Thursday 26 April 2012

Ц.Элбэгдорж шударга ёсыг тогтоохын тулд Н.Энхбаярыг сэжигтнээр татсан

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дөрвөн жилд нэг удаа болдог төр барих дээд байгууллагын сонгуулиа хийж чадах нь уу. Өөрсдийн эрх ашгаа бодсон улстөрчдийн балгаар монголчууд сонгуулиа хийж чадахгүйд хүрэх юм биш биз дээ?

-Ажлын хэсгийнхэн хэлэлцэж болох бололцоотой дундын хувилбарыг санал болгосон байна. Нийслэлийн сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулъя. Аймаг, орон нутгийн сонгуулийг намар нь явуулдгаараа явуулъя гэдэг хувилбараар тохирсон. Ганц энэ ч биш нэлээд хэд хэдэн багц асуудал бий. Энэ тохирооноос гадна сум дүүргийн Засаг даргыг шууд сонгодог байя гэсэн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмний санал асуулга явуулах аргаар шийдье гэх мэтчилэн боломжийн гурван саналыг оруулж ирсэн шүү дээ.

-Тэгэхээр энэ долоо хоногт амжуулаад намууд тохиролцоонд хүрнэ гэж ойлгож болох уу?

-Ажлын хэсгээс оруулж ирсэн санал боломжийн санагдсан. Тиймээс тохиролцох байх.

-АН-ын бүтэц босоо удирдлагатай учраас хоёр сонгуулийг салгахгүй гэдэгт хатуу зогсоод байж болох юм. Танай намд ашигтай учраас орон нутгийа өөрөө удирдах байгууллагыг улстөржүүлэх гол эх үндсийг тавай намынхан тавиад байгаа юм биш үү?

-Тийм биш л дээ.Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас даруй зургаан сарын ард явагддаг.Өнгөрсөн хугацааны хувьд төрийн бодлого орон нутгийн бодлогоос хаягдаж яваад байгаа тал ажиглагдсан. УИХ-ын сонгуулийг хийгээд Засгийн газраа бүрдүүлсэн л бол орон нутгийн асуудлыг мартдаг. Орон нутгийн асуудлыг онцгойлж ярих сонирхол байдаггүй. Ийм байдлаар орон нутгийг хаях байдал бий болчихсон. Тийм учраас төрийн бодлогод орон нутгийн бодлогыг хүргэхийн тулд сонгуулийг нь цуг явуулъя. Ядаж нэр дэвшигчид, сонгуульд оролцож байгаа намуудыг хаялгүй ярилцъя гээд байгаа юм.

-Ингэж орон нутгийн байгууллагыг улстөржүүлэх ямар шаардлага байна?

-Жишээ нь аймаг, сумдын ИТХ, нутгийнхаа иргэд нь парламентаа ярьдаг байх ёстой. Улстөржилт ийм л жишигтэй явж ирсэн. Тиймээс энэ хардлага үндэслэлгүй.

-УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр болон Ерөнхийлөгчийн хориг тавихаас эмээгээд Сонгуулийн хуулиа яаравчлахаар болсон уу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй. ҮХЦ УИХ-ын хуульд зургаан сарын дотор ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй. ҮХЦ-ийн шийдвэр бол шүүхийн шийдвэртэй адилхан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр байхгүй юу.

-Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг өргөн бариад байгаа. Та энэ асуудлыг дэмжиж байгаа л биз дээ?

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахын төлөө байна. Гэхдээ миний бодож байгаа үндэслэл тэдгээр гишүүнийхээс арай өөр. Миний бодлоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ удаагийн сонгуулийг будлиантуулах уу гэдэг хардлага төрөх болсон. Иргэний ухаалаг үнэмлэхний асуудлыг гацааж байна. Тиймээс сонгуулийг будлиантуулах хандлага руу ХЗДХ-ийн сайд явж байна гэж хардах болсон. Тийм учраас огцруулах нь зүйтэй. Харин УИХ-ын нэр бүхий гишүүдийн халдашгүй эрхийг хангаж чадаагүй гэдэг асуудал хууль зүйн талаасаа ч тэр үндэслэл болохгүй.

-УИХ-ын нэр бүхий гишүүд халдашгүй дархав эрхэд халдчихлаа гэж гомдол мэдүүлж огцруулах гэж байгаа шүү дээ?

-УИХ-ын гишүүдийн халдашгүй эрхэнд халдсан зүйл байхгүй. УИХ-ын тухай хуульд ч энэ ч энэ талаар тодорхой заачихсан. Гишүүдэд хориглох зүйл гэж байдаг. Өөрийн хуулиар олгогдоогүй, хамаараагүй байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож шахалт үзүүлэхийг хориглосон байдаг шүү дээ. УИХ-ын хуульд гишүүний хориглох зүйл гэдэгт заачихсан. Нэгэнт тодорхой байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээний үйл ажиллагаа явуулж байхад хөндлөнгөөс оролцвол тэр байгууллага арга хэмжээ авах бүрэн эрхтэй шүү дээ.

-Экс Ерөнхийлөгчийн хамгаалалтад халдсан байдал нь тэгвэл юу болж хувирах вэ?

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгуульд ялагдсаны дараа халдашгүй байдлын асуудал байхгүй болсон. Хамгаалалт гэдэг нь танхай этгээдүүдийн гэмт хэргийн шинжтэй байдлаас хамгаалах асуудал юм. Тийм зүйлд зориулсан тусгай хамгаалалт.

-Гэхдээ л Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүнийг тэгж баривчилж болохгүй байх аа?

-Ямар ч байсан нийгэм дээрх баривчилгааны асуудлаар янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. минии хувьд бүх зүйл хуулийн хүрээнд болох ёстой.

-Тэгвэл энэ асуудлыг хуулийн дагуу болсон гэж хэлэх гээд байна уу?

-Хуулийн дагуу болсон гэдэг үгийг хэлэхийн хажуугаар олон түмэнд хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Сонин хэвлэл дээр Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн мэтээр бичиж байгаа нь маш буруу зүйл. Шүүхээр шийдвэрлэж, тогтоол гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж тооцож болохгүй.

Өнөөдрийн байдлаар Н.Энхбаяр гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэг нь тогтоогдоогүй байгаа хүн. Тодорхой хэрэгт холбогдон сэжигтнээр татагдсан хүн. Үүнийг гэмт хэрэгтэн маягаар ойлгуулах бодож байвал маш буруу. Шүүх хуралдаанд нөлөөлөх гээднийгмийн уурамьсгалыг харж шүүн таслах үйл ажиллагаа явуулбал яах вэ. Олон түмэн гэмт хэрэгтэн гэж бодож байхад эсрэг шийдвэр гаргахаасаа айвал яах вэ. Энэ маш аюултай зүйл учраас нэг зүйлийг яв цав ойлгох ёстой.

-Зүв зүгээр гэм хоргүй хүн гэж үү?

-Үгүй ээ. Гэмт хэрэгтэн эсэхийг шүүх л тогтооно.Шүүх тогтоох хүртэл сэжигтнээр л татагдаж байгаа хүн. Баривчилгааг явуулсан хуулийн байгууллагын үйл ажиллагааны буруу биш. Мэдэгдэх хуудас өгөхөд хэнбугай ч бай заавал очих үүрэгтэй. Бүх иргэний хуулиар тогтоосон дагаж мөрдөх үүрэг нь. Хэрвээ мэдэгдэх хуудсын дагуу ирэхгүй бол албадан саатуулна шүү гэж зориуд биччихсэн байдаг. Ийм явдал болно гэдгийг мэдсээр байж очоогүй нь буруу. Хуулийн байгууллагын зүгээс албадан саатуулах хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн шүү дээ.

-Таны хувьд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хамхэрэгтэн маягаар ойлгуулах бодож байвал маш буруу. Шүүх хуралдаанд нөлөөлөх гээднийгмийн уурамьсгалыг харж шүүн таслах үйл ажиллагаа явуулбал яах вэ. Олон түмэн гэмт хэрэгтэн гэж бодож байхад эсрэг шийдвэр гаргахаасаа айвал яах вэ. Энэ маш аюултай зүйл учирааc нэг зүйлийг яв цав ойлгох ёстой.
-Өмгөөлөх биш юм. Бидний ардчиллын ололт амжилтаас олж авсан ганц л гол зарчим бий. Тэр дагуу ардчиллынхаа зарчмыг л хамгаалж байна. Хэн нэгнийг хууль бусаар саатуулах ёсгүй. Үндсэн хуульд хэний ч эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй гэж заасан.

Энэ бол 1990 онд монголчуудын олж авсан асар том ололт. Шүүн таслах үйл ажиллагаа явуулаагүй байхад хэнийг ч гэм буруутайд тоодож болохгүй. 1990-ээд оны өмнөх дарангуйллын үед хүмүүсийг зориуд ардын дайсан гэж суртал ухуулга явуулдаг. Ард иргэд нарийн учрыг нь ч олохгүй ардын дайсан гэж тархиа угаалгадаг. Үүнийг чинь бид үзээд, туулаад хаширсан хүмүүс. Ингэж сурталчилж болохгүй гэдгийг би хатуу хэлээд байгаа юм.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэм буруутай нэгэн гэж ойлгох нь буруу гээд байгаа юм уу?

-Шүүн таслах үйл ажиллагаа явуултан гэмт хэрэгтэн биш гэдгийг нарийн чанд ойлгох ёстой. Тодорхой хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна. Тэрнийх нь төлөө баривчилсан нь хуулийн дагуу болсон. Бүх зүйлийг бид хуульд найдахаас аргагүй. Улстөржүүлэх юм бол хуулийн байгууллага ажиллах чадваргүй болчихно. Буруу зөрүү шийдвэр гарна. Мөрдөн байцаах, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх аюултай.

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын иргэдээс нууцаар цаазалдаг цаг өнгөрсөн шүү дээ.Жишээ нь өнөөдөр маш олон хүний эрхийн байгууллагууд энэ баривчилгааг харж байна.Сэжигтнээр татагдсан хүн өмгөөлөгчөө сонгох бүрэн эрхтэй. Бас Н.Энхбаярын шүүх хурал нь нээлттэй болох болов уу гэж бодож байна. Магадгүй сэжигтнээр татагдсан Н.Энхбаяр үүнийг хүсэх байх. Хамгийн гол нь хэрхэвч асуудлыг хуулийн хүрээнээс хальж, улстөрийн байдал руу хэвийлгэж болохгүй. Жишээ нь асуудлыг улстөржүүлснээс хүний эрх зөрчигддөг. Улстөржүүлснээс болж гэм хэрэг ч гардаг. Тийм учраас бүх нийтийн өмнө асуудал ил тод явагдах ёстой шүү дээ.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийн мэдлийн байгууллагаар шалгаж мөрдөх улстөрийн үйл ажиллагаа явуулж байгааг нь тэгвэл та юу гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр авлигыг яриад байсан болохоос биш хэн ч тэмцэж байгаагүй шүү дээ. Авлигатай тэмцэх бо-лохоороо улстөржүүлдэг байхгүй юу. Авлигатай тэм-цэх ажил зогсож байна. Өнөөдөр улстөржүүлснээс болоод шударга ёсыг тогтоож чадахгүйд хүрсэн. Улстөржүүлснээс болоод энэ байгууллага хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна. Тэгээд л нэг асуудал болохоор зэрэг улстөржүүлээд хаячихдаг. Яг тийм ээлжит башир арга.

Ард түмэн чинь Еренхийлөгч Ц.Элбэгдоржийг албан тушаалаа авахад авлигатай тэмц, шударга ёсыг тогтоо гэж захисан шүү дээ. Тэгээд Ц.Элбэгдорж энэ захиас даалгаврыг биелүүлж байна. Ц.Элбэгдорж шиг зоригтой хүн авлигатай тэмцэхийн тулд ингэж шаргуу эхлүүлж байгааг би үнэхээр сайшааж байна. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа өнгөрсөн оны хавраас эхэлж эрчимжсэн. Тэрнээс биш одоо эрчимжээд байгаа ч юм биш. Өнөөдөр яах вэ авлигатай холбогдсон гэмт хэрэгт Ерөнхийлөгч байсан хүн холбогдсоноос болоод ийм их дуулиан тариад байгаа юм. Авлигын асуудалд зөндөө л хүмүүс холбогдож, шалгагдаж баригдсан. Ингэж сүр дуулиан болгож яриа хөөрөө болоогүй л биз дээ.

-АТГ-ыг яагаад ингэж улстөржсөн байгууллага болгож байгаа юм бэ гэдэг үндэслэл нь маш энгийн. Жишээ нь үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа Ерөнхийлөгч маань өөрийн намынхнаа яагаад шалгахгүй байгаа юм бэ.Үүнээс л тодорхой хардлага тараад байна шүү дээ?

-Манай намын гишүүд ч гэсэн ялгаагүй шалгагдах шаардлагатай бол шалгагдана шүү дээ.

-Өнөөдрийн хувьд эсрэг намынхнаа л шалгадаг газар болчихлоо. Танай намд АТГ-т шалгагдах ёстой хүмүүс нэлээд байж л байна шүү дээ?

-АТГ-д шалгуулах ёстой хүмүүс байна гэж үзвэл тэдгээрийг нь өгчих хэрэгтэй. Яг өөрийн чинь асуух зөв. Улстөржүүлж болохгүй гэдэг нь ерөөсөө намаар нь ялгаж салгаж алагчилж болохгүй. Шалгах ёстой бол манай намынх, нөгөө намынх л гэхгүй хэрэгт холбогдох баримт нь байгаа бол шалгах үүрэгтэй.

Б.Туяацэцэг
Эх сурвалж: "Өглөөний сонин"

No comments:

Post a Comment