Thursday 26 April 2012

Ц.Дашдорж: Иргэдийн хадгаламжийн 98 хувь нь 10 сая хүртэлх төгрөг байгаа



Эдийн засгийн байнгын хороогоор "Хадгаламжийн даатгалын тухай" багц хуулийн төслийг хэлэлцсэний дараа сангийн сайдад нэр дэвшээд байгаа Ц.Дашдорж гишүүнээс тодруулга авлаа.
-Хадгаламжийн даатгалын шинэ хуулиар бол төр биш банк хариуцлага хүлээх боллоо шүү дээ?
-Тийм ээ. Монгол орны эдийн засгийг хөдөлгөж буй хувийн секторуудыг өнөөдөр хувийн банкууд авч явж байна шүү дээ. Бодит салбар руу өгч буй зээл, хадгаламж хоёр л тэтгэж байгаа.
Иргэдийн даатгалыг зайлшгүй даатгаж өгөх ёстой.
Хамруулж болох чинээгээр нь иргэдийг даатгахаар хуулийн төсөлд оруулж өгсөн гэж үзсэн. Хадгаламжийн хэмжээнд ч их оновчтой дүн гаргасан гэж бодож байгаа.
-20 биш 10 сая төгрөгөөс дээш хадгаламжинд баталгаа гаргах нь зөв гэсэн санал бас гарлаа?
-Нэг хувийн л ялгаа бий. Яагаад гэвэл, иргэдийн хадгаламжийн 98 хувь 10 сая хүртэлх төгрөг байгаа. Банканд хэдий чинээ хүмүүс итгэж мөнгөө хадгалуулж байна, эргүүлээд бодит сектор руу гаргах боломж тэр хэмжээгээр хангаж   өгнө. Хууль батлагдаад гурав ч юм уу таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Тэгээд дахиад  нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөнгөний тоог тухайн цаг үеийн байдалтай холбогдуулан оруулахдаа нэмж, хасах боломжтой.
Эх сурвалж
Ардчилал сонин
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг

No comments:

Post a Comment