Monday, 23 April 2012

Д.Очирбат: Эрүүл мэндийн салбар 20 жилийн өмнөх төвшиндөө л байна


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал шүдний өвчинболчихжээ. Та энэ салбарын мэргэжлийн хүн учраас доголдол дутагдалтай талыг илүү анзаардаг байх. Эрүүлмэндийн салбарын доройтолд юу нөлөөлж байна вэ?
-Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо бусад салбартай харьцуулахад бүх зүйлээрээ хамгийн доод шатанд байна гэж энэ салбарт ажиллаж байсан эмч хүний хувьд үздэг. Эрүүл мэндийн салбар одоогоос 20 жилийн өмнөх төвшиндөө л байна уу даа. Өнөөгийн төвшинд нь авчрахын тулд эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх цаг болсон байна. Төсвөөс эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулан ахиухан хэмжээний мөнгө хуваарилдаг ч байшин барилгын засвар дулаан цахилгааны төлбөрт л урсдаг. Бусад оронд эрүүлмэндийн салбар болон тэнд ажиллагсдын ахуй хангамжид юуны өмнө анхаарал хандуулдаг бол харин манайд эсрэгээрээ болчихож. Улсынхэмжээнд 360 гаруй эмнэлэг бий ч хуучин нийгмийн үед л ашиглалтад орсон. Шинээр хөрөнгө оруулалт хийх, оношлогооны багаж тоног төхөөрөмжөөр хангахад төдийлэн анхаарсангүй. Гэтэл монгол хүний өвчин оношлоход төвөгтэй хавсарсан хэлбэртэй болжбайгаа учраас хуучин тоног төхөөрөмжөөр оношилж эмчлэх бараг боломжгүй. Эмнэлгийн эмч ажилтнуудыг орчин цагийн анагаах ухааны ололттой холбоотой сургалтад хамруулах нь ховор болохоор өвчтөнд тавих оношлогоо төгс биш. Эмнэлгийн салбарынхныг орчин үетэй хөл нийлүүлэх мэдлэг боловсролыг ойртуулах ажил учир дутагдалтай байна. Нийгмийн баталгааг нь сайн хангаснаар эрүүл мэндийн ажилтнууд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэх учиртай шүү дээ.Ингэхгүйгээр эрүүл мэндийн салбар улам л доройтно.
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд сайн менежмент үгүйлэгдээд байх шиг. Үүнийг шинэчлэхийн тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Төсөв хөрөнгийг нь нэмэгдүүлж менежментийг сайжруулах ёстой. Үүний нэг хэсэг нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо юм.Одоо НХХЯ-ны харъяанд байдаг Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах учиртай л даа. Эрх мэдэл бүхий хүмүүс, нийгмийндаатгалын байгууллагын зарим удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг арвижуулах нэрийдлээр өөр тийшшилжүүлэх rap дүрэх үзэгдэл байсаар ирсэн. Монгол хүний эрүүл мэндийн үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хүрч байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Хүн амын 80 шахам хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Газрын хэвлийдээ баялаггүй улс орон хүн амаа эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулсан байх юм. Тиймээс манайх шиг баялагтай улс орон эрүүл мэндийн даатгалд хүн бүрээ хамруулмаар байна.-Ер нь эрүүл мэндийн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулбал бусад улс орны төвшинд хүрч хөл дээрээ босох бол?-Төр засаг эрүүл мэндийн салбарын шинэчлэлд гол үүрэг гүйцэтгэх ёстой юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний10-аас доошгүй, уул уурхайн салбар, эрдэс баялгаас олж буй ашгийнхаа 10-15 хувийг эрүүл мэндийн салбарт зориулж байж энэ салбар өөрөө эрүүлжинэ. Монгол хүний эрүүл мэндэд дорвитой дэмжлэг үзүүлэх асуудлыг УИХ-ын гишүүд, Засгийн газар бодлогоор оруулж байж л энэ салбарыг хөл дээр нь босгоно. Ингэж хамтарч хөдөлж шинэчлэхгүй бол хоцрогдоод байна. Эрүүл мэндийн даатгал ч уян хатан байх учиртай. Өнөөдрийн даатгалын тогтолцоо иргэн даатгал төлдөг, эргээд ямар үйлчилгээ авч буй нь тодорхойгүй л байдалтай яваад байна. Хэн дуртай нь бие таагүй байна гээд л эмнэлэгт очиж сувилуулах ёсгүй юм л даа, уг нь. Монгол хүнийг өвдсөн хойно биш өвдөхөөс нь сэргийлж эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг зориулдаг болмоор байгаа юм. Өвдөөгүй бол Эрүүл мэндийн даатгалын санд оруулсан мөнгөнөөс нь буцаан олгож эрүүл мэнддээ анхаарахад тусалдаг байвал болно.
-Эмчлүүлэгсдийн 40 хувь нь хэвтэх ёстой өвчтөн биш сувилуулагчид байдаг гэсэн судалгаа гарчээ. Уг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сувилуулаад байгаа биш үү?
-Манай тогтолцоонд ор хүрдэггүй гэсэн асуудал бий. Гэтэл амьдралын боломжтой хүмүүс өвдөөгүй атлаа өвдөх вий гээд сувилуулах нэрийдлээр эмнэлэгт хэвтээд дусал, витамин хийлгэдэг л дээ. Энэ нь танил талтай хүмүүс л хэвтэж эмчлүүлдэг гэсэн бухимдал нийтэд төрүүлдэг нь үнэн. Уг нь амралт, сувиллын газар тусдаа байгаа шүү дээ.Өмнө хэлсэнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаа бие даалгаад тэр сангаасаа эрүүл мэнддээ анхаар гэж иргэддээ мөнгө өгдөг болбол эмнэлэгт өвдөөгүй байхдаа хэвтэж сувилуулдаг байдал өөрчлөгдөнө.
-Эмнэлэгт хэвтсэн өвчтөн арав хоноод өвчин эдгэрсэн ч, эс эдгэрсэн ч эмнэлгээс гарахаас аргагүй болдог нь эл салбарын нэг гажуудал. Уг нь өвчнөө бүрэн анагаагаад эмнэлгээс гарвал эрүүл монгол хүнийг дэмжихэд нэмэртэй санагдах юм?
-Эмнэлгийн ор хоногийг арваар хязгаарласан зүйл бий. Зарим эмнэлэг 7-8 хонуулдаг. Эрүүл мэндийн яамнаас ийм шийдвэр гаргасан юм билээ. Уг нь манай нөхцөлд тохирохгүй л дээ. Манайх шиг хүнд сурталтай газар өвчтөн оношлуулах гэж ийш тийш явсаар хэвтэх ёстой 10 хоногийнхоо 3-4 өдрийг бардаг. Нэгэнт л эмнэлэгт хэвтэх өвчтнийхөө цаг хугацааг хумсалсан хойно хоногт хавчигдаад дутуу эмчлэх ёсгүй шүү дээ. Эм, эмнэлгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх учраас зарим нааштаи өөрчлөлт оруулахад анхаарна. Эм авахын тулд тендер зарладаг нь хамгийн хямд, чанаргүй эм орж ирэх магадлалыг өсгөдөг. Эмнэлэгт эм хэрэгсэл маш дутмаг. Жилд хэрэглэх ёстой эм тарианаас илүү гарвал түрүүн хэлсэнчлэн сувилуулах хүн олон эсвэл шахааны эм байжээ гэсэн үг.
-Эрүүл мэндийн салбарт хуваарилсан төсвөөс хэмнэлт гаргахаар төсөвт эргүүлээд авчихдаг. Тиймээс хэмнэлтээ буцааж өгөхгүйн тулд төсөвтөө үрэн таран ханддаг гэсэн дүгнэлтийг энэ салбарын судлаачид гаргажээ. Ирэх жилийнхээ төсвийг Сангийн яамаар тануулахгүйн тулд ингэхээс аргагүйд хүрдэг бололтой?
-Ийм зүйл бий. Сангийн яаманд эрүүл мэндийн салбарыг гадарладаг хүн бараг байхгүй. Мэргэжлийн санхүүч эрүүл мэндийн салбараас хуваарилсан мөнгө илүү гарчихаж гээд л дараа жилийн төсвөөс танах байдлаар л ханддаг юм билээ. Сангийн яаманд төвлөрсөн хэт их эрх мэдлийн сөрөг тал нь энэ. Ер нь эрүүл мэндийн салбарын асуудлыг мэргэжлийн бус хүн мэдээд мөнгийг нь хуваарилж суугаа нь бодит байдалд нийцэхгүй л дээ. Тиймээс санхүүгийн төвлөрсөн эрх мэдлийг бууруулж ангилмаар байгаа юм. Хуваарилсан төсөв нь шат шатандаа танагдсаар эмнэлгийн анхан шатандаа очиход ариутгал хийх хэрэгсэл авах мөнгөгүй л үлдэж байгаа нь өнөөдрийн бодит жишээ. УИХ-ын гишүүд төрөх эмнэлгүүдийн ажил байдалтай танилцахад ийм байдал тод ажиглагдсан. Ариутгал хийх мөнгө нь хасагдсаныг том дарга нар нь мэдэхгүй сууж байдаг юм билээ.
-Эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн шинэчлэл хийхэд Эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлдэг одоогийнхоёр эх үүсвэрийг өөрчлөх шаардлага байхгүй гэдэг юм билээ. Гэтэл боломжийн орлоготой хүмүүс өөрсдийнболон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлдөг болох хувилбар хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсан. Ийм заалт оруулах нь манайд хэртохиромжтой юм бол?
-Бусад хөгжингүй улс оронд хэдий хэмжээний өндөр цалин, орлоготой байна түүнтэйгээ дүйцэхүйц хэмжээнд эрүүл мэндийн даатгал төлж үйлчилгээ авдаг жишиг бий. Монгол Улсын хувьд цалинтай цалингүй, орлоготой орлогогүй, хүүхэд, өндөр настнууд гэж ялгахгүйгээр хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ёстой. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сан арвижиж эргээд хүндээ хүргэх эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна. Эрүүл мэндийн салбарын сайн хүмүүсээ дэмжиж, ажил унагааж буй хүмүүсийг нь өөрчлөх хэрэгтэй. Төрийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгтээ байршуулаад ашиг орлого олоод байж болохгүй шүү дээ. Төрийн мэдлийн эмнэлэгтэй хувийн сайн эмнэлгүүдийг зэрэгцүүлэн хөгжүүлж дэмжихэд болохгүй зүйлгүй. Мөнгөтэй хүмүүс нь хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулаад эрүүл мэндийн илүү үйлчилгээ авдаг байдлаар хуульд зохицуулалт оруулж болох юм.
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийдэггүй. Зарим орон 30-40 жил зарцуулсан гэх юм. Манайд хэр хугацаа шаардагдах бол?
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийхийн тулд эхлээд хууль тогтоогчид бусад улс орны зөв жишээ судалгаа, туршлага дээр суурилаад эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлж өгмөөр байна. Эрүүл мэндийн даатгалын санг арвижуулж чадвал энэ салбарын шинэчлэл бас ч гэж нааштай болно. Одоогоор эл салбарын төсвийн ихэнх зардал олон эмнэлгийн дулаан цахилгаанд л урсч байна. Энэ бүхнийг зохицуулах, шинэчлэх менежментийн асуудлыг л ярьж хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа хэрэг л дээ.-Монголчууд эмчлүүлж оношлуулахаар хилийн чанадыг зорих нь түгээмэл үзэгдэл болж. Нийслэлд эмчилгээ оношлогоо бүрэн хийдэг төв байгуулахад 50 сая ам.доллар шаардлагатай юм байна. Төсвөөс ийм хэмжээний мөнгийг шийдвэрлэх боломж үнэхээр байдаггүй юм уу. Эсвэл сэтгэл дутаад байна уу? -Намрын чуулганы завсарлагаанаар тойргийнхоо сонгогчидтой уулзахад нийслэлд эмчилгээ оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй төв байгуулж болдоггүй юм уу гэсэн санал хүсэлтийг иргэдээс их тавьж байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримталдаг бодлого, тогтолцоог ч шүүмжилдэг. Манай иргэд Хятад, Сингапур руу явж эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж авах нь олширсон. Монгол хүн эх орондоо орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж-тэй төвд оношлуулж эмчилгээ хийлгэхэд яагаад болохгүй гэж. Үндэсний эрүүл мэндийн оношлогооны төв байгуулна гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Гэхдээ өөр өөр эмнэлэгт тоног төхөөрөмж авсныгаа шинэ төв байгууллаа гэж ам хааж болохгүй. Иргэд нэг дороос бүх үйлчилгээ авч чирэгдэл багатай үйлчлүүлэхийг хүсч байна. Нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт очиж оношлуулахад хүнд суртал, чирэгдэл гээд зовлон их. Эрүүл мэндийн том төв байгуулахын тулд төсвөөс 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулж болмоор шүү дээ. Бийлэгжүү хэсэг нь гадаадад эмчлүүлээд болдог байж. Тэгвэл орлого муутай энгийн иргэн яах вэ. Эх орондоо эмчлүүлэх боломжоор нь хангах хэрэгтэй. Жилд тийм хэмжээний орлого төсөвт оруул, ашигтай ажилла гэж тулгаж болохгүй салбар бол эрүүл мэнд. Төр алдагдлыг даагаад иргэдэд үйлчлэх ёстой болохоос биш төсвийн мөнгө-нөөс тоног төхөөрөмж авч өгчхөөд дараа нь буцааж төг гэж шаардах нь утгагүй л дээ.
2010 оны 3-р сарын 26, Баасан гариг
  ҮНЭН

No comments:

Post a Comment