Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Манай намын топ лидер ийм зүйл хийсэнд харамсаад барахгүй


Сүүлийн үед МАХН-ын гишүүд хоорондоо үл ойлголцол үүсгэснээс үүдэж нударга зөрүүлсэн асуудал улстөрийн хүрээнд нэлээн анхаарал татах сэдвийн нэг болоод байгаа. Ялангуяа УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын дунд болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцсан юм. Тэрээр уг үйл явдлыг гэрчлэх бичлэг, зургийг авч гэрчээр тодорсон юм.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж зангиагаар нь боож сүрхий маргалдсан явдал олон хүнд гайхашрал төрүүлээд амжсан. Уг үйл явдлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Тийм явдал болсон талаар сонссон. Гэхдээ л хэн хэнийг нь сайн танихын хувьд боломжгүй зүйл гэж бодож байна. Хуульзүйн сайд, Удирдах Зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн даргын хувьд ч гэсэн бодоод үзэхэд жаахан түргэдсэн юм болжээ.
-Яагаад боломжгүй зүйл гэж?
-Боломжгүй гэдэг нь тэгэх ёсгүй л юм гэж байна. Асуудал намын гишүүд, Удирдах зөвлөлийн зүгээс шийдвэрлэгдэх биз. Болсон үйл явдалд маш их харамсч байна. Ямар сайндаа сонин хэвлэлээр элдэв бусаар хэлүүлдэг. Наанадаж нутаг усны нэр, эцэг эхийнхээ нэрийг гаргадагтаа шаналж явдаг болохоор зовлонг нь сайн мэдэрч байна. Бас нөгөө талаар хийгээгүй байхад хийсэн гэдэг, тийм зүйл өөр хүн хийчихээр яадаг юм бол гэдгийг шалгаж сайхан боломж ч гарч ирж байгаа юм бил үү.
-Гэхдээ таныг тухайн үйл явдлын гэрч, бүр тодруулах юм бол зургийг нь хүртэл авсан ч гэдэг юм билээ?
-Сүүлийн үед хэвлэлээр "УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гэрч нь, зургийг нь хүртэл дарсан гээд байгаа. Яг үнэндээ энд тэнд очиж зураг дарах сонирхолтой хүн нь би биш. Ямар ч байсан намайг хоол идээд сууж байхад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн санд Ц.Нямдорж орж ирсэн. Тэгээд л маргаан үүссэн байх. Магадгүй зураг дарсан гээд байгаа бол тэр үеийнх нь зургийг би биш өөр хүн авсан байлгүй.
-Хоол идээд сууж байхад тань ямар үйл явдал өрнөсөн юм бэ. Үнэхээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хоолойг нь боож, заамдсан уу?
-Хоол идээд сууж байхад орж ирээд юм ярьсан гэж хэллээ шүү дээ. Тэгээд ч би хоол идэхээрээ дүлийрдэг зантай.
-Ямар ч дүлий байлаа гэхэд хажууд нь хүн зодолдож байхад ядаж харна биз дээ?
-Тэр хоёр хүн юунаас ч болж маргалдаж болно. Тэр бол тэдний л асуудал. Хамгийн гол нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ дахь бүлгийн ажлыг Удирдах зөвлөлийн ажилтай холбож өгдөг гол чухал хүн. Toм лидерүүдийн нэг. Гэтэл улстөрийн том намын ажлын уялдаа холбоог зохицуулах ёстой нарийн бичгийн дарга маань ийм зүйл хийсэн гэхээр харамсаад барахгүй байна. Түүнээс биш тийм ийм зүйл болсон гэж олон юм яриад байх сонирхол надад алга.
-Ер нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж намынхаа гишүүдэд цочмог зан гаргаж байсан уу?
-Надад ч тийм зан гаргаж байгаагүй. Ер нь хатуу, ширүүн зантай л даа. Би «Нямка ахаа» гээд загнуулахдаа загнуулчихаад, зөвлөгөө авахдаа аваад л явдаг. Тэр болгонд нь гомдож, харамсаад, олон янзын юм яриад байдаггүй.
-УИХ-ын гишүүдийн дунд шинэ хуучны ялгаа гардаг болохоор хэтэр-хий амбицалж дээрх үйлдлийг гаргасан юм болов уу?
-Үгүй байх. Шинэ хуучин гэж ярих юм бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хоёр ч парламентын нүүр үзсэн гишүүдийг загнаж янз бурийн зан гаргах. Тэд чинь хуучин хүмүүст залуу шүү дээ. Тийм болохоор тэдний дунд өөр л зүйл болж өнгөрсөн. Нийнуугуй хэлэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэт ажил руугаа орсон зүйлийг улстөртэйхолбох дургүй учраас л тийм зүйл болсон гэж хувьдаа дүгнэж байна. Тиймээс илүү дутуу зүйл нэг нэгэндээ хэлж байхаар хэн хэн нь ажлаа дор дороо хийх нь зөв. Тухайн салбарын болохгүй саар юмыг нь гаднаас нь ажигласан хүн парламентад орж ирээд тэсэлгүй хэлсэн байх. Тэр нь нөгөө хүнд нь таалагдаагүй. Энэ бүхнийг залуу нь хараад хөгшин нь харахгүй гэдэг асуудал байхгүй шүү дээ. Бүгдээрээ бие биенийхээ алдаа дутагдлыг л харж байгаа. Ямар ч хүн олон жил нэг хэв шинжиндээ баригдахаар түүнээсээ гарч чаддаггүй. Тэрийг хажуунаас нь хэлчихсэн чинь буруутсан байна лээ. Өөрөөр хэлбэл та өчнөөн жилд энэ салбарыг авч явчихаад ямар ч өөрчлөлт гаргасангүй гэхээр бухимдаж л таарна. Тийм үгэнд биеэ барьж чадаагүй нь бас тэр хүний л асуудал.
-УИХ-ын гишүүд хуучин шинээрээ их ялгардаг. Ялангуяа МАХН-ын гишүүдзалуучуудаа үг хэлэхэд нь тийм ч таатай хандаад байдаггүй шүү дээ. Тэр бүхнийг дээрх үйлдэл харуулж байна гэж үзэж болох уу?
-Наадах яриа чинь хаанаас, ямар зохион байгуулалттай гарч ирснийг мэдэхгүй байна. Сүүлийн үед залуу, ахмад үе гэж их ярих боллоо. Дээрх УИХ-ын гишүүдийг гаргасан үйлдэл бол хурал болгон дээр маргалдаж байдаг л асуудлын нэг.Түүнээс залуу үе нь өмнөх төлөөлөлтэйгөө маргалдсанаас үүсч даамжирсан асуудал биш. УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн тухайд ч яригдаагүй асуудал. Өөрийн тань хэлж байгаагаар МАХН-ын гишүүд дотор ч тийм зүйл болдоггүй. Чи хар даа. МАХН-ын удирдлагууд дотор ахмад залуу үе гэж хэнийг хэлэх юм бэ. Ерөнхий сайд С.Батболд дөнгөж 50 настай, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх 45 нас ч хүрээгүй байна. Бүгд л залуучууд байгаа биз дээ. Тэднийг ахмад үе гээд биднийг насаар нь бага гэвэл тэрэн шиг худлаа зүйл алга. Бид чинь дөрөв тавхан насны зөрүүтэй юм чинь яаж залуу болох юм бэ. Тэгэхээр залуу хөгшний яриа энд байхгүй.
-Тэгвэл төрийн өндөр алба хашдаг хүн ёс зүйн хувьд доголдол гаргалаа. Намын гишүүний хувьд хүлээх хариуцлага гэж байх уу?
-Мэдэхгүй. Намын дүрмээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гомдол гаргавал дүрмийн дагуу шийдэгдэнэ. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын мэдлийн хэрэг л дээ.
-Сүүлийн үед МАХН-ын гишүүд янз бүрийн хэл аманд өртөх нь ихэслээ. Та ч гэсэн хоёр ч зодооны баатраар тодроод амжсан. Энэ нь нийгэмд МАХН-ын гишүүдийг ёс зүйн доголдолтой гэж харуулаад байгаа юм биш үү?
-Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Надтай холбоотой асуудал нь МАХН-ын гишүүн гэдэг утгаар нь биш, Э.Мөнх-Очир гэж дуугүй байж чаддаггүйнөхөрт гол учир нь оршиж байна гэж ойлгох хэрэгтэй. Намайг муу хүн болгож харуулах гэсэн зорилго нийгэмд их явсан. Би ч түүнд нь өгөөш болсондоо иххарамсдаг. Би хүмүүстэй харьцах харьцаандаа огт анхаардаггүй юм байнагэдэг дүгнэлтийг өөртөө хийж сууна. Э.Мөнх-Очир МАХН-ын гишүүн гээд баалахад манай намд юу ч наалдахгүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын хооронд тийм үйл явдал болсон нь сонин л байхгүй юу. Гэтэл надад тийм зүйл тохиолдоогүй байхад хэд хэдэн удаа гүтгэж бичсэн. Тэгсэнмөртлөө өнөөдөр ХЗДХ-ийн сайдын хийсэн үйлдлийн талаар юу ч бичихгүй байгаа ньсонирхолтой байгаа биз. Бүх сонины сэтгүүлчид ёс зүйтэй сэтгүүлзүй гэж яриад байгааг телевизээр үзээд гайхсан. Магадгүй шагнал аваад зогсч байгаа сэтгүүлч «Би УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг гүтгэсэн шүү» гэж бодсон болов уу.Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Э. Мөнх-Очир хүн зодоогүй, мөн хүнтэй ч зодолдоогүй. Зодуулсан, агсам тавиулсан л хүн. Гэтэл УЙХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг танхайхүн гээд сүүлийн хорин жил шавартай нь хутгаад хаясан шүү дээ. Тэгсэн мөртлөө олны нүдэн дээр ёс зүйтэй байх ёстой өндөр хариуцлагатай Хууль зүйн сайд ньтийм үйлдэл хийчихээд байхад «Ж.Сүхбаатар гишүүнд ухамсрын шанаа өглөө» гээд бай-гааг юу гэж ойлгож болох вэ. Эцсийн дүндээ бидний л хохь юм даа.
-Уучлаарай, гэхдээ таны нэр холбогдсон хоёр ч удаагийн зодооны хэргийг гүтгэлэг гэж үзэж байгаа хэрэг үү?
-Хоёр удаагийн зодооны хэрэг биш ээ. Хамгийн анх намайг 1992 онд «Сарандхуцсан гөлөг» гэж байгаад Туркэд хүүхэн хүчиндсэн гэж бичсэн. Бас тэнд байхдаа хутга тулгаад дээрэм хийсэн гэсэн. Яг үнэндээ хэрэг хуучирдаггүй гэгчээр энэ бүхэнд намайг гүтгэсэн гээд шүүхэд өгвөл өгнө шүү дээ. Ер нь баримттай, ёс зүйтэй сэтгүүлзүй манайд үгүйлэгдэж байна. Улстөрийнхөн ингэж жонхуурч зууралдаад, хоорондоо янз янзын араншин гаргаад байгаа нь бидний муугийнх юм шүү дээ.
-МАХН-ын УИХ дахь намын бүлэг, Удирдах зөвлөлтэйгөө уялдаагүй ажилладаг гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хамгийн хэцүү, зовлонтой юм нь манай Удирдах зөвлөлийн бүтэц өөрөө асуудалтай байхгүй юу. Удирдах зөвлөл, УИХ дах намын бүлэг хоёрынуялдааг зохицуулахын тулд УИХ-ын гишүүдээс ахиухныг нэмээд намынбодлогоо тодорхойлох ёстой. Тэгээд УИХ дахь намын бүлэг дээр асуудлаа шийдүүлээд цааш явах ёстой. Түүнээс биш Удирдах Зөвлөлийн зарим нэг гишүүдийн үгийг авахад бэрх шүү дээ. Өнөөдөр Удирдах зөвлөлийн гишүүннэг дэд сайд, УИХ-ын гишүүнийг очоод загнаж чадахгүй биз дээ. Албан тушаалаасаа болоод харьцааны асуудал дээр бэрхшээл тулгараад байгаа юм. Тиймээс бүтцийн хувьд өөр байх ёстой.
-Мөн нэр бүхий 26 гишүүн намын даргадаа мэдэгдэл хүргүүлсэн. Энэ тухайд?
-Дээрх нэр бүхий бидний 26 гишүүн МАХН-ын хамгийн сүүлд хуралдсан их хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүссэн юм. Өөр ямар ч асуудал байхгүй.
-Намын дарга Засгийн газарт анхаарлаа хандуулаад, намын ажлыг орхигдууллаа гэдэг тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай намын дарга дөнгөж cap гаруйн өмнө ажлаа авсан юм чинь ажил хийж яаж амжих юм бэ. Түүнээс энэ нь болохгүй, тэр нь болохгүй байна гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Дээрх мэдэгдэлд их хурлын шийдвэр, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж өгнө үү. Хэрэгжүүлэхэд нь бидний зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн. Энэ тухайгаа ч намын даргатайгаа ганцаарчлан уулзахдаа хэлсэн. Намын дарга ч үүнийг баяртай хүлээж авсан. Намын дарга бөгөөд Ерөнхий сайд УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх бас нэг субъект. Тэр бүхнийг хэрэгжүүлэхийн тулд бид дэм үзүүлнэ гэсэн.
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment