Monday, 30 April 2012

Э.Мөнх-очир: СЕХ хууль хэрэгжүүлж чадахгүй гэж хэлэхийн оронд яагаад гэдгийг харуулах ёстой


УИХ-ын Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хувьд завсарлагааны хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Байнгын хороон дээр цаашид хийх ажпын талаар таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бид улс орон, иргэдийн аюулгүй байдалтай холбоотой бодлогын асуудал ярихынхаа хажуугаар Батлан хамгаалах яаманд баримтлах үзэл баримтлалыг бэлтгэдэг. Энэ нь Ерөнхийлөгчөөс орж ирдэг. Түүнээс өмнө бэлтгэл ажлыг нь хангах хэрэгтэй байна. Орж ирдэггүй юм аа гэхэд өмнө нь баталчихсан байсан хуулийн дагуу батлан хамгаалах салбарыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн хэрхэн өөрчлөх талаар хэлэлцэнэ. Тухайлбал, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой бол яаж вэ гэдгээ шийдэх юм. Манай улс нэлээн олон удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцчихлоо. Террорист ажиллагаа гэдэг зүйл дэлхийд өргөн дэлгэр болчихсон.

Монголд хар тамхи болон зэвсгийн наймаачид орж ирэх магадлалтай болчихсон ч юм шиг байна. Ийм нөхцөлд батлан хамгаалах салбар ямар байх, иргэд болон төр ямар байх ёстой талаар ярих цаг болжээ. Тиймээс ажлын хэсэг гаргаад чуулган завсарлах хугацаанд ярилцах санаатай байна.
-Та тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хяналттай холбоотой хуулийн төслийг боловсруулсан. Энэ төслийн хувь заяа юу болсон бэ?
-Төслөө хэлэлцүүлэгт оруу-лаад урагшлуулчих юмсан гэсэн бодол бий. Яагаад гэвэл Монголд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хоёр компани байдаг. Гэвч түүнд нь хяналттавьж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Тэсэрч дэлбэрэх гэхээр буу шнйдэм, гранат гэж ойлгож болохгүй. Уул уурхайн салбарт ашиглаж байгаа тэсрэх бодисууд байна. Энэ чинь нинжа нарын гар дээр хүртэл оччихсон л байна шүү дээ. Мөн өнгөрсөн шинэ жилээр хууль бусаар оруулж ирсэн, шаардлага хангаагүй салютад хэчнээн олон залуу гар хөлөө тайруулав. Энэ бүгд дээрх хуулийн төсөлд хамаарна. Үүнийг л цогцоор нь ярих ёстой.
-Хоёрхон компани тэсэрч, дэлбэрэх бодисын төрөлтэй бүгээгдэхүүн оруулж ирэх эрхтэй гэлээ. Гэтэл нинжа гэж нэрлээд байгаа гар аргаар алт олборлогчдын гар дээр хүртэл оччихсон байхыг бодоход энэ бүтээгдэхүүнийг хар зах дээр арилжиж байгаа юм биш үү?

-Тийм. Миний санаачлаа; байгаа хуульд Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлт, хяналт гэх байгаа. Тэгэхээр хяналтын процесс ямар байдалтай байх в; гэдэг нь тодорхой болох ёсток юм. Өнөөдөр зөвхөн ЭБЭХЯ дээр байгаа лиценз олгодог байгууллага. маань өөрөө хянаж чадаж байна уу. Энэ төрлийк бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэдэггүйгээс хойш гадаадаас ямар нэгэн замаар хил давж орж ирж байна. Түунийг нь батлан хамгаалах салбараар хянуулах шаардлага гараад байна.
-УИХ-ын чуулганы сүүлийн өдөр Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын 39 дүтээр тоггоолд өөрчлөлт оруулж баталлаа. Гэвч уг тогтоолд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэв гашүүд сэтгэл дундуур үлдэж байх шиг. Энэ өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь лиценз авчихсан компаниудаа яах гэж байгаа юм бэ гэдгийг ярих болов уу гэж харж байсан. Гэтэл тус компанийн лицензийг тойрч яриад зөвхөн тэр Эрдэнэс МГЛ компанийг яриад байдаг. Бусад нь ард түмний өмч биш юм уу. Уг нь Тавантолгойн нүүрсний орд цогцоороо яригдах ёстой шүү дээ.
-Тавантолгойн нүүрсний орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниас ард түмэн хувь эзэмших ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Ёстой. Өнөөдөр тэд лиценз эзэмшигч гэдэг утгаараа хөрөнгө босгож, тодорхой хэмжээний ашиг хүртэж болно. Гэхдээ олсон ашгаасаа ард түмэнд хүртээх ёстой. Түүнээс биш тэнд ажилчдын хэдэн орон сууц барьж, зам харгуй тавьснаараа ард түмэнд ашиг өгч байгаа юм биш. Тэр бол тухайн компани үйл ажиллагаа явуу.лж байгаагийнхаа хувьд ухамсарлаж хийсэн ажил. Угаасаа том уурхайг дагаад хот бий болох ёстой шүү дээ. Тэр нь сонин биш. Тавантолгой бүхлээрээ стратегийн орд газар. Түүнээс биш талыг нь стратегийн орд газарт хамруулна гэсэн ойлголт байхгүй. Ер нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа ордуудын хайгуулын лицензийг бүгдийг цуцлах хэрэгтэй. Тэгээд улс одоо олж байгаа мөнгөөрөө судлах ёстой юм. Түүний үндсэн дээр ойрын 10, 50, 100 жилийн төлөвлөгөөтэйгөөр ашиглана гэдэг бодлого гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг туучаад байвал улс чинь ч улс бйш боллоо. Баян тансаг хэдхэн хүнтэй, 90 хувь нь хашаа байшин ярьсан чигээрээ байж болохгүй.
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль гацаанд орчихлоо. Ээлжитбус чуулганаар баталж амжих болов уу?

-Батлахгүй байх эрхгүй. Яагаад гэвэл хугацаа тулчихлаа. Тухайлбал, орон нутгийн сон-гуульд нэр дэвших хүмүүс төрийн албанаас чөлөөлөгдөх эсэхээ шийдэх хэрэгтэй.
-Ардчилсан намын тавьсан хоёр сонгуулийг хамт хийх саналыг хүлээж авахгүй байх шалтгаан нь юу юм бэ?

-Нэг том бэрхшээл бий. Өнөөдөр 1600 төрлийн саналын хуудас гарна. Тэр цаас бүр доод " тал нь 3000 ширхэг хэвлэгдэнэ. Нийт сая гаруй ширхэг цаасыг машинаар уншуулж, -дүнг нь гаргана гэдэг хэцүү. Яагаад гэвэл тодорхой заасан газарт хийсэн тэмдэглэгээг машин уншина. Тэгэхгүйгээр алдаад, эсвэл илүү дутуу гаргаад дугуйлчихвал машин мэдэрч уншихгүй. Тэр их цаасыг 20 хоногийн дотор амжиж хэвлэж чадах уу, үгүй юу. Энэ л асуудач. Би хэвлэх үйлдвэрүүд болон мэргэжлийн хүмүүстэй ярьсан. Тэд хэцүү дээ гэж байна билээ.
-Хэрэв нэр дэвшигч нэрээ татчихвал өнөөх олон мянган цаасыг дахиад хэвлэх нь ээ?

-Тэгнэ. УИХ-д биш юм аа гэхэд орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүн нэрээ татах тохиолдол цөөнгүй гардаг. Нэг баг дээр нэг хүн нэрээ татлаа гэхэд өнөөх 3000 саналын хуудсаа дахиад хэвлэж таарна. Амьдрал гэдэг баян юм чинь нэг нөхөр "би сонгуульд нэр дэвшчихлээ" гээд хөөрч яваад зуу татаад зүрх нь хаагдчихсан байхыг үгүйсгэхгүй. Тэр байтугай сонгуульдялсныхаа маргааш талийгаач болчихсон тохиолдол байж л байдаг. Орон нутгийн сонгуульд иймэрхүү үзэгдэл зөндөө л болдог шүү дээ.

Тэгээд л нөхөн сонгууль болно. Энэ л бэрхшээл. Үүнийг мэргэжлийн хүмүүс ярих ёстой болохоос улстөрчид ярих шаардлагагүй. Тийм болохоор амжина, амжихгүй гэдэг дээр би юм хэлэхгүй байгаа шүү. Механик асуудлаа шийдэж чадаж байгаа бол хоёр сонгууль яаж болох нь надад ялгаагүй.
-Гэвч СЕХ үүнийгээ тайл-барлаж чадахгүй байх шиг?

-Тэд буруу яриад байна. Өнөөдөр УИХ болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг яаж хэрэгжүүлэх вэ гэхийн оронд ондоо зүйл яриад байна. Болохгүй, амжихгүй, бид хэрэгжүүлж чадахгүй гэж хүртэл хэлэх жишээтэй. Харин яагаад чадахгүй байна гэдгээ үзүүлэх ёстой юм. Хар ухаанаар хэлэхэд хэвлэхэд бэрх байна. За яахав мөнгө нь олдоод, яаралтай нөхцөлөөр гадагшаа захиж, бэлэн машин оруулаад ирье гэтэл доод тал нь сар болно. Дээрээс нь тэр машин дээр ажиллах оператор нь байгаа юм уу. Энэ мэт зовлон олон. Тиймээс хоёр нам сонгуулийг , зэрэг хийх хийхгүйгээ зөвшилцөхдөө яаж гэдэг загвар гаргамаар байгаа юм. Дээрээс нь саналын хуудсыг дандаа хувийн компаниудаар хэвлүүлнэ.

Тиймээс тэнд нь хянатт тавина. Дараа нь ямар нэгэн асуудал гарахаар "тэр компанийн хэвлэсэн саналын хуудсаар луйвардлаа" гээд хардалт үүснэ.
-Харин Ардчилсан намын зүгээс арай өөр тайлбар хийж байгаа. Тэд Ардын нам УИХ-ын сонгуульд ялагдахаа мэдээд, орон нутгийн сонгуулийг луйвардахын тулд тусад нь хийх гээд байна хэмээн хардаж байгаа бололтой?

-Тийм зүйл байхгүй байх аа. Ер нь сүүлийн хэдэн сонгуулийг харахад байнга л манай нам ялж байгаа биз дээ. Олон намын системд шилжсэнээс хойш болсон хэдэд нь манай нам ялагдсан бэ гэдгийг тоолж үзэх ёстой. Дээр нъ орон нутагт биднийг ялна гэж бодож байгаа бол тусад нь явуулахаас юундаа айгаад байгаа юм бэ. Биднийг хэлж байгаа зүйлээ өөр дээрээ буулгаад үзэх хэрэгтэй шүү дээ. Ардчилсан намынхан орон нутагт ялна, гэхдээ салгаж байгаад ялах юм уу, тэгээд.
-Орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн ирц хангалтгүй байдаг. Тиймээс Ардын нам орон нутаг дахь "хөли-өөрөө дамжуулан сонгуулийг луйвардана гэсэн гаргалгааг тус намын хэд хэдэн гашүүн хийсэн?

-Хуульд ирц тэдэн хувиар ирснийг хүчинтэйд тооцно гэсэн байхад их бага гэж хэзээ ч ярьж болохгүй. Орон нутагт Ардчилсан намаас муу хүмүүс дэвшдэг болоод тэдний төлөө санатаа өгөхгүй гээд хүмүүс ирэхгүй ч байгаа юм бал үү. Хэн мэдэх юм бэ. Тиймээс ингэж хамаагүй бурж болохгүй. УИХ-д саналаа өгсөн намынхаа эсрэг орон нутагт өгөх тэнэг хүн байхгүй биз дээ. Итгэл үнэмшлээрээ энэ нам юм хийнэ гэж бодоод өгсөн бол аль ч шатанд нь түүнийгээ л дэмждэг. Ардчилсан 1996 оны сонгуульд ялалт байгуулаад хийсэн ажлынхаа хариуг 2000 онд авсан. Түүнийхээ хариуг одоо ч гэсэн амсаж л байгаа шүү дээ. Тэдний юу хийснийг бүгд л мэдэж байгаа.
-Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдээсээ мандатын мөнгө болгож 50 сая төгрөг хурааж дууслаа. Танай намын хувьд ямар нэгэн татвар, хураамж байна уу?

-Ардчилсан намын энэ үйлдэл ний нуугүй хэлэхэд хүний эрхэнд халдаж байна. Хүн дэвших үгүйгээ шийдээгүй байхад мөнгө өгөхгүй бол чамд мандат олгохгүй гэдэг аймар муухай зүйл. Манайд тийм асуудал одоо хүртэл сонсогдоогүй байна. 2008 оны сонгуульд нэр дэвшиж байхад орон нутгийн намын байгууллагаа дэмжиж ажиллаарай л гэсэн. Түүнийг нь хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлээд явсан.
-Хуулийн хүрээнд намын байгууллагыг дэмжинэ гэдтээ тодруулахгүй юу?

-Сонгуулийн үеэр ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин, хөлс, шатахуун, урсгал зардал гэх мэт зүйлд нь мөнгө гаргахыг хэлж байна.
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment