-Ц.Нямдорж, Х.Баттулга нарын маргааныг байнгын хороон дээрээ
шүүн тунгаах ёстой
-УИХ-ын хоёр чуулганы хооронд сонгууль угтсан улстөржилт дээд цэгтээ хүрээд байна. Энэ үед улстөр тойрсон зарим асуудлаар болон бусад сэдвээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-УИХ-ын хоёр чуулганы хооронд сонгууль угтсан улстөржилт дээд цэгтээ хүрээд байна. Энэ үед улстөр тойрсон зарим асуудлаар болон бусад сэдвээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Хамтарсан
Засгийн газрын сайд асан Х.Баттулга олон сайдыг АТГ-т шалгуулахаар хандлаа. Нэг
танхимд хамтран ажиллаж байсан хоёр хүний толхилцоон улам л өндөр авсаар ийм
байдалд хүрэв. Энд улсын нууцын асуудал ч хөндөгдөж байгаа. УИХ-ын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд үүнийг хэрхэн харж байна
вэ?
-Тэд ингэж хэвлэл мэдээллээр янз бүрийн юм ярьж байхын оронд асуудлаа манай байнгын хороонд ир гэж байгаа. Бид байнгын хороон дээр асуудлыг нягтлаад үзье л дээ. Нууцын асуудал хөндөгдсөн бол нягталъя, байхгүй бол тэрийг нь ил ярья, чөлөөтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн баталж өгсөн бодлогын хүрээнд ажил нь явж уу, үгүй юу гээд буруу, зөвийг бид шүүгээд өгье. Одоохондоо баримтыг нь хүлээгээд байна.
-Тэгвэл
маргалдагч талуудын хэнийх нь зөв юм бэ. Та энэ бүхнийг оюун бодолдоо шүүн
тунгааж үзэв үү?
-Х.Баттулга төрийн сайд байсан хүн. Сайд хүн танхимын зарчмаар л ажиллах ёстой гэдгийг захын хүн ч ойлгодог. Гэтэл мань хүн ЗТБХБ-ын сайд гэсэн албан тушаалаа ашиглаад ганцаараа “Хятадын төмөр зам” компанитай Тавантолгойн асуудлаар нэг санамж бичигт гарын үсэг зурчихсан юм билээ. Засгийн газрын танхимын сайд хүн энэ мэт асуудлыг Засгийн газартаа танилцуулах ёстой. Гэтэл танилцуулалгүйгээр дур мэдэн ийм үйлдэл хийсэн нь яалт ч үгүй л буруу юм билээ.
-Өмнөх
сонгуулиудын үед С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэх зэрэг
өнөөдрийнхөөс арай өөр сэдвээр улстөрждөг байсан. Өнөөдөр бол долдугаар сарын
1-ний хэрэг сонгуулийн гол хөзөр болж, цагдаагийн хэдэн дарга нарыг яллуулахаар
зарим нь улайрч байх шиг. Зарим нь цагдаагийн дарга нарыг хүн буудсан хэргээр
яллах юм бол анх уг хэрэг явдлын эхийг тавьсан, өдөөн турхирсан этгээдүүд,
улстөрчдийг бас шийтгэ гэж байна. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх үү?
- Уг хэрэг явдалд нэг хүнийг яллахдаа асуудлын гол нь байна гэвэл түүн шиг гэнэн юм байхгүй. Зарим улстөрчид тэр хэрэг явдал бол Монголд тохиолдсон хамгийн их эмгэнэл, ёстой нэг харамсмаар байсан даа гээд л матрын нулимс унагах юм. Ингэж яриад байх шаардлага байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдал тийм юманд түлхсэн, нэгэнт болоод өнгөрсөн л үйл явдал. Тэр үед би ингэдэг байж, тэгдэг байж гээд яриад байх хэрэггүй.Гагцхүү хэн нь хэний амийг буудаад хороочихсон бэ гэдэг асуудал л яригдах ёстой. Улстөрийнхөн, хөдөлгөөнийхөн, ард түмэн буруугаа шүүгээд нэгнийгээ барьж шоронд хийх гээд яваад байх юм бол эцэс төгсгөлгүй асуудал үргэлжилнэ. Эцэстээ ард түмэн хохироод үлдэнэ. Тиймээс бид өнөөдөр хуулийн байгууллагынхныг хурдан шуурхай хэргийг илрүүл гэж шахах ёстой.Түүнээс биш “Чи даалгавар өгсөн, чи буудсан. Эсвэл би даалгавар өгөөгүй, чи энийг даалгавар өгсөн гэчихээч дээ” гэсэн байдлаар бие биеэ яллаад байх шаардлагагүй юм. Тийм учраас хуулийн байгууллага хөндлөнгийн нөлөөнд авталгүй бүх зүйлийг нь цэгцлээд шүүх хурлаа нээлттэй хийх ёстой.
-Ирэх
зун, сонгуулийн дараа дахиад үүн шиг үйл явдал болох вий гэлцэн зарим нь түгших
боллоо. Хэрвээ долдугаар сарын 1-нийх шиг хэрэг явдал дахин давтагдвал...?
-Үгүй, тийм юм болохгүй байх. Манай ард түмэн ийм сөргөлцсөн хурц байдлаар асуудалд хандаж болохгүй юм байна гэдгийг ухаарч ойлгосон нь ойлгомжтой. Тухайн үед тэр олон сайхан залуус үзээгүй юмандаа л татагдчихсан хэрэг болов уу гэж би боддог. Өнөөдөр хүн болгон хүүхэд залуустаа хэлж ярьж ойлгуулах хэрэгтэй. Олныг хамарсан ийм юманд битгий оролцож байгаарай, үр дагавар нь маш аюултай гэдгийг л ойлгуулах ёстой.
-Өнгөрсөн
жилийн төгсгөлд УИХаас баталсан сонгуулийн хуулийн заалтууд Үндсэн хуулийн Цэц
дээр бүдэрлээ. Энэ зүй ёсны “уналт” байв уу?
-Угаасаа 48-д багтаж нэр дэвшсэн атлаа сонгогчдын олонхийн санал авч чадаагүй хүмүүс 28-д гулсаж, шилжинэ гэдэг анхнаасаа асуудалтай байсан. Бараг хүн болгон л энэ асуудлыг ярьж, шүүмжилж байсан. Тийм учраас тэр л заалтууд Цэц дээр бүдэрлээ. Цэцийн гишүүд зөв гаргалгаа хийж, тэдгээр заалтуудыг унагалаа. Миний хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэж бодож байна.
-Цэцийн
шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд нэгэнт батлагдсан шинэ хуулиар сонгууль
явуулах боломжтой юу?
-Би бол боломжтой гэж харж байна.-Зарим хүмүүс үүнийг боломжгүй гээд байна л даа?-Хүн болгон өөрийн чадал, мэдлэг, бололцооныхоо хүрээнд янз бүрээр харж байгаа байх л даа.
-АН-ынхан
МАН-ыг хуучин хуулиар сонгуульд орохыг хүсээд байгаа гэсэн. Та бүхэн ч
эргүүлээд АН-ыг тэгж хардсан. УИХ-д суудалтай хоёр намын залуу гишүүд, намууд
доторхи “эсэргүү” гэгдэх нөхөд ч энэ хардлагад өртсөн. Та жишээ нь тэдний нэг
мөн үү?
-Би саяхан өгсөн нэг ярилцлагадаа хэлсэн. Сонгууль гэдэг улстөрийн утгаараа чухал. Гэхдээ сонгуульд орохын тулд л ажлаа хийдэг, амаараа ярьдаг хүмүүсийг би огт ойлгодогүй. Өнөөдрийг хүртэл бүтэн дөрвөн жил энд суучихаад өдий хүртэл УИХ-ын гишүүн байгаагийнхаа утга учрыг ухаараагүй хүмүүс байна л даа.Миний хувьд УИХын гишүүний сандал, ширээнд сууна гэдэг туйлын зорилго биш шүү дээ. Энд суухын утга учир бол хийж, бүтээх, санасан бодсоноо хэрэгжүүлэх л юм. Багаар бодоход Булган нутаг, байг гэхэд нэг сум, нэг хэсэг иргэний асуудал, томоор бодоход улс орны хэмжээний асуудал, бэрхшээлийг шийдэлцье. Үүний тулд төрийн тодорхой албанд байх ёстой гэж нутаг орныхондоо саналаа хэлсэн. Тэд маань ч дэмжээд л УИХ-ын гишүүнээр сонгосон. Би итгэл хүлээлгэж сонгосон олон түмнийхээ итгэлийг дааж яваа гэж өөрийгөө ойлгодог.Цаашдаа том бодлогын хүрээнд улс орондоо, Булган нутагтаа юу хийх вэ гэдгээ дэс дараатай томьёолж тавина гэсэн бодолтой байгаа. Зөвхөн тойргийн эрх ашиг гэж явцуурахгүйгээр улс орны хэмжээнд, нийт ард түмэнд хэрэгтэй нэг ч гэсэн асуудал шийдвэрлэж чадвал сая бидний зорилго биелэх юм.Сүүлийн үед би Галт зэвсгийн тухай хууль, аюулгүй байдал, тагнуулын байгууллагатай болон АТГ-тай холбоотой асуудлууд, бидний байнга ярьдаг эрүүл орчны асуудлыг хөндсөн хууль эрх зүйн орчин, төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө явсан. Эдгээр асуудлууд өнөөдөр иргэдийн гар дээр бэлэн мөнгө шиг нэн чухал хэрэгцээтэй биш боловч нийтийн эрх ашигт асар чухал зүйлүүд.Ер нь төр, ард түмний гүүр болоод ажиллаж байгаа хэн боловч мэддэг, чаддаг бүх юмаа шавхах ёстой. Түүнээс бус эндээс ашиг хонжоо хайж байгаа хүн бол төрд хэрэггүй. Ийм хүмүүсийг ард түмэн олж харах ёстой.
-Хоёр
сонгуулийг зэрэг явуулах, эсэхийг иргэд багагүй сонирхож байгаа. Ийм эрх зүйн
болон бусад нөхцөл бололцоо бий юу?
-Явуулья гэвэл хэдийг ч хамт явуулж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг нэмээд гурвыг ч зэрэг явуулж болно. Үүнийгээ нэг сайхан шийдээд цааш явбал уг нь зүгээр. Миний бодлоор бүр эсрэгээр сонгуулийг бүр олшруулах ёстой. Хоёр жил тутамд ротацитай. Парламентын байнгын үйл ажиллагааг тасалдуулдаггүй, түүнийгээ дагаад засгийн ажил ч саатдаггүй байх хэрэгтэй. Түүнээс дөрвөн жилд засаг төр нь солигдоод л, сүүлдээ бүр яаман доторхи зарим хүнээ солих гээд дөрвөн жил үзсээр байгаад өнгөрдөг биз дээ. Энэ нь төрийн албыг, цаашлаад нийгэм, эдийн засгийг бүгдийг хямруулсаар дөрвөн жил өнгөрдөг.Үүнээс болоод бүх юм хачин болчихож байна. Төрийн ажил ч урагшилдаггүй, түмэн олны амьдрал ч сайжирдаггүй. Тиймээс миний хувьд арай өөр тогтолцоог сонгох хэрэгтэй гэж боддог. Бидний энэ удаа эхлүүлж байгаа пропорциональ тогтолцоог улам бүр цааш гүнзгийрүүлж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ бол цаашдаа хийгдэх ёстой ажил.
-АН-ынхан
сонгуулийн өмнө нэлээд тооцоотой, зохион байгуулалттайгаар Ардын намын эсрэг
ажиллаж байх шиг. Аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нараас эхлээд олон хүмүүсийг
хууль, хүчний байгууллагуудаар шалгуулж эхэлсэн шүү дээ?
-Сүүлийн арваад жилд боловсон хүчний асуудал төрийн хэмжээнд алдагдчихаад байгаа юм. Намын ноёрхол хэтэрч, боловсон хүчний бодлогыг алдагдуулсан учир төрийн төлөө явж байсан хэдэн хүн өнөөдөр “хэлмэгдэж” эхэлж байна. Аймгийн Засаг даргын алба хашиж ирсэн хүмүүс хүнд хэцүү цаг үед төрийн бүхий л ачааг үүрч, үүрэлцэж ажилласан. Тийм учраас тодорхой үүрэг хүлээж, ажил хийснийхээ төлөө ингээд яллуулаад байх нь надад бол их л харамсалтай байна. Төр өөрөө ингэж хүчгүйдэж, үнэгүйдэж, цагдаагаа, Засаг дарга нараа яллаж болохгүй биз дээ. Одоо тэгээд цаашдаа яах юм бэ. Сонгууль болно гэдэг шалтгаанаар төрийн механизмыг ингэж “алж байна” гэдэг өөрөө утгагүй.Ер нь бол АТГ хэн нэгнийг шалгах ёстой юу, шалгах ёстой. Яахав, найман жил, 12 жил Засаг даргаар ажилласан, ИТХ-д ажиллаж байгаад засагт, эргээд ИТХ-д орсон байнгын хөдөлгөөнгүй байсан хүмүүст нэг хоёр алдаа байгаа л байхгүй юу. Түүнээсээ болоод л алдаж байна. Бид бодлого барьдгийн хувьд боловсон хүчний халаа,сэлгээг хийж байх ёстой. Үүрдийн мөнх байх ёстой юм шиг нэг нөхөр тэнд байгаад байж болохгүй шүү дээ. Тухайн хүн ч өөрөө үүнийг ойлгож байх ёстой. Яам, тамгын газарт ажиллаж байгаа хүмүүсийг ч гэсэн хөдөлгө л дөө.Төвлөрлийг сааруулж, санхүүгийн хувьд хөдөө орон нутгаа дэмжье гээд байгаа мөртлөө яаж түүнийгээ хөрсөнд буулгахаа мэдэхгүй яам, тамгынхан олон байна. Тэднийг өнөөдөр хооронд нь сэлгээд орон нутагт ажиллуулж болно шүү дээ. Хөдөө ажиллаж байгааг нь хотод оруулж ирээд ажиллуул. Хуучин хийж л байсан төрийн механизм. Олон жил нэг газар суухаар алдаа гаргадаг л байхгүй юу.
-Хаврын
чуулганы завсарлагаар ямар ажил амжуулав. Гишүүдийн олонхи нь тойрогтоо
ажиллаж, сонгогчдодоо тайлангаа танилцуулж байна. Таны хувьд...?
-Миний өөрийн хуулийн зөвлөх, туслахууд ажлын тайланг маань тойргийн өрх бүрт хүргэхээр явсан. Өрх бүрт хүрчихсэн байх гэж би бодож байна. 2008-2011 онд, дээр нь 2012 онд хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлууд ч багтсан байгаа. Бодлогын хувьд бид 2012 оны төсөвт орон нутагтаа хийгдэх хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тусгаж өгсөн шүү дээ. Тэгэхээр 2008- 2012 оны хооронд Их хурлын гишүүн миний тойрогтоо болон нийт улс орны хэмжээний бодлогод хэрхэн анхаарч ажилласаныг илтгэх тайлан гэсэн үг. Хийсэн ажлын минь тайланг сонгогч олон түмэн ч хүлээж байгаа учир хүртээмжтэй байхыг бодолцож, 16 мянган өрхөд хүргэн ажиллаж байна.
-Булган
аймагт тулгамдсан асуудал юу байдаг бол. Тэдгээрийг шийдэх ямар арга зам байна
вэ?
-Булганд Монгол Улсын бусад аймгуудад тулгамдаж байгаатай яг л адилхан асуудлууд бий. Ажилгүйдэл, аж үйлдвэржүүлэх шаардлага, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх гээд л ... Энэ бүх асуудлыг Их хурал, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран шийдвэрлэхийн төлөө л би ажиллаж байна. 2001 оноос хойш миний бие төрийн байгууллагад анхан шатнаас нь ажиллаж, ард иргэдийнхээ төлөө өөрийн чадах бүхнийг хийсэн гэж өөрийгөө тоож явдаг. Тэгэж явсаар булганчуудынхаа дэмжлэгээр төрийн энэ өндөр албанд ирсэн. Харьцангуй залуу хүний хувьд хамаагүй ихийг хийж амжуулжээ, бас төрийн албанд туршлага сууж, ёстой л ид хийж бүтээх насандаа ирсэн байна гэж хувьдаа бас дүгнэлт хийж байгаа. Үүнийхээ төлөө өөртөө баярлаж байгаа. Ер нь зөвхөн нэг тойргийн гишүүн бус, нийтээрээ хамтраад, мөн аймаг, орон нутгийн төр, засаг захиргааны удирдлагууд ойлголцож, аливаа ажлаа дэс дараалалтай хийвэл нэг том юманд хүрч болдог юм байна гэдгийг өнгөрсөн хугацааны туршлагаасаа харж байна.
-Танай
тойрогт намаас тань нэр дэвших хүсэлтэй цөөнгүй хүн байх шиг. Тэдний тухайд юу
хэлэх вэ?
-Сая би тойрогтоо тайлангаа тараачихлаа. Удахгүй би өөрөө биечлэн очно. Иргэдтэйгээ уулзалтууд хийнэ. Тэр үедээ нутгийнхаа олноос “Би та бүхний итгэлийг хүлээж чадсан уу” гэж шударгаар асууна. Та нар маань намайг дахиж дэмжих үү, үгүй юу гэж бас тодруулна. Тэгээд намайг дэмжиж байгаа хүмүүсийн тоог гаргаж ирнэ. Үүнийхээ дараа нам дээр намын нэрийг унагасан, эсэх, цаашид дэмжлэг авах уу, үгүй юу гэдгийг тодруулна. Тойргоор маань машин унаад давхиад байгаа нөхдүүд бол хоёр талтай. Тэр нутгаас сонгогдчихсон хоёрын хоёр гишүүн чинь эхлээд дуугарах ёстой биз дээ. Дуугараагүй байхад нь намайг дэмжээрэй гээд энд тэнд очоод, чихэр боов өгөөд байгаа хүмүүсийн хувьд энэ бол тэдний өөрсдийнх нь асуудал.
Эх сурвалж
unen.mn
unen.mn
No comments:
Post a Comment