Tuesday, 24 April 2012

Д.Очирбат: Оны өмнө цалин нэмэх боломж Засгийн газарт байгаа


УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Эмч, багш, урлагийнхан оны өмнө цалингаа нэмэхийг шаардлаа. Оны өмнө төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж бий юу?
-Төрийн албан хаагчид гэдэг маань өөрийн амьдралыг тэр чигт нь төрд зориулж, төрд хөдөлмөрөө үнэлүүлдэг. Манай эмч нар ирэх  оны гуравдугаар сараас өмнө нэмэгдүүлээч гэдгийг би төрд ажиллаж байсан хүний хувьд зүйтэй гэж үзэж байна. Төрийн албан хаагчдын цалин өнөөдөр боломжийн хэмжээнд хүрээгүй байгаа. Төрийн албанд ажиллахад их өндөр шалгуур, итгэл найдвар, хариуцлага шаарддаг. Тиймээс төр цалин, нийгмийн асуудлыг нь шийдэж явдаг журамтай. Ядуурлаас гарсан хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад манайд төрийн албан хаагчдын цалин хэтэрхий бага байгаа. Австралид л гэхэд төрийн албан хаагчдын дундаж цалин 8000 австрали доллар байна. Гэтэл манайх хэд байгаа билээ. Ийм байхад өдөр ирэх тусам юмны үнэ өсч байгаа. Эдгээр хүмүүсийг өөр бизнес эрхэлэх ээнэ тэр боломжийг хуулиараа бид хаачихсан. Тийм учраас эдгээр хүмүүс зөвхөн цалингаараа амжиргаагаа залгуулж байгаа. Энэ мэт байдлыг нь төр бодолцох ёстой. Оны өмнө цалинг нэмэгдүүлэх боломж Засгийн газарт байгаа.
-Оны өмнө нэмэхийг шаардаж байгаа ийм боломж бий юу?
-Одоогоор үүн дээр хэлэх зүйл алга. 2012 оны төсөв одоо хэлэлцэгдэж байгаа болохоор яг одоо үүнийг хэлэх боломжгүй байна. Ер нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэж өөрөө төрд ажиллаж байсан хүний хувьд үздэг. Төрийн албанд ажиллаж байгаа хүн өөр хэн нэгнээс набор юм уу өөр ямар нэгэн зүйл гуйхгүйгээр ажлаа хийгээд явах бололцоог олгох ёстой.  Шалгуур өндөртэй төрийн албанд ажиллаж байгаа гэдгээрээ бахархах боломжгүй байна. Төрийн алба нүсэр байна гэж ачааллыг нь асар их болгосон хэрнээ өнөөдөр цалин нь хуучин хэвэндэ байна. Өнөөдөр арван жилийн сургуулийн 20 хүүхдэд хичээл заах ёстой багш 40 сурагчид хичээл зааж байна. Тэглээ гээд 20 хүүхдэд хичээл заасан мөнгөө л авч байгаа. Ийм ачаалал ихтэй, бага цалинтай ажиллуулж байгаа хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гээд баахан дарамттай байдалд байгаа.
Эх сурвалж
Шууд.мн  2011 оны 11-р сарын 10, Пүрэв гариг

No comments:

Post a Comment