Харилцаа
холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлагчдын нэг
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Уг
асуудлыг Монголчуудын гар утсыг чагнахыг хуульчлахаар шийдсэн хэрэг гэх алдуул
яриа их байна. Харилцаа холбооны тухай хуульд яг ямар өөрчлөлт оруулж байгаа юм
бол?
-Дэлхий нийтэд мэдээллийн технологи
хөгжсөнтэй холбогдуулаад хүмүүс гар утас болон интернэтийн шугам сүлжээг
ашиглан мэдээлэл солилцох болсон. Тиймээс гадаадын орнуудад үүнийг хянах техник
технологийг хэдийнэ ашиглаад байгаа. Харин Монголд иймэрхүү хяналтын гүйцэтгэлийн
ажил хийдэг байгууллагуудын хуулийн үйлчилгээг нь сайжруулахын тулд Харилцаа
холбооны тухай хуульд өөрчлөлт оруулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, техник тоног
төхөөрөмжийг нь шинэчлэх шаардлагатай болсон гэсэн үг.
Бүр тодруулбал, гар утасны үйлчилгээ эрхэлдэг компаниудын техник тоног төхөөрөмж дээр хяналтын техник тавьж байна гэж ойлгож болно.
Бүр тодруулбал, гар утасны үйлчилгээ эрхэлдэг компаниудын техник тоног төхөөрөмж дээр хяналтын техник тавьж байна гэж ойлгож болно.
-Ингэж
гар утасны үйлчилгээнд хяналт тавих нь ямар ач холбогдолтой вэ?
-Германд гэхэд есдүгээр сарын 11-нд
болсон халдлагыг хоёр жилийн дараа утасны яриаг нь шүүж байж алан хядлагын үйл
ажиллагаа явуулсан эздийг нь олсон шүү дээ. Өнөөдөр ингэж урьдчилсан сэргийлэх
үйл ажиллагаа явуулахгүй бол бид жадаа бариад зогсоод байдаг, тэд лазерийн
буугаар зэвсэглэсэнтэй адил юм болоод байна. Тиймээс гадны байгууллагыг хянах
бололцоогүй, чадваргүй ч болж. Гэтэл монголчууд энэ төслийг чагнах төхөөрөмж
тавих нь гэж ойлгоод байгаа юм. Уг нь чагнах төхөөрөмж биш. Гэмт хэрэг ч юм уу,
аливаа сөрөг асуудлаас урьдчилан сэргийлэх өгөгдлүүдийг хянах л явдал. Наад зах
нь гадаадад гэмт хэрэгтэй холбоотой үг хэрэглэх тохиолдолд автоматаар хурааж
аваад, түүнийг нь тодруулдаг даа. Хэн хаанаас ямар мэдээлэл авав гэдэг утгаар
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс үүнийг ашигладаг юм. Тэрнээс биш нэг
хүн суугаад л хоёр хүний яриаг чагнаад байна гэсэн үг биш.
-Тэгэхээр
бүх хүний утсыг чагнахгүй гэсэн үг үү?
-Ямар хэрэгтэй гэж бүх хүний утсыг
хянах юм. Өнөөдөр нэгэн хэвлэлд "Таны утсыг чагнахаар боллоо" гэсэн
мэдээлэл гарсан байсан. Ийм асуудал байхгүй. Тэгээд ч Үндсэн хууль, болон бусад
хуульд ч хүний эрхийг хангах зарчмыг маш нарийн заасан байгаа. Харин ч энэ
төсөл хүний эрхийг хамгаалах тал руу чиглэсэн. Тиймээс Харилцаа холбооны тухай
хуульд оруулж байгаа өөрчлөлт бол прокурорын өндөр хяналт дор, Тагнуулын
ерөнхий газрын хүрээнд хийдэг ажлын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудал
юм. Түүнчлэн цэргийн тагнуул ч гэдэг юм уу, гүйцэтгэх ажил явуулдаг зургаан
байгууллагынхан хяналтын техник уруу дуртай үедээ оролт хийчихээд утас чагнана
гэсэн асуудал байхгүй. Харин ч энэ төсөл иргэдэд илүү ач холбогдол өгч байгаа.
-Тухайлбал...?
-Хэн нэгэн Улсын прокурорт өргөдөл
өгөөд дуртай хүнийхээ утасны мэссеж энэ тэрийг шалгаад байдаг тэр бүх байдлыг
энэ төслөөр хааж байгаа юм. Түүнчлэн гадны байгууллага, ямар нэг тагнуулын
байгууллагууд иймэрхүү хяналтын техник ашиглах боломжийг хаана. Дээр нь гар
утасны үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг хэрэглэгчийн хувийн мэдээллийг
бусдад өгөхийг ч хориглосон. Тиймээс иргэн талдаа илүү ач холбогдолтой төсөл
юм.
О.Сэлэнгэ
2009 оны 6-р сарын 11, Пүрэв гариг
Нийгмийн толь
No comments:
Post a Comment