Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Алдаа гарсан бол хариуцлага тооцно


Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эргүүлэн татахаар Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хүргүүлсэн. Ерөнхийлөгчийг. багагүй бухимдуулсан ГХЯ-ны энэ асуудал сайд нь АНУ-д айлчилж байсан тул тодорхой хариултгүй удсан. Энэ талаар Г.Занданшатар сайдаас тодруулахад:
-Дипломат томилгоо нь дууссан зарим Элчин сайдыг эргүүлэн дуудах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Үүнд Сингапур,
Унгар, Куба, Лаос, Энэтхэгт суугаа Элчин сайдууд орж байгаа. Тэднийг эргүүлэн дуудах ажлыг хуулийн дагуу хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар ажиллаж байна. Энэ ажилд техникийн алдаа гаргаж, буцаж ирэх хугацаа заасан эсэхийг нягталж байгаа. Хэрвээ алдаа гаргасан бол хариуцлага тооцох болно.
-ОХУ-ын "Роснефть" компанийн захирлаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээж, шатахуунаар хангах, станцуудаа манайд нээх хүсэлтээ илгээсэн гэсэн. Энэ талаар?'
-"Роснефть" нэгтгэлээс ямар ч захидал ирүүлээгүй. Оросын нэг компаниас Монгол Улсын Ерөнхийлөгчид захиа явуулдаг ёс зүй, журам байдаггүй. Заавал Гадаад харилцааны яам буюу дипломат шугамаар дамжуулах ёстой. Тиймээс ор үндэслэлгүй зүйл.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгүүлч Н.Гариг
2011 оны 6-р сарын 23, Пүрэв гариг

No comments:

Post a Comment