Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: “Чи” гэж байгаад намайг “алуурчин” гэсэн байхгүй юу


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр төсөл санаачлагч Х.Тэмүүжин гишүүнтэй хамгийн их маргаан өрнүүлж байсан хүн нь УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир байсан юм. Тиймээс түүнтэй уулзаж, дараах зүйлийг тодруулав.
-Та хоёр маргалдахдаа хоорондоо элдэв муу үг хэлснээс үүдэн Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцох ёстой хэмээн МАН-ын жирийн нэг гишүүн гомдол илгээжээ. Та энэ талаар сонссон уу?
-Сонсоогүй юм байна.
-Тэгвэл ийм гомдол иржээ. Үүнийг юу гэж бодож байна вэ?
-Х.Тэмүүжин гишүүнд өөрийн гэсэн мэддэг, боддог зүйл байдаг байлгүй дээ. Би түүнийг нь мэдэхгүй юм. Тэр явдлын дараа X Тэмүүжин сэтгүүлч нартай уулзахдаа элдэв янзын бичиг цаас үзүүлээд, ийм баримт байна гээд л байсан. Тэгэхээр тэр баримтынхаа дагуу л дуугараад байгаа юм байгаа биз.
Миний хувьд тэр үед Х.Тэмүүжинд шууд хэлсэн шүү дээ.
Асуудлыг ойлгож байна, таван иргэн амиа алдсан нь үнэн. Тэднийг буудсан нь ч тогтоогдсон Тухайн үед хэн, ямар тушаалаар буудсан гэдгийг тогтоох нь намуудад бус ард түмэнд хэрэгтэй. Тиймээс үүнийгээ эхлээд тогтоочихъё. Түүний дараа уучлалт гуйх нь уучлалтаа гуй гэсэн. Түүнээс бус өнөөдөр бид ийм зүйл болсон гээд уучлалт гуйх нь асуудлыг шийдэж чадахгүй.
-Танай намын гишүүн "Алуурчин нам" гэсэнд л нэлээд уурлаад байгаа бололтой...
-Би яг тэгж хэлсний! нь сонсоогүй юм байна. Уг нь би танхимд байсан даа. Нам гэж хэлэхийг нь сонсоогүй. Намайг л тэгж хэлэхийг нь сонссон ш дээ. Бүр "чи" гэж байгаад хэлсэн байхгүй юу. Би тухайн үед хууль батлуулья гээд итгэл үнэмшилтэй яваа хүнд юу ч гээгүй.
Эх сурвалж
Өдрийн сонин

No comments:

Post a Comment