Монгол Улсын хөгжлийн тэргүүлэгч
салбар нь ашигт малтмал болохыг улс төрчид онцлоод буй. Гэвч уул уурхайгаас
хамаарсан эдийн засаг маань манай улсын сул талын нэгд тооцогдоод байгаа билээ.
Ашигт малтмал, уул уурхайн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Таван
Толгой, Оюу Толгойн ордыг гэрээгээр ашиглах тухай яригдах боллоо. Яагаад ингэж
шийдвэрлэсэн юм бэ?
-Ашигт малтмалын тухай хуулийг
өөрчлөхгүйгээр одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр
болсон. Яагаад гэвэл хуульд өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд тулгамдаж
байна. Хуучин хуулиар асуудлыг шийдвэрлэснээр сайн ч, муу ч тал байна. Энэ хоёр
ордын асуудлыг гаргаж тавьсан шалтгаан нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдсэн
байрлалтай. Хоёулаа дэлхийн хэмжээнд нөлөөлөх нөөцтэй орд. Дэд бүтцийн асуудлыг
хамт шийдвэрлэх боломжтой. Нэг нь хувийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн, нөгөө
нь улсын орд. Одоо энэ хоёрыг ямар ч байсан ашиглалтад оруулж эхлэх нь зүйтэй
гэж үзэж байгаа, Алдаж болно, онож болно. Хуулийн хүрээнд хэлэлцээрийг хэрхэн
явуулах талаар баримтлах зарчмуудыг нь гаргаад өгчихсөн. Яг яригдсан нь энэ
хоёр болохоос Таван Толгой шиг нүүрсний том ордууд, Оюу Толгой шиг зэсийн том
ордууд манайд хэд хэд байна. Гол нь энэ хоёроос загвар харъя гэдэг байр
суурьтай байгаа.
-Энэ
хоёр бол Монгол улсын эдийн засгийг тэр чигээр нь чирээд явах хэмжээний том
ордууд. Тэгэхээр ийм том ордоо загвар болгох шаардлага байдаг юм уу. Хятадад
Дэн Сяопины шинэчлэлийг хийхэд жижиг тосгон дээр туршиж байсан. Манайх ч мөн
арай жижиг орд дээр туршиж болохгүй юу?
-Хятадын хувьд машинаар яривал
"моторыг нь асаах" бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ нь ч зөв болсон.
Монголын онцлог нь ашигт малтмалаас 99 хувийн хамааралтай байна. 90-ээд оноос
хойш бид нэмүү өртөг бий болгох ажил хийж чадаагүй нь харамсалтай. Тоо харахад
эдийн засгийн бодит өсөлт хоёрхон хувь, бусад нь үнийн өсөлт байгаа. Эдийн
засгийг улс төржүүлсний гайг одоо амсаж байна. Хэдэн тэрбум ам.долларын
алдагдал хүлээлээ. 2008 оны төсөвт орлогоо өгөх ёстой байсан Оюу Толгой орд
одоо хүртэл хэвээр байна.
-Нэгэнт
төгс төгөлдөр хууль батлагдахгүй болохоор өмнөх хуулийн хүрээнд гэрээ хийх
маягаар орд газруудаа яаралтай ашиглаж эхлэх нь нэг талаар зүйтэй байх. Гэхдээ
өмнөх жилүүдийн туршлагаас харахад тогтвортой байдлын, бүтээгдэхүүн хуваах гэх
мэт гэрээний хувилбарууд сул талтай байсан. Энэ удаа ямар нэг ашиг сонирхлын
зөрчил шингээгүй, монголчуудын эрх ашгийг бүрэн гүйцэд хангаж чадсан гэрээ болж
чадах болов уу?
-Засгийн газар гэрээний төслөө
хийгээд УИХ-д оруулна. Парламентын давуу тал нь нуух юмгүй, бүхнийг нээлттэй
хэлэлцээд шийддэг учраас айхгүй байна. Одоо бид хөдлөхгүй бол хүлээх цаг алга.
-"Ирэх
оны төсвийн орлого бүрдүүлэхэд энэ хоёр ордоос олох орлогыг бүртгэж болох
юм" гэдгийг зарим гишүүд санал болгож байсан. Ер нь энэ хоёр ордыг
гэрээгээр шийдвэрлээд явбал хамгийн ойрдоо хэдийд ашиглалтад оруулж, орлого
олох боломжтой бол?
-Төсөвт суулгахгүй байх нь зүйтэй
гэж бодож байна. 2008 оны төсөвт суугаад чадаагүй. Муу нөхцөлөөр бодож,
татварынхаа бодит бааз суурь дээр тулгуурлаж төлөвлөлт хийхгүй бол хэрэгжихгүй
болчихвол хүндрэлтэй болно.
-2009
оны төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох гээд байна. Тэгвэл өөрөөр
орлого бүрдүүлэхэд хүндрэлтэй биш үү?
-Орлого бүрдүүлэх боломж бий.
Манайхан хэт явцуурхаж, зөвхөн энэ хоёр ордыг гадаадын хөрөнгө оруулалтаар
ашиглаад мөнгөтэй болно гээд байна. Ашиглалаа ч хэдэн жил болно. Таван Толгойн
орд газар өөрөө хэдэн тэрбум төгрөгийн коксожсон нүүрсний нөөцтэй. Өмнөговь
аймагт жижиг орд газрууд байна. Жилдээ гурав хүртэл сая тонны зөрүү гарсан.
Бараг зургаан сая тонн нүүрс гарчихсан. Өнөөдөр коксожсон нүүрсийг
боловсруулахгүй, зөвхөн ухаж гаргахад газар дээрээ тонн нь 45-50 орчим доллар.
Тэгэхээр олон том төслийг тэр чигт нь хүлээхгүйгээр нэг булангаас нь 20 сая
орчим тонн нөөцийг нь татаж аваад, ирэх дөрвөн жилийн хугацаанд зах зээлийн
үнэлгээгээр нь Засгийн газрын менежментээр борлуулж болно. Ингээд Иракт газрын
тосыг хүнсээр солих хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй адил "нүүрс тэнцүү дэд
бүтэц" гэсэн хөгжил явбал эдийн засгийн өсөлтөө авч үлдэнэ. Ирэх оны
төсөвт шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт байхгүй байна. Дэд бүтцийн хөрөнгө
оруулалт зогсвол үүнийг дагасан ажилгүйдэл ихсэж, салбарын хөгжил доройтож эхэлнэ.
Үүнээс гадна бид хэтэрхий уул уурхайд шүтэж байна. Өөр салбарт анхаарах боломжууд бий. Тухайлбал газрыг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Хот суурингийн барилгын, бэлчээрийн, газар тариалангийн, нөөц, тусгай хамгаалалттай гэх мэт олон газар бий. Өнөөдөр газар арилжааны хэрэгсэл болчихсон байна. Газар өөрөө бүх юмны суурь болчихсон. Газрыг эргэлтэд оруулснаар далд эдийн засаг илэрнэ. Зөвхөн эрх тушаалтай хүмүүсээр дамжихаа болино.
Үүнээс гадна бид хэтэрхий уул уурхайд шүтэж байна. Өөр салбарт анхаарах боломжууд бий. Тухайлбал газрыг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Хот суурингийн барилгын, бэлчээрийн, газар тариалангийн, нөөц, тусгай хамгаалалттай гэх мэт олон газар бий. Өнөөдөр газар арилжааны хэрэгсэл болчихсон байна. Газар өөрөө бүх юмны суурь болчихсон. Газрыг эргэлтэд оруулснаар далд эдийн засаг илэрнэ. Зөвхөн эрх тушаалтай хүмүүсээр дамжихаа болино.
-Уул
уурхайн салбар бол манай улсын хөгжлийн хамгийн тэргүүлэх салбар байхаар өөр
аргагүй, Тийм учраас бид эхний ээлжид эдийн байгаа төрөлжүүлэхээс илүүтэй энэ
салбараа хөгжүүлэхэд анхаараад, дараа нь бусад салбарт анхаарах ёотой гэж үздэг
хүмүүс олон байдаг?
-Дан ганц уул уурхайд түшиглэсэн улс
хөгждөггүй, Олон улс ийм байдалтай байна, Ашигт малтмалын хараал тусдаг,
Ялангуяа монгол хүнд зохихгүй, Өнөөдөр бид зөвхөн аавынхаа үлдээсэн бор авдарт
байгаа зүйлийг л зарж байна, Бидэцгийнхээ үлдээсэн зүйлийг хөгжүүлж чадахгүй,
зөвхөн бэлэн байгаа юмаа хүрзэдье гэж байгаа нь үнэхээр харамсалтай.
-Таныхаар
бол уул уурхайгаас илүүтэй эдийн засгийн бүтцээ өргөжүүлэх шаардлагатай гэж
ойлголоо. Уул уурхайд түшиглэхгүйгээр эдийн засгийн бүтцийг өргөтгөх боломж нь
газрыг эргэлтэд оруулахаас өөрөөр юу байж болох вэ?
-Бүсээ чангалаад, нийгмийн шинжтэй
хоосон амлалтуудаасаа татгалзаж, нэмүү өртөг бий болгодог боловсруулах
үйлдвэрүүд рүү мөнгө хийх хэрэгтэй. Өнөөдөр барилгын материалуудыг дандаа
гадаадаас авч байна. Хонины арьс гэхэд нэг доллар ч хүрэхгүй.
-Боловсруулах
үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийж хөгжүүлж болох юм. Гэхдээ Монголын
эдийн засаг маш жижиг. Энэ жижиг эдийн засгийг нэг том боловсруулах үйлдвэр
хангаж болно. Дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл байхгүй. Манайхан
гадаад худалдаандаа анхаарахгүй бол хэцүү байх аа?
-Тийм. Өнөөдөр Монгол улсын гадаад
худалдааны алдагдал 800 сая ам.доллар боллоо. Тэрбум ам.доллар давж байсан
гадаад валютын нөөц өнөөдөр 600 сая ам.долларт хүрсэн, Энэ чигээрээ хоёр жил
үргэлжилбэл манай улсын гадаад валютын нөөц шавхагдаж, дэлхийд худалдаа хийх
хүндрэлтэй болно, Дээр нь арилжааны банкнууд үйлдвэрийн бодлогыг дэмжихгүй
байна, Харин ч төрөөс тэднийг дэмжихээр мөнгө хаяхаар боллоо. Арилжааны банканд
төрийн сангийн 76 тэрбум, нийгмийн даатгалын 80 тэрбум байгаа. Одоо 250
тэрбумыг байршуулбал г зээл, хэрэглээний зээлд мөнгө гарч, эргээд банкнаас өөр
хэнд ч ашиггүй.
-Манай
улсын гадаад харилцаа сайн байгаа. Ийм нөхцөл байдалд төрийн алба хашиж буй
олон хүн гадаад явдаг боловч бидний харж байгаагаар бодитой үр ашиг муутай
томилолт болоод байх шиг. Холын биш гэхэд хөрш ээргэлпээх орнуудтайгаа
худалдааны хэлэлцээрийг өргөжүүлээд явбал төрөөс дэмжсэн, дэмжээгүй
боловсруулах үйлдвэрүүд хөгжих юм шиг санагдах юм?
-Боломж байгаа. Өнөөдөр Монгол улс
менежментийн дутагдалд орчихсон байна. Бидэнд одоо менежир хэрэгтэй болохоос
биш, дарга нар хэрэггүй. Сэтгэх, олох, хөгжүүлэх чухал байна. Дэлхий хавтгай
болж байгаа ийм үед шинэ шаардлага бий болчхоод байгаа.
-Өнөөдөр
биеийн амрыг харсан хүмүүс төрийн албанд ажиллах сонирхолтой болсон нь нууц
биш. Тэгэхээр төрд сайн менежер бий болгохын тулд та бүхэн л зүтгэх ёстой байх?
-Төрийн бүхий л шатанд зоригтойгоор
чадварлаг хүмүүсийг оруулах, ажлыг нь тодорхой болгох бололцоог бүрдүүлж өгөх
ёстой, Хоосон улс төржиж, муу үг хэлэлцдэг цаг одоо өнгөрсөн. Гэхдээ төр сайн менежертэй
болохыг цаг хугацаа харуулна байх.
2008 оны
11-р сарын 21, Баасан гариг
Өглөөний
сонин
No comments:
Post a Comment