Monday 16 April 2012

Х.Баттулга: Дэлхийн хөгжил гэвэл 56 төрлийн цариг бий

Төмөр замын ажлын хэсэг зургаан удаа хуралдах гээд чадсангүй. Энэ талаар Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас асуулаа.

-Ажлын хэсэг яагаад ингэж хуралдахгүй байгаа юм бэ. Энэ нь гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй байдалтай холбоотой юу?

-Тэрийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Үүнээс том төсөл байхгүй. Тавантолгойг ярьж байгаа нөхцөлд төмөр замын бодлогоо зөв гаргавал хаа хаанаа л хэрэгтэй.

-Маршрут, царигийн асуудал тодорхой болсон уу?

-Болоогүй. Ажлын хэсэг шийдвэрээ гаргаад дараа нь байнгын хороо хуралдах юм. Тэгэж байж чуулганд оруулна. Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр түүхий эдийг Монголдоо боловсруулъя, тэгээд Европ, Солонгос, Японд гаргая гэснэ зорилт тавьсан. Монгол Улсыг дэлхий даяар нөөц склад гээд зарлачихсан байна. Бид нөөц складнаас шууд Хятад руу түүхийгээр нь юмаа зарах уу, складандаа боловсруулах уу гэдэг дээр л гишүүд идэвхтэй хандмаар байна. Манайх дөрвөн улиралтай. Өвөл газар шорооны бүх ажил зогсдог. Одоо наадам болох гэж байна. Наадмын дараа намар болно. Тэгээд нөгөө хөлддөг үе рүүгээ орно шүү дээ. Засгийн газар цаг хугацааны хувьд их яарч байгаа.

-Олон улсын стандартын царигийг оруулж ирээгүй болохоор ингээд байгаа юм уу?

-Манайд байгаа 1800 км төмөр зам маань өргөн царигаар тавигдсан болохоор нэг сүлжээтэй байя гэж байгаа. Хоцрогдсон гэж ярьж болохгүй. Үүнийг технологийн шинэчлэл хийгээд явж болно. Дэлхийн хөгжил гэж ярьвал төмөр замын 56 төрлийн цариг байна шүү дээ. Ерөнхий зүйл ярьвал 16 цариг бий.

Б.Солонго
gogo.mn 2010/06/15

No comments:

Post a Comment