Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Н.Энхбаяр шиг хэмжээний улстөрч ганцаардахгүй


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-МАСЗХ-ны хурал болж байна. Энэ хурлаас МАХН ямар зүйл хүлээж байна вэ. Жишээ нь тэд нэр, үзэл баримтлалаа солих талаар ярилцах боллоо гэдгээс яриагаа эхлэх үү?
-Миний бодлоор намын их хурал болсны дараа залуучууд маань хуралдсан бол зүгээр байсан юм. Уг нь намын их хурлаар яригдсан асуудлаар гарсан шийдвэрийг дагаад оюун ухаанаа уралдуулах хэрэгтэй. Гэхдээ яагаад заавал их хурлын өмнө түрүүлж хуралдах шийдвэр гаргасныг сайн мэдэхгүй байна. Мэдээж хэрэг намын удирдлагуудын зүгээс бодсон бодол байгаа байх. Намын дэргэдэх, үзэл баримтлалыг нь дэмждэг залуучуудын нэгдэл болсон байгууллага гэдэг утгаараа тодорхой чиглэл заавар өгсөн байлгүй. Ер нь өчигдөр, өнөөдрийн байдлыг нь ажиглаад байхад баярын шинжтэй хурал хийж байна. Тэгэхээр энэ удаад яриад байгаа шиг нэр хаягаа солих талаар яаравчлан хэлэлцэхгүй болов уу. Мөн үзэл баримтлалын шийдвэр нь ч тийм хурдан гарчихгүй байх. Тэгээд ч МАХН-ын дотоод шинэчлэлийн хүрээнд явагдаж байгаа санал асуулга, хэлэлцүүлгийн явцад гарах шийдвэрийг харж байж тодорхой шийдэл гаргах болов уу.
-Удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу хуралдаж байгаа юм биш үү?
-Мэдэхгүй Миний хувьд намын. өдөр тутмын амьдралд оролцохгүй, УИХ-д суудаг болохоор дотоод нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Хам-гийн сүүлд саяхан болсон эрдэм шинжилгээний хуралд өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
-Сүүлийн үед МАХН-ын нэр солих тухай яриа хүчтэй өрнөх боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хуучин нэрээ авах нь зөв, буруу гэдэг талаас нь сайн хэлж мэдэхгүй байна. Намын нэрийг шинэ түвшинд гаргах шаардлагатай бол гаргах л хэрэгтэй. Тэр нь ямар байдалтай байх вэ гэдгийг сайтар бодох ёстой. Мэдээж хэрэг олон жил ярьсан шинэчлэлийн асуудалд цэг тавьж тодорхойлох нь зүйтэй ч үзэл баримтлалаа өөрчлөхийг сайн зүйл гэж хэлж мэдэхгүй байна.
-Хувьсгалт гэдэг үгэнд нь их эмзэглээд байх шиг байгаа юм?
-Тал талаас нь л ярьдаг юм. Гэхдээ энэ үг бол тухайн үедээ Монголын ард түмний хийсэн хувьсгалын үр дүнд авсан нэр шүү дээ. Түүнээс төрийн тогтолцооны нэг хэлбэр биш. Манай ард түмний хүслээр харийн дарангуйллаас ангижирч, тусгаар тогтнолоо олж авсан гэдэг талаас нь бид хувьсгал гэдэг үгнээс цэрвээд байх шаардлагагүй. Шинэ үе гарч ирээд, олон улс, дэлхийн тавцанд үйл ажиллагаагаа явуулахад гадныхан буруугаархүлээж аваад байна гэвэлтэр талаас нь бодох ёстой. Юу нь болоод юу нь болохгүй байгааг үзье, харъя, ярилцъя. МАХН-ын нэрийнталаарх онол практикийнбага хурлаар олон эрдэмтэд цугласан. МАХН-ыгудирдаж явсан үе үеийн удирдлага, эрдэмтэд мэргэд маань юу гэж бодож явдаг юм бэ, ардчилсан социалист үзэл санааг авахдаа юу ярьж байгаад авсан юм бэ гэдгийг сонслоо. Залуучуудын хурал ч болж байна. Шинэ бодлого, шинэ үе гэж ярих боллоо. Тэгэхээр шинэ бодлого нь шинэ үетэйгээ нийцсэн байх ёстой. Ер нь үе болгон шинэ байдаг. Тиймээс МАХН дотроо байдаг үе үеийн холбоосыг тасалж болохгүй юм. Залуучуудын хурал дээрээ энэ талаас нь анхаараасай. Ахмадынхаа ухааныг залуучуудын эрч хүчтэй нийлүүлсэн, уламжлалаа хадгалсан хурал болоосой гэж бодож байна.
-Хувьсгалт гэдэг нэрийг хасаад хаячихвал 2012 оны сонгуульд ялалт байгуулж чадахгүй гэсэн бодолтой хэсэг хүмүүс ч байх шиг байна?
-Энэ тал дээр санал нийлэхгүй байна. МАХН байснаа МАН болчихлоо гэхэд чанарын ялгаа байхгүй. Юуны суурь вэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тэр бүхэнд онцын өөрчлөлт орохгүй л дээ. Тэгээд ч МАН гэдэг нь тэртэй тэргүй сайн нэр. Асуудал нэр солихдоо биш, гагцхүү өнөөдөр төрийн бодлогын хэмжээнд ард, түмэн, улс орныхоо төлөө юу хийв гэдгийг л сонгуулиар үнэлж дүгнэдэг шүү дээ.
-Таны хувьд олонхийн саналыг дагана гэж ойлгож болох уу?
-Манай намын нэг онцлог нь олон ургальч үзэл бодлыг байнга илэрхийлж байдаг. Би ч нам дотроо болж өгвөл шүүмжлэл хэлдэг талдаа хүн. Тэгэхээр юмыг янз бүрээр л ярьж болно. Эцсийн дүндээ олонхоороо гаргасан шийдвэрийг дагаад тодорхой зөв шийдэлд хүрдэг.
-МАХН-ын тунхаг бичиг гарсны дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийнхөө бодлыг хэвлэлд нийтлүүлсэн. Нийгмийн зүгээс энэ тал дээр янз бүрийн тайлбарууд явах боллоо?
-Тэр бүгдийг уншсан. Мэдэгдлийн талаар ярилцлага өгсөн хүмүүсийн тухай ч уншлаа. Тэгэхээр болохгүй, бүтэхгүй байдалд хүрсэн гэж харагдахгүй байна шүү дээ.
-Тэгвэл танд түүнийг уншаад ямар бодол төрсөн бэ?
-Н.Энхбаяр гэдэг хүн хувь хүнийхээ үзэл бодлыг л илэрхийлсэн. Социнтернд элсэхдээ ийм чиглэлтэй нам байна гэдэг чиглэлийг бид баримталж байсан гэдэг утгаараа бичсэн юм билээ. Зөв биз дээ. Ямар ч хүн өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж тухайн үед ингэж байсан гэдэг үүднээс нийгэмд мэтгэлцээн өрнүүлэх нь байх л асуудал. Ийм ч зүйл гарна гэж бодож байсан. Цаашдаа нэлээд юм ярих байх. Нэн ялангуяа ардчилсан үзэл баримтлалыг манай залуу үе тэр болгон, амьдралынхаа хэв маяг ухаанаар авч яваагүй гэж хэлэх нь зөв шүү дээ. Энэ тал дээр дахин харж үзэх ёстой. Намын анхан шатны байгууллагад ажиллахдаа намын үзэл баримтлал, чиг баримжаа ямар байдаг юм бэ гэдгийг ялангуяа 60-аад оныхон бид хамгийн сайн ухармсарлах хүмүүс. Зах зээлд орж, ардчилал гэж МАХН-ыг харлуулах тал руугаа явж байсан тэр цаг үед бид тодорхой тоглолт хийж улстөрд орж ирсэн хүмүүс. Бид өөрсдийнхөө оюун ухааныг уралдуулж намд орж ирсэн. Тэгэхээр бидний шинэ үе энэ тал дээр арай өөр бодол санаатай байгаа. Үүнийг сайн ойлгож, мэдэж аваасай гэж хүсэх байна. Ардчилсан социалист үзэл нь ийм байна гэдэг талаас нь сайн ойлгож ярилцаад өөрсдөө шийдвэрээ гаргана шүү дээ.
-Энэ намыг толгойлж явсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлээр үзэл бодлоо илэрхийлэх нь ний-гэмд тийм ч зохимжтой хэлбэр биш гэж ярих боллоо?
-Намын дарга асан Н.Энхбаярыг ямар бодолтой тийм ярилцлага өгөөд бай-гааг яаж мэдэх вэ дээ. Намын жирийн гишүүний хувьд нийгэмд тэгж байр сууриа илэрхийлэх нь зөв. Ер нь хэн ч бай өөрийнхөө үзэл бодлыг ярих эрхтэй. Ярьж, бусдад ойлгуулж байж энэ хүн ийм санаатай юм байна гэж ойлгогдох болохоос тэгж байгаа болов уу гэж таамаглаж болохгүй шүү дээ. Хүн өөрийнхөө бодол, итгэл үнэмшлээрээ явах ёстой. Дахин хэлэхэд нийгэмд ийм яриа өрнөж байгаа нь хамгийн сайн. Ярьж байж нэг нэгнийгээ ойлгоно шүү дээ.
-Тэр нийтлэлээс нь хэн нэгэнд гомдсон гомдол цухалзаж байсан?
-Хэн яаж уншихаас шалтгаална. Мэдээж 20 гаруй жил МАХН-ын амьдралд идэвхтэй оролцсон хүн чинь өөрийнхөө бодож явсан үзэл баримтлалаа хамгаалж гомдлын үг шидэх нь байх л зүйл.Таны хэлдгээр тийм гомдсон өнгө аяс олж харахгүй байна. Гагцхүү намын үзэл баримтлал ийм байсан, нам ийм чиглэлээр явах нь зүйтэй гэж бодож явдгаа хэлж байна гэж ойлгосон.
-Тэр том улстөрч гомдсон байдлаар ярих нь нам дотроо ганцаардсаны илэрхийлэл юм болов уу?
-Гомдсон гэж би лав хэлэхгүй. Гомдсон гэдгийг нь юугаар тайлбарлах гээд байгаа юм бэ.
-Ганцаардсан гэдэг тухайд?
-Н.Энхбаяр шиг хэмжээний улстөрч ганцаарддаггүй юм. Тийм болохоор ганцаардал уу, гомдол уу гэдгийг өөр өөрийнхөөрөө ойлгоно шүү дээ. Хүн хүний уншиж ойлгосноос шалтгаална.
-Улстөрчийнх нь хувьд та түүнийг үнэлдэг үү?
- Үнэлээд байх юм байхгүй. Монгол Улсын түүхэнд энэ хүн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хүртэлх албыг хашсан хүн. Төрийн гурван өндөрлөгийг дамжаад хийчихсэн хүнтэй юу ярих билээ. Ингэж ярих хэрэг гарвал энэ рекордыг эвд л дээ. Эвдсэнийх нь дараа Энхбаяртай ярьж болно.
-Есдүгээр сарын дөрвөнд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр үзэл бодол нийлдэг хүмүүсээ «Монгол шилтгээн»-д цуглуулж, уулзалт хийсэн гэсэн. Та очсон уу?
-Очоогүй. Экс Ерөнхийлөгчийн талыг баримталдаг биш болохоор намайг багтаагаагүй юм байгаа биз.
-Тэр үед дараагийн Засгийн газрын тохирооны талаар ярилцсан гэсэн?
-Ямар өргөн сэдвээр ярилцсан юм бэ. Ер нь нэг зүйлийг хэлэхэд МАХН-ын зүгээс Засгийн газрыг ямар нэг байдлаар хөдөлгөөнд оруулахгүй байх. МАХН одоогийн энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун, бас дэмжиж ажиллаж байгаа шүү дээ.
-Танай намаас гадна АН-ынхан дотор хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэдэг байр суурьтай хүмүүс янз бүрийн яриа гаргах боллоо. Ялангуяа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёрын мэтгэлцээн анхаарлын төвд байна. Та энэ талаар ямар бодолтой явж байна вэ?
-МАХН байтугай АН-д ийм яриа гарч байгааг хэн ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл АН анх бий болохдоо гурван намын нэгдлээс бүрэлдсэн. Санал нийлэх, нийлэхгүй олон асуудлууд байж л таарна. Жишээ нь би Үндэсний дэвшил намын гишүүн байсан. МҮДН гаралтай болоод ч тэр үү, үндэсний дэвшлийн үзлийг дэмждэг. Над шиг бодолтой МҮДН-ын гишүүд олон бий. Түүн шиг л үзэгдэл. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар үзэл баримталалынхаа тухай ярилцлаа шүү дээ. Намд хүн яагаад элсдэг вэ. Үзэл баримтлалыг нь уншиж судлаад шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр манай залуучууд сайн бодох ёстой. Анх Үндэсний дэвшил нам АН-д нэгдэхэд би намаасаа гарсан. Би намаасаа гарснаас хойш 2001 он хүртэл намд элсээгүй юмдаг. Бидний бодож байсан үзэл баримтлал ийм болчихлоо, та нарын буруу гэж янз янзаар ярина. Үнэхээр АН-д ямархуу байгааг сайн ойлгож байна.
-Нэгэнт тантай уулзсаных АТГ-ын талаарх асуудалд ямар дүгнэлт гаргасан бэ гэдгийг тодруулах хэрэгтэй байх аа?
-УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанд энэ талаараа мэдэгдсэн шүү дээ. Манай хяналтын хороо хянах шалгах ажлаа хийлээ. АТГ-ын талаар тодорхой зөрчил илэрсэн байна. Асуудлыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн гээд тодорхой хэлсэн шүү дээ.
-Хянал шалгалтын явцад зөрчлүүд нь нотлодсон уу?
-Үүнийг ярих боломжгүй.
-Яагаад?
-Бид тийм асуудал байнауу гэж шалгаагүй шүү дээ.Хууль зүйн байнгын хорооийм зөрчил гарсан байна, эднийг нягталж өгнө үү гэсэн.Тэр дагуу тагнуул, аудитын байгууллагад хандсан.Тодорхой байгууллагуудад хандаад хариултаа аваад асуудлаа өгсөн. Нууцын зэрэглэлтэй өгсөн асуудлыг нууцын зэрэглэлтэй өгсөн болохоор мэдээлэх боломжгүй.
-Гэхдээ ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай байсан юм биш үү?
-Яах юм бэ. УИХ-ын намрын чуулган эхлэхэд цөөн хоног үлдлээ шүү дээ.
-МАХН асуудалд намын байр сууриар хандаж, удаашруулж, хугацаа хожих гэж байв уу?
-Тийм юм байхгүй, зохих асуудлаа шийдээд явсан. Удсан гэж яриад байгаа. Ер нь ямар нэг асуудлыг шалгахад хугацаа шаардлагатай биз дээ.
-Хуулиндаа 14 хоногт багтаах ёстой байсан байх аа. Хүн болгон хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах боллоо?
-14 хоногийн дотор хүний зөв үү, буруу юу гэдгийг шийд гэсэн хууль байхгүй шүү дээ. 14 хоногийн дотор сайн, мууг шийдэх бололцоогүй.

Б.Туяанцэцэг

Эх сурвалж. Өглөөний сонин
2010 оны 9-р сарын 17, Баасан гариг

No comments:

Post a Comment