УИХ-ын гишүүн, МАСЗХ-ны дэд
ерөнхийлөгч Ж.ЭНХБАЯРТАЙ уулзаж ярилцлаа.
-Сонгуулийн
сурталчилгаа ид өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг сонгогчид шударга
болоосой, урьд урьдын сонгуулиуд шиг гүтгэлэг, хэрүүл тэмцлээр бага байхыг хүсч
байгаа шүү дээ. Сонгогчдын хүсэл, сэтгэлд хэр таашаагдсан сонгууль болж чадаж
байна уу?
-Хоёр нэр дэвшигчээсээ илүүтэй
сонгууль болж буй нийгмийн суурь сэтгэл зүй ямар байна вэ гэдгийг бодоод үзье л
дээ. Олон түмэн тэр чигтээ эргэлзээ буюу манан дотор булингартай ус лугаа л
байна. Хоёр нэр дэвшигчийн хөтөлбөрийг харахад нэр дэвшигч Н.Энхбаяр тэрхүү
булингарыг тунгаагаад тогтвортой байдлыг бий болгож, өнгөрснөө дүгнэж, ирээдүйг
тодорхойлох талаас алсыг харсан хөтөлбөр боловсруулжээ. Харин нөгөө нэр дэвшигч
маань өнгөрсний алдаа буюу булингарт байдлыг улам бужигнуулж, тогтворгүй
байдлыг үүсгэсэн өнгө аястай сурталчилгаа хийж байна. Улстөрийн ашиг хонжоо
олох зорилго өвөрлөсөн, алдаан дээр тоглолт хийсэн байдал харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, улс орны ирээдүйн чиг хандлага, өнгөрснөө эргэн дүгнэх талаар
бага зүйл ярих юм. Ингэснээр нийгмийн алдаатай зүйлийг улам бужигнуулж,
нийгмийн сэтгэл зүйг хагалах сурталчилгааг ихээхэн хийж байна. Гэхдээ би энэ
сонгуулиар нэг зүйлийг анзаарч, их ойшоож байна л даа. Манай сонгогчид
харьцангуй улстөржиж, шуугихгүй, даргиж буцлахгүй, хийрхэхгүй, аядуу бөгөөд
харьцуулсан тунгаасан байдал ажиглагдаж байна. Би саяхан дөрвөн аймгаар ороод
ирлээ. Нэг талаас сонгогчид аядуу байж булингарыг тунгаах гэж хичээгээд байхад
нөгөө талаас улам булингартуулах гэсэн сурталчилгааг сөрөг хүчин хийгээд
байгаад нь харамсч байна.
-Булингартаж
байна гэж чухам Та юуг хэлээд байна?
-Булингартуулаад байна гэдэг нь
эрүүлээр сэтгэх бололцоог хаах санаархал. Оюун ухаанаар өрсөлдөхөөсөө илүүтэй
сайн, муугаар өрсөлдөх чиглэл руу хүч түрээд байна уу даа. Бие биеэ дайрах,
гүтгэх тал нь давамгайлаад байна. Улмаар энэ бүхэн сонгогчдыг айдаст автуулж
байх шиг санагдах юм. Залуучууд бидэнд өнгөрснөөс илүү ирээдүй л хэрэгтэй.
Монгол Улсын хүн амын 75 хувь нь 45-аас доош насны залуучууд. Энэ нь нийт
сонгогчдын 60 хувьтай тэнцдэг. Тэгэхээр залуучууд юу хүсээд байгааг нэр
дэвшигчид хэрхэн мэдэрч байна вэ гэдэгт сонголт чиглэх ёстой. Энэ талаар нэр
дэвшигчид ямар санаа оноо уралдуулж байна вэ гэдгийг харж байна л даа. Гэвч ийм
санаа бага авч нэр дэвшигч Н.Энхбаяр залуучуудын талаар санаа тавьж, шинэлэг
санаачилага гаргаж чадаж байгааг үнэлэх ёстой юм. Нэр дэвшигчиддээ хүсэхэд
залуучуудад ямар боломж олгох юм, хэрхэн ажиллах, сурах, амьдрах нөхцөл
бололцоог бий болгох вэ гэдэгт санал бодлоо уралдуулж чадсан нь илүү амжилт
олно гэж хэлмээр байна.
-АН-ынхан
сонгууль хэзээ ч шударга болохгүй гэж ярьж байна. Хэрэв МАХН-аас нэр дэвшигч
ялбал сонгууль шударга болоогүй хэмээн өнгөрсөн долдугаар сарын 1 шиг үйл явдал
давтагдах вий л гэсэн айдас байгаад байх шиг?
-Шулуухан хэлэхэд ийм нөхцөл байдал
үүсгэхийг хүсч байгаа дотоодын улстөрийн болон гадны хүчин ч байна. Дэлхийн
түүхийг харахад дайн байлдаан сөргөлдөөний үндэс нь эрчим хүч, ашигт малтмалын
нөөцөд хяналт тогтоохын төлөөх юм. Монголын газар нутгийн дор буй арвин их
баялаг бол дэлхийн ашигт малтмалын хамгийн сүүлчийн нөөц ч байхыг үгүйсгэхгүй.
Ялангуяа ашигт малтмалын нөөцөөрөө бүс нутагтаа нөлөөлөхүйц хэмжээний боломжтой
юм. Тиймээс дотоодын хоёр намын асуудал гэхээсээ илүүтэй улстөрөөр тоглож ашиг
хайх гэсэн гадна, дотны хүчин ч байгаа гэдэг нь анзаарагддаг. Тэгэхээр ард
түмнээсээ хүсэхэд тайван, улстөржихгүйгээр, ухаалгаар сонголтдоо хандах
хэрэгтэй.
Сургамж, ухаарал авах агуу их түүхтэй ард түмэн шүү дээ, бид. Хагарч, бутарсан үедээ үргэлж хожигдож, ялагдаж ирсэн бол нэгдсэн зохион байгуулалттай буюу эвлэж нэгдсэн үедээ хүчирхэг байсан. Тиймээс өнөөдөр дэлхийн анхаарлыг татаж буй бас нэгэн онцлог үед зарим улстөрчид ардчилсан, ардчилаагүй гэж хагаралдуулах нь улс орны тусгаар тогтнолд аюул авчирч мэднэ. Улмаар улс орны эсрэг хийж буй гэмт хэрэг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Сургамж, ухаарал авах агуу их түүхтэй ард түмэн шүү дээ, бид. Хагарч, бутарсан үедээ үргэлж хожигдож, ялагдаж ирсэн бол нэгдсэн зохион байгуулалттай буюу эвлэж нэгдсэн үедээ хүчирхэг байсан. Тиймээс өнөөдөр дэлхийн анхаарлыг татаж буй бас нэгэн онцлог үед зарим улстөрчид ардчилсан, ардчилаагүй гэж хагаралдуулах нь улс орны тусгаар тогтнолд аюул авчирч мэднэ. Улмаар улс орны эсрэг хийж буй гэмт хэрэг гэж хэлэхэд хилсдэхгүй.
-Хүнийг
хэт магтах нь эргээд сөрөг сурталчилгаа болдог шүү дээ. Тиймээс Н.Энхбаяр нэр
дэвшигчийн талаар Та ямар бодолтой явдаг вэ. Ер нь хэдийнээс ойр дотно явж
ирэв?
-Түүнийг би 1996 оны есдүгээр сараас
хойш мэднэ. Бид хамт ажиллаж байсан. Ер нь хүн бэлдэнэ гэдэг улс орны үнэт зүйл
гэж ойлгож явдаг. Н.Энхбаяр нэр дэвшигч Монгол Улсын цөөхөн шилдэг боловсон
хүчний нэг. Ямар нэгэн гадны захиалгаар гар хөл нь болж бэлтгэгдсэн хүн биш гэж
хэлэх гээд байна л даа. Монголын үндэсний эрх ашгийг хамгаалах, илэрхийлэх
зорилгоор бэлтгэгдсэн боловсон хүчин. Эцсийн дүгнэлт бол төрийн албанд
цэгцэрсэн хүн. Харин хувь хүний талаас нь дүгнэвэл өнөө үеийн улстөрчдөөс
Монгол Улсын түүх, соёл, шашинтай хамгийн их ойрхон байж, түүнийг хөгжүүлж,
шинэ төвшинд гаргаж чадсан юм. Ялангуяа 1990-ээд оны шилжилтийн үед. Энэ бол
маш том давуу тал. Хоёрдугаарт, орчин үеийн улстөрч. Олон улсын хэмжээнд хүлээн
зөвшөөрөгдсөн. Тэрбээр монголчуудын нүүр царай болж чадсан гэдэгтэй хэн ч
маргахгүй байх. Түүнээс гадна манай хамгийн хариуцлагатай улстөрийн хүчин МАХН-ын
шүүлтүүрээр орж, бэлтгэгдсэн. Ямар нэгэн бүлэг, фракцын эрх ашгийн төлөөнөө бус
намын бодлогоор бэлтгэгдсэн хүн юм. Энэ мэт бүхий л шинжээрээ өрсөлдөгчөөсөө
давуу л гэж хэлэхээр байна даа. Нэмээд хэлэхэд улс орноо аваад явахад эрүүл
мэндийн хувьд сайн. Биеийн бэлтгэл өндөр байгаа гэж хардаг.
-Нэр
дэвшигчид сєрєг хїчнийхэн авлигын загалмайлсан эцэг, дарангуйлагч гэх зэргийн
элдэв нэр хоч єгдєг. Яагаад тэгээд байдаг юм бол. Та юу гэж бодож байна?
-Энэ бол Н.Энхбаяр биш л дээ. Хэн ч
тїїний оронд ажиллаж байсан бол ийм нэр хоч зїїнэ. Хамгийн гол нь засаглалын
буруу хэлбэрт асуудлын гол нь оршиж байгаа юм. Єнєєдрийн засаг захиргаа,
удирдлагын нэгжийн бїтэц хийгээд боловсрол, эрїїл мэндийн тогтолцоо, нийгмийн
халамжийн систем зэрэг нь хэр зєв ажиллаж чадаж байгаа юм. Мєн Їндсэн хууль
єнєєдрийн нийгмийн харилцааг бїрэн дїїрэн зохицуулж чадаж байна уу гэх зэргээр
бїгдийг эргэж харах ёстой. 1990-ээд оны їетэй харьцуулахад XXI зууны гарааны
нєхцєл байдал эрс єєр болсон. Хамгийн чухал нь бидний сэтгэлгээ ихээхэн єєрчлєгдлєє.
Ийм їед хїнээсээ бус системээсээ болж асуудал їїсээд байна. Харин миний їнэлж
буй нэг зїйл гэвэл Н.Энхбаяр Монгол Улсын нийгмийг урагшлуулах дээрх суурь
асуудлуудыг єєрчлєхийн тулд нэлээд зоримог концепциудыг дэвшїїлсэн, хийх,
бїтээх санаа оноог дэвшїїлсэн бодлого, зорилготой хїн гэдэг нь анзаарагдаж
байна. Єєрєєр хэлбэл, Монгол Улсын зах зээлийн нийгэмд шилжсэн 20 жилийн алдаа,
оноог дїгнээд цаашид хэрхэх вэ, яах вэ гэдэг зургийг харж чадаж байна.
-Мєн
єнгєрсєн дєрвєн жил Ерєнхийлєгчєєр ажиллаж байх хугацаандаа энэ яриад буй
зїйлїїдээ хийх хэрэгтэй байсан шїї дээ. Гэтэл єнєєдєр яриад байна гэсэн
єрсєлдєгчийн шїїмжлэл байна?
-Парламентын гишїїний хувьд хэлэхэд
єнєєгийн засаглалын хэлбэр улс орныг удирдаж явахад тодорхойгїй, хамгийн
тохиромжгїй нь. Хариуцлагаас мултрах арга ихтэй, хэн нэгэн хїнд хамаг бурууг
тохох арга саамыг ямар ч єнцгєєс гаргаад ирэх боломжтой. Харин Ерєнхийлєгч
Н.Энхбаяр хийе, бїтээе гэсэн олон ажил гаргаж чадсан. Гол нь їїнийг нэг урсгал
чиглэлд хандуулах тал дээр дутуу ажилласан зїйл бий. Эвийн хїч гэж зєвхєн эв
найраар хязгаарлагдахгїй, ямарваа асуудалд талцахгїй, хуваагдахгїй байх л
ёстой. Бид хєгжлийн гараан дээрээ ирсэн. Монголчуудад ийм боломж нєхцєл олдож
байсан цаг ховор. Хоёр хєрштэйгөө эв найртай, єндєр тєвшний хамтын ажиллагаатай
тєдийгїй бусад улс орнуудад ихээхэн їнэлэгдсэн цаг їе иржээ. Монгол Улс улстєр,
эдийн засгийн хувьд либералчилагдсан улс орон хэмээн танигдаж байна. Сїїлийн
100 жилийн тїїхэнд байгаагїй цаг їе ирсэн гэж би хувьдаа боддог. Єнєєдрийн цаг
їеийг бий болгохын тулд монголчууд хагас зууны хугацааг элээсэн байна л даа.
1950-иад оны їеийн бидний ах, эгч нарын гавьяа бол Шинэ монголыг хєгжїїлэх
хєрсийг авчирч єгсєнд оршдог. Тэд їїнийг хийж чадсан гэж хїлээн зєвшєєрч,
бахархаж, цаашид хэрхэн хєгжих вэ гэсэн тїїхэн сонголт хийх цаг болсон. Дээр
єгїїлсэн системийн сонголтондоо хамгийн тїрїїнд эргэн харах хэрэгтэй юм.
Тиймээ, тэр цаг їеийн алдаа оноон дундуур тулаад ирсэн, цаашид улс орныг аваад
явахад туршлага, мэдлэгтэй хамгийн єргєн бололцоотой хїнийг бид сонгох ёстой.
Тэр хїн бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр юм.
-Эдийн
засгийн їзїїлэлтїїд сайжраад байгаа атлаа ард тїмэнд хїртэх єгєєж нь бага
байна. МАХН-аас нэр дэвшигч єгєєжтэй эдийн засгийг бий болгох талаар мєрийн
хєтєлбєртєє дэвшїїлсэн. Эдийн засгийн єсєлтийн єгєєжийг хїртэж амьдрал ахуй
дээшлэх цаг хугацааг ойрхон байлгахыг хїсч байна. Єєрєєр хэлбэл, сайхан
амьдралыг бий болгох хєгжил хэзээ ирэх вэ гэдгийг хїлээж байна шїї дээ. Тэр
хугацаа хэр ойрхон байгаа бол?
-Арван жилийн ємнєхтэй харьцуулахад
бид сайхан амьдарч байна шїї дээ. Нэг жишээ хэлье л дээ. Миний аав гуч шахуу
жил тєрд ажилласан хїн байв. Тэгсэн хэрнээ 1990-ээд оны їед аав минь цуглуулсан
мєнгєєрєє 14 инчийн єнгєт зурагт авч чадахгїй л байсан юм даа. Тэгвэл єнєєдєр
дундаж цалинтай хїн єнгєт зурагт авчихна биз дээ. Монголчууд юм їзэж нїд
тайлаад нїдний єнгєний ялгаагаа арилчихсан хїмїїс болжээ. Харин олон зїйл дутуу
байж болно. Гэвч монгол хїнд хїрэх мэдээллийн тєвшин єргєжиж, монгол хїн
сэтгэлгээний цараагаараа орчин їеийн хїн болж чадсан. Цаашид яах вэ гэдгээ
ойлгосон, энэ ойлголтдоо хїрэхийн тулд ямар сонголт хийх нь зєв бэ гэдгийг л
эргэцїїлж байгаа хїмїїс шїї дээ.
Харин хєгжил гэж юу вэ гэдгийг бодох ёстой. Єндєр сайхан байшин, олон машин тэрэг, техник хєгжил мєн її? Хєгжил юуны тєлєє вэ байх ёстой вэ, зєвхєн хїний л тєлєє шїї дээ. Хїн юу хїсдэг юм. Хїн идэж хэрэглэж байгаа зїйл маань аюулгїй баталгаатай байж, амгалан тайван цэвэр орчинд амьдарч, їр хїїхдээ чанартай сургуульд сурч боловсрол эзэмшїїлэхийг хїсдэг. Євдєхєд эрїїл мэндийн баталгаатай эмчилгээтэй, насны эцэст нийгмийн халамжийг зохих ёсоор хїртчихдэг байхыг л хїснэ. Энэ бїхэнд хїрч л чадвал хєгжил. Тїїнээс бус холын мєрєєдєл хєгжил бус. Шинэ Зеланд, Скандинавын орнууд болох Швейцарь, Норвеги, Дани зэрэг орнууд хїний хєгжлийг тэргїїн зэрэгт тавьж єндєр тєвшинд хєгжсєн орнууд. Мєн энгийн зїйлээс хєгжлийн гараагаа авсан орнууд олон. Тухайлбал, Сингапурын Ерєнхий сайд хотоо ногоон болгоё гэж хєгжлийн асуудлаа эхэлсэн байгаа юм. Давсархаг, хужирхаг хєрстэй Сингапур хамгийн цэвэрхэн ногоон хот болж, хїний аятай тухтай амьдрах боломжийг бїрдїїлж чаджээ. Єєрєєр хэлбэл, хїний єдєр тутмын амьдралыг тойруулж хєгжлийн бодлогоо боловсруулсан гэсэн їг. Харин бид хєгжлийн тухай арай єєрєєр ойлгоод, алдаад байх шиг санагддаг. Аж їйлдвэрлэл, уул уурхай гэсэн том асуудлыг шийдчихвэл хєгжил ирнэ гэж ойлгодог.
Харин хєгжил гэж юу вэ гэдгийг бодох ёстой. Єндєр сайхан байшин, олон машин тэрэг, техник хєгжил мєн її? Хєгжил юуны тєлєє вэ байх ёстой вэ, зєвхєн хїний л тєлєє шїї дээ. Хїн юу хїсдэг юм. Хїн идэж хэрэглэж байгаа зїйл маань аюулгїй баталгаатай байж, амгалан тайван цэвэр орчинд амьдарч, їр хїїхдээ чанартай сургуульд сурч боловсрол эзэмшїїлэхийг хїсдэг. Євдєхєд эрїїл мэндийн баталгаатай эмчилгээтэй, насны эцэст нийгмийн халамжийг зохих ёсоор хїртчихдэг байхыг л хїснэ. Энэ бїхэнд хїрч л чадвал хєгжил. Тїїнээс бус холын мєрєєдєл хєгжил бус. Шинэ Зеланд, Скандинавын орнууд болох Швейцарь, Норвеги, Дани зэрэг орнууд хїний хєгжлийг тэргїїн зэрэгт тавьж єндєр тєвшинд хєгжсєн орнууд. Мєн энгийн зїйлээс хєгжлийн гараагаа авсан орнууд олон. Тухайлбал, Сингапурын Ерєнхий сайд хотоо ногоон болгоё гэж хєгжлийн асуудлаа эхэлсэн байгаа юм. Давсархаг, хужирхаг хєрстэй Сингапур хамгийн цэвэрхэн ногоон хот болж, хїний аятай тухтай амьдрах боломжийг бїрдїїлж чаджээ. Єєрєєр хэлбэл, хїний єдєр тутмын амьдралыг тойруулж хєгжлийн бодлогоо боловсруулсан гэсэн їг. Харин бид хєгжлийн тухай арай єєрєєр ойлгоод, алдаад байх шиг санагддаг. Аж їйлдвэрлэл, уул уурхай гэсэн том асуудлыг шийдчихвэл хєгжил ирнэ гэж ойлгодог.
-МАХН-аас
нэр дэвшигч энэ сонгуульд ялбал ямар ач холбогдолтой, ялагдвал ямар хохирлыг
сонгогчид амсах вэ?
-Ирэх дєрвєн жил энэ парламент,
Засгийн газартай хамтраад Монгол Улсын цаашдын эдийн засаг, улстєрийн загварыг
боловсруулах томоохон їїрэг МАХН-аас нэр дэвшигчид ногдож байгаа юм. МАХН-аас
нэр дэвшигч ялбал хєгжлийн дээр єгїїлсэн загвар бий болно гэдэгт итгэж байгаа.
Энэ бол зєвхєн МАХН-ын эрх ашиг биш, Монгол Улсын эрх ашиг. Харин нєгєє талаас
хїн гарвал хєгжлийн эхлэл дахин зогсонги байдалтай болно. Тэр атугай ухарч ч
мэдэх. Їл итгэлцэл, бужигнаан, улстєржилт єрнєх байх.
-Тантай
уулзсаных намын ажил амьдралын асуудлыг сонирхмоор байна. Та МАСЗХ-ны дэд
Ерєнхийлєгчийн албыг хашиж байгаа юу?
-Тиймээ. Холбооны дараагийн Их хурал
хїртэл ажиллана. Би МАСЗХ байгуулагдахаас эхлээд л ажиллаж байна. Яг їнэнийг
хэлэхэд манайх шиг бїтэц, зохион байгуулалттай, тогтмол їйл ажиллагаатай
залуучуудын байгууллага байхгїй. Сайнтай, муутай ч ажиллаж байна. Алдаа
эндэгдэл бий. Амьдралын алаг эрээн дотор баяр баясгалан, гуниг зовлон бїгд л
бий шїї дээ.
-МАСЗХ
нэг хэсэг олны анхааралд єртєж, намын нэр хїндэд сєргєєр нєлєєлж байсан їе
байсан. Харин тїїнийгээ богино хугацаанд засч залруулан ажиллаж чадсан гэж
боддог. Гэвч арай л намдуу болчхов уу гэж боддог л доо. Тиймээс їйл
ажиллагаагаа эрчимжїїлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-МАСЗХ 1990-ээд онд їїсэн бий болоод
ажиллаж эхэлсэн нэг їе байна. Тїїнээс хойш 10 жил єнгєрлєє. Одоо хїний насаар
жишвэл бид мєлхєж байснаа хєлд орчихлоо. Одоо цаашид гуйвж, дайвахгїй бат
гишгээд явах їе ирсэн. Нялх балчир нас дууссан тул энэ байгууллагыг алдаж
онохыг олон тїмэн хїлээн зєвшєєрєхгїй. Тиймээс сайн ажиллах ёстой. Хїн амын
дийлэнх нь залуучууд болсон, шинэ зуун гарчихсан дээрээс нь бїх асуудал єєрєєр
тавигдсан їед МАСЗХ-ны їїрэг, їйл ажиллагаа нэгэн хэвээс салах хэрэгтэй байна л
даа. Єєрєєр хэлбэл, єнгєрсєн 10 жилээсээ бид єєрєєр ажиллахыг цаг їе шаардаж
байна. Ингэж ажиллаж чадвал МАСЗХ олны итгэлийг дааж, намаа дэмжиж, залуучуудаа
татаж ажиллаж чадна. Бидний дараагийн їе манай байгууллагыг аваад явна гэдэгт
эргэлздэггїй юм. Бид їїсгэн байгуулаад єнєєдрийн тєвшинд хїргэсэн.
-Та
намын Бага хурал, Их хурал дээр намын шинэчлэлийн талаар болон шїїмжлэлтэй
зїйлийг зоригтой хэлдэг намын гишїїдийн нэг. Ер нь намд ойрын хугацаанд
шинэчлэх, єєрчлєх зїйл юу байна вэ?
-Намыг шинэчлэх тухай биш юм. Харин
бид бодлогоо шинэчлэх ёстой. Єнгєрсєн 20 жилийн хугацааны алдаа оноогоо хараад
цаашдын хєгжлийн шинэ бодлогоо тодорхойлох тїїхэн шаардлага ирж байна. Їїнийг
зєв тодорхойлж чадвал тэр намын шинэчлэл. Єєрєєр хэлбэл, МАХН улс орны хєгжлєє
тодорхойлоод, нам єєрєє манлайлаад явах шаардлага ирлээ. Хэрэв їїнийг хийхгїй
бол нам хоцрогдоно, шинэчлэгдэхгїй байна гэсэн шїїмжлэл л эндээс їїснэ шїї дээ.
Улстєрийн нам бодлогоо тодорхойлж байж нийгмийн хєгжлийг авч явах тогтолцоотой
учраас МАХН-ын бодлогын шинэчлэл улс оронд ихээхэн ач холбогдолтой.
-Намд
бодлогын шинэчлэл хэр явагдаж байна?
-Бодлогын шинэчлэлийг тїргэн
хугацаанд хийгээсэй гэж хїсч байна. Ирэх намар болох ээлжит Их хурлын хэлэлцэх
асуудлын нэг нь чухам энэ байгаасай. Їїнийг хийхгїй бол нам мэдрэмжгїй байна
гэж л хэлэхээс єєр яах вэ. Миний хїсч буй зїйл ердєє л энэ. Тїїнээс бус аль
нэгэн нэг даргыг солих сонин биш.
-Улстєрийн
намуудын тєлєвшлийн тухай юу гэж боддог вэ?
-Хїссэн хїсээгїй улстєрийн хоёр том
нам гараад ирлээ шїї дээ. АН тєлєвшєєгїй, МАХН тєлєвшсєн гэж ярих нь утгагїй
санагддаг. Алин алиных нь амьдралын зовлон, жаргал айл гэрийнх шиг яг адилхан.
Энэ тухай ярьж, їг хєєцєлддєг, уралддаг цаг єнгєрсєн байх аа. Хэн нь нийгмээ
мэдэрч, хєгжлийн шинэ бодлогыг боловсруулж чадаж байгаагаараа єрсєлдєнє її
гэхээс шинэ хуучин, ардчилсан, ардчилаагїй гэдгээр бие биеэ яллана гэдэг явцуу
бєгєєд явуургїй юм. Хуучин їеийн улстєрийн єнгє аяс л даа. Энэ бол залуучуудад
бїр ч сонин биш.
-Бид
олон сонгуульд оролцож сонгогчдын боловсрол талд харьцангуй дээшилж байгаа.
Гэтэл сонгогчдоосоо намуудын їйл ажиллагаа хоцрогдоод л байгаа юм болов уу. Та
санал нийлэх її?
-Монголын сонгогчид оршин сууж буй
байдлаараа боловсрол, мэдээллийн тєвшин ялгаатай. Гэхдээ нийтлэг нэгэн зїйл бол
манай сонгогчид єнєєгийн улстєрчдийн ааш авирыг шїїмжилж, улмаар тэвчихээ
байлаа шїї дээ. Энэ бол сонгогчдын боловсрол, нийгмээ мэдрэх мэдрэмж ямар єндєр
тєвшинд хїрснийг харуулж байгаа юм. Тухайлбал, залуучуудыг идэвхжїїлэх бодлого
харагдахгїй байна. Ерєнхийдєє хуучин стилийн сонгууль болж байна. Залуучуудын
ирээдїйг зурж, сэтгэл зїрхэнд нь галыг нь асаах хэрэгтэй. Замыг нь зєв зааж
єгєх хэрэгтэй байна. Данко шиг зїрхээ сугалаанд гэрэлтїїлнэ гэдэг биз дээ. Тїїн
шиг гэрэл гэгээг залуучууд нэхэж байгаа.
-Тэгэхээр
залуучуудад хандсан чухам ямар бодлого хэрэгтэй байна вэ?
-Энэ асуултад хариулахын тулд
єнгєрсєн зуунд Монголын тєр засаг залуучуудаа дэмжиж, шинэ хєгжлийг бий
болгосон тїїхийг хэлэхийг хїсч байна. XX зууны їеийн 40, 50-иад оноос Монгол
Улсыг шинэ тєвшинд хєгжїїлэх бодлогын том асуудлыг гаргасан. Єнєєдєр ярьж буй
їсрэнгїй хєгжлийн асуудлыг тэр їед бас тавьсан гэж би ойлгодог. Тавьсан
зорилгодоо ч хїрсэн. Нїїдэлчин монгол сансарт нисч, бїх нийтээрээ бичиг їсэгтэй
болсон, шинжлэх ухааны хєгжлийн боломжийн тєвшинд хїрлээ. XX зуунд дэлхийд
хамгийн амжилттай хєгжиж байсан нь Оросын нийгэм. Тиймээс орос хїїхдийн їздэг
алгебрь, геометрийн хичээлийг монгол хїїхэд їзэх хэрэгтэй гээд кирилл їсэгт
зоригтой шилжсэн. Мєн тєр засаг мянга мянган залуучуудаа ЗХУ-д дээд боловсрол
эзэмшїїлэх том зорилго тавьсан. Монголын тухайн їеийн залуучууд тун сайн
боловсрол эзэмшиж чадсан. Тэд л Монгол Улсын тухайн їеийн їсрэнгїй хєгжлийг жолоодсон
юм. Єнєєдєр їсрэнгїй хєгжих тухай ярьж байна. Єнгєрсєн хугацаанд бид дур
дураараа л явлаа. Системтэй боловсрол гэж байсангїй.
Ямар технологийн сонголт хийхээ ч мэдэхгїй л явна. Академийн боловсрол энэ зууны хєгжлийг гїйцэхгїй болчихлоо. Монголд дээд сургууль тєгсєєд гадаадад очихоор “хоккей тоглож”, аяга, таваг угаахаас цааш гарахгїй байна. Арван жил тєгссєн монгол хїїхэд яагаад Оксфорд, Кембрижид орж чадахгїй байгаа юм. Яагаад бид євчнєє оношлуулах гэж гадагшаа яваад байна вэ. Бїгдийг зах зээл зохицуулна гэж хаясны гор бол энэ. Энэ бїхнийг зах зээл зохицуулж чаддаггїй юм байна гэдгийг харлаа. Бид єнєєдєр кириллээр бичиж байна. Гэтэл кирилл їсэг хоцрогдлоо. Тиймээс яаралтай латин їсэгт орох ёстой. Бололцоо нь бїрэн байна. Бид дагаад бус угтаж хєгжих ёстой. Одоо дагасан атлаа маш муу морьтой гэлдэрч явна. Тиймээс энэ хоёр нэр дэвшигчдэд нэгэн санал хэлэхэд, аймаг бїрээс 100, їлдсэнийг нь нийслэлээс шалгаруулж 5000 залууг хуучин ЗХУ-д бэлтгэж байсан шиг АНУ эсвэл Англид бэлтгэх хэрэгтэй. Тэр їеийн бодлого мэргэн байсан. Єнєєдєр шиг мєнгєтэй, хєрєнгєтэйг нь явуулдаг бус чадалтайг нь улс єєрєє хєрєнгє гаргаад бэлтгэж байсан. Їїнийг л хийж чадах Ерєнхийлєгчийг залуучууд хїлээж байгаа шїї.
Ямар технологийн сонголт хийхээ ч мэдэхгїй л явна. Академийн боловсрол энэ зууны хєгжлийг гїйцэхгїй болчихлоо. Монголд дээд сургууль тєгсєєд гадаадад очихоор “хоккей тоглож”, аяга, таваг угаахаас цааш гарахгїй байна. Арван жил тєгссєн монгол хїїхэд яагаад Оксфорд, Кембрижид орж чадахгїй байгаа юм. Яагаад бид євчнєє оношлуулах гэж гадагшаа яваад байна вэ. Бїгдийг зах зээл зохицуулна гэж хаясны гор бол энэ. Энэ бїхнийг зах зээл зохицуулж чаддаггїй юм байна гэдгийг харлаа. Бид єнєєдєр кириллээр бичиж байна. Гэтэл кирилл їсэг хоцрогдлоо. Тиймээс яаралтай латин їсэгт орох ёстой. Бололцоо нь бїрэн байна. Бид дагаад бус угтаж хєгжих ёстой. Одоо дагасан атлаа маш муу морьтой гэлдэрч явна. Тиймээс энэ хоёр нэр дэвшигчдэд нэгэн санал хэлэхэд, аймаг бїрээс 100, їлдсэнийг нь нийслэлээс шалгаруулж 5000 залууг хуучин ЗХУ-д бэлтгэж байсан шиг АНУ эсвэл Англид бэлтгэх хэрэгтэй. Тэр їеийн бодлого мэргэн байсан. Єнєєдєр шиг мєнгєтэй, хєрєнгєтэйг нь явуулдаг бус чадалтайг нь улс єєрєє хєрєнгє гаргаад бэлтгэж байсан. Їїнийг л хийж чадах Ерєнхийлєгчийг залуучууд хїлээж байгаа шїї.
-Сонгуулийн
сэдвээсээ хальж, олны анхааралд байгаа Оюутолгойг ашиглах хєрєнгє оруулалтын
гэрээний тєслийн талаар Таны байр суурийг сонирхъё?
-Дутуу зїйл их бий. Гэвч яаралтай
гэрээг байгуулах ёстой. Хэрэв нєгєє нєхєд олон юм яриад байвал шууд болих
хэрэгтэй. Бид хохирч болохгїй. Цаг нь болохоор бэлтгэгдсэн хїмїїс нь гарч ирээд
ашиглана биз. Оюутолгой, Тавантолгойгїй бид амьдраад л байгаа шїї дээ. Эсвэл
маш хурдан хийх гэсэн сонголт л байна. Байгалийн баялаг бол ашиглаад дуусдаг
нєєц. Дэлхий дахинд дуусч, багасч л байг л дээ. Тэгэх тусам їнэд орно уу гэхээс
унахгїй. Учраа олоод хийж чадахгїй бол хэрэггїй байх. Харин “Бороо” шиг
болгочихвол хайран биз дээ.
-Тєрийн
тїшээ болоод ямар хуулийн тєсєл дээр ажиллав, цаашид ямар хууль санаачлах
тєлєвлєгєєтэй вэ?
-Цєєнгїй ажлын хэсэгт орж ажиллаж
байгаа. Ашигт малтмалын хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Энэ
хууль боловсронгуй биш, цоорхой шанага шиг юм. Дэлхийд ховордож байгаа ураны
нєєцєєрєє бид анхаарлын тєвд орлоо. Гэтэл їїнийгээ бас л бодлогогїй алдаж эхлэх
нь. Тиймээс ураны асуудлыг Ашигт малтмалын хуулиар зохицуулах нь
хязгаарлагдмал. Тусдаа бие даасан хууль байх ёстой. Ашигт малтмалын хуульд
“Уран ашиглах асуудлыг тусгай хуулиар зохицуулна” гэсэн ганц єгїїлбэр оруулах
гээд зїтгэж байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгїй байдалтай холбоотой ашигт
малтмал тул тусгай бодлогоор зохицуулагдах ёстой. Тэгэхгїй бол єнєєх лицензээр
орд газруудаа алдаж мэдэх учраас ураныг ашиглах хууль гартал хєндєхгїй байх
хэрэгтэй гэж бодож байгаа юм.
-Та
тєрийн тїшээдийн дунд хєрєнгє орлогын мэдїїлгээрээ дээгїїрт жагссан байна билээ.
Бидний бодож байсан хїмїїсээс илїї гарсанд гайхаж байлаа?
-Би зах зээлийн нийгмийн л хїн.
Боломжийг сайн ашигласан. 1990 оноос таван жил ганзага їїрсэн. 1992 онд “Газар
холдинг” компаниа байгуулж байлаа. Тїїнээс хойш барилга, геологи, уул уурхай,
банк, санхїї, їйлдвэр їйлчилгээ, худалдаа гэх зэрэг олон салбарт ажилласан.
Надад нууж хаагаад байх юм байхгїй. “Газар холдинг” компанийн хєрєнгийг 100
хувь эзэмшиж байна. Хадгаламжид хэдэн тєгрєг бий.
-Єнгєрсєн
УИХ-ын сонгуульд Та бие даан нэр дэвших яриа їїсгэж байсан. Ямар учир шалтгаан
байв?
-Тухайн їед намын удирдлагатай
зєрчилдсєн. Яагаад МАХН нэр дэвшигчдээ тодруулахдаа олноороо хэлэлцэх бололцоог
олгож болдоггїй юм бэ. Яагаад Бага хуралд оруулахгїй, Удирдах зєвлєл тулган
шийдэх гэж байгаа юм гэсэн асуудал тавьсан. Хэрэв намын гишїїд Ж.Энхбаяр нэр
дэвших эрхгїй гэвэл би зїтгэхгїй гэдгээ хэлсэн юм. Харин хэн нэгэн даргын
їзэмжээр шийдэх гэж байгаа бол би бие даана гэсэн. Говь-Алтайд би дэвшихгїй бол
МАХН нэг суудлаа алдана гэж хэлсэн. Тиймээс бие даагаад ч байсан намдаа нэг
суудал авъя гэж бодож байлаа. Харин намын хамт олон намайг дэмжиж нэр
дэвшїїлсэн. Би сонгогдсон. Сонгогдох сонгогдохдоо би Монгол Улсын хэмжээнд
нэгээр гарсан. Хамгийн єндєр санал авсан, намын гишїїдийнхээ итгэлийг алдаагїй.
-Говь-Алтайчуудад
Та юу амлаж сонгогдсон вэ?
-Намын мєрийн хєтєлбєрийг, бас
їнэнийг ярьсан. Хамгийн гол нь би єєртэй чинь ярьсан шиг єнєєдрєєрєє цаашид явж
болохгїй гэдгийг л хэлсэн. Говь-Алтай аймаг зах хязгаар нутаг гээд эдийн
засгийн олон їзїїлэлтээр хоцрогдоод байх уу, тєсвийн татаасаар амьдарсан болоод
байх уу гэдгийг хэлсэн. Улсын татаасаар амьдрах биш бие дааж хєгжих бодлогын
талаар санал бодлоо илэрхийлж, хєгжих боломжуудыг нутгийнхандаа ойлгуулсан. Мєн
нутгийн удирдлагуудад шїїмжлэлтэй хандсан. Їнэнийг ярьсан учраас ард тїмэн
маань намайг сайхан дэмжсэн дээ. Тїїнээс бус би юм амлаагїй, мєнгє цаас
тараагаагїй. Хамгийн бага зардалтай, хамгийн єндєр хувийн санал авсан. Ард
тїмэн ухаантай шїї дээ. Гоё юм яриад хэрэггїй.
-Ерєнхийлєгчийн
энэ удаагийн сонгуульд хэр зєв сонголт хийснээс Таны дээр ярьсан хєгжлийн
боломжууд бий болно гэж ойлголоо. Тиймээс залуучууддаа хандаж хэрхэн сонголтоо
хийхийг зєвлєх вэ?
-Та бїхний ирээдїйг хэн зєв
тодорхойлж чадаж байна гэдгийг хараад л сонголтоо хийхэд бид алдахгїй. Тухайлбал
залуу хїн Та єєрийнхєє тав, арван жилийн амьдралын тєлєвлєгєєгєє хэр тодорхойлж
байна. Тїїнтэй чинь энэ нэр дэвшигчдийн дэвшїїлж буй мєрийн хєтєлбєр нийцэж буй
эсэхийг эргэцїїлж нэг їзээрэй. Уриалахад number one сонголт Н.Энхбаяр гэж хэлэх
байна даа.
2009 оны
5-р сарын 18, Даваа гариг
Үнэн сонин
No comments:
Post a Comment