-Аав
тань Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн. Аавынхаа ус нутаг болоод удам гарлын
тухай ярихгүй юу?
-Манай аав хуучнаар Засагт хан
аймгийн Эрдэнэ бишрэлт хошууных. Одоогийн Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг
Дунд Улиастай гэдэг газар 1940 онд төрсөн. Жирийн нэгэн малчин, анчны гэр бүлд
өсөж хүмүүжсэн. Жалайр овгийнх. Ер нь манай Алтайнхан чинь жалайр, боржигон,
уриачхан гээд Их Монгол Улсыг байгуулсан 12 гол овгийн дийлэнх нь шүү дээ.
Буурал аав Сэрээдоогийн Шагал хэдэн хүүхдээ ангийн махаар хооллож, Алтайн хишиг
буянаар өсгөсөн гэдэг. Нэгэнт аавынхаа удам гарлын талаар яриа дэлгэж байгаа
болохоор өндөр өвөг Яхаан Хэйвзэнгийн Сэрээдоогийн тухай ганц нэг зүйлийг
тодотгож хэлэх гэсэн юм. Тарвагыг морин дээрээсээ цахиур буугаар бууддаг байсан
гэдэг. Энэ тухай нутгийн анч өвгөд хэлдэг байв. Буурал аавыгаа би сайн мэднэ.
73 настайдаа хамт анд явахад бид бүхнээс илүү бууддаг байсан.
-Эхээс
олуулаа юу?
-Наймуулаа. Зургаан хүү, хоёр
охинтой айл байж. Багадаа ядуу зүдүү байсан учир айлд хөлсөөр мал маллаж,
цэрэгт явах хүртлээ ачигч хийж байсан байгаа юм. Борог амьдрал дундаас л
сургууль соёлын мөр хөөсөн дөө. Нэг сонин түүх өгүүлэхэд, 1949-1953 онд Баян
сум (одоогийн Халиун сум)-ын бага сургуульд суралцахад нь тус сургуулийн
захирал, ангийн багшаар нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Пунцагийн
Жасрай гуай ажиллаж байсан юм билээ. 1992 онд П.Жасрай гуай Засгийн газрын
тэргүүн болоод аавыг өөрийн багтаа авч ажиллуулсан.
-Аавынхаа
сургууль соёлын мөр хөөсөн талаар нь товчхон дурсаач?
-Баян сумын бага сургуулийг онц
дүнтэй дүүргэжээ. Тэгээд хөдөө мал дээр гарч аав ээждээ туслахын зэрэгцээ
нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж, мөн "Хувьсгалт залуучуудын эвлэлийн
ухуулагч хийж байж. Аавыгаа дагаж анд явдаг байсан нь цэрэгт ирээд урт богино
бууны буудлагад мэргэн буудагчаар тодрох, хожим цэргийн хээрийн сургуулиудыг
удирдахад нь ихээхэн нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. 20 настай цэрэгт татагдаж
ирсэн байдаг. Ардын армийн хими хамгаалалтын тусгай ротод байлдагч цолтой алба
хааж эхлээд 16 жилийн дараа 36 настайдаа генерал болчихсон байгаа юм.
-Маш
богино хугацаанд амжилтад хүрчээ. Гадаадад цэргийн тусгай сургууль дүүргэсэн
болов уу?
-Цэрэгт ирээд удаагүй байтал бага
дарга бэлтгэх Алс Дорнодын цэргийн сургуульд тэнцэж явсан. Ингээд 1961-1964 онд
Алс Дорнодод Благовещенск хотын цэргийн сургуулийг онц дүнтэй төгсөж ирээд
цэргийн салбарт ажиллаж эхэлсэн дээ. Цэргийн их сургуульд ротын захирагч,
тактикийн багш хийж байв. Энэ хугацаанд армийн бүх шат дамжлагаар
ажилласан.Москва хотод М.М.Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн командын академи,
К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэг хүчний жанжин штабын дээд академи, академийн
дээд дамжааг онц дүнтэй төгссөн.
Ийм хүн одоогоор манай цэргийн түүхэнд гараагүй байна. Оросын дээрх хоёр том сургуулийн ханан дээр
"Монгол Улс, Шагалын Жадамбаа" гэж алтан үсгээр бичигдсэн байдаг. Фрунзын нэрэмжит академид "Монголын Жадамбаа шиг суралцацгаая" гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөдөг байсан гэдэг. Үнэхээр бахархмаар шүү.
Ийм хүн одоогоор манай цэргийн түүхэнд гараагүй байна. Оросын дээрх хоёр том сургуулийн ханан дээр
"Монгол Улс, Шагалын Жадамбаа" гэж алтан үсгээр бичигдсэн байдаг. Фрунзын нэрэмжит академид "Монголын Жадамбаа шиг суралцацгаая" гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөдөг байсан гэдэг. Үнэхээр бахархмаар шүү.
-Намхавтар
хүн байсан байх аа?
-166 см өндөртэй бай лаа.
-Шагалын
Жадамбаа гуайг Батлан хамгаалахын сайд, улс төр, цэргийн нэртэй зүтгэлтэн,
дэслэгч генерал гэдгийг мэдэхгүй хүн ховор. Харин та хүүхдийнх нь хувьд аав
гэдэг хувь хун талаас нь ярихгүй юу?
-2008 оны УИХ-ын сонгуульд ( миний
бие аавынхаа нутагт нэр дэвшиж өрсөлдсөн юм. Ус нутгийн олон түмэнтэйгээ
уулзаад явж байхад л сайн эцгийн нэр гэдэг юугаар ч сольшгүй үнэт өв, ямар ч эд
хогшил, баялаг гэдгийг сайтар ухаарсан. Аав минь хэдий дэргэд байхгүй ч тэр
хүний түмэн олондоо дуурсаж үлдсэн нэр хүнд, хийж бүтээсэн ажил үйлс нь үр
хүүхдээ хүмүүжүүлдэг юм байна. Өнөөдөр ойр дотны минь хүмүүс намайг аавын минь
нөлөөгөөр хүмүүжүүлж, засаж сургаж, үүрэгжүүлж хариуцлагатай болгож байна даа.
-Зан
араншингийнх нь тухайд юу хэлэх вэ?
-Эгэл ардаараа хүн. Маш энгийн.
Ихэрхэх зан огт байхгүй. Дандаа олныхоо дунд байж чаддаг. Хөдөлмөрчийнх нь
хувьд ярих юм алга даа. Хадуур бариад өвс хадчихна. Хүрз бариад ногоо тарина.
Хонь муулаад өөрөө төхөөрөөд янзалчихна. Энэ бүхэн багадаа эцэг эхээсээ өвлөж
авсан гэр бүлийнх нь хүмүүжил.
-Ямар
нэгэн зүйлээс шантарч байсан болов уу?
-Хүнд хэцүү үед цэргийн салбарыг
удирдаж байв. Шантрах үе аавын минь амьдралд олон л байсан байх. Гэхдээ аав
минь юунд ч бууж өгч байгаагүй ээ. Уйгагүй хөдөлмөрч, аливаа нэг зүйлийн
сэжүүрээс атгаж авсан л бол цаад углуургыг нь олох гэдэг. Амьдралынхаа маш
богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн нь хөдөлмөрч, шаргуу, дайчин зантай нь
холбоотой. Аавын минь хийж бүтээсэн ажлыг шат шатанд нь үнэлсэн нэр төртэй
хүмүүсийн үнэлгээнээс харахад хөдөлмөрчийг нь ихэд тодотгосон байдаг.
-БХЯ-ны
сайдын ажлыг олон жил хийсэн дээ?
-Салбарын орлогч сайд, нэгдүгээр
орлогч болон сайдаар ажилласан хугацааг нь аваад үзэхээр арван хэдэн жил
болчхож байгаа юм. 1УУ2 оноос хойш хоёр ч Засгийн газар дамжиж алба хашсан.
"Нийгмийн гольдрол өөрчлөгдсөн хүнд цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар
ажиллаж байсан Дашийн Бямбасүрэн миний андыг нөмөр түшигтэй төрийн сайд гэж
тодотгосон юм" хэмээн Ш.Арвай , генералын дурсамжид байдаг. Тэрээр аавыг
"Монголын алт" гэж үнэлсэн нь бий. Энэ үгийг Арвай генералд Оросын
Цэргийн командын академийн захирагч, хурандаа И.Н.Воробьев 1970-аад онд манайд
айлчлахдаа хэлсэн бай-даг.
-Та
айлын хэд дэх хүүхэд вэ?
-Том нь юм. Дороо дөрвөн дүүтэй.
Айлын том хүүхэд ямар ч үед өөрийн-хөөрөө байж чаддаггүйг ухамсарлаж өссөн. Аав
ч надад ингэж ойлгуулдаг байв. Эрэгтэй ганц дүү маань 20 хүрчихсэн сайхан залуу
байж байгаад гэнэт бурхан болсон. Ингээд миний бие айлын ганцхүү болон үлдсэн
дээ Одоо эргээд бодох нь ээ, аав минь намайг хаашаа л явна үргэлж дагуулж явдаг
сан. Аливааг зааж сургаад байхгүй. Хатуу хөтүү бүх л юманд дагуулаад явна Энэ нь
л амьдралын том сургууль байж.
-Танайхаар
олон хүн орж гарч байсан байх?
-Манайх үнэндээ дэн буудлын газар
шиг л байсан даа. Нэг жилд гадны хоёр, гурван хүн өвөлжихгүй байна гэж байхгүй.
Би лав орон дээр унтаж үзээгүй юм. Дандаа л газраар зулаад өгнө шүү дээ.
-Гэр
тань хаана байв?
-Улаанхуаранд байж байгаад тавдугаар
бичил хороололд ирсэн. Аавын ах дүүгийн хүүхдүүд бүгд л манайхаар дамжиж гарсан
даа. Энд ээжийнхээ ач буяныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Тэр олон хүнийг огт
төвөгшөөлгүйгээр хооллож ундлаад гаргана гэдэг том ухаан.
-Ээж
тань одоо бий юу?
-Байгаа. Манайд бидэнтэй хамт
амьдардаг. Б.Удаанжаргал гэж залуудаа тахимаа шүргэсэн урт хар гэзэгтэй бүсгүй
байсан даа. Ээж маань Архангайн Чулуут сумын хүн.
-Танд
аавтайгаа ижил чанарууд олон байдаг уу?
-Хөндлөнгийн хүмүүс аавтайгаа их л
адилхан болоод байна гэдэг. Гадны төрх байдал, өнгө зүс болоод үйл ажиллагаа,
үг яриагаараа адилхан боллоо гэх. Тэдний ингэж хэлэх нь цаанаа давхар утга
санаа агуулаад, намайг улам л үүрэгжүүлээд байдаг юм. Аавтайгаа адилхан болно
оо гэдэг чинь "Аав шигээ байгаарай" л гэсэн үг шүү дээ.
-Таны
үс их бууралтаж байна шүү. Аавын тань үс бас буурал байсан уу?
-Тийм ээ. Гэхдээ аав харьцангуй орой
бууралтсан юм. Би тэгтэл аавтай харьцуулахад арваад жилийн өмнө бууралтаад байх
юм.
-Аав
тань ус нутагтайгаа мэдээж амин шүтэлцээтэй байсан даа?
-Биднийг багад ачааны самосвалын
бүхээгт чихэж суулгаад Ал-тайгаа зорьдог байж билээ. Ер нь ажлын боломж л
гарвал Алтайгаа зорьдог байсан шүү. Багадаа аавтайгаа, буурал аавтайгаа ан ав
хийж өндөр Алтайнхаа хишгийг хүртэж өссөн болохоор ямар ч үед зүрх сэтгэл минь
Хар азаргын нуруу, Хан таширын хайрхан гээд нутгийн сүрлэг уулстай холбоотой
байсан нь мэдээж.
-Хэдэн
онд өөд болсон билээ?
-156 насандаа өөд болсон. Эр хүний
яг л нас тогтоод ухаан саруулсдаг үе. Аав минь бүхий л ухамсар т амьдралаа
улсынхаа төлөө зориулсан. Ялангуяа батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй
байдлын төлөө. Хүний амьдралыг 100 хувь гэж тооцвол аав минь 99 хувиа улс
орондоо нэг хувиа гэр бүлдээ зориулсан гэж том хүүгийнх нь хувьд баттай хэлэх
байна.Жил жилийнх нь намтар түүхийг аваад үзэхэд, жилийн 365 хоногийн 100-гаас
150 орчим хоногийг албан ажлаар гадаадад болон хөдөө нутагт өнгөрөөсөн байдаг.
-Рапорт
их сайхан авдаг хүн байсан нь хүмүүсийн сэтгэлд тодхон үлдсэн байдаг даа?
-Тэр үеийн арми гэдэг арми шиг
байсан юм. Ялангуяа 1980-аад онь, дунд үед Монголын арми ир чадал. зохион
байгуулалт, сахилга бат зэвсэглэл, байлдааны бэлтгэлийн хувьд ир нь ханасан
байлаа. Армийн хүч жагсаалдаа байдаг гэдэг. Аав минь 1996 оны наадмаар сүүлчийн
удаа цэргийн рапорт хүлээж, баярын парадаа хүлээж авсан.
-Тухайн
үед биеийн байдал нь ямар байсан бол?
-Ядруухан байсан Зүрх нь тааруу
байсан. Тэгээд л есдүгээр сард гэнэт хаасан шүү дээ. Ааваас минь хойш
мэргэжлийн хүн БХЯ-ыг бараг л удирдсангүй дээ. Үүнд жаахан харамсаж явдаг юм.
-Та
шинэ оны босгон дээр аавынхаа тухай дөрвөн боть ном гаргасан. Энэ тухайгаа
сонирхуулахгүй юу?
-БХ-ын эрдэм шинжилгээний эрдэмтдийн
багийнхан, хурандаа Ш.Паламдорж. аавын багын найз Ч.Даваадаш нартай дөрвөн боть
номыг хоёр жилийн хугацаанд нухаж байж гараас гаргасан. Эдгээр дөрвөн боть
номыг бүтээх хугацаандаа аавыгаа ямар хүн байсныг дахин шинээр нээсэн. Хүн улс
орны хос төлөө хэрхэн яаж хөдөлмөрлөж чаддагийг аав минь өөрийн биеэр
харуулжээ. Маш богино хугацаанд үр бүтээлтэй ажиллаж чадсан байна. Хувь
амьдралдаа ч тэр, улс орондоо ч тэр. Эр зориг болоод хүнлэг чанар нь олон зүйл
дээр тодорхой харагддаг. Засгийн газрын 20 дугаар тоолол, алт дилерийн асуудал
зэргийг хэлж болно Цэргийн хар сүлд, төрийн есөн хөлт цагаан тугийг санаач-лан
гардан хийж байлаа Төрийн тахилгат Бурхан Халдун уулыг анх тахиж, хар сүлдийг
цэнгүүлэх ёслолыг аав удирдан явуулсан. Түүх соёл, өв уламжлалаа сэргээх тал
дээр олон зүйлийг санаачлан хийсэн.
-Аавыгаа
өнгөрөхөд та гэр бүлтэй болсон байв уу?
-Дөнгөж гэр бүлтэй болоод байв Аав
минь том хүүгийнхээ хуримыг хийж, гал голомтыг минь бадрааж өгөөд буцсан даа.
Сонирхуулахад, аав 36 насандаа генерал болж байсан бол миний бие 36 насандаа
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, ус нутгийнхаа олон түмний итгэлийг
хүлээгээд байна даа
2009 оны
5-р сарын 11, Даваа гариг
Өдрийн
сонин
No comments:
Post a Comment