Онцгой албан татварын тухай хуульд
өөрчлөлт оруулж, тамхинд ногдуулах энэ татварыг нэмэхээр УИХ-ын гишүүд ид
маргалдаж байна. Өмнө нь Төсвийн байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд нэмэх
шаардлагагүй гэж олонх нь үзсэн юм. Тэр үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар татварыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой
гэцгээж, цөөнх болж байсан.
Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд тэд олонх болж чадсанаар Тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Гэвч уг төсөл хэлэлцүүлгийн явцад “бүдэрч” магадгүй болов. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд тэд олонх болж чадсанаар Тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Гэвч уг төсөл хэлэлцүүлгийн явцад “бүдэрч” магадгүй болов. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Тамхины
татвар нэмэхийн эерэг үр дагаврыг Та юү гэж үзэж байгаа вэ?
-Онцгой албан татварыг нэмснээр
төсөвт 10 гаруй тэрбум төгрөг орно. Үүгээр хүүхдийн цэцэрлэг, сургуулийн 10
барилга барьж болно. Бага мөнгө биш байгаа биз. Монголын хүн амын 75 хувь нь
35-аас доош насныхан. Татварын бодлогоор тамхитай тэмцэхгүй бол хүүхэд,
залуучууд тамхинд “дурлаж”, хорт зуршилд автаж байна. Хямдхан байгаагаас
хүүхэд, залуучууд тамхи худалдан авах бололцоо бүрдсэн. Энэ бүхнийг татварын
бодлогоор зохицуулах ёстой. Европт хамгийн хямдхан тамхи таван еврогийн үнэтэй
байдаг. Тамхины татварыг хоёр хувиар нэмэгдүүлэхэд тамхины хэрэглээ дөрвөн
хувиар буурдаг гэсэн тооцоо байдаг юм билээ.
-Тамхины
онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй гэсэн “лообий” байгаа сурагтай. Ингэх нь
хэнд ашигтай юм бэ?
-Онцгой албан татварыг нэмснээр далд
эдийн засаг бий болно гэж зарим гишүүн ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдад
буруу ойлголт төрүүлнэ гэсэн тайлбар ч бас хэлдэг. Энэ бүхэн үндэслэлгүй. Харин
ч дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай байж мэднэ. Монголд арав хүрэхгүй аж ахуйн
нэгж тамхи үйлдвэрлэж, импортолдог. Эдийн засгийн ямар ч сөрөг нөлөө гарахгүй.
Тийм учраас тамхины онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй.
-Өмнө
нь Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй. Хэлэлцүүлгийн явцад “бүдрэх”
юм биш биз дээ?
-Тийм магадлал байгаа. Үр хүүхэд,
хойч үеэ боддог гишүүд татвар нэмэхийн төлөө саналаа өгнө гэж найдаж байна.
Тамхины татварыг нэмж байж хорт зуршил газар авахаас сэргийлж чадна.
-Монгол
Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Төрийн санд шилжүүлж, тэндээсээ арилжааны
банкнуудад байршуулахаар боллоо. Та үүний эсрэг байсан. Банкнуудын үйл
ажиллагаа эргэлзээтэй болж эхэлсэн үед ийм арга хэмжээ авсан нь зарим хүнд
таалагдахгүй байгаа бололтой.
-Төр иргэдийнхээ хадгаламжид
баталгаа гаргасан. Эрсдэлийн сангийн хөрөнгийг байдал хүндэрсэн онцгой үед
захиран зарцуулах ёстой. Монголын эдийн засгийн байдал ойрын үед тун бүрхэг
байна. 2009 оны төсөв 400 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан.
Нэг тонн зэсийн үнийг 3400 ам. доллараар тооцсон. Гэтэл одоо 3000 ам.доллар
орчим л байна. Цаашдаа ч унах хандлагатай учир төсвийн орлого ихээхэн багасаж,
төлбөр гүйцэтгэх чадвар муудах магадлалтай. Тийм үед захиран зарцуулах мөнгөө
арилжааны банкнуудын эрсдэлд зориулахаар шийдсэн нь том алдаа болсон. Ийм арга
хэмжээг тухайн цаг үед нь хэрэгжүүлж болно. “Анод” банкны үйл ажиллагаа
доголдсонтой холбоотойгоор 140 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжийг төр
хариуцахаар болж байх шиг байна.
-Манай
улсын санхүүгийн зах зээлд арилжааны 16 банк үйл ажиллагаа явуулдаг. Нүсэр биш
гэж үү?
-Жижигхэн зах зээлд дэндүү нүсэр.
1993 оны санхүүгийн хямралын үеэр Японы Засгийн газар 20 гаруй банкаа гурав
болтол нь цөөлсөн. Өнөөдөр АНУ 15 банкаа дампууруулчхаад байна. Орос, Англи улс
банкнуудаа цомхотгож байхад бид яагаад цөөлж болохгүй гэж. Банкийг дэмжье гэвэл
түүний ашигтай активыг худалдаад авчих хэрэгтэй. Орон сууцны зээлийн багцыг
Засгийн газар худалдаж аваад тэр эх үүсвэрээр ажлын байрыг дэмжсэн
үйлдвэрлэлийн салбарт банкнууд зээл болгон өгөх хэрэгтэй. Зах зээлийн
харилцаанд шилжсэнээс хойш үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олгож байсангүй.
Монгол Улс өнөөдөр 850 гаруй сая ам. долларын гадаад худалдааны алдагдал хүлээлээ. Экспортын гол орлого бүрдүүлдэг байсан зэсийн үнэ уначхаар импортын хамаарал шууд мэдрэгдээд эхэллээ. Ийм маягаар удаан явах бололцоогүй. Бид 18 жилийн хугацаанд хоёрхон хувийн нэмүү өртөг үйлдвэрлэсэн байгаа юм.
Монгол Улс өнөөдөр 850 гаруй сая ам. долларын гадаад худалдааны алдагдал хүлээлээ. Экспортын гол орлого бүрдүүлдэг байсан зэсийн үнэ уначхаар импортын хамаарал шууд мэдрэгдээд эхэллээ. Ийм маягаар удаан явах бололцоогүй. Бид 18 жилийн хугацаанд хоёрхон хувийн нэмүү өртөг үйлдвэрлэсэн байгаа юм.
-Төр
банкнуудад байдгаа шавхаад өгчихлөө. Үүнийг алдаа гэж үзвэл түүнийг засах
боломж байгаа юу?
-Банк, санхүүгийн эрх зүйн орчинг
сайжруулах хэрэгтэй. Гаргасан шийдвэрээ залруулах боломж үлдээгүй болов уу.
Алдаа, онооны аль нь илүү байхыг цаг хугацаа харуулна. Оносон шийдвэр байгаасай
гэж залбирч байна.
-Сүүлийн
сар орчмын дотор ам. доллар, юанийн эсрэг хөрвөх төгрөгийн чадвар эрс муудсаныг
Та юу гэж үзэж байгаа вэ?
-Зэсийн үнэ буурч, гадаадад ажиллаж,
амьдардаг монголчуудын гуйвуулдаг байсан валют эрс багассанаас нөөц байхгүй
болж эхэллээ. 1.2 тэрбум байсан валютын нөөц асар богино хугацаанд 500 гаруйхан
сая ам. доллар болсон байна. Үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлээгүйн
горыг амсаж эхэллээ. Экспортын орлогын шинэ эх үүсвэр олохгүй бол удаан
тэсэхгүй. Гурван сараас хэтрэхгүй. Эргээд л өнөө зээл, тусламжаа гуйх байх.
Эдийн засаг царцанги байдалд ордог өвлийн улиралд ийм дохио авч байгаа юм чинь хамгийн эрчимтэй үе болох хавар бид яах вэ. Эдийн засгийг улстөржүүлсний “гай”-г бид ингэж амсаж эхэллээ. Аавынхаа үлдээсэн хэдэн мал, үнэтэй эмээл, хазаарыг нь зараад дуусгасан баян айлын тэнэг хүү шиг байдалд орлоо гэсэн үг. Өнгөрсөн 18 жилийн түүхээ бүхлээр шинжилж үзэх, дүгнэх цаг болсон байна.
Эдийн засаг царцанги байдалд ордог өвлийн улиралд ийм дохио авч байгаа юм чинь хамгийн эрчимтэй үе болох хавар бид яах вэ. Эдийн засгийг улстөржүүлсний “гай”-г бид ингэж амсаж эхэллээ. Аавынхаа үлдээсэн хэдэн мал, үнэтэй эмээл, хазаарыг нь зараад дуусгасан баян айлын тэнэг хүү шиг байдалд орлоо гэсэн үг. Өнгөрсөн 18 жилийн түүхээ бүхлээр шинжилж үзэх, дүгнэх цаг болсон байна.
2008 оны
12-р сарын 16, Мягмар гариг
Өнөөдөр
сонин
No comments:
Post a Comment