Monday 16 April 2012

Х.Баттулга: Төмөр замдхөрөнгө оруулах сонирхлоо Монголын компаниуд ч илэрхийлсэн

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ өнгөрсөн хаврын чуулганаар баталсан билээ. Одоо төмөр зам тавих гүйцэтгэчийг сонгон шалгаруулах гэж байгаа аж. Энэ талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГААС тодрууллаа.

-Төмөр зам барих компанийг тендерийн шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах гэж байгаа юм уу?

-Тендер зарлаагүй. Зөвхөн шинээр барих төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох сонирхолтой олон улсын компаниудтай энэ сарын 11-нд уулзах гэж байгаа юм. Тэдний саналыг сонсоно. Засгийн газрын хуралдаанд ямар нөхцөлтэйгөөр барих вэ, манай төмөр замд ийм нөхцөлөөр хөрөнгө оруулж болох юм гэсэн танилцуулгыг хийсэн. Монгол Улсын баримтлах зарчмыг тодорхой болгоод дахин Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.

-Хөрөнгө оруулах сонирхолтой хэдэн компани бий вэ?

-Одоогоор Европоос ХБНГУ, Азиас БНСУ.Япон, мөн ОХУ хөрөнгө оруулах санал тавьсан. Мөн БНХАУ-ын хоёр ч компани сонирхлоо илэрхийлээд байна. Дотоодын компаниуд ч хөрөнгө оруулах сонирхолтой бай гаагаа мэдэгдсэн.

-Эхний ээлжид хэдэн км зам тавих вэ?

-УИХ-ын хаврын чуулга-наар баталсан Тавантолгойгоос Чойбалсан хүртэлх 1100 км урттай замыг эхэлж тавина.

Ч.Ган /Үндэсний шуудан/ 2010/09/02

No comments:

Post a Comment