Tuesday, 24 April 2012

Д.Очирбат: Нэг хүн УИХ, ЗГ, намын удирдах зөвлөл гээд олон алба хаших нь буруу


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа
Удахгүй "эцэг" хуулийн төрсөн өдөр болно. 20 нас хүрч буй Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж магадгүй нь. Удтал шүүмжлэл дагуулж, Үндсэн хууль зөрчсөн хэмээгдэж байсан "Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно"гэсэн заалт дахин хөндөгдөж эхэллээ. Саяхан Үндсэн хуульд "Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно" гэсэн заалт оруулах тухай яригджээ. Гишүүд үүнд эсрэг, тэсрэг байр сууриа илэрхийлсэн аж. УИХ-ын гишүүн  Д.Очирбатаас дээрх зүйлийг тодрууллаа.
-УИХ-д суух Засгийн газрын гишүүний тоо нийт бүрэлдэхүүний гуравны нэгээс хэтрэхгүй гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулахаар ярьсан. Энэ талаарх таны байр суурь?
-Өнөөдөр УИХ-ын, Засгийн газрын, намын удирдах зөвлөлийн гишүүн гээд нэг хүн хэтэрхий олон алба хашдаг. Тиймээс хэсэг гишүүн санаачлан УИХ-д суух Засгийн газрын гишүүний тоо гуравны нэгээс хэтрэхгүй байх гэсэн заалт оруулахаар санал гаргасан юм.
Үүнийг би хувьдаа зөв гэж үзэж байна.
УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь тийм ч сайн зүйл биш.
-Гэхдээ үүнийг заавал Үндсэн хуульд тусгах шаардлага бий гэж үү?
-Утга нь Үндсэн хуульд орж ирж байгаа юм. Гэхдээ яах вэ, Засгийн газрын харилцааны тухай хуулиар зохицуулж болдог юм билээ дээ.
Нийтлэлч
Б.Мөнхзаяа
Эх сурвалж
Ардчилал сонин 2012 оны 1-р сарын 05, Пүрэв гариг

No comments:

Post a Comment