Monday 16 April 2012

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойд зориулж Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт” төслийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойн хурал, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг зарлах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд боллоо. Энэ үеэр "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт зориулан барилгын салбарынхан тунхаг бичиг гаргав. Мөн хөтөлбөрийн ач тусын талаар салбар яам болон бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл ирж илтгэл тавьсан юм. Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт зориулан барилгын салбарынхан тунхаг бичиг гаргалаа. Энэ хөтөлбөр хэрэгжих боломж хэр байна вэ?

-1990 оноос хойш том хэмжээний бүтээн байгуулалт зарлагдаж байгаагүй. Энэ бүтээн байгуулалт нь ач холбогдлоороо олон салбарыг хамарсан. Барилгын салбар, барилгын салбарын ажилчид гээд л. Ажилчид араасаа ажилгүйдлийн асуудлыгшийдвэрлэж байгаа. Бидзургадугаар сарын 25-нд УИХ-аар "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг баталжгаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө,санхүүжилтийн асуудаланхаарлын төвд байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг уул уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний орлогоос бүрдүүлнэ. Ийм зориулалтаар санхүүжих бүтээн байгуулалтын талаар л ярьж байна. Үндсэн хуульд газрын доорх баялаг бол ард түмний өмч байхаар заасан байдаг. Бид энэхүү баялгаа ашиглаад ард түмнээ орон сууцжуулж, өмчтэй болгох гэж байна.

-Барилгын салбарынханд зориулсан хөнгөлөлт чөлөөлөлт олгосоор байгал үнэ буухгүй, барилгын компаниуд байраа зарж чадахгүй байсаар байна. Энэ салбар хямралаас гарах болоогүй юу?

-Салбарыг хямралаас яг гарсан гэж үзэхгүй байна. Ер нь барилгын салбар хямралд хамгийн их нүүр тулж, өртсөн шүү дээ. Хямралаас гарах оролдлогуудыг их хийсэн. Гэхдээ үүнээс гарч дуусаагүй л байна.

Нийгтийн толь 2010/09/07

No comments:

Post a Comment