-Тэрбум төгрөгөө “цөм сүрэг” байгуулах, ХАА сургуулийн
салбарын байгуулахад зориулнаа-
-Ирэх
оны Төсвийн тухай хууль батлагдаж, гишүүн бүрт тойргийн хөрөнгө оруулалтад
зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөсөн нь хэл ам их дагуулж байна. Зарим УИХ-ын
гишүүд ч үүнийг эсэргүүцэж байх юм?
-Ер нь таван зуун сая, тэрбум төгрөг
гэж анхнаасаа зааж өгдөг нь буруу л даа. Зүгээр орон нутгийн хөрөнгө оруулалтыг
дэмжих зориулалттай мөнгө гэвэл зохимжтой. Энэ мөнгөний асуудал намайг УИХ-ын
гишүүн болохоос л өмнө байсан зүйл л дээ. Миний хувьд энэ мөнгийг ойлгохдоо
төсвийн ерөнхий бодлогын хажуугаар орон нутагт байх шаардлагатай мөнгө гэж
ойлгож байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн энэ мөнгийг тийм тийм объектад зарцуулна
гэдгийг зааж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл арга нь буруу байна. Харин төсөв
УИХ-аараа орж ирээд гишүүд баталдгаараа баталдаг. Тэгэхдээ бид нар орон
нутагтайгаа сайн харьцаатай байж, тэднээс ирсэн хүсэлт бодлыг сайн тусгадаг
байх хэрэгтэй. Харин аймаг, сумдын Иргэдийн хурал нь 8 сард ч юмуу эрт
хуралдаад орон нутаг дах хөрөнгө оруулалтын мөнгөний дүнг тодорхой болгодог
байх зөв. Бусдаар гишүүн болгон дээр төсвөөс тодорхой тоо тавьж болохгүй.
Харин энэ мөнгө нь ямар зориулалттай байх бэ гэхээр бүсийн хөгжлийн зориулалтаар ч юмуу, орон нутгийн хөгжил ч гэдэг юмуу тийм байдлаар тусад нь хувиарлаж гаргаж ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл төсөв өөрийнхөн ерөнхий бодлогын хүрээний том хөрөнгө оруулалтын , тухайлбал цахилгааны , замын гээд дэд бүтцийн асуудлуудыг шийдээд явдаг. Тэрний хажуугаар өнөөдөр хүндхэн байгаа сургууль, эмнэлэгийн асуудал ч гэх юмуу жижиг асуудлууд орхигдоод байдаг. Татаасаар аймаг дээр очиж байгаа төсөв нь тэр асуудлууддаа хаана нь ч хүрдэггүй. Амьдрал өнөөдөр өрнөж, хүн хөгжиж байна. Тэгэхээр хэнд ч соёлын төсвийнхөө хажууд залуучуудын ордонтой больё, сургууль, цэцэрлэгтээ өргөтгөл барьчих юмсан гэдэг хэрэгцээ гарна шүү дээ. Энэ болгон дээр улсын төсөв дээр шийднэ гэх юм бол хугацаа алдах учраас аймаг орон нутаг нь тэндээ ярьж байгаад мөнгөний тоогоо гаргадаг, төсөв энэ мөнгөө тэндээ зарах бололцоог олгодог гэсэн ийм л зохион байгуулалтад орчихвол зүгээр юм байгаа юм.

-Та
өөрт оноогдох нэг тэрбум төгрөгөө ямар хөрөнгө оруулалтын ажлууд дээр тавьсан
байгаа бэ?
-Миний хувьд “Монгол мал
хөтөлбөр”-ийн хүрээнд “цөм сүрэг” байгуулах асуудал дээр хөрөнгө оруулалт
хийхээр төлөвлөсөн байгаа. Би аймгийнхаа гурван сумын дунд нэг “цөм сүрэг”
байгуулья гэж байгаа юм. Энэ нь цөм сүргийн малыг авах, малчдад нь саравч
хашаа, хадлан хадах унаа техник, худагын асуудлыг нь тэнд нь шийдэж өгөх зэрэг
нилээд хэдэн ажлыг төлөвлөсөн байгаа. Үүнд мөнгөнөөсөө тавьсан. Манай аймагт ус
худаг байхгүй орхигдсон, усгүй болохоор айл буудаггүй ийм газрууд бий. Тэнд нь
худаг гаргаад, тэр орхигдсон газруудыг ашиглаад цөм сүргийг байгуулна гэж
байгаа. Гэтэл намайг хэвлэл мэдээллээр элдвээр бичсэн байна лээ. Гэхдээ энэ
хамаагүй ээ. Бид нар өөрсдийнхөө төлөвлөснөө дэс дараатай хийгээд байхад болно.
За үүнээс гадна би Хөдөөд Аж Ахуйн дээд сургуулийн салбарыг Булганд байгуулья гэж байгаа. Хөдөө аж ахуйн сургууль, БСШУ-ын яамтай бид нар ярилцаад тус сургуулийн түшиглэн техник мэргэжлийн нэг сургууль байгуулъя гэж байгаа. Тэрнийхээ байрыг бэлтгээд энэ жил засвар нь эхлэх юм. Ингээд засвар нь дуусангуут ирэх жил бид нар оюутны байр барья, дадлагын техник иж бүрэн хэрэгсэл, лабратор юмыг нь авч өгье гэж төлөвлөсөн байгаа.
Ингэснээр өнөөдөр нэг залуу ЕБС-ээс төгсөөд заавал хуульч, эмч ч гэх юмуу мэргэжил хөөгөөд байх шаардлагагүй, аймаг дээрээ гэр орондоо ойрхон, зардал багатайгаар мэргэжил эзэмших боломжтой болох юм. Юу гэхээр тэнд хөдөө аж ахуй, ахуй үйлчилгээний гээд мэргэжлээр нь задлах юм бол бараг 100 гаруй мэргэжил байна шүү дээ. Улс үүнд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал стипенттэй байна гээд. Харин би дотуур байрных нь асуудлыг шийдээд өгчье гэж байгаа юм. Яагаад хөдөө орон нутагт нийслэлд байгаа шиг нөхцөлд хүүхэд сурч болохгүй гэж. Нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх ёстой.

-Энэ
жилийн улсын төсөв Булган аймагт ямар ямар хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөв?
-Энэ жил манай аймагт дорвитой том
юмнууд хийгдэж амжаагүй. Яагаад гэвэл энэ жил Кувейтийн сан гээд гадаадын
хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр явж байгаа зам юмнуудын монгол талын
хөрөнгө оруулалт гэж жаахан юм туссан. За Булган хотын төвийн зам гэрэлтүүлэг
гээд тэр хүрээнд хийгдэх ёстой хөрөнгө оруулалтууд хийгдсэн явж байгаа. Би хот
гэж ярьдаг юм аа аймгаа, манайхан чинь сум энэ тэр гээд ярьдаг. Уг нь хот бол
хот гэж яваад, цаашид хотын чинээнд хөгжих ёстой юм байгаа юм.
-Төсөвт
олигтой юм суугаагүй гээд та сэтгэл дундуур байх шиг байна. Хэрэв “мөнгө хүрдэг
бол” Булганыхаа энэ л асуудлыг шийдчихмээр байгаа юм даа гэж бодож явдаг ямар
асуудал байдаг бэ?
-Мөнгө хүрдэг бол сум бүрийг өөрийн
дэд бүтэцтэй болгох, сумын хөгжлийг гаргаж баймаар байна. өнөөдөр сумын төвд
хотод байгаа тав тухыг аваачих ёстой. Дэд бүтцийг нь хөгжүүлэх ёстой. Тэнд
шугам сүлжээний асуудал байна, гэрэлтүүлгийн асуудлыг яриад ч хэрэггүй, за
тэгээд мөн хичээл сургуульдаа явж байгаа хүүхдүүд модон оо хэрэглэж байгаа нь
утгагүй байгаа байхгүй юу. Бүүр эрүүл мэндийн байгууллагууд хүртэл гадаа оотой
байна шүү дээ. Энэ мэтчилэн маш хүнд, хэцүү асуудлууд байна.
-Булган
аймгийн хувьд технологын хөгжил, тухайлбал интернэт ч юмуу хир хөгжсөн бэ?
- Дэд бүтцийн хувьд Булган аймаг бас
гайгүй шүү дээ. Баруун аймгийг дагасан төв замууд, хойд Хөвсгөлийг дагасан
аялал жуучлалын замууд гээд бас гайгүй. Үүрэн телефоны оператууд ч гэсэн
сүлжээгээ оруулчихсан. Шилэн кабелууд тавигдаж байна. Үүнийгээ дагаад интернэтийн
үйлчилгээ, технологын юмнууд хөгжиж л байна л даа.
Миний хувьд Булган гэлтгүй Монгол улсын бүх л сум багууд руу энэ шилэн кабель хүрээсэй гэж бодоод байгаа юм. Одоо Засгийн газар дээр ярьж байгаа Хятадын тусламжын 300 сая долларын тусламжын хөрөнгийн 40 тэрбум төгрөгийг ирэх жилдээ багтаагаад монгол улсын бүх айл өрхөд шилэн кабель очиход зориулаасай. Шилэн кабель очно гэдэг бол мэдээллийн асар том боломжууд олдож байгаа юм. Мөн мэдээлэл авахаас гадна олон янзын үйлчилгээнүүд байна. Тухайлбал Монгол улсын ямар ч цэгээс Улаанбаатар байгаа ямар ч байгууллагатай харьцах бололцоо гарах цаг хугацааны хувьд ч гэсэн энэ ир үр өгөөжтэй.
Одоо Булган дээр хийж байгаа нэг ажил бол цахим эрүүл мэндийн дэвтэр гэж байгаа. Хуучин бид нар эрүүл мэндийн дэвтэр гээд нэг цаас бариад явдаг байсан шүү дээ. Тэр дэвтэр нь өөр дээр нь яваад, эмчид нь ч нэг яваад байдаг.

-
Энэ талаараа та дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Өмнө нь би дүүрэг дээр байхдаа
хэдэн ах нартайгаа ярьж байгаад нэг ийм юм хийвэл яасан юм бэ гээд эхлүүлсэн юм.
Одоо Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан гээд гурван дүүргийн эрүүл мэндийн
нэгдлүүд дээр ажлууд эхэлчихсэн явж байгаа. Энэ нь бидний иргэний үнэмлэхэрхүү
цахим карт байгаа юм. Тэр карт дээр тухайн хүний бүх эмчид үзүүлсэн өвчний
онош, тэмдэглэлүүд бүгд цахим хэлбэрээр хадгалагдаж байдаг. Аймгийн ямар эмч
дээр очоод картаа уншуулахад тэдэн тоот карттай, тэр, гээд л цусны бүлэг,
өвчний онош, тэгж хагалгаанд орсон гээд бүх мэдээл нь орчихсон байна. Энэ ажлыг
эхлүүлчихсэн байгаа, хавраас бол энэ ажил төгсгөлрүүгээр орчих байх гэж бодож
байна.
-Булган
аймгийн хувьд уу?
-Тийм ээ. Булганы хувьд энэ ажил их
амжилттай явж байгаа. Энэ ажилд бараг 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт
явчихсан. Тэр цахим карттай хүн бас гар утастай байх юм. Аймаг руу эмчид үзүүлнэ
гэж давхихгүй, тэр утсаараа яриад би тэд карттай, тийм хүн байнаа гээд хэзээ
очиж үзүүлэх үү гэдгээ асуучхаж болно. Үгүй бол интернэтээр сүлжээндээ ороод
тэр эмч дээр үзүүлье гээд үзэхэд, тэр эмчтэй уулзах цагууд нь байгаа. Тэгээд би
өөрөө ороод, эмчийн цагийн хувиарийг харж байгаад үзүүлэх цагаа авчхаж болно.
Тэгэхээр тэр эмч өөрөө сүлжээндээ компьютертаа үзээд за одоо тэд дэх өдрийн
тэдэн цагаас тийм хүн надад үзүүлэх юм байна гэдгийг мэдчихнэ. Нөгөө хөдөөнөөс
зардал болоод давхиж ирэхэд нь эмч нь байдаггүй асуудал байхгүй болно.Одоо энэ
хотын сүлжээ бэлэн болчихвол аймаг орон нутгийн иргэд ч гэсэн орж ирж үзүүлэхэд
хялбар болно.
Өнөөдөр хархад зүгээр нэг бүртгэл юмуу гэж харагдаж магад цаашдаа бол зайны оношлгоонууд холбогдох ёстой. Энэ бүгдээс гадна хариуцлагын асуудал их өндөр гарч ирэх юм. Эмч нар ажлын байран дээрээ хэдээс хэдэн цагийн хооронд байх бэ гэдэг нь тодорхой болно. Иймэрхүү юмнууд хийгээд байна.

-Булганы
хоёр гишүүний жаахан түнжин муутай гэж хэвлэлээр бичдэг?
-Бид хоёрт тийм асуудал байхгүй ээ. Тухайлбал Ц.Цэнгэл
гишүүн аймгийн гурав дөрвөн суманд хүнсний зойр барих, мал аж ахуйн
бүтээгдэхүүн гаргах бага оворын үйлдвэр байгуулах гээд асуудал хөрөнгө
оруулалтын мөнгөө тусгасан. Үүнээс л хархад бид хоёрын хийж байгаа ажил уялдаж
байгаа биз дээ.
Ярилцсан: О.Батзаяа
2009 оны 12-р сарын 09, Лхагва гариг
No comments:
Post a Comment