УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж ярилцлаа.
-Та саяхан Өмнөговь аймагт ажиллахдаа гажигтай хүүхдүүд төрж байгаа талаар сэтгэл эмзэглэм баримт дурдлаа. Чухам ямар ажлаар энэ аймгийг зорих болсон юм, ийм хүүхдүүд төрж байгааг танаас сонсч байна?
-Улсын мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхдаа Монгол
Улсад хууль бусаар алт олборлож байсан, ялангуяа мөнгөн ус цианитаар баяжуулж
алт олборлож байсан тээрмүүдийг Монгол Улсын хэмжээнд хураах ажлыг зохион
байгуулж байсан юм. Тээрмүүдийг хурааж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт устгалд
оруулж байлаа. Их идэвхжлийн цэг нь Өмнөговь аймаг байсан юм. Ажлын далимаар
хэрэгжилт ямархуу байна вэ гэж үзээд ирлээ. Тээрмийн асуудал үндсэндээ дууссан
байна. Энэ асуудал ер нь цэгцэрчээ. Харин ганц хоёр асуудал гарсан нь
хөдөлгөөнт автомашин дээр суурилуулсан тээрэм энд тэнд давхиад байгаа сурагтай.
Худаг дээр очиж угаачихаад, яваад байгаа бололтой. Энэ мэдээллийн дагуу
мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөнгөн ус, цианитын үр дагавар гэж хэлж
болохоор нэг зүйлийг харж ирлээ. Өмнөговь аймагт төрж байгаа нялхсын эндэгдэл,
ялангуяа согогтой төрж байгаа нялхсын тоо эрс өссөн байна. Тасралтгүй нэмэгдэж
байна. Энэ маань өөрөө замбараагүй хэрэглэсэн нөгөө мөнгөн ус, цианитын хор
нөлөө юм болов уу гэсэн хар төрлөө. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд, ҮАБЗ
анхаарлаа тавиад иж бүрэн шинжилгээ судалгаа хийх шаардлагатай гэж бодож байна.
-Энэ байдалд аймгийн удирдлагууд нь ямар дүг-нэлт хийж байх юм?
-Сүүлийн хоёр жилд нэлээн хүчээ авч байгаа бололтой юм
билээ. Үүн дээр аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага их сайн ажилласан
байна. Тэр хүмүүсийг бүгдийг нь нарийн судалж, тогтоожээ. Баримтжуулаад,
багцалсан байна. Өнөөдөр энэ алтны хэдэн төгрөгөө биш, удмаа хадгалж үлдэх
хэрэгтэй байна л даа. 2006 онд гурав, 2007 онд тав, 2008 онд долоо, 2009 оны
дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар найман тохиолдол гарсан байна. Хүйсээр нь
ходоод гэдэс нь цувсан, зүрх нь гаднаа гарчихсан гаж хөгжилтэй хүүхдүүд гарчээ.
Төрөлхийн гаж хөгжил хавсарсан гаж нярай хамгийн элбэг байна.
-Одоо цаашид яавал зохилтой юм бол?
-Ямар ч байсан энэ асуудалд олны анхаарлыг хандуулъя л гэж
бодож байна.
-Одоо танаас өөр зүйл асууя. Шинэ парламент эдүгээ нэг жилийг ардаа орхиж байна. Энэ хугацаанд та юу хийж амжуулав аа.
-УИХ-ын гишүүний тангараг өргөөд есөн сар болж байна. Хууль
зүй болон БОХХАА-н байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороондхарьяалагддаг.
Хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт оржажиллалаа. Ашигт малтмалын хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны
тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль дээр ажиллаж байгаа
зэргийг дурдаж болох юм. Сэлэнгэ аймгийн нутагт орших "Бороо гоулд"
компанийн үйл ажиллагааг шалгах, мэдээлэл авах ажлын хэсгийг ахлан ажиллаж
байна.
-Цаашид ямар хууль санаачлан ажиллана гэж бодож байгаа вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, эрүүгийн хуульд зарчмын
өөрчлөлт оруулах юм байна гэж хардаг. Төрийн хянан шалгалтын тухай хуульд
өөрчлөлт оруулахад анхаарна. Мөн хуучнаар говийн нэ мэгдэл буюу алслагдсан бүс
нутагт бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийг бас анхаарна гэсэн ийм төлөв-лөгөө
байна даа одоохон доо.
-Таныг зөв гишүүдийн имиж бүрдүүлсэн түшээдийн тоонд оруулдаг юм билээ. Үүнд та тайлбар хэлбэл...
-Хүн өөрийнхөө талаар дүгнэлт хэлнэ гэдэг хэцүү шүү дээ.
-Та ингэхэд ямар сургууль төгсссөн билээ?
-Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр цолтой.
-Гишүүдийн хэнтэй нь илүү дотносч, үзэл бодлоо хуваалцаж байна даа..
-Хамгийн түрүүнд залуу гишүүдтэйгээ илүү ойртож танилцаж
байгаа. УИХ-д Ардчилсан намын болон МАХН-ын бидний үеийн арван нэгэн залуу бий.
Эхний ээлжинд бие биенээ таньж мэдэх шугамаар хэд хэдэн уулзалт хийгээд амжсан.
Амжилттай байгаа гэж хэлмээр байна.
-Таныг Өсөхбаяр аваргатай их сайн найзууд гэжсонссон юм байна?
-Түүх ярихад манай аав Өсөхөөг маань анх БХЯ-ны Алдар
нийгэмлэгийн тамирчин болгож, үндэсний спортод амжилт гаргахад нь дэмжиж тусалж
байсан байдаг. Тэр үеэс хойш бид бие биеэ мэдэх болсон. Олон жил сайхан
нөхөрлөж явна. Нас чацуу, бие нь өндөр, нам ийм найзууд байна даа. Өсөхөө маань
цагийг эзэлж, олны хайрыг хүлээсэн монгол бөхийн бүх шинжийг агуулсан сайхан эр
хүн гэж хэлмээр байна. Эр хүний хувьд андын түшигтэй, ноён нуруутай хүн шүү.
-Тантай уулзчихаад аавын тань тухай асуухгүй байхын аргагүй. Аавынхаа тухай сайхан дурсамж яривал...
-Миний аая өөрийн бүх ухамсарт амьдралыг Монгол Улсынхаа
төлөө, батлан хамгаалах салбарт улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө
бүрэн зориулсан хүн байлаа. Цэргийн байлдагчаас генерал хүртэл, жагсаалын
цэргээс батлан хамгаалахын сайдхүртэл ажилласан хүн юм. Их энгийн, олон
түмэнтэйгээ их ойрхон ардаараа, сайн эцэг хүн байсан гэж хэлмээр байна.
-Ервнхийлогчийн сурталчил-гааны хаалтын үеэр таны хэлсэн үг нэг тийм эргэлзээ төрүүлээд байдаг юм. Сонгуулийн дараа цуглаан жагсаал болно гэж тооцоолж байсан юм шиг. Үнэхээр ийм тооцоо байсан уу?
-Би залуучууддаа хандан нэг зүйл ойлгоосой л гэж бодсон юм.
Монгол Улс1990 онд сонголтоохийсэн. Бид аодчиллыг сонгосон. Ардчилсан нийгмийг
сонгож, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэн.
Өнөөдөр сонгоод байгаа ажил биш юм. Улс төрийн эрх барьжбайгаа хоёр намд өнөөдөр үзэл бодлын айхтар зөрчилдөөн алга.
Хоёулаа Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, бүгдээрээ зах зээлийн нээлттэй системийг хөг-жүүлэхийн төлөө байна. Хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд өөр өөр арга барилын асуудал л байгаа байх. Ийм байсаар байхад иргэдийг хэт улс төржүүлэх, улаан цагаан болгожталцуулах, ардчилсан ардчилаагүйгээр нь ялгаварлах юм. Энэ нь өөрөө их харалган бас богинохон улс төр гэж ойлгодог. Ийм зүйлд залуучуудыг автахгүй байхыг хүссэн. Тэр үүднээс залуучууддаа хандан ардчилал бол анархизм биш, ардчилал бол дур зоргоор авирлах явдал биш ээ гэдгийг хэлж, хэн нэгний гархөл болчихгүй бодолтой байгаарай гэжхэлсэн нь тэр юм.
Өнөөдөр сонгоод байгаа ажил биш юм. Улс төрийн эрх барьжбайгаа хоёр намд өнөөдөр үзэл бодлын айхтар зөрчилдөөн алга.
Хоёулаа Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, бүгдээрээ зах зээлийн нээлттэй системийг хөг-жүүлэхийн төлөө байна. Хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд өөр өөр арга барилын асуудал л байгаа байх. Ийм байсаар байхад иргэдийг хэт улс төржүүлэх, улаан цагаан болгожталцуулах, ардчилсан ардчилаагүйгээр нь ялгаварлах юм. Энэ нь өөрөө их харалган бас богинохон улс төр гэж ойлгодог. Ийм зүйлд залуучуудыг автахгүй байхыг хүссэн. Тэр үүднээс залуучууддаа хандан ардчилал бол анархизм биш, ардчилал бол дур зоргоор авирлах явдал биш ээ гэдгийг хэлж, хэн нэгний гархөл болчихгүй бодолтой байгаарай гэжхэлсэн нь тэр юм.
-Цуглаан болно гэж тооцоолж байсан уу, өр нь сценари нь ямар байсан бэ?
-Үгүй дээ. Өөрийн хэлэх гэсэн зүйлээ л хэлсэн нь тэр.
Түүнээс биш ямар нэг мэдээлэл хэлэх гэсэнгүй. Анзаарагдаж байгаа байдлыг үзэл
бодол нь төлөвшөөгүй залуустаа хандаж хэлсэн л дээ.
-Сонгуулийн үр дүнг та юу гэж үзэж байгаа вэ?
-Ард түмэн сонгосон. Сонголтыг ард түмэн хийсэн. Хэн ч
гарсан байсан ард түмний сонголтыг хүндлэх ёстой. Ардчилсан нийгэмд амьдарч
байгаагийн гол зарчим энэ. Олонхиороо асуудлыг шийддэг зарчмын дагуу л энэ
ардчилсан сонгууль болж өнгөрлөө.
-УИХ-ын сонгуулийн үеэр та намынхандаа нзг суудал авъя л гэж бодож байвал намайг Их хуралд нэр дэвшүүл гэж ил цагаан шууд тулгасан явдлыг одоо болтол хүмүүс ярьдаг. Тэгээд ч та маш өндөр хувиар ялж гарсан байдаг. Яаж та ийм итгэлтэй байв аа?
-Тухай үеийн судалгааны дүнгээр хамгийн өндөр рейтингтэй
байсан. Нутгийн түмний хүслийгхүндэтгэхгүй, тэдний санал бодлыг сонсохгүйгээр
нам өөр байр суурьтай байж болохгүй гэдгийг л хэлсэн. Эцсийн эцэст сонгуулийг
ард түмэн л шийддэг шүү дээ. Хамгийн өндөр рейтингтэй, бололцоотой хүнийг
дэвшүүлж байж намд нэг суудал ирэх ёстой гэдгийгхэлсэн. Энэ дагуу намын Бага
хуралд үгээ хэлж, тэд намайг дэмжиж гаргасан. Нутгийн түмэн маань сайхан хүлээж
авсан даа.
Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан гишүүн гэдэг нь үнэн.
Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан гишүүн гэдэг нь үнэн.
-Говь-Алтайчуудтаныг сонгох шалтгаан нь юу байсан бол, аавын тань нөлөо илүү их жин дарав уу?
-Олон талтай л байх. Аавын минь нөлөө байлгүй л яахав. Нөгөө
талаар би сонгуулийн үеэр үнэнийг л ярьсан. Худлаа ярьж амласангүй, аймгийн
нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг нэлээн түлхүү анхаарч явсан. Асуудалд
шүүмжлэлтэй ч хандаж байсан. Тэр бүхний л үр дүн байх даа.
Сонгогчдоо хууран мэхэлж, хоосон амлахыг хүсээгүй.
Сонгогчдоо хууран мэхэлж, хоосон амлахыг хүсээгүй.
-Намууд нийгмийнхээ хойно явж байна гэж та түрүүн дурдлаа. Үнэхээр урд нь явах ёстой юу?
-Намуудын манлайлал дутмаг байна. Өнөөдөр Монгол Улс
парламентын засаглаптай. Намуудаар дамжиж, улс төрийн засаглалын хэлбэр тогтож
байгаа. Энэ үед нам улс орныхоо хөгжлийн гол чиг хандлага бодлогыг тодорхойлж,
үүнийгээ ард түмэндээ итгүүлээд нийгмийнхээ урд ороод явах хэрэгтэй байна л
даа. Өнөөдөр шинэ Монголын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ гэдэг бодлого
хэрэгтэй байна. Улс төрийн намуудаас үгүйлэгдэж байгаа юм ердөө л энэ байна.
-МАХН-ыг дотроо их бугшмал, ил тод биш, хоцрогдсон гэх мэтээр шүүмжилдэг. Залуу гишүүний хувьд та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-УИХ-д залуу гишүүдээ хамгийн их дэвшүүлсэн нь МАХН шүү дээ.
Нийт гишүүдийн ихэнх нь залуучууд байдаг. МАХН-ын залуучууд, АН-ын ахмадууд гэж
ярихаар цаг болж. 1990 оноос хойш МАХН бараг зургаа дахь үеийн удирдлагатай явж
байна. АН анхны бүтэцтэйгээ л явж байгаа байх. Одоо Монгол Улсад хөгжил
хэрэгтэй болохоос биш, ардчилсан ардчилаагүй гэдэг сонин биш. Зах зээлийн
систем Монголд эргэлт буцалтгүйгээр нутагшсан. Хөгжлийн шинэгарцыгаль нам
гаргаж, ард түмнийхээ сэтгэл зүрхэнд итгэлийн галыг бадрааж чадсан нам нь
урагшаа явна. Намуу-дын шинэчлэлийн асуудал ердөө л энэ.
-МАХН-ын залуу кадруудыг бэлтгэдэг МАСЗХ-ны тэргүүнээр таныг очих нь гэж хэсэг ярих шиг болсон. Энэ үнэн үү?
-Намын дэргэдэх Залуучуудын байгууллага өөрийн дүрэмтэй. 35
нас хүрсэн залуучууд залуучуудын байгууллагын гишүүн байна гэж. Би одоо 36
настай. Миний нас хэтэрсэн буюу дүрмийн дагуу залуу хүн биш болсон.
-Бас нэг хариулт нэхсэн нэг асуудал таныг дагаж явдаг. Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр таны хэлсэн "бид одоохондоо ах нар шигээ мангас болж, идэж чадаагүй байна" гэх үг сэтгүүлчдэд одоо ч ишлэл болсоор байдаг. Та энэ үгийг яагаад хэлсэн юм бэ. Энэ үгэнд их ороогдож байв уу?
-Яг үнэндээ үг мушгисан п даа. Мөн тухайн үед улс төрийн
өнгө аяс ч нөлөөлсөн. Ажил амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа залуусыг
нийтэд нь харлуулах шаардлагагүй гэдгийг л хэлсэн хэрзг.
МАСЗХ-нд 60 мянган залуус харьяалагддаг. Өнөөдөр Монголд ийм зохион байгуулалт, бүтэцтэй залуу-чуудын төлөө ажил хийдэг байгууллага алга байна шүү дээ. Монгол Улсын бүх аймаг суманд хүрч чадсан, залуучуудын төлөө ажиллаж чадаж байна. Бид 35 нас хүрээд халаагаа өгч байча. Бид л гэхэд гурав дахь үе нь шүү дээ.
МАСЗХ-нд 60 мянган залуус харьяалагддаг. Өнөөдөр Монголд ийм зохион байгуулалт, бүтэцтэй залуу-чуудын төлөө ажил хийдэг байгууллага алга байна шүү дээ. Монгол Улсын бүх аймаг суманд хүрч чадсан, залуучуудын төлөө ажиллаж чадаж байна. Бид 35 нас хүрээд халаагаа өгч байча. Бид л гэхэд гурав дахь үе нь шүү дээ.
-Ногоө талаас МАСЗХ-г албан тушаалын гүүр гэж ярьдаг шүү дээ. Карьер хоое гэвэл ийшээ л зүглэе гэсэн бодолтой байдаг...
-Нэг талаасаа үнэн. Бид улс төрийн намын дэргэдэх улс төрийн
залуучуудын байгууллага. Улс төрийч намын зорилго Засгийн эрх авах, Засгийн зрх
авч байж өөрсдий бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд ард
түмэн МАХН-д итгэл хүлээлгэж байсан. Энэ хүрээнд намын дэргэдэх байгууллагад
ажилласан залуучууд зохих албан тушаалд дэвших бололцоо нь бүрдсэн. Нам итгэл
хүлээлгэсэн.
-Хамгийн сүүлд нэг зүйлийг сонирхоход энэ парламентад ямар онгө торхийг нэмнэ гэж боддог вэ?
-УИХ хэмээх энэ хамт олонд ирээд есөн сар боллоо. Өөр өөрийн
үзэл бодолтой итгэл үнэмшилтэй улсууд. Энэ дотор хүн амын 75 хувь болсон
залуучуудын дуу хоолой болохыг, өөрөөрөө байхыг хичээж байна. Хэн нэгэн
улстөрчийн халаасанд орохыг, нөлөөнд орохыг хүсэхгүй байна. Зөв ч бай, буруу ч
бай, алдсан ч оносон өөрөөрөө байж өөрийн үзэл бодлыг илэрхийлэхийг хүсч байна.
Сонгогчдынхоо итгэлийг алдалгүй, тэдэнтэйгээ эргээд уулзах нүүртэй байхыг хүсч байна.
Сонгогчдынхоо итгэлийг алдалгүй, тэдэнтэйгээ эргээд уулзах нүүртэй байхыг хүсч байна.
З.ОЮУНБИЛЭГ
2009 оны 6-р сарын 04, Пүрэв гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment