-Ер нь шүүмжлэлтэй хандаж байгаа
хандлага байлгүй яахав. Өнгөрсөн
жилийн долдугаар сарын нэгэнтэй холбоотойгоор гаргах боломж байхгүй л дээ. Энэ
үүднээсээ нийтлэг хэмжээнд Өршөөлийн тухай хууль орж ирсэн. Ажлын хэсэгт орж
ажилласан хүний хувьд албан тушаалын, авилгын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй
байх асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь албан тушаалын хэргийг өршөөлд
хамруулахгүй үлдээж чадсангүй. Үүнд нийгэмд өгч байгаа сөрөг нөлөөлөл байгаа.
Өршөөл маань ерөнхийдөө үр нөлөөтэй байдаг юм. Энэ удаагийн Өршөөлийн хуулиар нийтдээ 2000 гаруй хүн хамрагдахаар байна. Нэг хэсэг нь ялын дэглэм буурч, ялын жил хасагдаж байгаа.
Ямартаа ч гэсэн Монгол Улсын төрийн тэргүүн санаалчилж энэ хуулийг оруулж ирсэн. Үүн дээр улс төрийн намууд зөвшилцөж байгаад Ерөнхийлөгчийн санаачилсан анхны хуулийн төслийг дэмжье гээд дэмжиж баталсан. Өршөөл өргөн хүрээг хамарлаа. Өршөөлийн үр нөлөө гол зорилго маань нийгэмд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн олон хүнд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжийг нь төр бүрдүүлж өгч байгаа юм.
Өршөөл маань ерөнхийдөө үр нөлөөтэй байдаг юм. Энэ удаагийн Өршөөлийн хуулиар нийтдээ 2000 гаруй хүн хамрагдахаар байна. Нэг хэсэг нь ялын дэглэм буурч, ялын жил хасагдаж байгаа.
Ямартаа ч гэсэн Монгол Улсын төрийн тэргүүн санаалчилж энэ хуулийг оруулж ирсэн. Үүн дээр улс төрийн намууд зөвшилцөж байгаад Ерөнхийлөгчийн санаачилсан анхны хуулийн төслийг дэмжье гээд дэмжиж баталсан. Өршөөл өргөн хүрээг хамарлаа. Өршөөлийн үр нөлөө гол зорилго маань нийгэмд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн олон хүнд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжийг нь төр бүрдүүлж өгч байгаа юм.
-Энэ
хуулийн төслийг анхны агуулгаасаа зөрчилдсөн гэж яригдаад байна л даа?
-Ер нь шүүмжлэлтэй хандаж байгаа
хандлага байлгүй яахав. Өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгэнтэй холбоотойгоор
гаргах боломж байхгүй л дээ. Энэ үүднээсээ нийтлэг хэмжээнд Өршөөлийн тухай
хууль орж ирсэн. Ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд албан тушаалын, авилгын
гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байх асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь
албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй үлдээж чадсангүй. Үүнд нийгэмд өгч
байгаа сөрөг нөлөөлөл байгаа.
-Тэгэхээр
УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож
байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Хамрагдах байх аа.
-Буудах
тушаал өгсөн хүмүүс мөн өршөөлд хамраг¬даж байгаа гэсэн. Ямар зүйл ангиар
тэднийг өршөөж байна вэ?
-Албан тушаалын. Албан тушаалаа
урвуулан ашигласан гэх зүйл анги байдаг. Ер нь албан тушаалтай холбоотой 10
гаруй зүйл заалт байдаг юм. Энэ бүлэг бүхэлдээ Өршөөлийн тухай хуульд хамрагдаж
байгаа юм.
-Үймээн
самуунд олон нийтийг турхирсан хүмүүс өршөөлд хамрагдах уу?
-Ямар ч байсан шалгагдан мөрдөн
байцаалтын шатандаа явж байгаа хүмүүсийн хэрэг хамрагдаад, өршөөгдөөд явж
байгаа.
-Өршөөлийн
хуулиар долдугаар сарын нэгний үймээнээр ял шийтгэлд хамрагдсан, мөрдөн
байцаагдаж байгаа хүмүүсийг бүгдийг нь өршөөсөн гэж ойлгож болох уу?
-Үндсэндээ анх удаа гэмт хэрэг
үйлдсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь гарах байх гэдэг тооцоо байсан. Зарим зүйл
анги, зөвшил нь өөр төрөлтэй, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс бий л дээ.
-Ер
нь гэмт хэрэгтнүүд өршөөлд хамрагдаад гарна гэхээр нийгмийн сэтгэлзүйд түгшүүр,
болгоомжлол их байдаг. Өршөөгдсөн хүмүүсийг дахин гэмт хэрэг үйлдэнэ энэ тэр
гээд?
-Нийгэмд олон мянган хүнийг сул
тавьчихлаа гэсэн ойлголт байдаг. Гэхдээ бас зөв ойлголтыг төрүүлж байх ёстой.
Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд өршөөлд ороогүй. Анх удаа гэмт
хэрэг үйлдсэн хүмүүстээ төр уучлал үзүүлж байх ёстой. Энэ бол нийгэмд үр нөлөөтэй
арга хэмжээ болдог нь дээрх тоо баримтаар тогтоогдож байгаа юм. Өршөөлийн хууль
ойр ойрхон гарч байгаа нь зохимж муутай л даа. Үүн дээр санаа зовж л байна.
Дээрээс нь Уучлал үзүүлэх эрх бүхий Ерөнхийлөгч маань Өршөөлийн хуулийг
санааачилсан нь зохимжгүй юм байна гэдэг нь анзаарагдаж байна. Ерөнхийлөгчийн
бүрэн эрхэд уучлал үзүүлэх эрхтэй байна гэж байгаа шүү дээ. Үүнийг улс төр
болгож, хэрвээ би сонгогдвол гэмт хэрэг үйлдсэн хүмүүст уучлал үзүүлнэ гэсэн
асуудлыг ярьдаг. Энэ нь өөрөө улс төрийн арга хэрэгсэл болчих вий. Үндсэндээ
гурван жилийн давтамжтай явчихлаа. Энэ нь нийгэмд гэмт хэргийн нөхцөл байдлыг
бүрдүүлэх, бий болгох буруу хандлага болох вий гэж санаа зовж байгаа. Буруу
хандлага үүсэх болгоомжлол байгаа учраас Өршөөлийн хуулийн тухай хууль хэрэгтэй
байгаа юм байна гэж ойлгогдсон. Ямар нөхцөлд, яаж өршөөх вэ гэдгийг
хуульчлахгүй бол өнөөдрийн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд хийж байгаа нь
мөн зохимж муутай юм.
-Хохирлыг
яаж шийдэж байна вэ?
-Тийм ээ, хамгийн хүнд асуудал нь
энэ болоод байгаа юм. Хохирол барагдах асуудал л үндсэндээ дутуу шийдэгддэг юм
байна. Эдийн засагтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөлд хамрагдаж
байгаа. Гэхдээ энэ нь иргэний шүүхээр санхүүгийн асуудлаа зохицуулах бололцоо
нээлттэй л дээ.
-УИХ-ын
хаврын чуулганаар Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийг баталлаа. Энэ
хууль батлагдсан гарснаар иргэдэд ямар ач холбогдолтой вэ?
-УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан
томоохон хууль бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль. Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны болон улмаар үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагдсан үнэт
цаасны тухай хууль бол зах зээлийн нийгмийн суурь хууль байдаг. Зах зээлийн
нийгмийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай болсон энэ хууль. Бид хуулиа хоёр
хэсэгт хувааж баталж байна. Эхний ээлжинд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай
хуулийг баталлаа. Энэ хуулиар гэрээний үүргийн хэрэгжилтийг баталгаажуулсан.
Гэрээг шийдвэрлэхээ заавал шүүхээр орохгүй. Намрын чуулганаар бид
Барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг үнэт цаасны хэлбэрт шилжүүлэх, хоёр дахь зах
зээлээс эх үүсвэр татах бололцоог бүрдүүлнэ. Ингэснээр бодит эдийн засагт
нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад орон сууцны зах
зээл хөгжих юм. Орон сууцаар удаан хугацааны зээлд хамрагдах боломжтой болж
байгаа юм.
-Чуулган
энэ долоо хоногт завсарлаж байна. Та чуулганы завсарлагаар юу хийхээр төлөвлөж
байна вэ?
-Чуулганы завсарлагаар хамгийн
түрүүнд тойрог руугаа явж, сонгогчидтойгоо уулзана даа. Намрын чуулганаар Үл
хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан үнэт цаасны тухай хуулийг батлуулах том
зорилттой байна.
-Таны
сонгогдсон Говь-Алтай аймгийн нутагт байгалийн онц аюулт үзэгдэл болж эрдэнэт
хүний амь үрэгдлээ. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн тусламжийн арга
хэмжээ зохион байгуулж байна уу?
-Говь-Алтай аймгийн Цээл суманд
байгалийн онц аюултай үзэгдэл болж олон хүний амь үрэгдлээ. Энэ ташрамд УИХ-ын
гишүүний хувьд амь үрэгдсэгдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд танай сониноор
дамжуулан гүн эмгэнэл илэрхийлье. Үлдсэн ар гэр, ах дүүст нь цаашид амьжиргааны
түвшингээ хурдан нөхөхөд нь тусалж дэмжихээр үйл ажиллагаа зохион байгуулж
байна. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хуралдахаар цуглаж байна. Чуулган
завсарлангуут энэ бүхнийг зохион байгуулаад нутаг руугаа гарна даа.
2009 оны
8-р сарын 05, Лхагва гариг
Vip76
No comments:
Post a Comment