Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авч, төсөл санаачлагчдад нь буцаая.


Ирэх онд Монгол Улс хаанаас хэдэн төгрөг олж, хэдийг ямар салбарт зарцуулах вэ гэдгээ хэлэлцэж эхэллээ. 2010 оны Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хийв. Хоёрхон сарын дараа эхлэх шинэ онд монголчууд хоёр триллион 306 тэрбум төгрөг олж, хоёр триллион 664,8 тэрбумыг зарцуулахаар анхны төсөл гарсан юм. Төсвийн алдагдал 358.6 тэрбум төгрөг байхаар тооцсон. Засгийн газрын өргөн барьсан Төсвийн төсөлд олон гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа, Ж.Энхбаяр гишүүн төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авч, төсөл санаачлагчдад буцаах горимын саналыг чуулганы хуралдааны үеэр хэлэв. Тэрээр бүлгийн хуралдаанаар дахиж хэлэлцье, бодлогын чухал баримт бичгийг ажлын хэсэг гаргаж сайжруулъя гэв. Ж.Энхбаяр гишүүнээс энэ талаар тодрууллаа.
-Та төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. 2010 оны төсөвт ямар дутагдал байна гэж үзсэн юм бэ?
-Монгол Улс сүүлийн гурван жилд хурааж хуримтлуулсан хөрөнгөө идэж дууслаа. Дээрээс нь зээл авч өртэй болсон. 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авч энэ жилийг өнгөрөөж байна. Макро эдийн засгийн зохицуулалтыг бодлогын хүрээнд хийж чадсангүй, тэнцвэртэй байдлыг хангаагүй. Тухайлбал, төрийн албаны орон тоо 20 хувиар нэмэгдсэн байна. УИХ-аас тогтоол гаргаж, төрийн албаны бүтцийг өөрчилж, орон тоог багасгах үүргийг Засгийн газарт өгсөн. Төр эдийн засаг дахь оролцоогоо багасгах, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудад ажил үүргээ шилжүүлэх үүрэг өгсөн ч буцаагаад орон тоог нэмж оруулж ирсэн байна. Мөн зарим салбарынхан баталж өгсөн хөрөнгийн хэмжээнд ажлаа гүйцэтгэж чадаагүй.
-Тухайлбал, аль салбарынхан ажлаа хийж чадсангүй вэ?
- Зөвхөн автозамын тухайд яръя л даа. 650 км зам тавихаар төлөвлөснөөс дөнгөж 150 км-ыг тавьсан байна. Ажлаа гүйцэтгэж чадаагүй талаар асуухаар буруугаа Эдийн засгийн хямрал руу түлхэж байна, Хямрал биш ээ, батлагдсан төсвийн хүрээнд л хийх ёстой. 2010 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр ч ийм дутагдал байсан учраас бид„ буцаасан. Дахиж ярилцаад арай өөр төвшинд хүргэж чадсан. Үндсэн чиглэлтэй адил Төсвийн төслийг ч '' гэсэн буцааж сайжруулмаар байна. Эсвэл хямралын үед яаж төсвөөр дамжуулж эдийн засгийн өсөлтөө сайжруулах вэ гэдгийг эрүүл ухаанаар ярилцмаар байна. ИнгэхгүЙгээр аймаг бүрт хөрөнгө оруулалт татаж, нийгмийн халамжийн үрэлгэн зардлуудыг үргэлжлүүлбэл урагшлахгүй. Нийгмийн халамжийг шаардлагатай бүлэгт нь хүргэе гэтэл бас л хавтгайруулсан. Төрийн алба ч бүтцээ өөрчилсөнгүй,. нийгмийн халамж бодлогоо зөв явуулж чадсангүй, хөрөнгө оруулалт үр ашигтай байтаа-гүй, хуримтлалаа идэж дууссан, дээрээс нь өр зээлтэй ийм л он байлаа.
-Сангийн яам муу ажилласан гэж дүгнэж байна уу?
-Сангийн яам макро эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах үүргээ сайн биелүүлж чадсангүй.
-2010 оны төсвийн төслийг хэрхэн сайжруулах боломжтой вэ?
-Анхны хэлэлцүүлэг хийж байна. Дахиж намын бүлгүүд дээр ярилцаж ажлын хэсэг байгуулж Үндсэн чиглэлтэйгээ уялдуулах шаардлагатай, Үгүй бол нөгөө байдаг л унтаа төсөв, унтаа үндсэн чиглэл болно. Ийм байхыг залуу гишүүд бид зөвшөөрөхгүй. Алсыг харж зоригтой шийдвэр гаргаж урагш явмаар байна шүү дээ. Ямар ч үр дүнгүй цаг хугацааг аргацаах сонин биш байна.
2009 оны 11-р сарын 09, Даваа гариг
Зууны мэдээ

No comments:

Post a Comment