Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Зай лшгүй өөрчлөх шаардлагатай байгаа гол салбарын нэг нь шүүх засаглал


МАХН-ын дарга С.Батболд УИХ дахь бүлгийн болон Удирдах зөвлөлийн гишүүдтэй өнгөрсөн амралтын өдөр Их тэнгэр цогцолборт уулзалт хийсэн билээ. Уг уулзалтад зарим гишүүд сэтгэл хангалуун байгаа бол нэг хэсэг нь дэмий хөөрөлдсөн хэрэг болсон гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүнЖ.Энхбаяртай ярилцлаа.
-Шүүмжлэлийн гол сэдэв Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг чиглэсэн гэх юм?
-Сүүлийн үед нам, улс орны амьдралд бий болсон бэрхшээлийг МАХН яаж харж байна. Өнгөрсөн 20 жилийн нийгэм эдийн засгийн байдалд манай нам албан ёсоор дүгнэлт өгөх ёстой. Хамгийн гол нь намын дарга С.Батболд ажлаа хүлээж авснаас хойш шийдвэр гаргах бүх хүмүүсийг цуглуулаад санал солилцлоо. Зөвхөн намын дотоод асуудал бус эдийн засаг, улс төр, засаглал, орон нутгийн хөгжилд юу саад болж байгаа. Эрх барьж байгаа нам, гүйцэтгэж байгаа Засгийн газар алдаа оноогоо цэгнэж, хэрхэн дэмжиж ажиллах талаар ярилцсан. Намын дарга, Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ суугаад ярилцсан тохиолдол 1996 оноос хойш болоогүй. Тэгэхээр ний нуугүй ярилцсан ховорхон уулзалт байлаа.
-УИХ-ын 26 гишүүний гарын үсэг зурсан шаардлага ярианы гол сэдэв байсан байх. Удирдах зөвлөлийн гишүүдтэй бүхний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үү?
-Шаардлага байна гэдэг асуудал байна гэсэн үг. Ер нь нааштай хүлээн авч ямар асуудал, бухимдал байна. Юу шийдэж чадахгүй орхигдуулсан талаар бүгд ярьсан. Ажил хэрэгч, эрүүл шүүмжлэл өрнөсөн. Хаа хаанаа алдаа байна гэдгийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн бүлгийн хуралдаанаар есөн ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал, Тавантолгойн чиглэлээр бодлого боловсруулах, нийгэм улс төрийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх гээд
-С.Баяр дарга ажлаа өгсөн ч С.Батболдыг АНУ-аас удирдаж чиглүүлж байна гэсэн мэдээлэл байна?
-Энэ бол явган улс төр байх. Түүхэн эгзэгтэй үед албан ёсоор тамгаа авсан энэ хүнд 2012 оны сонгуулиар маш том итгэл, найдвар нуруун дээр нь ирнэ. Тиймээс удирдлагын арга барилыг өөр өнцгөөс харж байна. Далдаас удирдуулаад байх ч хүн биш. Нийгмийн захиалгаар, хамт олноосоо даргаар сонгогдсон болохоос өв залгамжилдаг, үе улирдаг удирдлага биш.
-Өнгөрсөн баасан гариг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг өрөөндөө дуудаж боож унагасан тухай мэдээлэл бямба гаригийн хуралдааны маргааны гол сэдэв байсан гэх. Залуу гишүүд хэлэхдээ ахмадууд залуу үеэ дарамталж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн гэж байсан?
-УИХ-ын бүлгийн гишүүд энэ үйл явдалд шүүмжлэлтэй хандаж дахин энэ мэт зохисгүй үйлдэл гаргаж болохгүй гэж байсан. Өнөөдөр бүлгийн хурлын үеэр намын дарга гишүүдийг ёс зүйтэй байж, үг хэлээрээ учраа ололц, дахин ийм байдал гаргаж болохгүй гэж үүрэг өгсөн.
-Ганц энэ удаагийн нударга зөрүүлснээр бус ахмад залуу үеийхний зөрчил туйлдаа хүрсэн. Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдийн харилцаа муу байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Бүх юм болж бүтэж байна гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн нь зөрчлийн гол шалтгаан болоод байна. Энэ нь Ц.Нямдорж сайдын үйлдлээр илэрлээ. Өнөөдөр зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа гол салбарын нэг нь шүүх засаглал. Шүүхийн шинэтгэлийг ард түмэн дэмжсэн. Хуулийн салбар хэтэрхий тогтонги, нийгмийн хөгжлөөсөө хоцорсныг зохистой харилцаанд оруулж өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлснээс үүдэлтэй. Засгийн газар, Удирдах зөвлөл, намын бүлгийн уялдаа холбоо муу байсан. Өнгөрсөн уулзалтын ярианы гол сэдэв энэ байлаа.
-Сайд нарт хариуцлага тооцох шаардлага байгаа ч хамтарсан Засгийн газрын хувь заяанд муугаар нөлөөлөх болохоор орхиё гэж хоёр намын нөхдүүд ярилцсан сурагтай. Таны бодлоор яавал дээр вэ?
-Хамтарсан Засгийн газар С.Батболд сайдынх биш. Нэгэнт улс төрийн хариуцлага авсан, намын хамт олны өмнө хариуцлага хүлээх хүн нийгмийн хүлээлт, улс төрийн тооцоотой тооцоогүй амлалтын ард гарахын тулд маш сайн багтай байх ёстой. Тэгж байж энэ хүнтэй эргээд хариуцлага тооцох болно. Одоо намын дарга, Ерөнхий сайдын хувьд үгээ хэлэх хэрэгтэй. Одоогийн хамтарсан Засгийн газрыг багаар нь авч явах уу, үгүй юу гэдгээ хэлэх цаг болсон. Ингэснээр хоёр жилийн дараа тайлан, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд хэлэх үгтэй байх болно. Өнөөдрийг болтол Ерөнхий сайд танхимынхаа бүрэлдэхүүний талаар нэг ч үг дуугарсангүй.
-"Сант марал" төвийн ээлжит судалгаагаар МАХН-ын рейтинг 17 хувь хүртэл буурсан байна. Үүнд хамтарсан Засгийн газрыг тойрсон дуулиан, МАХН дотор өрнөөд байгаа зөрчил нөлөөлсөн үү?
-Энэ судалгааг ямар аргачлалаар явуулсныг мэдэхгүй. Аймаг, хотуудын судалгааны дүн өөр. Миний ойлгож байгаагаар дөрөв тавхан аймгийг хамруулсан бололтой юм. 21 аймгийн хэмжээнд судалгаа хийвэл эцсийн дүн өөрөөр гаргах байх. Ер нь улс төрийн намуудын манлайлах чадвар алдагдаж, нийгмийн үнэлэмж буурсан нь парламентад нөлөөлж байна.
-УИХ дахь бүлгийн гишүүдээс гадна жирийн гишүүд ч намын Их хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэж байсан. Хэдийгээр хуралдуулах санал гарч байна?
-Намын дарга Их хурлаа хийж Удирдах зөвлөлөө шинээр байгуулах ёстой. Удирдах зөвлөл намын бүлэг, Засгийн газрын төлөөллийг зөв хангах хэрэгтэй. Өнөөгийн Удирдах зөвлөл ингэж ажиллаж чадахгүй болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. Их хурлыг нэн яаралтай хуралдуулахгүй бол сонгуулийн жил ойртчихлоо. Болдог бол зургаа, долдугаар сардаа хуралдуулмаар байна. Нэгэнт олон асуудал хүлээгдэж байхад улс төрийн гол шийдвэрийг гаргадаг Их хурлыг хуралдуулахгүй бол хугацаа бага үлдсэн.
2010 оны 5-р сарын 04, Мягмар гариг
Зууны мэдээ

No comments:

Post a Comment