Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: Төр нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болмооргүй байна

- Та Ерөнхий сайдад ямар агуулгатай асуулга тавьсан юм бэ. Орон нутгийн иргэд телевиз үзсэнийхээ төлӨӨ ямар хураамж төлөх болчхоод байгаа юм?

-Хоёр жил үргэлжилсэн санхүүгийн хямрал дуусАЖ байна гэж хүмүүс ярьж байна. Гэтэл энэ он хӨдӨӨд хамгийн хүнд хямрал болох нь Чуулганы завсарлагаанаар ТОйРОГТОО АЖИЛЛААД МАЛЧ дын орлого буурчихсан, амьдрал нь хэцүү байна. Бид энэ хүнд үед нь яаж туслах вэ гэж шийдлээ ярих цаг л даа. Гэтэл нэмэр болохгүй байж нэрмээс болсон зүйлүүд гараад ирлээ. Монгол Улсын 330 гаруй суманд 170 мянган малчин өрх бий. Тэд бараг бүгдээрээ шахуу телевизээс мэдээлэл авдаг. Үү ний тулд 200 гаруй мянган төгрөгөөр айл бүр тавган антен худалдан авч түүгээрээ зурагтаа үздэг. Гэтэл одоо мэдээлэл авах энэ боломжийг нь Засгийн газар хаах гэж байна. Юу гэвэл, энэ сарын дундаас эхлээд шинэ антенаар зурагт үзүүлэхээр Засгийн газрын тӨвшинд шийдэгдсэн байна. Өрх бүр 240 мянган төгрөгӨөр шинэ антен худалдан авч, cap тутам 2500 4000 төгрөгийн төлбөр төлөх болчихжээ. Гэтэл амьдрал дээр cap тутам тийм хэмжээний мөнгө төлж мэдээлэл авах боломж орон нутгийн иргэдэд алга. Тиймээс яагаад ийм шийдвэр гаргах талаар нь Ерөнхий сайдад асуулга тавьж байна. Ядаж л МҮОНТ ийг үнэ төлбөргүй үзэх боломжоор хангах талаар асуулга тавьж хариулт авах гэсэн юм. Өөр ямар боломж байгааг судалж байгаа.

- Засгийн газар орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх гэж телевизүүдэд улсын төсвөөс татаас өгдөг биз дээ?

- Энэ өөр асуудал л даа. Телевизийн суваг хиймэл .дагуулаар дамжуулахдаа ?900 мянган ам.доллар Ten­der байсан юм билээ. Энэ хугацаа нь дуусаад одоо 1.2 сая долларын хиймэл дагуул хөлсөлж байгаа бололтой. Тэр шалгарсан компани нь малчдад шинэ антен авахыг тулгаж, дээрээс cap бүрийн төлбөр авах гэж байгаа бололтой.

- Ер нь л таныг хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байна гэж дүгнэх хүн олон байна. Танай намын гишүүн тодруулбал, МАХН ын дар га асан Б.Даш Ёндон гуай таныг шүүмжилсэн байна лээ?

- Би хамтарсан Засгийн газрыг анх байгуулж байхад нь дэмжсэн. Улс орныхоо төлӨө улстөржихгүйгээр хамтраад ажиллах юм байна гэж ойлгосон. Гэтэл Засгийн газрын явуулж байгаа ажил нь харьцангуй удаан болоХООР ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ Явуулж байгаа бодлого нь удаан, өмнөө тавьсан зорилт нь хэрэгжихгүй байгаа болохоор л шүүмжлэлтэй ханддаг гэсэн үг. Гэхдээ зүгээр шүүмжлээд суух биш шийдэх арга замыг судалж, асуудал дэвшүүлж ажиллана гэж төлөвлөж байгаа. Б.Даш Ёндон гуайн хувьд миний хэлсэн үгэнд шүүмжлэлтэй хандсан байна лээ. Үүнд би баярлаж байгаа. Ах нь сургаж, дүү нь сонсдог шүү дээ. Туршлагатай улстөрчид бидэнд байнга зааж, сургаж байгаасай. МАХН д үгүйлэгдэж байгаа хамгийн гол зүйл энэ. Тийм болохоор Б.Даш Ёндон гуайд баярлаж байна. Цаа шид ч зөвлөгөө авч ажиллана. халтирсан хойно нь хариуцлага ярих биш наана нь түшиж, тулж явах нь зөв.

- Гэхдээ Засгийн газар ажлаа хэвийн явж байгаа гэж дүгнэж байгаа шүү дээ. УИХ аас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талд хангалттай дэмжиж чадаж байгаа юу?

- Засгийн газар мөрийн хөтөлбөрөө оруулж ирэхэд УИХ дэмжээд л баталж өгсөн. Дөрвөн жилийн хуга цаанд 26 39 их наяд төгрөг зарцуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ мөнгөний гуравны нэгийг улсын төсвөөс, үлдсэнийг нь тэнцүү хэмжээгээр хувийн хэвшил, гадаад зээл, тусламжаас санхүүжүүлнэ тэсэн. Гэтэл тэр баталж өгсөн мөрийн хөтөлбөр хангалттай сайн хэрэгжихгүй л байна. Тавьсан зорилт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа ажил нь зөрөөд байна л даа. Тухайл бал, цалин тэтгэврийг гурав дахин нэмнэ гэсэн. Өнөөдөр өөрчлөгдөөгүй л байна. Тэгээд бас үлдэж буй хугацаанд ийм их хэмжээгээр цалин, тэтгэврийг яаж нэмэх вэ гэсэн арга нь тодорхойгүй байна. Тиймээс би асуудал дэвшүүлж, шийдэх арга замыг судалж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Ч.Ган

2010 оны 3-р сарын 03, Лхагва гариг, Үндэсний шуудан

No comments:

Post a Comment