Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Эр хүнд “Би бүлтэрчихсэн юмаа хөгшөөн” гээд оччих зориг байх ёстой.


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийг 48:28 гэсэн хувилбараар хийнэ, үүнээс өөр тоо ярихгүй гэж танай намын бүлэг мэдэгдсэн?
-Мэдээж нам бүр ямар хувилбараар хэдэн тойрог гарах вэ гэдгийг бодож байгаа байх. Бүх аймгийн төлөөллийг оруулна гэж толгой өвтгөсөн зүйл бий. Тийм болохоор тоон дээрээ л яриад байгаа. 48:28 гэдэг миний хувьд боломжийн хувилбар.
-МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулахдаа сонгуулийн хуулийг өөрчилж пропорциональ давамгайлуулна гэж тохиролцсон. Яагаад үүнээсээ буцаж байгаа юм бол?
-Яагаад буцсан гэж. 48:28 ч гэсэн пропорциональ   шүү дээ.
-Гэхдээ мажоритар нь давамгайлж байгаа юм биш үү?
-Яахав дээ, заавал тэр нь илүү байна гэсэн зүйлийг МАН яриагүй. Миний хувьд УИХ-ын гишүүн Л.Болдын оруулсан хувилбарыг дэмжиж байгаа. Санаачлах нь гишүүдийн эрх. Нам шийдвэрээ гаргаж түүнийг нь дэмжээд явах байх л даа.
-Энэ хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэх үед МАН-ын гишүүдийг нэг алхам ч буцаж болохгүй шүү гэж анхааруулсан гэсэн. Энэ үнэн үү?
-Худлаа. Би бүлгийн хурал дээр сууж, саналаа хэлсэн. Баруун зүүн гэж алхвал буудна шүү гэдэг шиг зүйл байхгүй. Ер нь тэгээд манай намтай холбоотойгоор дандаа "тэгвэл ингэнэ
шүү" гэж хэдэн мангас цуглачихсан юм шиг зүйл ярьдгаа болих хэрэгтэй. АН-д ардчилал нь байна уу үгүй юу гэдэг асуудал сүүлийн үед нэлээн өрнөж байна. Бидний хувьд жинхэнэ олонхиороо шийддэг.
-Танай намын  зарим гишүүн "Хэрэв мажоритар нь давамгайлахгүй бол Үндсэн хуулийн Цэцэд хандана" гэсэн зүйлийг хэлж байна. Ингэх нь зөв юм уу?
-Чөлөөтэй   шүү  дээ.   52:24 эсвэл 48:28 байх уу гэдгийг харах юм бол АН нэг юм хэлээд л түүнд нь манайх бууж өгөөд нэлээн удлаа. Бараг гурав, дөрвөн ч хувилбараар буулаа. Одоогийн 48:28 нь хамгийн сүүлийн хувилбар. Үүнээс хойш дахиад "тоо нь тэд байна, энэ тойрог ингэчихлээ, Өвөрхангайд дөрвөн хүн байсан чинь гурав болгочихож" гэх мэтийн хувийн асуудал байгаа бол үүнийг ондоо газар ярих ёстой. АН юунаас болоод ингээд байгаа юм бүү мэд. Манай намын хувьд ямар ч тохиолдолд "ингэчихвэл бид ялчих юм байна" гэсэн хувилбар биш. Харин ч ялахаасаа илүү ялагдах магадлалтай хувилбар руу орж байгаа. Тийм болохоор үүнийг зөв талаас нь харах хэрэгтэй. Бид улс орны эрх ашгийн төлөө буулт хийж байгаа. Намын эрх ашгийг бодоогүй гэдгийг харах ёстой. Гишүүд Цэцэд хандана гэж байгаа нь Сонгуулийн хууль батлагдчих магадлалтай гэж үзээд байна гэсэн үг. Энэ нь байх л асуудал шүү дээ. Маргаан болоод явна биз.
-Сонгуульд өрсөлдөхөөр танай намын дунд хэрхэн тэмцэл өрнөж байна. Нэрсээ өгч байгаа юу. АН 50 сая төгрөгийн босгыг нэр дэвшигчид дээ тавьчихсан байна?
- Яараад байна. Тэд их яарч байна. Өнөөдөр мөнгөний босго тавихаасаа илүү улс орон маань ямар түвшинд очих гээд байна, энэ намрын  чуулганы том асуудал болсон Сонгуулийн хууль, олон толгой, ирэх жилийн эдийн засгийн өсөлт юу болох нь вэ, Монгол Улс хаашаа явах гэж байна гэдэг нь чухал. Манай намын "Ард түмнээ сонсъё" аян дуусгах шатандаа орж байна. Энэ бүхэн дуусахаар Монгол Улсын төлөө юу хийх ёстой юм бэ гэдэг хөтөлбөрөө гаргана. Хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах боловсон хүчнийг сонгох ёстой. Түүнээс биш өнөөдөр юу нь мэдэгдэхгүй хэдэн нөхөд 50 сая төгрөг өгөөд улс төрд орно гэж байгаа бол энэ намын хамгийн гунигтай шийдвэр болох болов уу. Ард түмэн тийм хүмүүсийг хүлээж авахгүй шүү дээ. Өнөөдөр намайг төлөөлөхийн тулд 50 сая төгрөг төлнө гэдэг худалдаж авч байгаа хэлбэр юм биш үү.

Тойрог дээр байгаа 70,80 мянган иргэнийг 50 саяар худалдаж аваад чи төлөөлөл нь болох гэж байгаа юм уу. Тийм байж болохгүй. Би үүний эсрэг. Манайх чинь анхан шатнаасаа явдаг, баг, сум, аймаг, хороо, дүүрэг хот гээд шат дараалаад шийдэж бага хурал дээрээ асуудал яригдаж эрэмбэлэгддэг. Энэ хүн нэр дэвших нь зүйтэй юм аа гэсэн хэд хэдэн удаагийн судалгаа, хийсэн ажил гээд бүх зүйлийг нь хардаг, Манай намын онцлог тэр л дээ. Төр нам гэж ярьдаг юм. Том нь гишүүнчлэл олондоо биш, бодлогын чанар шал өөр. Энэ улс орныг чинь яаж авч явж байсан юм, замнал нь юу юм гэх мэт. Харин уг хүн нэр дэвших нь тодорхой болсны дараа намдаа дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ бол хэдэн төгрөгөөр илэрхийлэгдэхийг мэдэхгүй. Сонгуулийн хууль намын Удирдах зөвлөл, хамт олны шийдэх асуудал. Түүнээс биш өнөөдөр генсек нь гарч ирээд "50 саяыг өгвөл чамайг дэвшүүлнэ, үгүй бол уучлаарай чи манай намын гишүүн  биш  гэх юм уу.
Цаана нь зүгээр Монгол улсын иргэн гэж хүн бий шүү. Хүн өнөөдөр   нэр дэвших эрх нь нээлттэй. Тэгтэл чи нэр дэвшиж болохгүй, дэвших бол 50  саяыг  өг гэж хязгаарлах нь буруу болов уу.
- Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-  Дэвшинэ.
- Одоогийн тойргоосоо юу?
- Хүнд ер нь нэг л тойрог байдаг шүү дээ.
-Олон тойргоос нэр дэвшдэг хүмүүс байдаг шүү дээ. Амлалтаа биелүүлээгүй гээд зугтаж байгаа юм шиг ?
-Байдаг байдаг. Тэр бол улсын хэмжээний том хүмүүс юм байгаа Хүн, хүний улс төрийн зорилго өөр байдаг. Миний хувьд Булган нутгаа  хөгжүүлье, энэ нутагтаа сайн сайхан зүйл авчиръя, юм хийе гэсэн зорилготой. Булгантай холбоотой миний байнга ярьдаг зүйл бий. Дэд бүтцийн бүхэл бүтэн сүлжээтэй атлаа үүн дээрээ тулгуурлаад, яагаад өнөөдөр бодитой зүйлүүд байхгүй I, ард иргэд нь яагаад ажилгүй байгаа юм, Энэ бүгдийг цэгцлэхийн төлөө бодлого явуулж, түүнийхээ төлөө л ажиллаж байгаа. Булганы төлөө явна гэж улс төрд орж ирээд юм хийж байгаа хүн өөр тойрогт нэр дэвшинэ гэдэг утгагүй зүйл.
-Сая  УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн тодотгол орлоо. Цаг хугацааны хувьд нэлээн оройтсон юм биш үү. Дүн өвлийн цагаар бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа юм болов уу?
-Төсвийн тодотголыг хэлэлцээд явж байна. Эцсийн хэлэлцүүлэг рүү ороогүй байгаа. Байнгын хороодын хуралдаанаар яриад, хүн бүр л дотроо нэг юм бодоод хийгээд байна, Миний хувьд бол бодоод байх юм алга, Монгол Улс маань үнэхээр мөнгөтэй, юм хийх бололцоо бий болжээ. Үүнд тулгуурлаад хэдэн зүйл хийгээд аваасай. Хамгийн чухал нь амьжиргаа сайжрахаас гадна нөхцөлийг нь сайжруулах асуудал бий. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд Улаанбаатар хотын иргэдийн 20 хувь нь гайгүй бололцооны мөнгөтэй болчихож. Тэр мөнгөтэй хүмүүс Улаанбаатарт яаж амьдрах вэ, дундаж орлоготой нь" яах вэ гэдгийг шийдэх ёстой, Тэгэхгүй бол бүх зүйл нь үнэтэй байж  болохгүй.
Нэгэнт л нийгэм өөрөө ийм ангилалтай байдгаас хойш үүнд нь тааруулсан бүх зүйл байх хэрэгтэй. Би хүний орлого, амьжиргаанаас илүү орчныг нь сайжруулах тал дээр анхаарах ёстой гэж боддог. Замыг нь тавиад, хажууд нь мод тариад зүлэгжүүлчихсэн бас явган хүний замыг нь хийчихсэн байхад хүн машины замаар гүйгээд байхгүй. Энэ мэтчилэн жижиг зүйлээс том нь ургаад байгаа. Энэ чинь шинжлэх ухааны үндэслэлтэй. Үүнийг хотынхон багаас нь эхлээд хийж байна. Нийслэлд энэ жилээс эхлээд мөнгө нь үлдэж байгаа. Манай Булган ч гэсэн нэлээн мөнгөтэй болох юм шиг байна. Түүнийгээ л аятайхан зөв. зохицуулахын төлөө төсвийн тодотголоо ярьж байна.
-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Сонгууль ханхалсан төсөв орж байгаа учраас мөнгөтэй харагдаад байгаа юм биш үү?
- Үгүй. Энэ жил эдийн засаг маань үнэхээр ингэж өсчихөөд байна. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө, дотроо  хийж  бүтээж байгаа нь  ч ийм болчихож. Тийм болохоор яалт ч байхгүй энэ том мөнгийг дагаж сэтгэх хэрэгтэй. Өмнө нь бид нэг юм хийх гэхээр нөгөө мөнгө нь байхгүй. Зургийг нь ингээд хийчих, талбайг нь жаахан хасчих, за дээврээ больё доо өөрсдөө хийчихье гэдэг байсан. Одоо бол тийм биш. Яг номоор нь хийж байна. Хүнд өгөөжтэй ямар байх ёстой түүгээр нь л хийж байна.
-Тойрогт зарцуулах  ёстой нэг тэрбум төгрөгөөрөө та юу хийв?
- Энэ жилийнхийг яг юунд зарцуулснаа санахгүй байна. Цаасаар нь чамд өгчихөж болно. Тухайн үед нь хүмүүс орж ирээд ингэмээр байна гэхээр нь л за гээд туслах, хуулийн зөвлөхөөрөө дамжуулаад өгчихсөн болохоор яг одоо санахгүй байна. Өнгөрсөн жилүүдийнхийг нэг л зүйлд зарцуулсан. Булган аймагт МСҮТ байгуулах гээд бүх зүйлийг нь хийсэн байгаа. МСҮТ маань хөдөө аж ахуйн салбарын мэргэжил олгоно. Энэ сургуульд сүүний жижиг ферм, цех, үхэр, хонины сүрэг бий болж байна. Хүүхдүүд түүн дээрээ дадлага хийдэг, Ер нь МСҮГ-үүдийн хажууд сайн аж ахуйтай байлгаж, түүнийг нь . практикийн бааз болгох ёстой, Түүнд л тэр мөнгөө зарсан.
-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох тухай яриа гараад намжчих шиг боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна?
-Би үүний тухай ярих дургүй. 108 суварга энэ тэр гэдэг шиг 108 болгочих. Ний нуугүй хэлэхэд би тэр тоог үздэггүй. Тоо юунаас гараад байна гэхээр тойргийн тоо л байна. Сонгуулийн хууль ямар байна гэдгийг ярьчихаад л хүн амынхаа тоондоо зохицуулахаар тэр чинь гараад ирнэ.
- Хамтарсан Засгийн газар байгуулснаас болж энэ удаагийн парламент сөрөг хүчингүй боллоо. Бүгдийг хамтарч, найр тавин шийдэж байгаа нь хэр зөв юм бол?
-Өдөр бүр болж байгаа хэрүүлийг сонсч байгаа биз дээ. Энэ чинь сөрөг хүчин биш юу юм бэ тэгээд. Өнөөдөр сөрөг хүчин гэхээр цөөн суудал авсан нам нь байх ёстой юм уу. Үгүй шүү дээ, Засгийн газрын сөрөг хүчин УИХ-ын тодорхой гишүүд байна, Их хурлын бодлогыг эсэргүүцэж байгаа хүмүүс байна. Байнга хэвлэлийн бага хурал хийж тодорхой нэг зүйл ярьж байгаа биз дээ.
-Гэхдээ сөрөг хүчин гэхээсээ улс төрийн шоу гэдэг талаас нь хүлээж авах нь их байна?
-Би бодохдоо ямар ч байсан 20 хүний 15 нь улс төрөөсөө илүү эрх ашиг боддог болов уул гэж бодож байна.
-Сонгуулийн хууль ярихаар эмэгтэй гишүүдийн бухимддаг зүйл нь тэдний квот. Үүнийг та юу гэж боддог вэ. Зарим нь эмэгтэйчүүд цөөн байх нь зүгээр гэж байхад зарим нь нэмэх хэрэгтэй гэцгээх юм?
- Квотын тоо нь буруу гэж үздэг. Эмэгтэйчүүд байх нь зөв. Тэд байгаа газарт шийдвэр гаргахад өөр ханддаг тал бий. Харахад нэг зөөлөн гэх үү ухаалаг гэх үү яг мэдэхгүй байна. Харин тоо тавихаар л эсрэгээрээ явчихдаг байхгүй юу.- Хэзээ л тийм байдаг. Өнөөдөр залуучууд биднийг сонго гээд байхад л хасаад байдаг. Эмэгтэйчүүд 25,30 хувь нь бид байх ёстой гэх тусам л хоёр, тав, арван хувь руугаа ороод байдаг. Тоо буруу. Өнөөдөр хүн бүрт парламентад эмэгтэй хүн байх ёстой юм гэсэн итгэл үнэмшил нь төрсөн цагт тоо байсан байгаагүй сонгоно,
- Удахгүй     намын хатуу гишүүнчлэлийг болих талаар хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн. Нам гишүүнчлэлгүй болох нь зөв үү?
-Би бас оролцъё гэж бодож байгаа. Намын гишүүнчлэл байхгүй болоод бүгд улс орны төлөө хамтдаа зүтгэсэн нь зөв л гэж боддог.
-Засгийн газрын гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах гэж байна. Ингэх шаардлага байна уу. Засгийг УИХ-ын гишүүдийн оролцоогүй байгуулж болдоггүй юм уу?
-Шилмэл бригад л УИХ руу орж байгаа байх. Салбараа мэдэж, авч явж байгаа хүмүүс нь тодорхой хэмжээнд яамдыг толгойлоод ажиллах ёстой л доо. Тийм учраас гуравны нэг хангалттай болж байна гэж боддог. Хорин яам байлаагэхэд долоо, найм нь УИХ-ын гишүүн байх нь зөв.
-Гишүүн байж сайдын албан тушаал хашдаг эрхмүүд УИХ-ынхаа толгой дээр гарчихсан гэж  гишүүд шүүмжилдэг. Таны хувьд энэ байдал ажиглагддаг уу?
-Мэдэхгүй,   Миний дээр   ямар хүн яваад байгааг анзаарахгүй л байна, Хөөрхий тэр сайд нар чинь орж ирээд дарвайтлаа загнуулдаг шүү дээ. Дуугарч чадахгүй болтлоо загнуулдгийг та нар үз ээ биз дээ. Тэгчихээд дээр нь байна гээд л яриад байдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм, Өөрсдөө дураараа доромжилчихоод дээрээ гаргачихаад байна гэх юм. Тийм зүйл байхгүй байх аа. Ажил гэдэг чинь гишүүн өөрөө газар дээр нь очиж хөөцөлдөхийг хэлж байгаа юм. Түүнээс биш нэг л супер нөхөр өрөөндөө суучихаад газрын даргыг "чи хүрээд ир, энэ яагаад ингээгүй юм" гээд загнаад байж болохгүй шүү дээ. Тэднийг яг өөртэй нь адилхан 76 нөхөр загнаж байна, дээрээс нь яамны сайд, Хэрэг эрхлэх газрын дарга гээд бөөн ажил байгаа. Өдөрт 150 хүн чи над дээр ир гээд загнаад байвал яах вэ. Харин гишүүн өөрөө 30 минут зарцуулаад тэнд очоод асуучихаж яагаад болохгүй гэж.
-Арай өөр асуулт тавья. Та УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн УИХ дахь ажлын хэсгийн ахлагч. Энэ хэрэг ямар шатандаа явж байна?
-Ярих боломжгүй.
- Тусгай хяналтын дэд хороон дээр зарим гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал очсон. Мөн С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын гомдлыг яаж тайлсан бэ?
- Тусгай хяналтын дэд хороон дээр ирдэггүй юм. Харин Ёс зүйн хороон дээр очдог. С.Эрдэнэ гишүүний асуудал яагаад орж ирсэн гэхээр "Өөрийг нь тэдэн удаа тийм хүнтэй уулзсан"гэж намынх  нь дарга хэлсэн болохоор "намайг чагнаж, тагнаж байна" гэсэн гомдол нэхсэн.
- Яаж тохиролцож, эвлэрсэн тухайгаа тайлагнасан уу?
-Хүний тохироог мэддэг бол би өдийд Ерөнхий сайд болчихсон байна биз дээ. /инээв/ Мэдэхгүй ээ. Ер нь бол нам дотроо асуудлаа шийдэж байх нь зөв л дөө. Тэр хоёр дотроо яриад тохирсон юм шиг   байна билээ.   Ер   нь тэгээд эр хүнд "Би бүлтэрчихсэн юм аа хөгшөөн" гээд оччих эр зориг байх хэрэгтэй. Тэгвэл бас нэлээн ажил явдаг шүү дээ.
-Сүүлийн үед ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?
-"Улаанбаатар хотын Туул Сэлбийн хөгжлийн төсөл" байгаа. Өнгөрсөн хоёр жилийн турш ярьсан. Түүний өмнө ч гэсэн Улаанбаатар хотод биднийг ажиллаж байхад Н.Болормаа, Ц. Батбаяр, Жанцан дарга нар бүгдээрээ дэмжээд долоо, найман зуун сая төгрөг зарцуулан анхных нь төслийг хийчихсэн байгаа. ТЭЗҮ-г нь ирэх 2012 онд хийх ёстой юм, Тэр төсөл миний дээр хэлсэн өрчин сайжруулах ач холбогдолтой. Улаанбаатар доторхи хоёр голтой холбоотой бүх эко системийг нь өөрчилье гэж байгаа юм. Туул, Сэлбэ. гол бохирддогийг нь болиулж, усны урсцыг нь сайжруулъя, үер ус, аюул учраад байгааг нь зогсооё гэх мэт. Дээрээс нь иргэдийн амрах орчныг бүрдүүлнэ гээд их гоё төсөл байтаа л даа. Одоо үүний тухай би байнга ярина, Улаанбаатарт бий боллоо ^эхэд үүний жишээгээр Эрдэнэт, Дархан, Булган, Чойбалсан гээд явах ёстой байхгүй юу, Булганы дундуур хоёр гол урсдаг. Энэ хоёр гол дээр зураг хийлгэж эхэлж байна.
-Төсөвт суулгасан уу?
-Ямар ч байсан 2012 оны төсөв дээр ТЭЗҮ-ийг нь таван тэрбум төгрөгөөр хийх ёстой. Одоогийн байдлаар 36 гишүүн дэмжээд гарын үсгээ зурчихсан байгаа. Ерөнхий сайд бас дэмжсэн. "Би гарын үсэг зураад яахав, гэхдээдэмжижбайгаа" гэдгээ хэлсэн. Түүний илэрхийлэл болгож энэнамар Сэлбийг сэргээх ажлын нээлтийг хийсэн байх. Энэ бол бидний ажлын мянганы нэг л байхгүй юу. Түүнээс ч том ажил хийнэ. Дөрөв таван жилийн дараа хүүхдүүд маань зугаалдаг, дугуй унадаг, өглөө оройд очоод суучихдаг орчин бүрдэхээр гэр бүлүүд хүртэл эрүүл байна гэсэн үг. Бааранд танилцаж суухаас агаарт салхилан алхаж байгаад танилцсан хүмүүсийн яриа нь хүртэл өөр. Шүлэг уншиж танилцана шүү дээ.
-Манайхан хийсэн бүхнээ хувьчлаад авчихдаг. Дараа нь бас хувьчлагдах уу?
-Үгүй, Энэ талаар тайван байж болно. Учир нь хувьчлагдахгүй байхаар эрх зүйн орчинд нь тусгаж байгаа.
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment