Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Замын эвдрэлд нэмж хөрөнгө гаргана


Зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явцын талаар сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн. Энэ үеэр салбарын сайдаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаар танилцуулга хийлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газарт танилцуулга өглөө. Өнгөрсөн 2011 онд үндсэндээ 55 орчим буюу 15 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд онцлоход өнтэй сайхан зун болж байна. Мөн ус, бороо ихтэй жил байлаа. Үүнтэй холбогдуулж хөдөө орон нутгийн зам гүүрнүүдэд эвдрэлүүд их гарсан. Энэ эвдрэлүүдэд 700 орчим тэрбум төгрөгийн ажлууд хийгдсэн. Цаашдаа засагдаад явах учраас ямар ч байсан нарийвчилсан зурагнууд гаргана. Эвдрэлийн засварын хөрөнгийг нэмж гаргах тал дээр Засгийн газарт танилцуулга хийнэ. Дашрамд дуулгахад хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд анхааруулж хэлэхэд үер бороотой холбоотой асуудлаар болгоомжтой хандах ёстой юм. Авто замууд эвдрээд хонхойчихсон, дээгүүр нь ус дүүрснээс машинууд давхиж орж аваар осол гаргаж хүний амь хүртэл эрсдэж байна. Энэ тал дээр анхаараач гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьсан.

-Нэмж хэдий хэмжээний хөрөнгийг зам засварт зориулж гаргах вэ?

-Нэмж хөрөнгө гаргах асуудал дээр нарийвчилсан зураг гаргаад Засгийн газрын хурлаар оруулах гэж байгаа учраас одоогоор хэлэх боломжгүй.

-Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа гэсэн. Салбарын хэмжээнд ямар асуудлыг гарган тавьж байгаа вэ?

-Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг салбарын хэмжээнд 55 ажил, арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал иргэний нисэхийн салбарт 27 арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд Хөвсгөл, Ховд аймгийн Булганы нисэх буудлын барилгын их засвар, өргөтгөлийг хийж дуусгасан. Өмнөговь, Баянхонгор аймгийн нисэх буудлуудад шаардлагатай тоног төхөөрөмж, зориулалтын автомашиныг нийлүүлсэн. Төмөр замын салбарт хийх 15 арга. хэмжээний хүрээнд суудлын болон ачааны вагонуудад засвар хийдсэн. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өвлийн бэлтгэлээ хангах чиглэл өгч, есдүгээр сард шалгана. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, чанарт тавих хяналтаа сайжруулж, барилга, байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах хуваарь гарган ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн байдал хэр хангагдсан бэ?

-Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлын явц 71.5 хувьтай байгаа. Үүнд инженерийн шугам, сүлжээний их, урсгал засварт 1.8 төгрөг зарцуулсан. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв зэрэг аймагт нийтийн аж ахуйн чиглэлээр хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Хөвсгөл аймгийн усан хангамжийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байна.

-Зам засварын ажил ямар шатанд явж байна вэ?

Улсын чанартай авто замын засварыг зам засвар, арчлалтын 21 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа. Ерөнхийдөө засварын явц 59 хувьтай, нийслэлийн төсөв болон Замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа авто зам, замын засвар 80 гаруй хувийн биелэлттэй байна. Сүүлийн үед бороо их орж үер бууж байгаагаас зам эвдэрч байгаа тул засварын ажилд хүндрэл учирч байгаа.

-Барилгын салбарын хувьд хүндхэн жил байлаа. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээид ажлын явц ямар шатандаа байгаа вэ?

-100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй холбоотойгоор төлөвлөсөн төлөвлөгөөнд үндсэндээ хорооллуудын ерөнхий чигүүд гарсан. Дэд бүтэцтэй холбоотой асуудлуудад хөрөнгө оруулах тал дээр Хөгжлийн банканд материалуудаа өгсөн. Хан-Уул дүүрэг буюу Яармагт үндсэндээ 10 мянган айлын орон сууцны ажлыг эхэлье гэдэг шийдэлд хүрчхээд байна. Газрын асуудал дээр долоо, 14 дүгээр хорооллууд нэлээн хүндрэлтэй байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

No comments:

Post a Comment