуулах гэж байна
гэсэн яриа улстөрийнхөн дунд тархаж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Тийм үү. Болж л байна шүү дээ.
Яагаад болохгүй гэж. Харин М.Энхсайхантай хамтраад нам байгуулж байна гэвэл муу
шүү.
-Яагаад
муу гэж?
-Юу яагаад гэж? Надад Энхсайханы нам
сонин санагддаг. Намын удирдах зөвлөлөөрөө Зас-гийн газарт орж бизнес хийсэн
хоёр ч удаагийн тохиолдол байгааг "санаж байна. М.Энхсайхан улс-төрч,
эдийн засагч хүний хувьд чадварлаг, өө хэлэх аргагүй хүн.Хийсэн ч юмтай. Гэхдээ
л хувь хүн талаасаа хуйвалдаанч, дотооддоо зөрчилддөг хүн юм. Миний санаж
байгаагаар хамгийн анх Ерөнхий сайд болчихоод албан тушаалаа өгөхдөө огцорсон
танхимынхаа сайд нартай нийлээд «Премьер» гэдэг компани байгуулж байсан. Тийм
түүх дэлхийн аль ч улс оронд байдаггүй. Өөрөөр хэлбэл огцорсон Засгийн газрын
танхимын сайд нар нийлээд компани байгуулж байсан тохиолдол байхгүй гэсэн үг.
Ийм асуудлыг хуулиар хориглох ёстой. Монгол Улсын бүх нууц мэдээллийг мэдэж
авчихаад компани байгуулж болох уу. Энэ бол цэвэр луйвар байсан юм шүү. Түүх
гэрчилнэ.
-Магадгүй
экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нам дотроо ганцаардаж, улстөр хийх боломж олдохгүй
болоод тийм шийдэлд хүрсэн юм болов уу?
-Намын дарга байсан хүн хэзээ ч
ганцаарддаггүй.
-Танай
намаас түүний үйл хэргийг дэмждэг дэмжигчид шинэ намд нь орно гэдэг яриа байна
л даа?
-Орно л биз дээ. Харин ч манай намын
үзэл баримтлалыг дэмжих нам бий болж байвал сайн л биз. Гэхдээ элсэх хүртлээ
туйлширч болохгүй. Эх орныхоо эрх ашгийг хамгаалсан, үзэл баримтлалтай бодлого
явуулах хэрэгтэй л дээ.-Магадгүй танд намдаа орооч гэдэг санал тавибал хэрхэн
хүлээж авах вэ?-Наад тийм санал тавихгүй. Би «ясны» МАХН-ын гишүүн гэдгийг
онцолъё.
-Итгэл
үнэмшил өөрчлөгдөөд ирвэл энэ сонголтыг хийх үү?
-Xүний итгэл үнэмшил өөрчлөгддөггүй
юм. Хэрэв тэгж өөрчлөгдвөл новшийн хүний шинж. Ер нь итгэл үнэмшил муутай, аль
нэг намыг дагаж холбирдог хүмүүс чинь жинхэнэ новшнууд байхгүй юу.
-Улстөрд
гуравдагч хүчин хэрэгтэй гэж ярьдаг ч одоогийн иргэний хөдөлгөөнийхөн лав биш
гэдэг нь харагдсан. Бас бусад намууд ч гэсэн. Тэгэхээр энэ бүхэнд орон зай
байгаа юм биш үү?
-Хөөрхий дөө, иргэний хөдөлгөөнийхөн
гэж хэдэн суурь муутай хүмүүс л байдаг юм шүү дээ. Боловсролын хувьд төдийгүй
итгэлүнэмшлээрээ явж чадахгүй гэдэг нь харагдлаа. Холбирсон, өөрийн үзэл
баримтлал байхгүй, итгэл үнэмшлээрээ цаашаа явж чадахгүй, сонгуульд ялсан
нэгийг нь дэмжээд өөрийн гэсэн үзэл баримтлалгүй байвал хэн дэмжих юм бэ.
Дэмжих гээд байвал дэмжсэн шиг дэмж.
-Экс
Ерөнхийлөгч Н.Энхбаярыг иргэний хөдөлгөөний ард байгаа гэлцдэг. Тодруулах юм
бол Амлалт нэхэх ард түмний холбооны гол санхүүжүүлэгч байсан гэж харддаг.
Магадгүй экс Ерөнхийлөгч улстөрийн гарцаа МАХН биш иргэний хөдөлгөөн гэж харсан
юм биш биз?
-Тэгж хараагүй байлгүй дээ.
Гудамжинд гарсан улстөрч улс-төрийн тогоонд ороход үнэхээр хэцүү байдаг. Харин
эсрэгээрээ гудамжныхан улстөрд их түргэн орж ирдэг. Энэ нь намуудад төлөвшил
гэдэг зүйл байхгүйг харуулж байгаа юм. Өнөөдөр АН-д О.Магнай, Ж.Батзандан хоёр
орж ирээд ямар хурдан албан тушаал авч байна вэ. Г.Уянгыг хар. Нэг иймэрхүү
үзэгдлүүд Монголын.улстөрд яваад байна. М.Ичинноров гэдэг ичдэггүй нэг нөхөр
хэдэн жил манай намыг хараан зүхэж, муу хэллээ. Одоо Ерөнхий сайд, МАХН-ын
даргын орон тооны бус зөвлөх хийгээд л явж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ.
Намын төлөвшил, үзэл баримтлалын тухай асуудал хаачив-аа. Ийм хүмүүсийн аль
алийг нь намдаа авах хэрэггүй л байхгүй юу. Эдгээр хүмүүс яаж ч харааж, зүхэж
байсан тэр чигээрээ гудамжиндаа л байх хэрэгтэй шүү дээ. Тэгж салж нийлсэн
хүмүүст итгэл үнэмшил гэдэг зүйл байдаггүй юм.
-Асуудлын
гол нь танай намын удирдлагад байна уу?
-Удирдлагад ямар ч хүн гарсан намын
гишүүдийн үүр, хороод дээр ажиллаж байгаа байдал идэвх муутай байгаа нь
харагдаж байна. Бас өч төчнөөн төгрөг идэж уусан гээд янз бүрийн хэл аманд
өртсөн хүмүүсээ бид дахин дахин сонгож, эрх мэдэл албан тушаал өгч гаргаж ирээд
байна. Олонхийн зарчим гэж зөвхөн гар өргөөд шийдчихдэг. Гэтэл, тэр хүмүүс чинь
rap өргөлтийг зохион "байгуулдаг учраас огцрохгүй, солигдохгүй бахь
байдгаараа байна шүү дээ.
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment