Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Д.Зоригтын асуудлыг ярих юм бол С.Баярцогт, Л.Гансvхийг ч хамтад нь огцруулах хэрэгтэй


МАН-ын Удирдах зєвлєл єчигдєр Тєрийн ордонд хуралдлаа. УИХ-ын нэр бvхий гишvvд ЭБЭХ-ны сайд Д.Зоригтыг огцруулах саналыг єргєн барьсантай холбогдуулан уг асуудлыг хэлэлцсэн байна. Удирдах зєвлєлийн хуралдаанаар ямар шийдэлд хvрсэн талаар УИХ-ын гишvvн Ж.Энхбаяраас тодруулав.
-МАН-ын Удирдах зєвлєл Д.Зоригт сайдыг огцруулах саналд ямар шийдвэр гаргасан бол?
-МАН-ын удирдах зєвлєл бодлогоо хэрэгжvvлье, хариуцсан салбарынхаа сайдыг солихгvй гэсэн шийдэлд хvрлээ. Єнєєдрийн байдлаар эрх барьж байгаа намын хувьд бид хийх зvйлээ олон тvмэндээ хvргэе гэж шийдлээ. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын тухайд ажлаа хийхдээ алдаа гаргасан байж болно. Vvнийг нь засч залруулах vvрэг єглєє. Харин тэрбээр энэ салбарыг тэргvvлж, Монгол Улсын нэрийн ємнєєс Оюутолгойн гэрээ хэлэлцээрт орж, хєрєнгє оруулалтыг нааш нь татаж чадсан.

Ажил нь эхлээгvй байхад хєрєнгє оруулалт нь эхнээсээ орж ирж байна. Хэрвээ ажил нь эхлээд бvтээн байгуулалт явагдаад ирвэл энэ хєрєнгє оруулалтын хэмжээ бvр их нэмэгдэх юм байна гэж бодож байна. Бид Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээг 10 жил яриад хэрэгжvvлж чадаагvй. Энэ ажлыг Д.Зоригт гардан хэрэгжvvлж, эхлэлийг нь тавьсан шvv дээ. Д.Зоригт бол Монгол Улсын хєгжлийн тєлєє хийсэн юм, хэлэх vгтэй залуу.
-Оюутолгойн гэрээг сайжруулах vvрэг єгєгдсєн болов уу?
-Оюутолгойн гэрээний явцыг мэдээлж, шаардлагатай тохиолдолд єєрчлєлт оруулах асуудлыг хєрєнгє оруулагчтай хэлэлцэн хэрэгжvvлэх vvргийг єгье. Мэдээж гэрээнд сайжруулах зvйл байгаа гэдэг дээр бvгд санал нэгдэж байгаа. Тиймээс энэ гэрээг байнга сайжруулж болно шvv дээ. Гэрээг сайжруулах vvрэг ч єгєгдєх байх.
-Тухайлбал, Д.Зоригт сайд ямар ажил хэрэгжvvлсэн гэж?
-Би Говь-Алтай аймгийг тєлєєлєєд УИХ-д сууж байгаа гишvvн. Тиймээс єєрийнхєє аймагт хийгдсэн ажлуудаас нь нэрлэе. Говь-Алтай аймагт олон жил хvлээгдсэн ажлууд бvгд хийгдсэн. Манай аймагт нарны сэргээгдэх эрчим хvчний станц бvрэн ашиглалтад орлоо. Баруун бvсээс эрчим хvчтэй холбогдлоо. Тєвийн бvсээс Могойн гол тєсєл шийдэгдлээ. Сумдын хооронд цахилгаан дамжуулах шугам хийгдэж дууслаа. Аймгийн тєвийн эрчим хvчний системийг бvх технологитой нь иж бvрэн шинэчилж чадсан.

Улс орны хэмжээнд хєгжлийн хєдєлгvvр болсон Оюутолгойн бvтээн байгуулалтын томоохон ажил эхэлж чадсан. Одоо Тавантолгойн ажлыг эхлvvлэх гэж оролдож байна. Том, шинэ ажлыг олон улсын тєвшинд хийхэд мэддэг, шинэ мэдлэгтэй, шинэ улс хийхээс єєр арга байхгvй. Vvнийг хуучин аргаар хийж чадахгvй. Уг гэрээний vг, vсэг, таслал маш нарийн. Нэг vгний орчуулгын буруу утгын алдаанаас улс орны хувь заяа шийдэгдэнэ.

Vvн дээр хариуцлагатай ажиллаж байгаа хvн бол Д.Зоригт. Хэрвээ огцруулах гээд байгаа юм бол єєр хvмvvсийг огцруул л даа. Яагаад улс орны хамгийн тулгамдсан том салбар болсон эрдэс баялаг, эрчим хvчний салбарыг урагшлуулан авч явж байгаа хvнийг огцруулах гээд байгаа юм бэ. 10 жилийн ємнє яриад чадаагvй Оюутолгойг эхлvvлж, 50 жил дарагдсан Тавантолгойд ажил эхлvvлэх гээд байгаагийн тєлєє яагаад оролдоод байгаа юм бэ. Д.Зоригт гаргасан алдаагаа засаад явж байгаа.
-Удирдах зєвлєлийн гишvvд Д.Зоригтыг огцруулахгvй гэж 100 хувь дэмжсэн vv?
-100 хувь дэмжсэн. Яагаад гэвэл Монгол Улсын гол бодлогыг авч явж байгаа хvн. Оюутолгойн орд бол таван Эрдэнэттэй тэнцэнэ. Хэрвээ Тавантолгойг ажиллуулж эхэлбэл 10 Эрдэнэттэй болно. Би улс тєрийн талаас нь харж байна. Хэрвээ тэд огцруулах гээд байгаа юм бол Н.Алтанхуягийг, Ц.Нямдоржийг огцруул л даа. Чадахгvй л байгаа биз дээ. Гэтэл Д.Зоригтыг л ээрээд байдаг. Vvнд нь миний дургvй хvрээд байгаа юм. Ажил хийж байгааг нь огцруулах гээд байгаа нь сонин.

Огцруулах асуудлыг тавих юм бол С.Баярцогт, Л.Гансvхийг хамтад нь огцруулах хэрэгтэй. Тэд хамтдаа байсан. Гэтэл хэт намчирхаад, хамгийн залууг нь барьж авч байна. Vнэндээ Д.Зоригт хамгаалалт муутай залуу. Єєрєє улс тєр сайн мэдэхгvй. Тиймээс л бид энэ хvнийг хамгаалах хэрэгтэй.
2011 оны 5-р сарын 12, Пүрэв гариг
Улаанбаатар таймс сонин

No comments:

Post a Comment