Sunday, 29 April 2012

Г. Занданшатар: Их өрийг хаасан нь урантай ямар ч холбоогүй


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх О.Оч болон албаны бусад хүмүүсийн хамт өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн бага хурал зарласан юм. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ОХУ-тай ураны салбарт хамтран ажиллахаар боллоо. Эхний ээлжид ямар ажлуудыг хийхээр тохирсон бэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд ураны салбарт хамтран ажиллах асуудал хөндөгдсөн. Энэ хооронд манайтай хамтран ажиллахаар санал тавьж байсан «РосАтом» компани 4-5 газар эл төслийг хэрэгжүүлсэн. Мон-гол Улс уран ашигласан тохиолдолд компанийн 51 хувийг нь эзэмшинэ. ОХУ цөмийн хүчний техник, боловсон хүчний бололцоотой ч гэсэн 49 хувийг эзэмшихээр тохирлоо. Манайх ураны салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор хойд хөршид 23 оюутан суралцуулж байна. Ураны салбарт өндөр цалинтай 1000 орчим ажлын байр бий болно. Мөн Монгол дэл-хийн зах зээл дээр ураны гол нийлүүлэгч болох боломжтой. Хоёр жилийн хугацаанд асуудал удааширсны шалтгаан нь «Мон-Уран» компанийг 50:50 хувиар эзэмших тухай байсан юм. Энэ удаа 51:49-өөр тохирч чадлаа.
Их өрийн асуудал бүрэн шийдэгдлээ гэсэн. Хэрхэн шийдвэрлэв?
-«Монросцветмет» нэгдлийг байгуулсантай холбоотой 180 орчим сая долларын өр байсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр дээрх өрнөөс 97.8 хувийг нь хөнгөлсөн. Үлдсэн гурван хувийг нь валютаар төлнө. Гурван сая ам.доллар гэсэн үг. Манайд ашигтай нөхцөлөөр их өрийн асуудал шийдэгдэж байна. Йрэх  оны төсөвт гурван сая ам.доллар гадаад өрийг шийдвэрлэх чиглэлээр тусгагдсан.
Монросцветмет» нэгдлийн өрийг шийдвэрлэснээр нааштай ололт гарах байх?
-Их өрийн асуудал бүрэн шийдвэрлэгдлээ. Хөрөнгө оруулалтын болон худалдаа, эдийн засгийн шинэ хөрөнгө оруулалт ирэх нөхцөл бүрдсэн. Гадаад харилцаа эдийн засагт харилцан ашигтай хувилбарууд байх ёстой. Тиймээс хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэхээр онцгойлон ярилцсан. «Монросцветмет» нэгдэл, «Эрдэнэт»     үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж дэлхийн зах зээлд гаргавал бас л өөр. Цаашлаад «МИАТ» ч юм уу компаниудын үр ашгийг дээшлүүлэх замаар шийдвэрлэж болох юм.
-Их өрийн үлдэгдлийг шийдвэрлэхгүй удааширсан нь ураны салбартай холбоотой гэх яриа бий?
-Өмнө нь их өрийн асуудал техникийн хувьд үндсэндээ шийдвэрлэгдсэн байсан. Харин «Монросцветмет»-ийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн. Өрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь уул уурхайн бусад салбар, тэр дотроо урантай ямар ч холбоогүй. ГХЯ, Сангийн яам, ЭХЭБЯ, ОХУ-д суугаа Элчин сайдын яам хамтран удаан хугацаанд ажилласантай холбоотой. Ерөнхий сайд С.Батболд ч гэсэн их өрийн асуудалд биечлэн анхаарлаа хандуулж, эртнээс төлөвлөж харилцан ярилцаж байсан.
-Алс дорнодоор дамжуулан гаргах төмөр замыг барихад их хөрөнгө шаардагдана. Энэ хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ойрын үед байгуулах тээвэр тарифын гэрээ хэлэлцээрт хэд хэдэн тодор-хой зарчим тусгана. Үүнд төмөр замын дэд бүтэц хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийж Оросын компаниуд төмөр зам барихад оролцох талаар яригдсан. Төмөр замын тээврийн тухайд ачаа барааны жагсаалтыг гаргана. Мөн удаан хугацаанд үйлчлэх 1 чадвартай бусад замтай өрсөлдөхүйц хэмжээнд байхаар тохирсон. Энд нэг зүйлийг хэлэхэд ОХУ-аас худалдан авдаг нефть бүтээгдэхүүний төлбөрийг ам.доллараар биш рублиэр хийхээр ярилцлаа. Төв банкнууд энэ талаар гэрээ хэлэлцээр байгуулна. Ингэснээр манай валютын нөөцөд ашигтай үзүүлэлт гарах давуу  талтай.
2010 оны 12-р сарын 20, Даваа гариг
Vip76

No comments:

Post a Comment