-МАХН-ын
дотоод асуудал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Улстөрч хүний хувьд та ямар
мэдээлэлтэй байгаа бол?
-Би сайн мэдэхгүй байна. Яг ний
нуугүй хэлэхэд ойрдоо намын ажил руу орж чадсангүй. Бид УИХ-ын гишүүн болохдоо
намын нэрээр сонгогдож гарч ирсэн боловч цаад сонгосон иргэдийнхээ талаар илүү
анхаарахгүй бол болдоггүй. УИХ-ын гишүүний хувьд төрийн ажил нь давамгайлж байх
ёстой гэж би хувьдаа боддог. Өнгөрсөн долоо хоногт бид тодорхой хуулийн төслүүд
дээр ажиллаад засгийн газраас санал авахаар явууллаа. УИХ-аар хэлэлцүүлэхээр
нэг хууль УИХ-ын даргад өргөн барилаа. Одоо хоёр ч ажлын хэсэгт ажиллаж,
Оюутолгойн ТЭЗҮ-ийн асуудлаар ярьж байна. Энэ нэлээн ээдрээтэй замыг туулж
байна. Иймэрхүү ажилтай байгаа болохоор тэр болгон намын ажил гээд явж
чадсангүй.
-У.Хүрэлсүх
даргатай муудалцсан, одоо гомдол гаргаж намынхаа генсекийг унагахаар ажиллаж
байна гэж яригдаж байна гэлцэх юм?
-Би тэр яриаг хэн яах гэж гаргасныг
ойлгохгүй байна. Ер нь тэгээд тиймэрхүү захиалгатай юм явдаг ш дээ. Хүмүүс
хоорондоо муудвал зарим гуравдагч хүмүүст ашигтай байдаг юм шиг байгаа юм. Тийм
болохоор бид хоёрыг муудалцуулж хооронд нь яс хаях гэсэн хүн байдаг л юм шиг
байна. Бид хоёр ярилцсан, эр хүн шиг учраа ололцсон. Одоо энийг сөхөөд байх
сонирхол надад лав алга.
-Таныг
Энхбаяр даргатай ойр, сая хамт Солонгос яваад ирсэн гэсэн. Та ойр байдаг
болохоор таныг дагуулж явсан уу?
-Намайг Н.Энхбаяр даргын ойрын хүн
гэж хэлж байгаа хүмүүс улс төр мэддэггүйгээ харуулж байгаа хэрэг. Би аль ч
талаасаа яаж ч бодсон яавч ойрынх нь хүн биш. Үүнийг манай намынхан бүгд мэднэ.
Хэвлэлд өгсөн ярилцлага болон Солонгос руу айлчилсантай холбогдуулаад хүмүүс
идэвхжээд гэж хардаж байгаа байх. Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга,
ерөнхийлөгчөөр ажилласан хүн. Өнөөдөр ямар түвшинд гадаадад явах вэ гэдгээ
бодсон байх л даа. УИХ-ын гишүүд хамт дагалдан явж, албан ёсны уулзалтад цуг
орвол зүгээр байна гэж санал тавьсных нь дагуу Монгол Солонгосын парламентын
бүлгийг ахалж байгаагийн хувьд хамт явсан. Түүнээс биш хамт яваад улс төр
хийгээд, Энхбаяр даргатай явлаа гээд үзүүлэх гээд байгаа юм алга. Тэнд хамтын
ажиллагаа форумын асуудлуудаа ярилаа, Солонгос Монголын парламентын бүлгийн
дарга Ин Жон Сутай уулзаж энэ асуудлаа тодорхой ярьсан. Энэ хүн Солонгосын
үндэсний ассамблейн Эдийн засгийн байнгын хорооны дарга л даа. Солонгосын
парламент хэзээ завсарлах, манайх хэзээ завсарлахаа харж байгаад Булган аймагт
хамтын ажиллагааны форумын үргэлжлэл, энэ оны ажлынхаа эхлэлийгтавих гэж
байгаа. Үүнийг төрөлжүүлж хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг аж ауйн нэгжийг
урья гэж бодож байгаа. Солонгосоос 40 гаруй аж ахуйн
нэгж ирэх байх. Монголын аж ахуй эрхэлдэг хүмүүсийг
аваачиж уулзалт хийе гэж төлөвлөж байгаа. Хооронд нь хамтарч ажиллахад дэмжлэг
үзүүлье, болох болохгүй зүйлээ ярилцъя гэж бодож байгаа. Энэ санаачлагыг их
дэмжсэн.
-Хүмүүс
таныг Н.Энхбаяртай хамт явсан гэхээр хардаж байгаа, та Н.Энхбаяр даргатай
Солонгост цуг байхдаа МАХН-ын дотоод асуудлаар юу ярьсан бэ? Угаасаа улстөрч
хүмүүс дув дуугүй явна гэж байхгүй байлгүй. Энхбаяр даргад ч МАХН-ын дарга
болох хүсэл байдаг л байх?
-Нэг намын хоёр хамт явсан болохоор
намын даргын асуудлыг хөндөж яриагүй гэвэл худлаа болох байх. Би шууд хэлсэн.
"Та МАХН-ын нэрээр олон жил төрийн өндөр алба хашлаа. Энэ
намын төлөө амьдралынхаа хорь гаруй жилийг зориуллаа. Ода намаа л сайн дэмжиж
өгөх хэрэгтэй" гэсэн.
-Намын
дарга. Н.Энхбаяр нэр дэвшвэл т түүнийг дэмжих үү?
-Өнөөдөр намын удирдлагууд ажлаа
хийж байна. Ерөнхий сайд, намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга
нарийн бичгийн дарга нам бүгд ажлаа хийгээд л яв! байна шүү дээ. Тиймээ4
Н.Энхбаяр өнөөдөр "Би намын дарга болъё" гэвэл "Уучлаарай, бид
энэ тодорхой зорилт, мөрий! хөтөлбөртэй, ажлаа хийл байгаа хүмүүс. Энэ ажлаа
дуусгах ёстой" гэж хэлнэ. Энэ бодлоо би Н.Энхбаяр даргат өөрт нь ч хэлсэн.
-Хамтарсан
засгийн газрыг та дэмждэг үү?
-Хамтарч байгаа нөхцлийг дэмжиж
байгаа Хамтарсан засгийн газарт ажиллаж зарим сайд, ажлын арга барил
таалагдахгүй юм бий. Тэднийг яаж зөв хийхийн нь хэлж явах юмсан гэж боддог.
Харин засаг төр солигдоно гэх юм бол би нар сайд хийж үздэг юм уу гэ» бодож
байгаа. Байгаль орчны сайд хийдэг юм уу гэж хэлнэ дээ. Одооны сайд Гансүх миний
хуурай ах л даа. Зөв ажиллаж байна,тийм болохоор үргэлжлүүлээд зөв ажиллах
юмсан гэж байна. Би сэтгэл сэтгэл зовнидог. Байгаль орчинд нөлөөлж байгаа хүний
оролцоо дэндэж байна. Одоо мод тарихаа бүр ярихаа больчихлоо, хаячихлаа. Нэг
хэсэг шоудаж бүгд ярьдаг байсан. Мод тарихаас эхлээд газрын ашиглалтын асуудал
гээд санаа зовоосон асуудал зөндөө юм байгаа. Итгэл бөгөөд нам ажилла гээд
томилбол ажиллана. Аялал жуулчлалын салбарыг манайх хаясан. Бид ашигт
малтмалаас илүү аялал жуулчлалаар мөнгө олох ёстой. Бид аялал жуулчлалын
салбарын дөнгөж 3 хувийг ашиглаж байна. Аялал жуулчлалаас Монгол улсын төсөвт
орох мөнгө ийм бага байх ёсгүй. Монголд гадны жуулчдад үзүүлж сонирхуулахаар
зөндөө юм бий. 15 жилийн өмнө Монгол гэхээр хаана байдаг юм гэдэг байсан бол
одоо Чингисийн орон гэж ярьдаг болсон. Би аялал жуулчлалын чиглэлээр Туркэд
сурч байсан болохоор аялал жуулчлалын үр өгөөжийг их сайн харсан. Түүжээ
үзүүлээд мөнгө хийж болдог. Энэ салбарт анхаарал тавьж хөгжүүлэх ёстой. Ганц
ямаатай зураг авахуулаад 50 доллар өгч байгаа, энэ гадаадынхан. Нөхцөл нь ийм,
улс төр нь ийм болохоор өдөр тутмын ажилтайгаа зууралдаад байгаа. Цаашид энэ
салбарыг хөгжүүлэх тал дээр энэ чиглэлийн хүмүүстэй яригдаж ажиллана гэж бодож
байгаа. Ер нь засгийн асуудал яригдвал өөрийгөө санал болгоно.
-Тэр
нь хэзээ юм бол?
-Яригдахгүй ч байж болно ш дээ.
Гэхдээ энэ асуудал яригдаасай гэж бодохгүй байгаа. Аливаа үймээн
самуун, доргилт мууг л авчирдаг. Засаг солигдоод сайжирч байна гэж би
хардаггүй. Энэ Оюутолгойн гэрээг хараад байсан чинь манай М.Энхболд ерөнхий
сайд байхдаа өргөн барьсан хуулийн төсөл нь илүү сайн байх гэж хараад байгаа. Бид
сайжруулах гэж ажилласан ч сайжруулсан уу үгүй юу гэдэг нь тодорхой бус байна.
-Оюутолгойн
асуудлыг ярьсан гишүүдийг ниргэсэн хойно нь хашгирав гэж одоо юу яриад байгаа
юм гэж ад үзээд байгаа?
-Харин тиймээ, өнөөдөр нэг хүн
утасдаад "чи зүгээр байхгүй, шал дэмий юманд орлоо" гэж хэлж л
байсан. Би үүнийг дэмий гэж үзэхгүй байгаа. Анх Оюутолгойн гэрээний төслийг
ярьж байхад хувь хүний хувьд "Усны асуудал нь хангалттай юу? Ус үйлдвэрлэлд
хамгийн шаардлагатай зүйл. Технологийн хүргэлтийн асуудал, олборлолтын
үед ус их хэрэгтэй" гэж асууж байсан. Манай Булганд "Эрдэнэт"
үйлдвэр байдаг. Би Орхон аймаг гэж ярих дургүй, Булганд "Эрдэнэт"
үйлдвэр байдаг гэж ярих дуртай. "Эрдэнэт" үйлдвэрийн гол ашиг судас
нь Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хүртэл татагдсан усны хоолой шүү дээ. Энэ ус
байж тэр хотынхон амьдарч байна, тэр үйлдвэрлэл явж байна. Монгол улсад мөнгө
оруулж байна. Энэ ус байхгүй бол үйлдвэр явахгүй. Яахав хуурай аргаар алт
олборлох шинэ технологи гарсан. Хуурай аргын технологи гэж яривал зардлын
асуудал шал өөр. Мөнгө тооцоо, ТЭЗҮ нь бүгд өөрчлөгдөнө. Тийм болохоор би бодит
үнэнийг нь олох гээд байна. Бидэнд Усны хэрэг эрхлэх газраас ирүүлсэн бичиг
дээр "Айвенхоу майнз"-ын
гаргасан хүсэлтийн дагуу Оюутолгой төсөл дээр хийж хэрэгжүүлэх гэж байгаа
төслийн ТЭЗҮ-д орсон тооцоогоор ус нь хангалтгүй байна, тавхан жил ажиллаад
усны нөөцгүй болно, цаашид шинэ судалгаа хийх хэрэгтэй,
шаардлагатай гэсэн. Энийг нь тодруулчихаад цаашид ажиллаж яагаад болохгүй гэж.
5 жил ажиллалаа, 50 жилийн дараа болохгүй байвал яах вэ. Ус байхгүй байвал
яахав. Тэгвэл нөгөө нэг том том яриад байсан, 20 жил, 30 жил 70-80 жил ажиллах
нөөцтэй том боломж гэдэг юм чинь байхгүй л болж байгаа биз дээ. Энийг нь
тодорхой болгоё. Надад 25 тонныг олборлох гэж байна уу, 45 тонныг олборлох гэж
байна уу, ялгаа алга. Тэр хотхон барих эсэх нь миний хувьд хамгийн сүүлчийн
асуудал. Нэгэнт тэр компани, танай улс хоёр ашиг олох гэж байгаа юм чинь усны
асуудлаа ярилцаад хийчихнэ. Гагцхүү тэд ч мэдэхгүй, бид ч мэдэхгүй юм байна.
Энэ үйлдвэр ажиллах усны нөөц байна уу. Энийг хамтдаа тодотгоод гаргачихъя л
даа. Гаргасныхаа дараа үүн дээрээ үндэслээд юмаа яръя. Мөнх-Очир гэдэг гишүүн
ус яриад байгаа.
-Та
намынхаа залуу гишүүдийн тоонд ордог. Гэхдээ залуу гишүүдтэйгээ ойр байхгүй юм
аа?
-Миний хувьд фракц гэж ярих юм уу,
дэмждэг ахмад гишүүд бий. Тэднийгээ дэмждэг, тэд маань ч намайг дэмжиж байна.
Би Д.Лүндээжанцан даргынхаа өрөөнд орж, яриаг нь сонсч суух дуртай. Ц.Нямдорж
даргад загнуулах дуртай. Ө.Энхтүвшин гишүүнтэй санал солилцож өөрийнхөө бодлыг
хэлж хариу авах дуртай. Д.Дэмбэрэл даргатай байнга санал солилцож зөвлөгөө авч
байдаг. Одоо бид 40 хүрчихлээ ш дээ. Ямар юмных нь залуу байдаг юм. Миний хувьд
өөрийгөө залуу бага гэж үздэггүй. 40 нас чинь бага биш шүү дээ. Залуу гэж
хэлэхээргүй л ажиллалаа. Сүүлийн ажил хийсэн ажил, хашсан албан тушаал маань
залуу гэж хэлэгдэхээргүй болсон. Дүүргийн орлогч дарга хийж байсан 2002
он бол Мөнх-Очир залуу байна гэж ярьж болох юм. Хотын ерөнхий менежерээр ажиллалаа,
УИХ-д нэр дэвшээд сонгогдчихсон хүнийг залуу гэж хэлэхэд хэцүү ш дээ. Яахав,
компаний захирал хийж байгаад гэнэт ороод ирчихсэн хүн байна. Эд бол залуу
гишүүд. Яагаад гэвэл тэд захиргааны ажил хийж үзээгүй, бодол нь тэр хэмжээндээ
компанийхаа хэмжээнд л яваа болов уу гэж боддог. Би ч гэсэн компаний захирал
байхдаа тийм л байсан. өөрийнхөө мэддэг хэмжээндээ л явна ш дээ. Тэрнээс хойш
өөр болсон болов уу.. Би дүүрэгт, хотод ажиллаж байсан. Ер нь яаманд ажиллаж
байгаа хүнд иргэдэд баалуулах муулуулах шалтаг бага байдаг. Яагаад гэвэл тэд
өдөр тутам иргэдтэй нүүр тулж уулздаггүй. Хамгийн их муулуулдаг хүмүүс чинь
хотын захиргаанд ажилладаг хүмүүс, аймгуудын засаг дарга нар шүү дээ. Яагаад
гэвэл өдөр тутмын хүний амьдралтай холбоотой ажил хийнэ. Нэг хүнд таалагдана,
нөгөө хүнд заавал таалагддаггүй. Тэгээд хэл ам гарна. Нэг хүний асуудлыг
шийдэхэд нөгөө хүн атаархаж үлддэг. Нэг хүнд юм хийж өгөхгүй болохоор чи муу
хүн, юм бүтээж өгөөгүй гэсэн байдлаар ханддаг. Хэцүү байдаг ч ажилд нухлуулна
гэдгийг үзэж байсан л даа. Биднийг бас л сайн дарга нар удирдаж, загнаж,
занчиж, урамшуулж явсны хүчинд өдий зэрэгтэй явж байгаа,
-МАСЗХ
гэж үе үе хэл аманд өртдөг, залуусын муухан байгууллага шиг имижтэй болчихсон
нэг газар байна. Та ч гэсэн тэр холбоогоор дамжсан?
-Бүгд л манай МАСЗХ-гоор дамжсан. Би
орсон, тэр байгууллагын удирдлагад байсан. 1998 онд Баянгол дүүргийн МАС3Х-ны
салбар зөвлөлийн даргаар сонгогдож байсан. Дараа нь Баянзүрх дүүргийн салбар
зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
-Одоо
бас л Сүрэнхорын асуудал гээд дахиад нэг шүүмжлүүлэх шалтагтай болсон? Ер
нь хэр сайн таних вэ?
-Би танина. Гэхдээ ойр байгаагүй.
Биднийг МАСЗХ-ноос гараад явсны дараа ирсэн. Тийм болохоор сайн танихгүй.
-М.Энхболд,
Сү.Батболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх гээд дараагийн намын дарга болох боломжтой
гэж олон хүний нэр явж байгаа. Ер нь Намын дарга хэн байвал дээр вэ?
-Би ний нуугүй хэлэхэд С.Баяр гэдэг
хүнийг дагаж яваа, дэмжиж ч байгаа. Би Баяр даргын биеийн байдлыг мэдэхийг хүсч
байна. Хэрэв хүмүүсийн хэлээд байгаа шиг эрүүл мэндийн байдлаасаа болоод ч юм
уу. байдлаасаа болоод ч юм уу, ямар нэг байдлаар намын даргын ажлаа өгөх
саналаа намынхандаа гаргавал би ерөнхий сайд С.Батболдыг дэмжье гэж бодож
байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ хүн өнөөдөр МАХН-ын зорилгыг
биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж ажиллаж байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын ард
түмэн МАХН-аас ганцхан зүйлийг хүсч байна. Улс орны төлөө, хүмүүсийн
төлөө ажиллаач гэдгийг л хүсээд байгаа. Бидний хэн нь дарга, хэн нь цэрэг байх
нь ард түмэнд падлий байхгүй. Улстөрчид хоорондоо улс төрөө ярьдаг, ард түмэнд
тэр нь ажилд нь садаа, амьдралд нь гай болохгүй байх ёстой.
-Ярилцсанд
баярлалаа
Ч.Өлзий
2010 оны 3-р сарын 30, Мягмар гариг
Сэрүүлэг сонин
No comments:
Post a Comment