УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Долдугаар
сарын 1-ний үймээний "хоёр жилийн ой" болох гэж байна. Гэвч өнөөдрийг
хүртэл бүрэн шийдэгдсэнгүй. Та уржигдар болсон Хүний эрхийн дэд хорооны
хуралдааны үеэр энэ асуудалд хэт улс төржилгүй, аль болох эв зүйгээр шийдье
гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу.
Харин ч буруутныг олж хариуцлага тооцох тухай хүмүүс ярьж байгаа шүү дээ?
-Монголын шинэ үеийн түүхэнд
байгаагүй явдал гарснаас хойш хоёр жил өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй,
нэг мөр ойлголтгүй, сунжирсан, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэ асуудлыг хэт
улс төржүүлээд, хэн нэгнийгээ яллах, буруутгах гэсэн явцуу оролдлого л яваад
байна. Зөвхөн хэн нэгнийг буруутгах биш энэ үйл явдлаас үндэсний хэмжээнд
ухаарал аваасай гэж хүсч байна. Энэ их өргөн дэлгэр нутаг оронд, ийм цөөхөн хүн
амтай, дээрээс нь дэлхийн улс орнуудын эдийн засаг болон улс төрийн ашиг
сонирхол бодитой бий болчихсон ашигт малтмал, эрдэс баялгийн арвин их нөөцтэй
эмзэг нөхцөлд монголчууд бид дүгнэлт хийж, сургамж авах ёстой. Гэхдээ амиа
алдсан таван хүний асуудлыг зүгээр орхичихъё гэсэн үг биш шүү.
Минийхээр энэ бүхэн зүгээр нэг сонгуулийн маргаан биш. Гадны зохион байгуулалттай байж болзошгүй. Дэлхийн олон улс оронд явагдаад байгаа янз янзын өнгөтэй олон хувьсгалуудын нэг хэлбэр гэдэг нь ч анзаарагдсан. Монголд болсон үйл явцтай яг адилхан хувилбар Киргизд өрнөж байна.Тийм учраас бие биеэ яллахаас өмнө дүгнэлт хийж,ухаарал авч төрийн дархлаагаа сайжруулаад энэ бүхнийг даваад гарчихъя гэсэн зорилготойгоор ажлын хэсэг ажилласан. Бидний 20 жилийн хугацаанд олж авсан хамгийн гол үнэт зүйл болсон хүний эрхийг баталгаажуулах, эрхэмлэхийн төлөө ажилласан.
Минийхээр энэ бүхэн зүгээр нэг сонгуулийн маргаан биш. Гадны зохион байгуулалттай байж болзошгүй. Дэлхийн олон улс оронд явагдаад байгаа янз янзын өнгөтэй олон хувьсгалуудын нэг хэлбэр гэдэг нь ч анзаарагдсан. Монголд болсон үйл явцтай яг адилхан хувилбар Киргизд өрнөж байна.Тийм учраас бие биеэ яллахаас өмнө дүгнэлт хийж,ухаарал авч төрийн дархлаагаа сайжруулаад энэ бүхнийг даваад гарчихъя гэсэн зорилготойгоор ажлын хэсэг ажилласан. Бидний 20 жилийн хугацаанд олж авсан хамгийн гол үнэт зүйл болсон хүний эрхийг баталгаажуулах, эрхэмлэхийн төлөө ажилласан.
-Долдугаар
сарын 1-ний үйл явдлыг та хувьдаа хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Мэдээж төрийн буруутай үйл
ажиллагаа байгаа. Нөгөө талаас иргэдийн эрх үүргийн ойлголт асар зөрүүтэй, сул
байгааг харуулж байна. 20 жилийн хугацаанд бидний тархинд суусан хүний эрхийн
тухай ойлголт хүн чанар талаасаа хэлбэршээгүй, нутагшаагүй, бэхжээгүй нь
харагдаж байсан. Товчоор хэлэхэд долдугаар сарын 1-ний үйл явдал бидний олон
сул талыг гаргаж өгсөн.
-Хүний
эрхийг эрхэмлэхийн төлөө ажилласан гэлээ. Олон хүний эрх зөрчигдсөн болохоор
зүгээр орхичихож боломгүй санагдах юм?
-Үймээнийг зохицуулахаар үүргээ
гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч, галдан шатаах үед эд хөрөнгөөрөө, бие
махбодь, сэтгэл санаагаараа хохирсон олон зуун хүн бий. Нөгөө талаа-саа эмч
замбараагүй байдалд оролцсон хүмүүст төр албадлагын арга хэмжээ авахад тэдний
эрх ч зөрчигдсөн. Хаа хаанаа л хохирсон. Гэхдээ нэг талыг барьж улс төржүүлж
болохгүй гэдгийг л дахин хэлмээр байна.
-Таны
хэлсний эсрэг талд энэ бүхний хариуцлагыг хэнтэй тооцох вэ гэсэн яриа байнга
гарч, хариуцлага тооцох буруутны эрэл үргэлжилсээр байгаа шүү дээ?
-Миний бодлоор хамгийн том
буруутнууд нь улстөрчид. Аль ч нам гэлтгүй, бүгдээрээ шүү.Энэ жагсаалыг эхлүүл-сэн,
зохион байгуулсан, турхирсан хүмүүс нь улс-төрчид юм чинь. Надаас эхлээд улс
төрд явж байгаа бүх хүн л буруутай. Яагаад гэвэл энд сонгуулийн систем,
засаглалын хэлбэр гээд олон хийгдэх ёстой ажил гээгдэж явснаас нөхцөл бүрэлдэж
энэ асуудал өдөөгдсөн. Үүнийг хэн ч биш улстөрчид хүлээх ёстой. Улс төрийн
намууд өөрсдөө хариуцлагатай зөв байж чадвал олон түмнээ дагуулаад хэн нэгний
гадна, дотны нөлөөнд автаад байхгүй яваад байж болно. Төрийг төр шиг байлгах
үүрэг улстөрчдийнх.
-Та
гадна, дотны нөлөө байсан гэж түрүүн ч дурдсан, одоо ч хэллээ. Энэ нь ямар
учиртай вэ?
-Латин Америк, өмнөд Америк,
Африкийн орнуудын жишээнээс харахад дэлхий даяар эдийн засаг бодлого, ашигт
малтмалын нөөцөд хяналтаа тогтоохын төлөөх өрсөлдөөн явж байна. Монгол
харьцангуй олон жил хаагдмал байсны ач буянаар нэлээн олон золиосонд өртөлгүй
үлдэж чадсан. Өнөөдөр харьцангүй мэдээллийн бололцоотой, бусад улс орнуудын
алдаа онооноос суралцах боломжтой ийм цаг үед бид томоохон ажлыг эхлүүлж, олон
улсын хөгжлийн зах зээлд гарч ирж байгаа нь давуу тал. Тэгэхээр бид бодож,
сургамж авч, бусад улс орны жишээн дээр харьцуулж байж хөдлөх ёстой. Эцсийн
эцэст томоохон орд газар, стратегийн орд, нефтийн ордод хяналтаа тогтоох гэсэн
өрсөлдөөн өрнөж байна шүү дээ. Нэг талаар энэ явдал дотоодын тогтворгүй байдлыг
бий болгож, өөрсдийн гар хөл болсон хүмүүсээ засгийн эрхэнд гаргах гэсэн
гадаадын үйл ажиллагааны оролдлого байсан.
-Ард
түмэн төрөөс яг юу хүлээж байгаа бол?
-Юуны түрүүнд дахин ийм зүйл
давтагдахгүй байгаасай гэдгийг л олон түмэн хүсч байгаа. Тийм зүйл гар-гахгүй
байх талаас нь шийдээсэй гэдгийг хүлээж байгаа. Ерөөсөө хүн амар тай-ван
байдлыг л хүсдэг шүү дээ. Хоёрдугаарт, шударга ёс, төрийн тунгалаг хийгээд ил
тод байдлыг хүсч байгаа. Намууд, улс төрчдөөс хариуцлагатай байхыг шаардаж
байгаа. Тэгэхээр бид сонгуулийн болон улстөрийн намуудын тухай хуулийг
бодлогоор эргэж харах хэрэгтэй. Тэгээд ч хэт дур зоргоороо улс төрчдийн цаг
удахгүй дуусна гэж би итгэж байгаа.
-Хүний
эрхийн үндэсний комиссын дүгнэлтэд Засгийн газар ард түмнээсээ уучлалт гуйх
ёстой гэсэн байсан. Харин Засгийн газар уучлалт гуйгаагүй л байна?
-Мэдээж Монголын төр уучлалт гуйх
ёстой. Гэхдээ асуудал дуусаагүй байна. Хоёр ажлын хэсэгт гол ажлаа дуусаад
УИХ-д өргөн барьж байна.
2010 оны
6-р сарын 25, Баасан гариг
Зууны
мэдээ сонин
No comments:
Post a Comment