-Энэ нь магадгүй дэлхийн түвшинд анхдагч нь болов уу-
Монгол хүний цусанд нүүдэлчин хэв таяг шингэсэн байдаг гэж
ярьдаг, Тэр чутгаараа дэлхийн бараг бүх өнцөг буланд монгол хүн ажиллаж
амьдарсаар байна.Түүний нэгэн жишгээр Өмнөд Солонгос улсад манай 40 гаруй
мянган иргэн амьдарч буй. Харин өнгөрөгч долоо хоногт МАН-ынхан тэнд ажиллаж,
амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаад иржээ. Уулзалтын бүрэлдэхүүнд явсан УИХ-ын
гишүүн Д.Очирбаттай харьд байгаа иргэдийнхээ аж байдлын талаар ярилцсан юм.
-Танай нам Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзаад иржээ. Явсан газрын тань сонин хачнаас яриагаа эхлэх үү?
-Манай намаас "Ард түмнээ сонсоё" аянг анх удаа
өрнүүлж байна. Энэ дагуу намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг 40
мянган монгол иргэн амьдардаг Өмнөд Солонгос улсыг зорин, нутаг нэгтнүүдтэйгээ
яриа өрнүүлж, уулзалт хийгээд ирлээ. Өөрөөр хэлбэл харьд ажиллаж, амьдарч буй
иргэдийнхээ ахуй байдалтай газар дээр нь очиж танилцсан анхны улс төрийн намын
ажил болсон. Миний тухайд, хувь хүнийхээ зүгээс энэ уулзалтыг нэлээд ажил
хэрэгч болсон гэж бодож байгаа. Тэнд дээд тал нь 10-15 жил болсон иргэн ч байх
жишээтэй. Уулзалтын дараа иргэдийн зүгээс халуун дулаан, талархлын үг хэлж
байсан. Ёстой л аав, ээж, ахан дүүстэйгээ буюу хамгийн дотны хүмүүстэйгээ
уулзсан юм шиг сэтгэл сайхан боллоо хэмээн хоолой нь чичирж, баярын нулимс
дуслуулах хүн олон харагдсан. Тэгэхээр магадгүй манай намаас өрнүүлж буй энэ
үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд анх удаа улс
төрийн нам харийн оронд байгаа иргэдтэйгээ уулзсан анхдагч арга хэмжээ байсан
болов уу. Хамгийн гол нь УИХ болон Засгийн газрын гишүүд буюу төрийн эрхэнд
байгаа механизмаараа тэдний санал бодол, дуу хоолойг сонсоно гэдэг том алхам.
Мөн тэдний хэлсэн ярьсныг намынхаа цаашдын бодлого, чиглэл, үйл ажиллагааныхаа
хөтөлбөрт тусгаж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг юм.
-Гадаадад амьдарчбуй монголчууд тэр бүр нэгэнэйгээ уулзаж, ярилцаж чаддаггүй гэж сонссон юм байна?
-Иймэрхүү асуудалолонтаа байдаг гэсэн. Тэр ч бүү хэл бүхэл
бүтэн 15 жил ямар ч монгол иргэнтэйгээ уулзаж байгаагүй гэсэн элэг нэгтэн маань
манай уулзалтад ирсэн. Сонсоход бэрх байгаа биз. Тэрбээр нэгэн үйлдвэрт
ажилладаг, хараар амьдардаг. Тиймээс үйлдвэрийнхээ хашаанаас ч гарахгүй тэндээ
хэдэн жилийг өнгөрөөсөн гэнэ. Уг нь гадны улсад амьдарч байгаа иргэд наашаа
гэсэн сэтгэл их байна. Ядаж л харийн газраас сурч, мэдсэн зүйлээ эх орондоо
нэвтрүүлэх юмсан гэсэн сэтгэгдэлтэй суудаг нь энэ үеэр ажиглагдаж байсан. Тэр ч
утгаараа манай багийханд уулзалтад ирсэн хүмүүс өөрийн бодлыг хувьчлан хэлж,
олон янзын санаа дайж байв.
-Та бүхэн тус улсад хэдэн удаа уулзалт хийсэн вэ. Нэг дор ийм олон хүнтэй уулзаж, ярилцах нь ур дүнгүй ч юм уу?
-Үндсэндээ дөрвөн удаагийн уулзалтаар 2800 гаруй хүнтэй нүүр
тулж уулзсан. Түүнчлэн тухайн улсад амьдарч байгаа 28 мянга гаруй иргэн
өөрсдийн дотоод сайтаар бидний гурван өдрийн уулзалтыг шууд хүлээн авч
үзсэн.Үүнийгсайтын ажилтнууд бүртгэж авсан байна лээ. Тэгэхээр бид энэ
удаагийнхаа уулзалтаар 30 гаруй мянган иргэндээ дуухоолойгоо хүргэсэн гэсэн үг.
Яг үнэн чанартаа биднийг очихоос өмнө энэ хүмүүс сайт ч юм уу, хэвлэл
мэдээллийн редакцийн бодлогоор явуулсан мэдээг үзэж харж байсан бол уулзалтаар
бодит байдлыг ойлгож, үнэлэлт дүгнэлт өгсөн байх гэж бодож байна.
-Иргэдээс ямарасуудлыг илүү хөндөж байна вэ?
-Ажлын байрны дарамт, илүү цагаар ажиллах, эрүүл мэнд,
хөдөлмөр хамгаалалт, виз гээд хүний амьдралд тохиолдож болох бүх хүнд асуудал
тэнд байдаг юм байна. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүд тэр бүхнийг
анхааралтай сонсож, боловсруулж буй хууль болон холбогдох газарт нь уулгахаа
мэдэгдсэн. Мөн уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхий сайдтай
уулзах, эдгээр асуудлыг хөндөн ярилцсан. Тэгэхэд хоёр тал үнэхээр найрсаг,
сайхан уулзалт хийсэн гэдгийг онцолмоор байна. Тиймдээ ч бидний зүгээс тавьсан
асуудлыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Мөн тухайн улсын эрүүл мэндийн үйлчилгээ
өртөг өндөртэй байдаг.Тиймээс энэ асуудлыг төр засгаас ямар нэгэн аргаар
зохицуулж болдоггүй юм уу гэсэн асуудал уулзалтаар хөндөгдөж байсан.
-Тухайлбал, ямарасуудлыг шийдвэрлэхээ нөгөө тал онцолсон бэ?
-Хоёр улсын эрх баригчнам гэдэг утгаараа хамтарчажиллахаар
болсон. Мөн зүүнхойт Азийн энхтайван хамтын ажиллагааны хүрээнд манай улс
идэвхтэй зуучлагчийн байр сууринаас хандах буюуэнэ чиглэлийн бодлогыг дэмжиж
ажилладагт нөгөө алталархал илэрхийлж байсан.Үүнд нь ч манай тал сэтгэл өндөр
байгаагаа хэлж, хоёр тал цаашдын харилцаагаа улам бэхжүүлэн хамтран ажиллахаа
мэдэгдсэн байгаа.Хамгийн гол нь хоёр талын Ерөнхий сайдын уулзалт учраас тухайн
үед хөндөн ярилцсан бэрхшээлтэйасуудлыг шийдвэрлэх бодит боломжтой гэж бодож
байна.
-Харьд суугаа монгол иргэдэд төрийн бодлого хэр хүрч байна. Жишээ нь, шинэчилсэн бүртгэлийн явц ямархуу байна вэ?
-Гадаадад байгаа Элчин сайдын яамаараа дамжуулан энэ ажлыг
зохион байгуулж байгаа. Өмнөд Солонгосын тухайд, шинэчилсэн бүртгэлийн явц
нэлээд үр өгөөжтэй, сайн хийгдэж байгаа юм билээ. Мөн Улсыниргэний бүртгэлийн
ерөнхийгазраас тухайн оронд биеэрочин заавар, зөвлөгөөөгч ажилладаг юм байна.Түүнчлэн
Тавантолгой,Оюутолгойн хувьцаанаас гадаадад байгаа иргэддээ хувь, хишиг
олгохоор ажиллаж байгаад сайшаалтай хандаж байгаа нь уулзалтын үеэр
ажиглагдсан.
-Тэд эх орны хишгээ авч байгаа болов уу?
-Мэдээж Монгол Улсын иргэн гэсэн баталгаагаа авч, бичиг баримтаа
бүрдүүлсэн л бол ямар ч асуудалгүй хувь хишгээ авч байгаа нь ойлгомжтой.
-Гадаадад байгаа манай иргэд хэрэг төвөгт орох асуудал нэлээд гардаг. Энэ талаар?
-Хүний амьдрал юм хойно сайн, муу зүйл байлгүй яахав. Хоёр
сарын өмнө гэхэд л, хоёр монгол залуу биенийгээ хутгалсан онц ноцтой хэргийн
талаар сонсогдож байсан. Гэхдээ саар зүйлээсээ сайн нь илүү юм шиг санагдсан.
Тухайлбал, Солонгосын талаас үйлдвэр эрхлэх зөвшөөрөл хүртэл аваад, монгол
хүмүүсээ ажлын байраар хангаж байгаа залуугийн талаар сонслоо. Мөн тухайн
үйлдвэрт хар ажил хийж байгаад дарга нь болтлоо өссөн монгол иргэн олон байна.
Бид энэ удаагийнхаа уулзалтаар хамба лам Д.Чойжамц гуайг урьж, авч явсан. Утга
нь яг энэ асуудлаар залууст нэлээн сайн лекц уншуулж, хүний нутагт нэгэндээ дэм
болж явахыг уриалсан, захисан. Залуус ч хамбын лекцийг сонсоод нэлээд ухаарал
авах шиг болсон.
2011 оны 5-р сарын 18, Лхагва гариг, Нийгмийн толь
No comments:
Post a Comment