Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: СОНГУУЛЬ НАДАД ПАДЛИЙ Ч БАЙХГҮЙ


УИХ-ын гишүүн Э. Мөнх-Очиртой уулзаж цаг үеийн байдлаар ярилцлаа.
-Долдугаар сарын 1-тэй холбоотой мэдээллүүд сүүлийн үед ихээр гарах болсон. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр цагдаагийн генерал, хурандаа нарыг хорьчихлоо. Та энэ асуудалд ямар бодолтой байна вэ?

-Тэднийг хэлмэгдүүлж байна. Илт хуулиа зөрчсөн үйлдэл гаргаж хүмүүсийг хорилоо. Цагдаа гэсэн дүрэмт хувцас өмссөн болохоос тэдгээр иргэд чинь ажлаа хийж л явсан иргэд шүү дээ. Цагдаа нарыг тойрч бүслээд, яаж зодож байлаа даа. Тухайн үеийн үйл явдлыг иргэд сайн санаж л байгаа байх. Энэ бол онцгой байдал зарласантай холбоотой. Иргэдийг харин буудсан нь их буруу зүйл болсон. Цагдаа иргэд рүүгээ буудсан уу гэдгийг одоогоор хэн ч тогтоогоогүй байгаа. Цагдаа буудсан гэж яриад байгаа болохоос биш яг ямар цагдаа, хэн гэдэг нь одоог хүртэл тодорхой болоогүй байхад сонгуулийн өмнө энэ мэт байдлаар асуудал үүсгэж байгаа нь зүйд нийцэхгүй. Би хувьдаа энэ асуудалд их эмзэглэж байгаа. Төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж байгаагийн нэг жишээ энэ боллоо.
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамт явуулах тал дээр АН хатуу байр суурьтай байгаа. Таны байр суурийг сонирхох гэсэн юм?

- Хоёр намын хамтарсан үндсэн шалтгаан юу байсан гэхээр долдугаар сарын 1-ний үйл явдал шүү дээ. Энэ асуудлаа шийдээд дараагийн шийдэх ёстой асуудал бол Сонгуулийн тухай хууль байсан. Идэж уух мөнгө, төгрөгийн асуудлаа сүүлд нь шийдэх хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо болж байгаа болон болж өнгөрсөн асуудалд улстөрчид хэрхэн хайнга хандаж байгааг харуулсан явдал болж байх шиг байна. Жинхэнэ сэтгэлээсээ ажиллаж чадахгүй байна. Тэгээд ч сонгуулийг хэрхэн явуулах нь надад падлий байхгүй.
-Яагаад хамаагүй гэж?

-Надад хамаагүй. Эцсийн эцэст сонголтыг нийт ард түмэн л хийнэ. Тийм болохоор яаж ч явуулсан болно шүү дээ. Хамтарсан ч болно, тусад нь явуулсан ч болно. Гагцхүү шударга л явуулах ёстой. Ингэж хамт явуулах, тусад нь явуулах эсэх талаар маргалдаж цаг хугацаа алдаж байхаар хэрхэн шударга явуулах талаар л ярилцах хэрэгтэй дээ.
-МАН дотор "Соёмбо" нэртэй шинэ фракц байгуулагдсан гэсэн. Та мэдсэн үү?- Би тэр тухай сонсоогүй юм байна.-Фракцын талаар мэдээлэл хийсэн гишүүдээ намын дарга нь дуудан уулзаж фракцын тухай ярихыг нь хориглосон гэх яриа байна лээ...

-Тийм юм байхгүй. Намын удирдлагууд бүх гишүүдтэйгээ уулздаг. Тэрнийхээ дагуу л уулзсан байх. Надтай уулзсан. Гэхдээ тэр фракцын талаар биш л дээ. Сонгуулийн тухай, мөрийн хөтөлбөр гэх мэт асуудлаар ярилцсанаас өөр зүйл байхгүй.
-Цахим үнэмлэх хэвлэх ажил удааширч байгаа нь МАН-ын үйл ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарлаад байгааг юу гэх вэ?

-Ядаад байх юу байсан юм. Тэр хэвлэх машинаас нь нэмээд хоёрыг л авна биз. Хийдэг машиныхаа тоог нэмчихвэл болно шүү дээ. Мөнгө байхгүй гээд юугаа яриад байгаа юм. Гадаад, дотоодын олон айлчлалуудаа зогсоогоод тэр хэмнэсэн мөнгөөрөө машинаа нэмээд авчих хэрэгтэй. Ер нь сонгуулиар дүн тавина гэдэг бол эндүүрэл.
-Сонгуулийн ерөнхий хороог огцруулах тухай шаардлага хүргүүлсэн байгаа.

-Огцруулах эсэхийг би сайн мэдэхгүй байна. Миний хувьд сэтгэл дундуур байгаа. Эхнээсээ ч хэлж байсан. Анх байнгын хорооны хурал дээр машинаа танилцуулж байхад "наад машин чинь бүтэх юм уу, цахим үнэмлэх хэвлэж амжих юм уу" гэж би хэлж л байсан. "Болно оо, бүтнэ ээ" л гээд байсан. Гэтэл одоо юу болоод буйг хар л даа. Одоо тэр үеийн хурал дээр яригдаж байсан зүйлийг эргүүлээд харах хэрэгтэй ш дээ.
Эх сурвалж
Vip76

No comments:

Post a Comment