Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Байгалийн нөхцөлөөс шалтгаалж шинээр барих замын зураг, төсөвт өөрчлөлт оруулна

ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд зам барих асуудлыг танилцуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Мянганы зам" барих бодлого батлагдсан шүү дээ. Энэхүү ажил нь 2004 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Ер нь, хэрэгжилт нь нэлээн өндөр хувьтай яваа. Гэвч зарим нэг саад бэрхшээлээс үүдэн өөрчлөлт оруулах гэж байгаа юм.

-Тодруулбал?

-Уул ус, бартаа даваатай холбоотойгоор өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах гэж байна. Жишээлбэл, Завхан аймгийн Тарвагатайн нуруугаар дайрсан зам гавих ёстой ч бартаа саад, өндөр нуруунаас шалтгаалан 334 км зам барих төлөвлөгөөг хасаж Тосонцэнгэлээр дайруулж тавих гэх мэтчилэн хэд хэдэн санал тавьж байгаа юм.

-Ерөнхийдөө барих зам нэмэгдэж байгаа юм байна. Тэгэхээр хөрөнгө мөнгөний асуудал ч гарч ирэх нь?

-Тийм л дээ. Энэ бүхнийг чуулган, Байнгын хорооны хурал дээр ярилцана. Гэхдээ хүндээ хүргэх нь чухал. Ерөнхийдөө 140 орчим км замыг шинээр барих асуудал бий.

-Хэзээ барьж дуусгах бол?

-Концессын хууль батлагдчихлаа. Нөгөө талдаа гэвэл улсын төсвөөр зам барих гэж зовж, он удаан жил зууралдаж байхаар Хөгжлийн банкаар дэд бүтцээ оруулбал маш богино хугацаанд дуусчих боломжтой гэсэн судалгаа байгаа.

-Тендерт оролцож байгаа компаниудад ямар шаардлага тавьж байна вэ?

-Олон компани оролцдог юм. Бид ирүүлсэн материалтай нь танилцан, тухайн аж ахуйн нэгжийн түүхийг судлан хийж чадах эсэхийг судалсны дүнд шалгаруулна.

Э.МӨНГӨН

Ардчилал сонин 2011/02/01

No comments:

Post a Comment