УИХ-ын гишүүн Г.Батхүү Манайх түүхий эд төмөрлөгөө шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо сэлбэг материал үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа билээ. Мөн өөрийн гэсэн боловсон хүчин бэлтгэхэд төр засгаас тодорхой санал санаачилга гарган ажиллаж байна. Дотоодын боловсон хүчнийг бэлтгэхийн тулд техник сэтгэлгээтэй залуусыг дэмжиж буй. Үүний нэг илрэл болох САD/ САМ"-ийн 2 олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шинжлэх ухаан технологийн их сургууль,төмөрлөг,машин үйлдвэрлэлийн холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөсөн СА-/САЕ/САМ- ийн хоёрдугаар олимпиадын дүн гаргаж, шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээнд Төмөрлөг Машин үйлдвэрлэлийн Үндэсний холбооны ерөнхийлөгч.УИХ ын дэд дарга Г.Батхүү оролцсон юм. Энэ жилийн САР/САЕ/САМ- ийн олимпиадыг хоёр дахь жилдээ Төмөрлөг Машин үйлдвэрлэлийн Үндэсний холбоо, ШУТИС тай хамтран амжилттай зохион байгууллаа, Олимпиадын аваргууд оюутан.инженер.багийн гэсэн гурван ангиллаар тодорсон юм. Багийн тэмцээнд ШУТИС-ийн МИС-ийн оюутнуудын баг тэргүүлж, хоёрдугаарт Цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн баг, гуравдугаар байрт Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн баг орсон. Багийн дүнгээрээ тэргүүлэгчид цом өргөмжлөл дурсгалын зүйл мөнгөн шагналын хамт авсан юм. Хоёр дах удаагаа Болж байгаа энэ тэмцээнд томоохон байгууллагуудын ур чадвартай инженерүүдтэй ижил хэмжээнд өрсөлдөж тэргүүлсэн нь оюутнуудын хувьд жил ирэх тусам ур чадвар өсөж байгааг илтгэж байна. Инженер техникийн ажилчдаас Эрдэнэт үйлдвэрийн техникийн инженер н.Ганаа жав нэгдүгээр байрт, оюутнуудаас МУИС ын оюутан Б.Мөнхбаяр бусдыгаа тэргүүллээ. Ноднин зөвхөн оюутнуудын дунд зохион байгуулж байсан бол өнөө жил олимпиадад техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас гадна инженер, техникийн ажилтан, залуу зохион бүтээгчид оролцож байгаагаараа онцлог болж байгаа аж." САО/ САМ" гэдэг нь автоматчилагдсан, бүрэн програмчлагдсан инженерийн зураг төсөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесыг хэлдэг байна. Урьд өмнө нь технологийн дэвшлийн тухай онолын хичээл заалгаж , компьютер дээр дадлага хийдэг цаг ард хоцорсон гэж олимпиадад оролцогчид хэлж байлаа. Гурван үе шаттайгаар зохиогдож буй уг олимпиадад оролцогчид компьютер ашиглан бүтээлийн санааг бодит орчинд байгаа мэтээр харуулахын тулд өрсөлдөж байгаа аж. Эхний шатанд байгууллага, сургууль дээрээ шилдгүүдээ шалгаруулан дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Нэгдүгээр шатанд 400 гаруй оюутан өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд их дээд сургуулийн 85 оюутан, мөн 60 орчим инженер, техникийн ажилтнууд инженерүүд, оюутнууд гэсэн төрөлд өрсөлдсөн.
-Олимпиадын зорилгын талаар тодруулна уу?
-Энэхүү олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Олон инженер, техникийн ажилтан, оюутныг хамруулахыг зорьж байгаа. Эх орондоо дэлхийн дэвшилтэт технологийг нутагшуулах, таниулах, төмөрлөг машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд нийлүүлэгч бус үйлдвэрлэгч улс болохын төлөө төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай холбоо байгуулагдаад хоёр жил болж байгаа ч олон ажил хийсэн. Япон улсад инженерүүдийг дадлагажуулах сургалтад хамруулж байна, Манайх шиг баялгаа түүхий.ээр нь экспортлон чанартай чанаргүй техник худалдан авдаг орон байхгүй. Дотооддоо үйлдвэрлэх бололцоотой сэлбэг эд ангийг гаднаас худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулж байна. Гэтэл манайхан өөрсдөө үйлдвэрлэх боломж бүрэн бий. Тиймээс юуны түрүүнд мэдлэг чадвартай мэргэжилтнүүдэз бэлтгэх хэрэгтэй. Үүнд энэхүү олимпиадын зорилго чиглэж байна.-Олимпиадыг жил бүр зохион байгуулах уу?
-Цаашдаа жил бур төрөлжүүлж зохион байгуулна. Энэ жил гэхэд ОХУ-ын их, дээд сургуулиудаас ирсэн оюутнууд оролцож байна. Инженер. бүтээгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэгэхээр олимпиадын цар хүрээ өргөжих нь гарцаагүй.
Нийтлэлч
Д.Тамир
Эх сурвалж
Өдрийн сонин
Д.Тамир
Эх сурвалж
Өдрийн сонин
No comments:
Post a Comment