Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Дипломат албаны түүхийг хойч үедээ үнэн зөвөөр таниулахад мэдэгдэхүйц ажил


УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАРТАЙ цөөн хором ярилцлаа.
-Гадаад харилцааны яам 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд ямар, ямар онцлог ажил хийснээ эхэлж ярихгүй юу?
-Манай яам Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойгоо угтаж өгөөжтэй, үлдэцтэй ажил зохион байгуулъя гэж төлөвлөсөн. Бид манай улсын гадаад харилцаа, дипломат албаны 100 жилийн түүхийг шинжлэн судлах, нэгтгэн дүгнэх, бичиж сийрүүлэх, бүтээн туурвих зорилт тавьсан. Эл зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, их ойдоо зориулж таван ном, нэг гэрэл зургийн ном бүтээсэн. "Монгол Улсын гадаад харилцааны 100 жилийн түүхийн тойм", "Монгол Улсын гадаад харил-цааны яамны түүх", "Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын түүх", "Орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд", "Алтан аргамж-VI" хэмээх номнууд болон Гадаад харилцаа-100" жилд гэрэл зургийн цомог гаргав. Шуудангийн сери марк хэвлэсэн. "Сонголт, зорилго, замнал, ирээдүй" хоёр ангит баримтат кино хийлээ гэх мэт олон ажил бий.Хийсэн ажлаа эргэж харахад ямар ч байсан дипломат албаны үүх түүхийн талаар, улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж ирсэн ахмадуудынхаа алдар гавьяа, баялагтуршлагыг хойч үедээ үнэн зөвөөр тайлбарлан таниулахад мэдэгдэхүйц ажил хийлээ гэж үзэж байна.
-Чин ван Ханддоржийн өргөөг манай яам өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэсэн?
-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд Чин ван Ханддоржийн өргөө цогцолборыг "Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей" болгосон. Улмаар гадаад, дотоодын зочид, төлөө-лөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгож байгаа. Хөшөөний нээлт энэ сарын 27-нд болно. Энэ бүхэн бол орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд өргөн барьж буй нэгэн томоохон ажлын нэг. 100 жилийн ойгоо угтаж манай яамны газар, хэлтэс бүр нэг сарын бүтээлч аян гаргаж ажилласныг цухас дурдаад өнгөрье. Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Тус бага хуралд ШУА, МУИС, Стратеги суд-лалын хүрээлэн зэрэг олон байгуул-лага идэвхийлэн оролцож, 100 жилийн түүхийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Монголч эрдэмтдийн X их хуралд 30-аад орны 300 орчим эрдэмтэн, судлаач оролцлоо. Дэлхийн монголчуудын чуулганыг өнгөрсөн намар амжилттай зохион байгууллаа.
-Энэ ойн хүрээнд хийгдсэн ажлуудаас Олон улсын шатрын тэмцээнийг дурдахгүй өнгөрч болохгүй байх?
-Чин ван Ханддоржийн нэрэмжит "Монгол туургатан-2011" олон улсын шатрын тэмцээн саяхан амжилттай болж өндөрлөлөө. 1990 оноос эхлэн жил бүр манай яамнаас зохион байгуулдаг шатрын энэ уламжлалт тэмцээнийг энэ жилээс анх удаа Олон улсын шатрын холбооны ивээл дор Олон улсын тэмцээн болгож зохион байгуулахаар боллоо. Дэлхийн монголчуудын чуулганы үеэр Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч К.Илюмжинов ирэхэд бид түүнтэй уулзаж, уламжлалт тэмцээнээ өргөт-гөж, Олон улсын тэмцээн болгох санал тавьж дэмжүүлсэн юм. Уг тэмцээнд ОХУ, Турк, Казакстаны баг тамирчид оролцлоо. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Шагналын сан нь өндөр байснаараа энэ удаагийн тэмцээн онцлог болсон. Тэмцээний дүнгээр Олон улсын хэмжээний мастер Ц.Батчулуун тэргүүн байр эзэл-сэн. Т.Батчимэг Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан.Миний бие Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн алба хаш-даг. Манай холбооны удирдлагуудын хичээл зүтгэл, шатрын хорхойтнуудын дэмжлэгээр ирэх жилийн хичээлийн шинэ жилээс эхлэн ЕБС-ын сургалтын хөтөлбөрт шатрын хичээл орж байгаа. Хүүхэд шатартай нөхөрлөснөөр оюун ухаан нь задарч, логик сэтгэлгээ нь хөгжиж, бие даасан, өөртөө итгэх итгэлтэй болдог сайн талтай. Энэ нь бас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд ч ач тустай. Ийм шийдвэр гаргуулсандаа их баяртай байгаа. Олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулсан яамны болон шатрын холбооны хамт олондоо бас талархах нь зүй байх.
-Европын томоохон байгууллагын гишүүн боллоо. Жирийн иргэд үүний ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг байна. Европын хамтын ажиллагааны байгууллага нь бүс нутагтаа хамгийн том нь шүү дээ?
-Тийм ээ. Энэ бол энэ жилийн Гадаад харилцааны салбарт хийсэн нэгэн томоохон ажлын нэг. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ бол бүс нутаг-таа хамгийн том нь. Эгнээндээ оролцогч 56 улс, хамтын ажиллагааны түнш 12 улстай. Олон улсын зарим байгууллагууд тус байгууллагад төлөөлөлтэй. Дэлхийн нөлөөтэй том байгууллага. Манай улс 2004 оноос оролцогчийн статустай хамтран ажилласаар ирсэн. Энэ сард Литва улсад болсон хурал дээр манай тал гишүүн болох хүсэлтээ гаргаж, дэмжүүлсэн. Хурал даргалагч орон болох Ирланд 2012 онд аль болох хурдан баталгаажуулах байх.Саяны хурал дээр хүний эрх, зэвсэглэлд тавих хяналт, Афганистаны асуудлаар ЕАБХАБ-ын оролцоог бэхжүүлэх, терроризмтай тэмцэх, цахим болон эрчим хүчний аюулгүй байдал гэх зэрэг даяаршлын асуудлуудад анхаарлаа хандуулсан. Тус байгууллагад манай улс 57 дахь ги-шуүн улс болон орсноор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, дэмжлэг авах, олон улсын анхаарлыг татах зэрэг давуу талтай болж байгаа юм. Бид алсдаа Европ тивийг Ази тивтэй хол-босон хамгийн дөт зам гүүр болохыг зорьж байна. Үүнд тус байгууллагын хүч нөлөө их байх нь дамжиггүй.Мөн энэ жилийн гадаад бодлогынсалбарт олсон бас нэг том амжилт бол Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2013 он хүртэл Монгол Улсудирдах болсон явдал юм. Энэ оныдолдугаар сард болсон хуралд 90-ээдорны 1000 шахам төлөөлөгчид оролцсон. Манай улс тус нийгэмлэгийгдаргалахдаа ардчиллын боловсролоос гадна иргэний нийгмийн байгууллагын төлөвшилд дэмжлэг үзүүлэх,Азийн бүс нутгийн орнуудын хамтынажиллагааг нэмэгдүүлэх, шинээрболон шилжилтийн үедээ яваа улсорнуудын ардчиллыг бэхжүүлэхэддэмжлэг болох, туршлага хуваалцахзэрэг арга хэмжээнд товлон анхаарчажиллах юм.
Эх сурвалж
Үндэсний шуудан
2011 оны 12-р сарын 26, Даваа гариг

No comments:

Post a Comment