Хан мөрний хөвөөнд
УИХ-ын гишүүн Э.Мөнх- Очирын сэтгэгдлийг сонссоноо толилуулж байна.
-Туул, Сэлбэ голын орчинг сэргээн тохижуулах төсөл ямар шатандаа байна?
-Манай судалгааны багийнхан нийтдээ 10-12 тэрбум төгрөгөөр хийдэх байх гэж тооцоолж байгаа. Мэдээж энэ нь нэгэн удаа хийгдэхгүй. Байнга шинэчлэгдэж байдаг бүтээн байгуулалтын цогцолбор үйл ажиллагаа. Монгол улс ийм орчинг бүрдүүлэх байх. Нийслэлчүүдэд нэн шаардлагатай амин чухал төсөл шүү дээ.-Зардал төсөв нэлээд гаргах байхаа?
-Мэдээж хэрэг. Зөвхөн техник эдийн засгийн үндэслэлийг хийхэд таван тэрбум төгрөг. Хөрөнгө оруулалтын анхны төслөөр 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Наран шарлагын газар гэхэд л ойролцоогоор таван тэрбум төгрөг гарахаар байгаа.-УИХ-ын чуулганаар дэмжигдэх болов уу. Танд өөрийн гэсэн төсөөлөл бас байгаа байх л даа?
- 2012 онд Туул, Сэлбийн төслийг хэрэгжүүлж эхлээд, техник эдийн засгийн үндэслэлийг гаргах зорилготой ажилласан. УИХ-д асуудлаа оруулаад таван тэрбум төгрөгийн төсөв батлуулахаар болоод байгаа. Одоо хэлэлцүүлэг нь явж байна. УИХ-ын 76 гишүүн гарын үсгээ зураад дэмжсэн байгаа. Хан мөрний эргэн тойронд бүхий л хөгжил явагдаж байна. Яг ийм л байгууламж бий болгохыг зорьж явна. Гол мөрний ус хэрхэн эрүүлжиж , урсац нь тогтвортой байгааг харж байна. Эргийнхээ хоёр талаар 20 гаруй км урт үргэлжилсэн байна. Ийм хэмжээний хөгжлийг Туул, Сэлбийнхээ дагуу хийх гэж байгаа нь хөгжилтэй орнуудын туршлагаас санаа авах зүйл их байна.-Эхний ээлжид юунаас нь эхэлнэ гэж төлөвлөж байна?
- Бидний барих гээд байгаа гүүр, барилга байгууламж, дэд бүтэц нь хоорондоо яаж уялдах вэ гэдгийг эхлээд гаргаж ирэх зорилготой. Төсөл дэмжигдээд эхэлсэн цагтаа хамгийн түрүүнд Туул, Сэлбийнхээ дагуу байгаа дэд бүтцийн асуудлыг тодруулбал гүүр, зам, газар доорх барилга байгууламж, бохирын шугамууд хаагуур нь явах вэ гэдгийг шийдвэрлэнэ.Дараа нь үзэмж бүхий тохижилтын ажлууд хийгдэнэ.
Өнөөдөр Туул голын ус нь татраад байна. Усны урсацыг бүгдийг сэргээх зорилготой төсөл шүү дээ. Туулын хэмжээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, бохирдсон усыг цэвэрлэхэд шинээр байгууламж бий болох ёстой. Улаанбаатар хотыг анх байгуулж байсан хүмүүс гадаргын усыг ашиглах, ахуйд хэрэглэх усыг усан сан байгуулж байгаад тэндээсээ ашиглая гэсэн санааг оруулсан байсан. Дэд бүтцийн асуудалд сэргээн босголт хэрэгтэй. Дараа нь тохижилтын ажлууд хийгдэнэ.
Эх сурвалж
Өнөөдрийн тойм
Өнөөдрийн тойм
No comments:
Post a Comment