Эрдэс
баялгийн мэргэжлийн зөвлөл Оюу толгойн гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийг
өнгөрсөн пүрэв гаригт батлав. Тус зөвлөлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн
Э.Мөнх-Очир эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг эс олсон. Энэ талаар түүнээс
тодруулсан юм.
-Та
Оюу толгойн гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийг батлахад хурал дээр нь
очиж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Яагаад гэдгээ тайлбарлахгүй юу?
-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооноос Оюу толгойн гэрээний техник, эдийн засгийн
үндэслэлтэй холбогдуулан гарсан ажлын хэсгийнхэн Д.Зоригт сайдад бичиг өгсөн.
Гэтэл шууд тэр орой нь маргааш хуралдах тов зарлачихсан. Уг нь ажлын
хэсгийнхний тавьсан бичгийн хариуг албан ёсоор УИХ-ын Тамгын газраар дамжуулаад
өгч болох байсан. Тэгтэл хурал нь гэнэт болсон учраас биечлэн очсон юм.
-Ажлын
хэсгээс өгсөн бичгийн гол агуулга нь юу байсан бэ?
-Манай ажлын хэсгийнхэн тодорхой
асуудлуудыг тавьсан. Техник, эдийн засгийн үндэслэлийг батлахаа түр азнаач.
Усны нөөц, 45 сая тн нөөц болон УИХ-аас гаргасан Оюу толгойн гэрээний
хэрэгжилтийг хангах хоёр тогтоол зэргийг нэг тийш нь болгочихоод зөвлөлийн
хурлаа хийгээч гэсэн юм. Гэтэл хариу егөлгүй шууд хурлаа зарлаад техник, эдийн
засгийн үндэслэлийг баталчихлаа. Уг нь дөрөвдүгээр сарын 6 хүртэл зай байна шүү
дээ. Бид долоо, найм хоног хүлээж байгаад нухацтай шийдвэр гаргаж болох байсан.
Тэгтэл учир зүггүй яараад баталчихсан нь сонин юм,
-Хоёр
хувийн роялтийн асуудал ч байгаа биз дээ?
-Тэр юу ч биш. Оюу толгойн ордын 45
сая тн зэсийн 25-ыг нь ашиглаад бусдыг нь хаяна гэж байгаа шүү дээ. Энэ чинь юу
гэсэн үг вэ. Оюу толгой монголчуудын баялаг биз дээ. Хүн гэртээ хэрэглэдэг
зүйлийнхээ талыг нь хэрэглэчихээд хаячихдаггүйтэй адил юм.
2010 оны 3-р сарын 29, Даваа гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment