Их тэнгэрийн гүүр засах мөнгийг ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа саналын талаар гишүүнээс тодрууллаа.
-Та
Их тэнгэрийн гүүрийг засах мөнгийг өөр зүйлд ашигтай зарцуулах хэрэгтэй гэж
санал гаргаж байсан. Яг юунд зарцуулах саналтай байгаа юм бэ?
-Бид Аюулгүй байдлын байнгын хороон
дээр онцгой байдалд зориулсан тусгай техник, газар уснаа явагчийг худалдан авах
тухай саналыг гаргаж дэмжсэн юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал
хасагдчихсан бололтой. Р.Гончигдорж гишүүний гаргаж байсан галын машин, газар
уснаа явагчийн мөнгийг хасахгүйгээр шийдэх боломж байсан. Төсөв мөнгө нь
хүрэхгүй байгаа юм бол энэ удаадаа хийхгүй орхичхож болох асуудлыг хойш нь
татаад тэр мөнгөөр нь энэ машиныг авчихъя л гээд байгаа юм.
-Гүүр
засварлахад хэдэн төгрөг төсөвлөсөн байгаа вэ?
-Их тэнгэрийн гүүрийг засахад 3.9
тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тэр замаар хэн явах юм бэ. Хэдэн дарга нар л
явна биз дээ. Сүүлийн есөн жил Зайсангаар тойрч яваад болоод л байсан. Гэнэт
энэ жил яагаад заавал хийх гээд байгаа юм.
-Газар
уснаа явагч хэдэн хүний багтаамжтай вэ?
-Гал түймэр гарах гээд осол аваар
гарсан онцгой байдалд хэрэглэх газар уснаа явагчтай болчихвол маш хэрэгтэй.
МИ-8 нисдэг тэрэгний осол шиг зүйл болоход хоёр цаг л давхиад очно. Ийм л
хэрэгтэй техник авах гээд яриад байна. Ослын газар руу явахдаа 11 эмч суулгаад,
буцахдаа яаралтай тусламж хэрэгтэй байгаа арван нэг хүн суулгаад ирнэ.
2008 оны 11-р сарын 03, Даваа гариг
Монголын мэдээ
No comments:
Post a Comment