Монгол Улсад цөмийн хог хаягдал булж устгах тухай гэрээ хэлцлийг Гадаад харилцааны яам АНУ, Японтой хийж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Ингээд уг асуудлаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцсан юм.
-Монголын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид АНУ, Японы талтай цөмийн хог хаягдал Монголд булж устгах талаар гэрээ хэлцэл хийж байна гэсэн мэдээлэл гарсан. Гадаад харилцааны сайдын хувьд та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сүүлийн үед цахим хуудас, хэвлэл мэдээлэл, миний твитр, fасеbоок-ээр дамжуулан хүмүүс Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах тухай яриа хэлэлцээр гадаад улс орнуудтай хийж байгаа юм уу гэж их асууж байгаа. Үүний эх үүсвэр нь Японы "Майничи" сонинд гарсан албан бус мэдээлэл юм. Энэ талаар албан ёсоор мэдэгдэхэд Гадаад харилцааны яам болон Засгийн газар цөмийн хаягдал Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэх, оруулж ирэх, булж булшлах талаар ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй. Ийм гэрээ хэлэлцээр хийх учиргүй. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулиар, цөмийн энергийн бодлогын хувьд ч гэсэн хог хаягдлыг тээвэрлэх, оруулж ирэх бололцоогүй л дээ.-Нууцаар гэрээ хийсэн одоо гарын үсэг зурах дутуу гэсэн шүү дээ?
-Энэ бол манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл төөрөгдүүлж мэдээлсэн мэдээлэл. Ийм гэрээ хэлцэл хийгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Яг тэр мэдээллийн эх үүсвэрийг нь харвал цөмийн хог хаягдлыг Монголд устгаж болох юм, тэгж үзэж байна гэсэн байна лээ.Тэгэхээр энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл шүү.-Тэгвэл Монгол Улсын нэр хүнд, аюулгүй байдалд халдаж дэлхийн анхаарлыг татсан ийм мэдээлэл яагаад түгэх болов. Учир шалтгааныг нь тогтоосон уу?
-Ямар шалтгаан зорилготой ийм мэдээлэл дэлхий нийтэд цацав гэдгийг тодруулж байна. Өөрийн Элчин сайдын яамдад уг мэдээллийн учир шалтгааныг тодруулах хүсэлт тавьсан.-Та Японы Элчин сайдтай сая уулзлаа. Ямар асуудлаар ярилцав. Цөмийн хог хаягдал булшлах талаар гарсан яриатай холбоотой
юу?-Бид тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай ярилцсан. Хоёр орны эдийн засгийн харилцааны хэлэлцээрийг энэ ондоо багтааж байгуулна. Иймээс энэ хэлэлцээр хоёр улсын харилцаа, манай улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна.Тухайлбал, Монгол Улсыг зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, аж үйлдвэрийн орон болгоход их чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ талаар ярилцлаа.
-Японы Элчин сайд цөмийн хог хаягдал булж устгах тухай мэдээллийн талаар ямар нэг хариулт хэлэв үү?
-Монголд цөмийн хог хаягдал булах тухай мэдээлэл гарсанд гайхаж байгаагаа илэрхийлж ямар учиртай болохыг тодруулж асуусан. Япон Улсын Элчин сайд энэ талаар ямар нэг албан ёсны яриа хэлэлцээр хийгээгүй, ийм мэдээлэл гарсанд бас гайхаж байна гэж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн АНУ-ын Элчин сайдын яамнаас ч бас мэдэгдэл гаргасан.Тэгээд энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Зарим нэг судлаачдын албан бус мэдээллийг буруу ташаа нийтэлжээ гэж АНУ-ын Элчин сайд гайхаж байгаагаа илэрхийлсэн. Гадаад харилцааны яам ч энэ талаар мэдэгдэл гаргасан.-Монгол уран олборлох болсон.Түүнээс гарсан хог хаягдлыг манай ураныг авсан улс эргүүлээд манайд булшилна гэх юм биш биз дээ?
-Монгол Улс одоогоор уран олборлоогүй байна.Т.Эрдмаа
2011 оны 5-р сарын 11, Лхагва гариг
Ардчилал
No comments:
Post a Comment