Хүүхдийн
боловсролын тогтолцоог аав, ээж хийгээд сурган хүмүүжүүлэгчид ойлгох,
хүүхэд оюун ухаандаа юу бодож явааг мэдрэх тал дээр дутмаг юм шиг санагддаг.
өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичгийн чиг хандлага
хоцрогдсон ч байж болох юм. Учир нь багшийнхаа ярьсан хичээлийг эргүүлж багшдаа
ярьж өгөөд л дүн авч байна. Ингээд бодохоор хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх
биш харин ч хааж байгаа мэт санагддагийг нуух юун. Хүүхдийн оюун ухааны
хөгжлийг багаас нь идэвхжүүлэх ёстой байх. Тиймээс хүүхдийн ном, түүнд багтах
агуулгын талаар “Admon” компанийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.
-Хүүхдийн зохиол гэдэг оюун ухааныг нь тайлах анхны түлхүүр байдаг. Хоёулаа яриагаа хүүхдийн номын талаар эхлэх үү?
-Хүүхдийн номын тухай ярихын тулд аав, ээжүүд бид хүүхдэд яаж хандаж ирсэн юм бэ гэдгээс эхлэх нь зөв байх. Сүүлийн үед ажиглаад байхад монголчууд бид хүүхэд, хөгшчүүлд их таагүй ханддаг болчихсон юм шиг санагддаг. Хүүхдийг болон хөгшдийг үл тоодог гэж хэлж болно. “Хүн ахтай дээл захтай” гэж ярьдаг ч яг үнэндээ хөгшдийг тоодоггүй юм байна. Ахмад хүнтэй ярихдаа хүртэл “Хэн гуай” гээд чихэн дээр нь хашгираад эхэлдэг. Мэдээж өндөр настай хүн чих нь хатуу болсон байж болно. Гэхдээ л цаагуураа хөгшин хүнийг дорд үзсэн маягтай харьцдаг. Энэ бол өнөөдрийн нийгмийн амьдралтай хөл нийлүүлж алхахаасаа өнгөрсөн гэж боддог юм уу. Тэтгэвэрт гарсан л бол нийгмийн харилцаанаас зааглаад хаячихдаг ч гэдэг юм уу. Үүнтэй адил бага насны хүүхдийг “Яв, тэрийг хий. Ингэ тэг. Чамайг болохгүй гэж хэлсэн шүү” гэх мэт ерөөсөө л тушаал биелүүлэгчийн дүрд тоглуулчихдаг. Түүнээс биш “Миний хүү юу бодож байна. Би үүнийг хийхдээ ийм бодолтой байна” гэх зэргээр хүний ёсоор хүлээж авч харилцдаггүй. Харин ярихдаа эсрэгээр нь байдаг. Хүүхэд болон ахмадыг хүндэтгэнэ “Ахмадын сургаал алт, дүүгээ дэлэм хүндэл” гээд л. Тиймээс хүүхдийн номын тухай ярихаасаа өмнө хүүхдэдээ яаж ханддаг хандлагыг дэлгэрүүлж ярихгүй бол ойлгохгүй. Чамайг хүүхдэд зориулсан нэг ном хийчихээд борлохгүй болохоор телевизээр яриад байдаг юм байна л гэж ойлгоно. Энэ яриаг эхлэхийн тулд үүнийг л тодорхой болгох хэрэгтэй.
-Энэ сэтгэлгээг яаж өөрчлөх үү?
-Бид хуучин ойлголтоосоо салах ёстой. өөрөөр хэлбэл хүүхдийг монголчууд бараг л хэрэглэхийн тулд л төрүүлдэг байлаа шүү дээ. Жишээ нь “Нэг хүү маань эмч, охин маань багш болчихсон одоо манайд нэг эдийн засагч л хэрэгтэй байна. Дүүг нь санхүүгийн сургуульд оруулна” гэх жишээтэй. өөрөөр хэлбэл хүүхдийг хэрэглэх аргачлалаар хүлээж аваад байгаа болохоос биш хүүхдийг бие даасан хүн болгох, амьдрах тал дээр юу ч боддоггүй. Тэгээд хүүхдүүдээрээ сүлжээ хийж эмч нь өвчнөөс сэргийлээд, эдийн засагч нь мөнгө олоод өгчихнө гэх жишээтэй сүргийн тогтолцоо байгуулчихна.
-Номоор хүүхдийг хүмүүжүүлж болно биз?
-Би хүүхдийн ном хийхээсээ өмнө ийм яриа, ийм сэдвийг дэлгэх ёстой. Шууд хүүхдийн ном уруу гүйж ороод хуудсыг нь дэлгэчихээр намайг хэн ч тоохгүй. Яагаад гэвэл тэртэй тэргүй хүүхдээ тоохгүй болохоор давхар тоохгүй шүү дээ. өнөөдөр хүүхдийн ном бүтээх, хөгшчүүлд зориулсан бодитой ажил хийх хоёр төрийн анхаарал, сонирхлын гадна л үлдээд байна.
-Дахиад асуухад яаж энэ бодлоос нь хүмүүсийг салгах ёстой юм бэ?
-Энэ бол өвчин анагаах рецевт биш учир ингээд болчихно гэсэн тогтолцоо байхгүй. Ямар нэгэн гарц гэдэг бол хаа нэгэн газар дэлгээтэй байж байдаг хаалга биш. Тэр гарцыг бий болгохын тулд бид хөдөлмөрлөх ёстой. өнөөдөр хүүхдийн ном ийм байдаг юм гэдэг гарцыг нь мэдэж байгаа учраас хийгээгүй. өөрөөр хэлбэл үүнийг хийх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшлээр явсан. Тэгээд ч зөв зүгт явж байна гэдгээ ойлгоод урамшаад л ажиллаад байгаа шүү дээ. Би бол хүмүүсийн мэддэг л юмыг ярина. Бодит амьдралаараа туулаад мөн үү, биш үү гэдгийг хүн бүхэн мэдэрчихсэн. Хэлж дуугарч байгаагаараа л би онцлог болж байгаа байх.
-Та хүүхдийн оюун ухааны хөгжлийн төлөө яриад байдаг. Бусад хүүхдээр овоглосон байгууллагууд өөр юм хөөгөөд байх шиг?
-Хүүхдийн төлөө ажиллана гэж ярихдаа гол нь биш. Бид юу хийж чадаж байна вэ гэдэг нь л чухал. 1990 оноос эхлээд зах зээлийг зоосны нүхээр хар гээд хүн бүхэнд ойлгуулчихсан. өөрөөр хэлбэл зах зээлд хүн хүссэнээ хийх боломжтой гэж ойлгуулаагүй нь тухайн үеийн нийгмийн алдаа болсон. Тухайн үед тохиролцох бол хохиролц гэсэн үг гээд л бичиж байсан. Манай компани хүмүүсийн ойлгодог шиг хувийн хэвшил биш. Энэ бол боловсролын том байгууллага. Магадгүй өнөөдөр боловсролын яамны хийж чадахгүй байгаа зүйлийг хийж байна. өнөөдөр яагаад би боловсрол уруу орсон юм бэ гэхээр ажилдаа, үзэл бодолдоо үнэнч байснаар л орсон. Үүгээрээ ч бахархаж байгаа.
-Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо ямар төвшинд байна вэ?
-Ер нь би боловсролын асуудлыг ярихын тулд хүнийг багаас нь эхэлж ярих ёстой. Түүнээс биш сургуульд сурч байгаа хүүхдийн талаар яривал хоцорсон асуудал болж хувирна. Анхнаасаа буруу ургачихсан юмыг яаж өөрчлөх юм. Түүнд нөлөөлөхөд хэцүү, өөрчлөлт бага авна. Би ажлынхаа хүрээнд боловсрол гэж юуг хэлдэг юм гэдгийг судалж үзсэн. Хүн бүр боловсролыг янз янзаар тодорхойлно. Бүх хүн өөр өөрийнхөө талаас зөв боловсролтой байж болно. Их сургуулийн багш ч өөрийнхөөрөө тайлбарлана шүү дээ. Тэгэхээр боловсролыг ганцхан ойлголт гэж хэлж болохгүй. Боловсрол бол юуг ямар хэмжээнд хамаарч ярьж байгаагаас шалтгаалж боловсролын тухай ойлголтыг хүмүүс хүлээж авна. Гэхдээ боловсрол нь өөрөө төрийн бодлогын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэх хэрэгсэл. Монгол Улс боловсролыг яаж ойлгож байгаа юм бэ гэдэг нь сонин. Бид бүхний бодож байгаа боловсролын тухай хууль бол боловсролыг олон талаас нь харсан л байх ёстой. Тэгэхээр ерөнхий боловсролын ойлголтыг сургуулийн өмнөх наснаас эхэлнэ. Ерөнхий боловсролын сургалтын тогтолцоо үүнд л суурилах ёстой. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр чиг зорилгын тухай стандартыг 2011 онд Стандартын улсын хороо батлаад гаргасан. Би их сайн харсан л даа. Тухайн номоос хүүхдэд хайргүй нь харагдаж байсан.
-Яагаад хүүхдэд хайргүй гэж?
-Хүүхдэдээ хайртай гэдгийг бид тодорхойлох ёстой. Одоо амьтны стингээр гэдэг юм уу байгалийн бүтээгдэхүүн гэдгээрээ хүүхдээ өхөөрдөж хайрлах нь мэдээж. Харин хүн ёсоор хайрлах оюун санааны хайр дутмаг байна. Хүн гэдэг бол оюун санааны амьдралтай байдгаараа амьтнаас ялгаатай. Аав ээжүүдэд гэдсээ тэжээдэг амьдралын хайр нь байдаг. Харин хүнийг хүн гэсэн ухаанаар харах амьдралын хайрыг өгч чадахгүй байна. Манайхаас бусад орнууд тэр хайрыг хүүхдэдээ өгч чадаж байна. Би Германы боловсролын стандартыг уншиж үзээд ямар их хүүхдэдээ хайртай юм бэ гэж бодсон. Гэтэл манай боловсролын яамнаас гаргасан сургуулийн өмнөх насны боловсролын тогтолцооны тухай номыг нэг ч эцэг эх уншаагүй. Уншаад ч ойлгохгүй. Ийм байж яаж эцэг эх, багш гэсэн гурвалсан холбоо хүүхдээ бүрэн дүүрэн ойлгох юм.
-Энэ тогтолцоог яаж өөрчлөх үү?
-өнөөдөр боловсролын тогтолцоо дутмаг байна гэдгийг хэнд ч хэлээд нэмэргүй. Би Засгийн газар, Ерөнхийлөгч гээд хэнд нь ч хэлсэн тоохгүй. Гэхдээ би бүх юмыг мэддэг хүн биш өөрийнхөө юмыг хийгээд л явж байна. Одоо яах ёстойг бүү мэд. Уг нь бол энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ нь нийтээрээ англиар ярина гэсэн үг биш. Бид лоозонгийн, хиймэл амьдралаар амьдарсаар байгаад сурчихсан. Сургуулийн өмнөх насны “Монгол Улсын боловсролын стандарт, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил” нэртэй энэ ном зүгээр л багш нараас шалгалт авдаг л материал. Түүнээс биш хүүхдэд зориулсан материал биш.
-Хүүхдэд зориулсан болгохын тулд юу хийх ёстой вэ?
Эхлээд хүүхдээ гэсэн сэтгэл, хүсэлтэй байх хэрэгтэй. Хүсэл байх юм бол энэ тогтолцоог өөрчлөх хэцүү биш. Үүнийг төр засаг нь мэдэрч хүлээж авч хийх хэрэгтэй. Тэгж л чадах юм бол бүх юм биеллээ олчихно.
- Та эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандах хандлагыг л буруутгаад байна аа даа?
-Байгалиас заяасан сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Өнөөдөр оюун ухаант хүн гэдэг утгаараа л хүүхдээ харах хэрэгтэй. Үнэн чанартаа хүүхдээ эрхлүүлнэ гэдэг бол өөрийгөө л зугаацуулж байгаа ажил шүү дээ. Үнсээд л, шүлстээд л тэр чинь өөрт нь л сайхан байгаа байхгүй юу. Хүүхдэд ямар байгааг огт боддоггүй. Тэгээд хүүхдээ оруулж ирээд “Миний хүү нэг шүлгээ уншчих, за нэг барилдчих” гээд л хүнд гайхуулах хэрэгсэл болгочихсон. Үүндээ өөрсдөө инээгээд, хөгжөөд архиа уугаад л байж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэдтэй харилцах харилцаагаа эндээс эхэлж өөрчлөх ёстой гэж бодож байна.
-Энэ бодлого 20 жилийн дараа өөрчлөгдөх үү?
-Хүүхдэдээ хайргүй гээд ярихад аягүй муухай сонсогдож байгаа. Үүнийг би ойлгож байна. Гэхдээ ийм орчинд өссөн хүүхэд ямар байх ёстойг мэдэхгүй. Тиймээс хүүхдээ яг л тэгж хүмүүжүүлнэ. Тухайлбал “Би аавдаа алгадуулж л өссөн. Чамайг алгадаж л өсгөнө” гэх мэтээр. Ийм байхад яаж өөрчлөгдөх юм.
-Таны энэ санаа санаачлагыг дэмжиж байгаа хүн байна уу?
-Байхгүй. Би хайгаад олохгүй байна. Тэр ч бүү хэл вэб сайт ажиллуулж байгаа. Хамтарч ажиллах ч хүн олдохгүй байна. Энэ хүмүүс чинь орших уу, эс орших уу гэдэг асуудалтай л ноцолдоод байна. Түүнээс биш өөрийнхөө бодож мөрөөдөж байгаа эрмэлзлээ биелүүлэх боломж ч алга. Тухайлбал багш нарыг хар л даа. Орших уу, эс оршихуутайгаа ноцолдож байгаа болоод л цалингаа нэмүүлье гээд байна шүү дээ. Түүнээс биш хичээлийнхээ агуулгыг сайжруулъя гэж ярихгүй л байгаа биз дээ.
-Хүүхдийн зохиолч эхэлж нөлөөлөх хэрэгтэй юм биш үү?
-Зохиол бүтээлээр танигдаж хүүхдийн зохиолч болдог болохоос биш одон тэмдэг зүүснээрээ хүүхдийн зохиолч болохгүй л дээ. Үүнтэй адил аав, ээж хүүхдийн зохиол уншаад сэтгэхүйгээ өөрчилнө гэж байхгүй. Тэгэхээр яаж хүүхдийн зохиолч нөлөөлж чадах юм. Ер нь эцэг эх, насанд хүрсэн хүмүүс бодит байдлыг ойлгож хүүхэдтэйгээ харилцах хандлагаа өөрчлөх ёстой. Хамгийн гол нь эцэг эхтэй л ноцолдох ёстой. Түүнээс биш их сургуулийг яриад нэмэргүй.
-Сургуулийн өмнөх насныхан өөрт ногдсон боловсролоо эзэмшиж чадаж байна уу?
-Статистикийн мэдээлж байгаа судалгаа бүх хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт хамрагддаг гэж байдаг. Энэ нь хэр зэрэг үнэмшилтэй юм бүү мэд. Тэгэхээр цэцэрлэг боловсролын байгууллага мөн үү гэхээр мөн. Сургуулийн өмнөх насны боловсрол бага насны хүүхдийн хүмүүжил гээд яриад байхыг бодоход 60 хүүхэд нь цэцэрлэгт 40 хүүхэд нь гэртээ. Тэгэхээр гэртээ байгаа 40 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрх нь хангагдахгүй байна гэж ойлгож болно биз дээ. Үүнээс харахад сургуульд орох насны хүүхдийн 40 хувь нь боловсролгүй сургуульд орно. Ингээд юм ярих гэхээр янз бүрийн бэрхшээл гарч ирж байгаа биз. Дээрээс нь хөдөөний багш нарын хэдэн хувь нь компьютер мэдэх үү гэдэг бас сонин.
-Аав ээжүүд л хүүхдийн оюуны хөгжлийн үндэс суурийг тавьж өгөх ёстой юм байна, тийм үү?
- Ерөөсөө л тийм. Гэтэл хүүхдээ цэцэрлэгээсээ ирэхэд нь “За миний хүүг хэн зодсон. Ямар хоол идэв” гэж асууна уу гэхээс биш миний хүү юу бодож байна, юу сурав гэж асуудаггүй биз дээ. Утас нь дуугарахад “Миний хүү аавыгаа байхгүй гээд хэлчих” гэдэг бол маш буруу үлгэр дуурайл. Хүүхэд чинь ихэнх суурь мэдлэгээ үлгэр дуурайлаар авдаг. Тэгээд л аавынхаа үйлдлийг шууд хүлээж аваад дуурайж эхэлнэ шүү дээ.
Ярилцсан В.Нэргүй (Монголын үнэн сонин)

No comments:
Post a Comment