Wednesday 18 April 2012

Г.Батхүү Чуулганы завсарлагыг хойшлуулж магадгүй

УИХ ын намрын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар төлөвлөөд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ ын дэд дарга Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Чуулган энэ долоо хоногт завсарлаж амжих уу. Энэ талаар УИХ ын даргын зөвлөл дээр эцэслэж тохирсон уу?

-Өнгөрсөн баасан гаригт УИХ ын даргын зөвлөл хуралдсан. Уг хурлаас энэ долоо хоногийн лхагва гаригт чуулганыг завсарлуулъя гэж урьдчилсан байдлаар ярьсан. Одоогоор зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тулгамдсан асуудал байхгүй. Цас зудын гамшигтай холбогдуулан Засгийн газарт эрх олгох тухай УИХ ын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2010 2012 онд хувьчлах үндсэн чиглэл хоёрыг батлаад завсарлая гэсэн. Гэхдээ өнөөдөр авсан албан бус мэдээгээр чуулган дахиад хэд хоног хуралдмаар ч юм шиг зүйл ярьж байгаа бололтой. Чуулган завсарлах хугацааг сунгаж магадгүй.

-Төмөр замын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй юм танай намын бүлэг дээр төмөр замын асуудлыг заавал хэлэлцэж байж чуулганыг завсарлуулна гэж тохирсон юм биш үү?

-Намын бүлэг дээр заавал хэлэлцэнэ гэж тохирсон зүйл байхгүй. Төмөр замын асуудлыг Засгийн газраас оруулж ирээгүй байна. Хэзээ өргөн барих нь тодорхойгүй. Хэрвээ Засгийн газар төмөр замын асуудлыг оруулж ирвэл УИХ аар хэлэлцэхэд төвөгтэй биш. Одоогоор Засгийн газрын ажлын хэсэг энэ асуудлаа эцэслээгүй байгаа юм билээ. Ажлын хэсэг төмөр замын асуудлыг боловсруулж цэгцлээд, Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газраас УИХ д өргөн барина гэхээр намрын чуулган хаалтаа хийхээс өмнө төмөр замын асуудлыг хэлэлцэж амжихгүй байх.

-Нэмэлтээр орж ирж байгаа асуудал бий юү. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон УИХ ын тухай багц хуулийг хэлэлцэж амжихгүй юу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг бол нэг их ач холбогдолтой биш. Ер нь намрын чуулганаар бүх хуулийг хэлэлцэнэ гэж байхгүй. Нэмэлтээр оруулж ирэх асуудал одоогоор алга. УИХ ын тухай хуулиудыг хэлэлцэж шийдэж амжихгүй. Энэ хууль тийм амархан зүйл биш. Зарим нь Сонгуулийн тухай хуультай холбогдоно. Сонгуулийн тухай хуулиа эхэлж ярьж байж, дараа нь Дэгийн тухай хуулиа хэлэлцэх нь зөв байх. Яаж сонгогдохоос шалтгаалж Дэгийн тухай хуулиа өөрчилнө. Тухайлбал, ямар тогтолцоогоор сонгууль явуулах вэ гэдгээс олонх, цөөнхийг яаж шийдэх вэ гэдгийг тодорхойлно.

Г.Сонин

2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, Үндэсний шуудан

No comments:

Post a Comment