Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Хамтарсан засаг байгуулагдахад би оргилуун дарс тулгасан, харин одоо нөхцөл байдал өөрчлөгдчихлөө


"Тал засаагүй яриа" булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир уригдлаа.

-Хамтарсан Засгийн газрын гурван жилийн ой энэ сарын 12-нд тохиосон. Хамтарсан Засаг байгуулах ажлын хэсэгт та байсан. Сүүлд нь мөн шүүмжилж байсныг санаж байна. Тэр байр, суурь тань хэвээрээ юу. Ярилцлагаа эндээс эхэлье?
-Миний байр, суурь хэвээрээ. Хамтарсан Засгийн газар байгуулахаар гэрээнд гарын үсэг зурж байхад ард нь зогсоод оргилуун дарс тулгаж бай-лаа. Гэхдээ тэр үед ярьж. байснаас нөхцөл байдал өөрөөр эргэж, зөвшөөрч боломгүй асуудлууд гарч байна. Тиймээс "Засгийн газраас гарах хэрэгтэй байна. АН-ынханд баярлалаа. Та нар мөрөөрөө яв, бид өөр зүйл хийх хэрэгтэй" гэж хэлсэн.
-Гэхдээ одоо МАН хамтарсан Засгаас гарахад оройтсон байх? .
-Одоо төсөв батлах гэж байна. Түүний дараа ганц жил юу билээ гээд ярих биз.   
-Өнөөдөр Оюутолгойн гэрээг засах асуудал анхаарал татаж байна. Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх үед гишүүдээс та ганцаараа очсон байхаа?
-Манай улстөрчид тухайн үед хүмүүс юу хэлж байгааг сонсохгүй янз бүрийн шийдвэр гаргачихдаг. Дараа нь урьдчилж хэлж байсан зүйлүүдийг онцолж, гэнэт гарын үсэг зурж. бичиг цаас болох хэрэггүй шүү дээ. Улс төрчдийн, ялангуяа гишүүдийн хийх хамгийн том ажил бол асуудлыг урьдчилж харах. Оюутолгойн гэрээг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүдээс би ганцаараа тэнд очсон. Наадах чинь болохгүй гэж шүүмжилж байсан. Хамгийн гол нь Оюутолгойд усны асуудал маш хүнд байна. "Эрдэнэт"-ээс их агууламжтай, том төслийг хот суурин босгохгүйгээр чингэлэг дотор суугаад шийдчихдэг юм биш. Тэнд том суурьшлыг бүс бий болно, хүн ам, шилжилт хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ гээд бүх талаас харах ёстой. Гэтэл манайхан түүнийг орхигдуулчихсан, өөрсдийнхөө итгэл үнэмшлийг гээчихсэн. Зөвхөн тэнд орж ирэх мөнгөний тоо гэх мэт мэдэхгүй зүйлээ яриад байх юм.
Би эдийн засагч ч гэсэн өнөөдөр тэндээс олох ашгийн тооцоог нарийн гаргаж мэдэхгүй.
"Яагаад гэвэл уул уурхайн хүн биш учраас тэр. Өнөөдөр хэн хэн нь мэддэг зүйлээ яримаар байна. Асуудлыг анхнаас нь судалсан, харьцуулсан, болохгүй гэдгийг нь хэлсэн. Тэр үед хүлээж аваагүй. Сүүлд Ш.Сайхансамбуу гишүүний ахалсан ажлын хэсэгт орж, өөрийн уншиж судалсныг эрдэмтдийн байр, суурьтай харьцуулж Эрдэс баялгийн зөвлөл дээр нь очсон. Гэтэл Эрдэс баялгийн зөвлөл ажиллах ямар ч найдвар байгаагүй. Бүгд нэг талд гарчихсан. Архи ханхлуулсан хэдэн залуу ширээ тойроод сууж байхаар нь "Та нарын дунд гурван залуу байна. Шөнөжин шоудаж, царай нь хачин болчихсон. Та нар ингэж шийдвэр гаргаж болохгүй" гэж хэлчхээд гарсан. Юм хэлээд ямар ч нэмэргүй, хэллээ ч хаалттайгаар хүлээж авах хэмжээнд оччихсон хүмүүстэй юу. ярих вэ дээ. Одоо түүний араас "Өнгөрсөн борооны араас цув" гэгчээр гарын үсэг зурж, бичиг цаас болж яах юм. Харин хийж байгаа зүйлээ сайжруулах талаас хяналт тавья.
Өнөөдөр тийм олон эдийн засагч байгаа юм бол бичиг баримт дээр нь ажиллаж, ингэж хий, тэгж лий гээд Д.Зоригт, С.Баярцогт, Л .Гансүх нарт хэлэх хэрэгтэй байна.
Түүнээс биш төдөн тонн байна, хэдэн жилийн дараа тийм болно гэж хийсвэрээр яриад нэмэргүй. Гэрээ анх батлахад далдганаж гар өргөсөн гишүүд одоо худал ярих хэрэггүй. Болохгүй байна гэдгийг би тэр үед нь чуулганы танхимд хэлж байсан.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн сонгон шалгаруулалтыг буцаасан. Энэ талаар ямар байр, суурьтай байна?
-Өнөөдөр бид "Эрдэнэс МГЛ"-ийн мэдлийн нүүрсний хэсгийг яриад хэрэггүй". Улсын хөрөнгөөр шинжилгээ, судалгааг нь хийж ТЭЗҮ-ийг нь гаргачихсан том орд руу 4-5 хувийн компани орчихсон, үлдсэн чанар муутай жаахан нүүрсэн дээр нь бид худал ярьж цаг алдаж байна. Биднийг ингэж яриулах сонирхол хувийн компаниудад байна. Төр, засгийн зүгээс ТЭЦ-5 барина гэж хэдэн жил ярьж байхад тэнд өнөөдөр шинэ ТЭЦ барьчихлаа, яасан мундаг юм бэ гээд бүх сонинд биччихсэн байна шүү дээ.
Тэд юугаараа мундаг юм бэ.
Яагаад гэвэл тэнд байгаа нүүрсийг үнэлээд мөнгийг нь авчихсан учраас ТЭЦ барихгүй яах юм. Гэтэл төр ТЭЦ барих гэхээр мөнгөгүй байна Өнөөдөр Монгол хүн юм хийж чадаж байна уу, чадаж байна. Тэгвэл Тавантолгойгоо монголчууддаа тэгш ажиллах боломжтойгоор өгчих л дөө. Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллийг хараад байхад Тавантолгойд ажиллаж байгаа нөхдүүд улстөрд орж ирэх юмаа яриад эхэлчихсэн юм биш үү.Тийм байх учиртай бол бид энд ажил ярьж суух ямар хэрэгтэй юм бэ.  Мөнгөтэй хэдэн компанийн захирал орж ирж суугаад улсаа хуваагаад идчихвэл яасан юм бэ.
-2012 оны сонгуульдаа нэр дэвших байх, Сонгуулийн тогтолцоонд хоёр нам тохиролцоогүй. Хуучнаараа сонгуульдах нь гэсэн хардлага байна?
-Мэдээж тохиролцож таарна. Түүнээс өөр аргагүй. Бид хамтарсан Зас-гийн газрын үр дүнг хэлэлцэж таарна, Хэзээ хэлэлцэх вэ, намрын чуулган эхлэхээр яриад эхэлнэ. Хамтарсан Засгийн газрын гэрээнд Үндсэн хуульд тодорхой өөрчлөлтүүдийг хийнэ, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гээд биччихсэн байгаа. Түүнийг хийхгүй бол Тавантолгой, Оюутолгойн асуудал сайн явж байгаа нь хамаагүй шүү дээ. Гарын үсэг зурж гэрээ байгуулсан асуудлаа шийдэх учиртай.
-Хаврын чуулганаас хойш энд тэндхийн уулзалт, хурал цуглаанд таны бараа харагдаагүй. Ний нуугүй асуухад өнгөрсөн зун хаанахын ямар найр, наадам хэсэж, хаагуур амрав?
-Ганц ч наадамд яваагүй. Улсын баяр наадмыг ч үзээгүй, гэртээ телевизээр л харсан.
-Тэгвэл Булган аймаг руу хэдэн удаа очив?
-Энэ зун тойрогтоо ганц ч очоогүй.
-Яагаад?
-Очих шаардлага байсангүй. Би очихгүй байгаа ч манай хүмүүс тэнд ажиллаж байгаа. Тойрогтоо очихоос илүү тэнд ажиллаж байгаа нэгжүүдээ зангидаж байх нь надад чухал байна. Түүнээс гадна шаардлагатай зүйлүүдээ хөөцөлдөх хэрэгтэй шүү дээ. Хаана хаанаа ажлаа амжуулж, хийж байгаа учраас тойрог руу заавал очих шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ тойргийнхонд маань ирээсэй гэсэн хүлээлт байдаг юм билээ. Өнгөрсөн хоёр жилд тойрогтоо  хангалттай ажилласан. Өвөл цагаан сараар томилолтоор бишгүй л явна шүү дээ.
-Бусдыг бодвол Булган юм юмтай байж хөгжил нь нэг л тааруу байх юм. Яавал Булган аймаг хөгжих вэ. Түүний төлөө яах ёстой бол?
-Нэг зовлон бий. Булган аймгийг бусадтай харьцуулахад хөгжиж байгаа төрх нь харагдаж өгдөггүй. Уг нь бол хөгжлийн өөрийн гэсэн өнгө аяс аль эрт бүрэлдчихсэн, Түүнээс хойш өсөлт гарсангүй. Тэгсэн ч болчихсон юм шиг харагдаад байдаг. Үнэн хэрэгтээ ажилгүйдэл байж л байдаг. Үйлчилгээний чанар муу  үзүүлэлттэй гардаг. Хүмүүс өөр өөрсдийн боломжоор шийддэг. Нутгийн зөвлөлийн дарга болоод миний ярьсан нэг зүйл бол Булган аймгийн хөгжил гэж ярихаас илүү бизнесийн сүлжээ бий болгоё гэсэн Манай аймаг хойд хэсгээрээ газар тариалан эрхлэх боломжтой, урд хэсгээрээ мал аж ахуй давамгайлдаг, Тиймээс тариалангийн бүсэд байгаа мал аж ахуйг яах вэ, үүлдэр угсааг нь яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг шийдэх сүлжээ бий болгох тухай ярьж байгаа юм.
Тухайлбал, тэжээлийн аж ахуйнууд болон фермерүүдийг бий болгох хэрэгтэй.

Түүнээс гарах үржил шимээр бүтээгдэхүүн боловсруулж "Эрдэнэт" хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна нийслэлд нийлүүлж, хойд хөрш рүү экспортлох боломжтой. Үүнийг бодлогын хэмжээнд хийж чадвал өнөөдөр ажилгүйдэл газар авахгүй, эсвэл ажилгүйдлийг бууруулахаар мөнгө цацах шаардлагагүй болно. Энэ мэт хийх ажил их байгаа учраас тойрог руугаа яваагүй. Гэхдээ тэнд манай хүмүүс, "Энэбиш" сангийнхан ажиллаж байгаа. Өнгөрсөн зун манай аймгийн таван сумын ой болсон. Наадамд очоогүй ч гэсэн бие төлөөлөгчөө явуулж, бусдын жишгээр баяр наадмын ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүллээ. Нэлээд өргөн хэмжээнд гадаад харилцаанд анхаарсан зун байлаа. АНУ-д сар шахам байж тэндхийн нэлээн хэдэн сургууль, төрийн болон төрийн бус байгууллагатай холбоо барилаа.
-Сургуулиудтай ямар асуудлаар холбоо барьсныг сонирхож болох уу?
-Америкийн сургуулиудын ихэнх нь дэргэдээ чиглэл чиглэлээрээ аж ахуйтай. Түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яаж байгуулдгийг олж мэдэх зорилготой очсон юм.Тэр жишгээр өнгөрсөн жил байгуулсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв манай аймагт бий.
-Булганы тойрогт асуудал үүссэн. Э.Мөнх-Очир гишүүн боловсролын салбарт түлхүү анхаарч байгаа нь цаанаа асуудалтай гэсэн мэдээлэл цацагдаж байна?
-Ямар ч хүнд өөрийн нутаг гэж бий. Төрөөгүй ч гэсэн нутгаа гэж бодож явдаг газар орон бий. Е.Отгонбаяр ээжийнхээ нутагт ажиллая гээд Булган аймгийн  нутгийн зөвлөл анх байгуулагдаж байхад санал нийлж, бид дэмжсэн. Булган аймгийн нутгийн зөвлөлийн боловсрол хариуцсан дэд дарга шүү дээ. Бид хоёр нутаг усныхаа хөгжлийн асуудлаар байнга уулзаж ярилцдаг. Салбарын сайдын хувьд соёл, боловсролын асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлнэ. Энэ мэт нутгийн юм байх шүү дээ. Нутгийн зөвлөлийн дэд даргын хувьд ажлаа сайн хийж яваад баяртай байдаг. Түүнээс биш бие биеэ ноцох гээд байгаа юм биш.
-Хоёр жилийн өмнө боловсролын салбарт алслагдсан бүсийн оюутнуудын асуудлыг ярьж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Алслагдсан бүсийн оюутнуудад зардлын зөрүү олгох тухай ярьж байхад тэнд байгаа хүмүүс заавал наашаа сурах гэж ирэх шаардлага байна уу гэж бодсон. Өнөөдөр Ховд, Увс, Завхан аймгаас хэчнээн оюутан хотод ирж байна. Тэдний унааны зардлыг тооцож хэчнээн хэмжээний мөнгө олгов. Хэдэн жил ийм байдлаар мөнгө өгөх юм бэ. Түүгээр "бүс нутагт нь сургууль байгуулж болох уу гэдгийг тооцож, судалж үзмээр байна. Сэтгүүлч та нар ч гэсэн баримт, материалыг ухаад үзчих хэрэгтэй. Нутагтаа сурч боловсрохын ач холбогдол өндөр шүү, ядаж унааны зардал хэмнэнэ, аав, ээждээ ойр учраас хүмүүжилд нь ч тустай. Нутагтаа сурч, тэндээ дадлага хийж, ажлын байраа бий болгох давуу талтай. Хүн мэргэжилтэй болчихвол ажиллаж, амьдрах боломж нь бүрдэнэ. Энэ үүднээс өнгөрсөн жил аймагтаа МСҮТ байгуулсан. Тэр талаар ажил хөөцөлдөхөөр боловсролын салбар руу заавал ч үгүй орох шаардлагатай. Түүнийг нь хүмүүс С.Отгонбаяртай өрсөлдлөө гэж харах юм,
-Тойрог өмчилсөн нөхдүүд бие биеэ муухай хараад л, таныг нутгийн ах Ц.Цэнгэлтэйгээ тар түр хийсэн гэсэн мэдээлэл бас гарсан?
-Ц.Цэнгэл ахтай муудах байтугай, одоо юу хийх вэ, тойрогтоо ямар ажил хийвэл үр дүнтэй вэ гээд байнга ярилцдаг.Та түүнийгээ хий, би үүнийг хийе гээд ажлаа зохицуулна. Өчигдөр гэхэд л ахмадуудтайгаа уулзлаа гэж Ц.Цэнгэл ах надад мессеж ирүүлсэн байна лээ.
- Хэрүүл, зодоонтой байнга шахам нэр холбогдож, бичигдэх юм, Яагаад тэгдэг юм бэ?
-/инээв/. Чи нэг зүйлийг анзаарсан уу. Сүүлийн хэдэн сар миний тухай янз бүрийн мэдээлэл гараагүй.
-Ц.Цэнгэлтэй түр тар хийсэн гэсэн мэдээллийг эс тооцвол бараг жил болсон байх шүү?
-Яагаад гэж бодож үзэв үү?
-Гайхаж л байна.
-Гайхах бус Мөнх-Очир сонирхолтой биш болчихсонд хамаг учир байгаа юм. Мөнх-Очир өнөөдөр улстөрчдийн юм уу, санхүүгийн аль нэг бүлэглэлийнхний сонирхсон асуудлыг хөндөж, түүнийг нь шүүмжлээгүй учраас тэр. Миний тухай муугаар бичих захиалгат шаардлага байхгүй учраас тиймэрхүү мэдээллүүд алга болчхож байгаа юм. Түүнээс бус миний амьдрал байдгаараа л үргэлжилж байгаа. Найзуудтайгаа биллъярд тоглож, гэртээ хүүхдүүдээ хардаг минь хэвээрээ байна.
-У.Хүрэлсүхтэй шанаадалцсан тухай дуулиан тарьсан мэдээлэл ч бас таны нэрлээд байгаачлан захиалгат шаардлагын илэрхийлэл байсан гэсэн үг үү?
-Хүлчихлээ, гавалчихлаа тогонд цохиуллаа өөр яасан ч гэлээ. Баахан юм зохиогоод биччихсэн байсан.
-Хамгийн сүүлд Г.Занданшатарын өрөөнд үүр цайж байхад архи ууж, эвлэрч гэнэ гээд л шуугьсан. Тэр ч бас сенсаац уу ?
-Найз, нөхдийн хувиар ууж, идэх бол байдаг л асуудал. Хэн хэн нь хэмжээгээ мэдэж идэж, ууснаа аятайхан зохицуулдаг байхад болно. Миний хувьд ааш араншин муутай. Тийм болохоор хүмүүстэй муухай харилцдаг, янз бүрээр элдэвлэдэг байж магадгүй. Түүнийг үгүйсгэхгүй. Тухайн үедээ уучлал хүсээд, ойлголцохыг хичээдэг.
-Тэр мэдээллээс хойш У.Xүрэлсүхтэй ямар харилцаатай байдаг вэ?
-Сайн.
- МАН-ын залуус хамтарсан Засгийн газрыг огцруулах нь гэсэн мэдээлэл гарсныг дуулсан уу?
-Гадагшаа яваад ирснээс хойш энэ талаар ярьж надтай уулзсан нэг ч хүн алга. Өчигдөр нэг газар хоол идэх гэж яваад Ж.Энхбаяр гишүүнтэй тааралдсан. "Гадаадаас ирлээ, сонин юу байна" гэж байна лээ. Би сонсоогүй, Ж.Энхбаяр мэдээгүй байгаагаас үзэхэд тийм зүйл байхгүй болов уу.
-Д.Баллан-Очир гишүүн та хоёр "Монгол мал" хөтөлбөрийг анх санаачилсан. Таныг мал мэдэхгүй байшингийн хүүхэд гэж боддог. Д.Оюунхорол гишүүн бас тэгж загнаж байхыг телевизээр харсан юм байна?
-Бид хоёр анх санаачилсан ч батлахад бүх гишүүн оролцсон. Гишүүд бүгд ойлгож дэмжсэн. Анхандаа Д.Оюунхорол эгч "Чи мал мэддэг гэж юу байдаг юм" гэж загнасан удаа бий. Гэхдээ би малын зах мэднэ шүү, Мэддэг ч учраас мал, малчны асуудлыг хөндөж, хөтөлбөр боловсруулсан,
-Ингэхэд та хаана төрсөн бэ?
-Нэгдүгээр төрөхөд тарж, тэндээс гарангуутаа Москва руу явсан гэсэн. Гэхдээ Булганд өссөн, Зуны амралт болгоноор хөдөө очиж хурга, ишиг хариулдаг байлаа, Би хэзээ ч байшингийн хүүхэд байгаагүй. Намайг мал мэдэхгүй гэж хэлэх хүн  бараг гарахгүй байх. "Монгол мал" хөтөлбөрийн үр дүн харуулах биз.
-Гэхдээ сүүлийн үед "Монгол мал" мөнгө угаах хөтөлбөр болсон, тухайлбал, мал ээмэгжүүлэх тендерт барилгын компани шалгарлаа гэсэн шүүмжлэл өрнөж байна?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил үнэхээр асуудалтай. Тендерийн будлиан, хөрөнгө, мөнгөний асуудлыг бид хариуцахгүй шүү дээ, Бид зөв зүйтэй ажил санаачилсан. Д.Балдан-Очир гишүүн нэлээд няхуур ажилласан. Би хяналтын талаас анхаарсан Хууль, дүрмээрээ бол мөнгө завших ямар ч боломжгүй. Салбарын яаманд очоод  хөл яаж хэрэгжиж, юу болж байгааг нь та нар судлаад  үзчих хэрэгтэй. Тендер будлиантсан бол шалгаруулалтын комисст асуудал  байна гэсэн үг. Түүнээс бус хөтөлбөр баталсан 76 гишүүн, салбарын яаманд асуудал байхгүй, алдаа байгаа бол цөөн хэдэн хүнд л асуудал бий. Миний анзаарснаар хөдөө сум ы н нэгжид бий болсон  гурван орон тоонд мэргэжлийн бус хүн орж ажилласан байдалд анзаарагдсан, Манай Булган аймагт ч ийм асуудал гарсан. Тиймээс энэ талаар хатуу байр, суур, баримтлах  санал оруулсан.
-Та УИХ дахь тусгай хяналтын дэд хорооны дарга. Хамгийн сүүлд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын маргааныг хоёр удаа хэлэлцсэн. Ямар шийдвэр гарсан  бэ?
-УИХ-ын   чуулган, байнгын хорооны хурлын үеэр С.Эрдэнэ  гишүүнийг чагнасан, тагнасан гэсэн утга агуулгатай үг хэлсэн учраас манай дэд хороо шалгасан. Бид шалгаад шийдсэн,ямар хариу өгснийг өөрөөс нь асуучихгүй юу. Тодорхой хэлэх байх. Харин энд нэг зүйлийг зориуд хэлье, Сүүлийн үед ойлголтын зөрүү яваад л байна. Тухайлбал, Тусгай хяналтын дэд хороо Ёс зүйн хороо биш, Түүнтэй андуурч Х.Наранхүү, Д.Дондог нарын асуудалтай холбож бичээд байх юм, Тэр асуудал манай дэд хороогоор ордоггүй. Гэтэл нэг сэтгүүлч асуудал Тусгай хяналтын дэд хороон дээр очоод замхардаг гээд биччихсэн байна лээ,
-Их хурлын тухай '"хууль дахь УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдаагүй бол бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн заалт асуулт дагуулж, Үндсэн хуулийн цэц дээр хянан шалгаж байгаа. Энэ талаар таны байр, суурийг сонирхоё?
-Хууль бол хууль, Түүнийгээ л мөрдөх хэрэгтэй.
-Тэр хуулиас баригдахгүй бол хулгай хийж бодно гэсэн утга ойлгогдож  байгаа?
-Хулгай хийснийг нь хэн баталсан юм бэ, асуудлын гол нь энэ шүү дээ. Тухайн хүний гэмт үйлдсэнийг шүүх батлаагүй байхад хэрэг хийсэн мэтээр бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй.
-Өөрөөр хэлбэл, хэрэг мордон шалгах үйл явц алдаатай байна гэж хэлэх гээд байна уу?
-Би тэгж ойлгож байгаа, Өмнө нь ярьж байсан Л.Гүндалай, Т.Бадамжунай, Г.Занданшатар,У.Хүрэлсүх нарын асуудал ч адил, Шүүх өгөөгүй байхад улстөржиж бичиг, цаас явуулдаг байж таарахгүй. Хуулиа баримтлах хэрэгтэй,
-Хоёр намын аль аль нь сонгуулийн сурталчил» гаагаа эхэлчихсэн. Хамтарч хийсэн ажлаа тал еэвэн эргүүлж байгаа юм шиг өөрсдөдөө нааж сурталчлах юм. Гэхдээ "Сант-Марал" төвөөс гаргасан хамгийн сүүлчийн судалгаагаар АН-ын рейтинг МАН-ынхаас өндөр гарсан байна лээ. Танай нам ирэх сонгуульд унах юм биш үү. Эсвэл Засагт хамтарсан юм чинь хөтлөлцөөд гараад ирнэ гэсэн горьдлого байгаа юм уу?
-Уг нь аль болох хөтлөлцөхгүйгээр сонгуульдах ёстой л доо. Гэхдээ сүүлийн үед ажиглаж байхад хөтлөлцөх байтугай тэврэлдэж гарч ирдэг болсон юм биш үү, энэ улстөрчид, Бид яах вэ ажлаа хийж байгаа, Харин тэврэлдэж  гарч ирж байгаа хүмүүст амжилт хүсье гэх байна.
-МАН нэрээ өөрчилсөн, Гэтэл МАХН нэртэй шинэ нам бий болчихлоо. 2008 онд энэ субьектээс нэр дэвшиж гарчхаад өнөөдөр МАН-ых гээд очихоор сонгогчид яаж хүлээж авах бол?.
Нэрээ солилоо гээд манай нам өөрчлөгдөөгүй, хэвээрээ л байгаа.
-Танай намын гишүүд хоёр батлахтай гэж яриад байх юм. Танд ч бас бий юу?
-Бүгдэд нь байгаа. Бүгдээрээ ярилцаад хуучин батлахаа хураах хэрэггүй, түүх болж үлдэнэ. Бид түүхтэйгээ үлдсэн.
Нийтлэлч
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ

No comments:

Post a Comment