УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх
ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа
-Ардчилсан нам Засгийн газраас гарах нь тодорхой боллоо. Та энэ байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ардчилсан нам Засгийн газраас гарах нь зөв. Хоёулаа сугадалцаад сонгуульд оролтой нь биш. Гэхдээ дарга нар нь шоудаж түрүүлж мэдэгдэл хийх хэрэггүй байсан юм. Манай нам анх Удирдах зөвлөл, Бага хурлаараа шийдэж Засагт урьж оруулсан.Манайхаас эхлээд шийдвэр гаргасан.
Тиймээс манайхтай ярилцаж шийдээд. хамтарсан Засгийн газрынхаа хийсэн ажлаа дүгнэж ярилцаад гарах ёстой байсан. Гэнэт нэг өдөр хэвлэлийн бага хурал хийгээд гарчихаар манайхыг үл тоомсорлож байгаагийн дээр өөрийгөө хямдхан болгочихлоо. Тодорхой хэмжээнд хамтарч ажилласан байх. Баруун, зүүний үзэлтэй хоёр нам удаан хамтрахгүй нь ойлгомжтой байсан.-Хамтарсан засаг мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлсэн гэж дүгнэж байна. АН түүхэн үүргээ биелүүлсэн гээд байгаа шүү дээ?
-Мөрийн хөтөлбөрт биелүүлээгүй олон асуудал байгаа юм билээ. З.Энхболд гишүүн сайд нараа зогсоож байгаад асуусан шүү дээ. Манай намын Удирдах зөвлөл, Бага хурлаар ч хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сонсмоор юм билээ. Тухайлбал, гурван хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах, алдарт эхийн I зэргийн одонтой эхчүүдэд нэг сая, II зэргийн одонтой эхчүүдэд 500 мянган төгрөг өгөх амлалт бий. Энэ талаар юу ч яриагүй байна. Энэ тухай хамтарсан Засгийн газрын гэрээнд байгаа. Ярилцаж шийдье гэхээр зугтаад байх юм.-Танай нам шинэ сайд нараа хэрхэн томилохоор ярилцаж байна?
-Удирдах зөвлөлөөр хэлэлцэж УИХ дахь бүл-гийн гишүүддээ танил-цуулж байж шийднэ. Ма-най намын Удирдах зөвлөл хуралдаад зарчмаа тохирсон байна лээ. УИХ-аас, эсвэл гаднаас сайд нарыг томилох уу гэдгийг ярьсан гэсэн. Өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр намын дарга танилцуулах байх.-УИХ-ын гишүүдээс гурван сайд, гаднаас гурвыг нь томилохоор тохирсон гэсэн үнэн үү?
Намын бүлэг дээр энэ тухай ярьсан зүйл бий. Албан ёсоор надад мэдээлэл ирээгүй.-Таныг Эрүүл мэндийн сайд болно гэх юм. Та сайд болох саналаа илэрхийлсэн үү?
-Би мэдэхгүй. Намын удирдах зөвлөлөөс эсвэл хэн нэг нь намайг Эрүүл мэндийн сайд болооч гэж хэлсэн юм алга. Би намын дарга дээр орж "Эрүүл мэндийн сайд болъё" гэж гүйсэн юм байхгүй.-Танай намын Бага хурал удахгүй болно. Ямар асуудал хэлэлцэх бол?
-Намын хөгжлийн хөтөлбөрөө батална. Бүх салбарын 30 жилийн хөтөлбөр бий. Ардчилсан намынхны хаяад гарсан хамтарсан Засгийн газрын үр дүнгийн биелэлтийг хоёр дахь асуудал болгож хэлэлцэх болов уу гэж бодож байна. Нэгэнт нэг субъект нь гарчихсан болохоор аддаа, оноогоо ярих л ёстой.-АН-ыг Засгаас гарахад ч мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярих ёстой гэж үзэж байна уу?
-Заавал ярих ёстой. Мөрийн хөтөлбөрөөс нь биелүүлээгүй асуудлуудыг би санаачилж заавал асууна.
Нийтлэлч
М.Цэцэг
Эх сурвалж
Зууны мэдээ 2012 оны 1-р сарын 16, Даваа гариг
М.Цэцэг
Эх сурвалж
Зууны мэдээ 2012 оны 1-р сарын 16, Даваа гариг
No comments:
Post a Comment