Техник технологи өндөр хөгжсөн 21
дүгээр зуунд амьдарч байгаа монголчууд лаа, дэн барин суусаар. Ийнхүү хэлэхийн
учир нь, баруун бүсийн зарим аймаг, сум төвийн эрчим хүчгүй зарим нь тодорхой
хугацаагаар цахилгаантай залгадаг байна. Хэдэн жилийн өмнөөс энэ асуудлыг
шийдэх зорилгоор Могойн голын нүүрсний уурхайг түшиглэсэн станц барих төсөл
хэрэгжүүлж эхэлсэн юм. Цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр бий болгох төсөл
дуусах шатандаа орж байгаа өнөө үед ажлыг нь тасалдуулах талаар зарим нэг
төрийн түшээд ярих болов. Уг станцын талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай
ярилцлаа.
-Үе
үеийн парламент хөгжлийн гарц хайсаар байгаа. Таны бодлоор ямар арга хэмжээ
авбал зөв гэж бодож байна вэ?
-Өнөөдөр уул уурхайн салбараа
хөгжүүлж, эдийн засгаа хөл дээр нь босгох шаардлагатай байгаа. Мөн эрчим хүчний
эх үүсвэргүй газарт станц барих, дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтэц,
эрчим хүчний эх үүсвэргүй бол хөгжил, цэцэглэлт гэж мянга яриад ч бүтэхгүй.
Өнөөдөр баруун бүсийн аймгууд цахилгаан эрчим хүчгүй байгаа нь эмгэнэл. Гэтэл
хөрш зэргэлдээ улс хэрхэн хөгжиж байгаа нь ил байна шүү дээ.-Хөгжлийн төвшин
харьцангуй гайгүй гэдэг шүү дээ?-Үгүй. Баруун бүс нутаг нийгэм эдийн засгийн
суурь үзүүлэлт, хөгжлөөрөө улсын төвшингөөс нэлээн хойно явж байгаа. Ажилгүйдэл,
ядууралтай холбоотойгоор олон асуудал үүсч байна. Өөрөөр хэлбэл, дэн барьдаг
дундад зуунаараа буюу өнөөгийн нийгмээс асар их хоцрогдож яваа гэсэн үг.
-Энэ
асуудлыг шийдэх гарц нь?
-Цахилгаан эрчим хүчээр тогтвортой
хангаж, дэд бүтцийн асуудлыг шийдчихвэл ажлын байртай .болж, залуучууд нь
зорилготой амьдрах болно. Иймээс Могойн голын нүүрсний уурхайг түшиглэсэн станц
барьж байгаа хэрэг. Өнөөдөр ОХУ-тай хил залгаа аймгууд нь эрчим хүчээр хараат
байдаг. Сэргээгдэх эрчим хүч нь дөнгөж хэрэглээний төвшингөө л барьж байна.
Үүнээсээ илүү гарахгүй болохоор үйлдвэрлэл хөгжихгүй, малын гаралтай түүхий
эдээ боловсруулах цех ч алга. Ийм байдлаас болж түүхий эдийн үнэ буурч, малчдын
амьжиргааны төвшин улам доошилж байна. Цахилгаантай болчихвол барилга, дэд бүтцийн
салбарт ажлын байр нэмэгдэнэ шүү дээ.
-Таны
хэлээд байгаа станцын талаар таагүй мэдээлэл гарах болсон. Зарим гишүүд төслийг
зогсоох талаар ч ярьж байгаа?
-Станц барих ажил нь парламентын
гишүүний мэдлийн, түүнээс зөвшөөрөл авдаг асуудал биш. Парламент ч үүнд оролцох
ёсгүй. УИХ "Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр", бодлогоо баталсан. Үүн
дотроо тодорхой зааж тусгаад, эрчим хүч, дэд бүтэцтэй холбоотой чиглэлээ
гаргачихсан байгаа. Бодлогын хүрээнд Засгийн газарт үүрэг даалгавраа өгчихсөн
болохоор тэр хүрээнд л гүйцэтгэх засаглал ажлаа хийж байна. Хоёр чиглэл байсан
л даа. Эхнийх нь Өвөрхангай-Баянхонгор, хойгуураа буюу Хөвсгөл-Завхан гэсэн
чиглэл юм. Дээрх хоёрын талаар Засгийн газар, яам нь хэлэлцэж, хойд чиглэлээр
тавих нь илүү үр дүнтэй гэж үзэн, Могойн голын нүүрсний уурхайн дэргэд станц
барих төсөл хэрэгжүүлж байна. Үндсэндээ ажил нь дуусч байгаа.
-Зөвхөн
баруун аймгийг цахилгаан дулаанаар хангах хэрэг үү?
-Одоогийн хүчин чадал нь Завхан
Говь-Алтай гээд баруун аймгийг эрчим хүчээр хангаад зогсохгүй төвийн сүлжээний
блансыг барих юм. Мөн зүүн бүсийг ч Хангах боломжтой. Эрчим хүчээ гаднаас
худалдаж авахгүй, хэрэгцээгээ хангаж, нэгдсэн сүлжээтэй болж байгаа нь түүхэн
ололт.-Хамгийн гол нь барьж байгаадаа биш, хувийн хөрөнгөөр байгуулж буйг нь
эсэргүүцсэн гэсэн?-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш чамлахааргүй хугацаа
өнгөрлөө. Одоо бүх асуудлыг төрийн нуруун дээр үүрүүлээд байх хэрэггүй. Аль
болох бүх салбараа, ялангуяа дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь төрийн
оролцоог багасгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого яваад
байгаа. Тиймээс ч Коцессийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт
цаасны тухай хууль бий боллоо. Ер нь, эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө
оруулалт орж ирж байгаа нь талархууштай зүйл. Хөрөнгөө оруулаад тогтоосон
ханшаар аваад явж байгаа бол хэчнээн амар байх вэ. Нэг жишээ хэлэхэд манай
барьж байгуулсан цахилгаан станцид 1600 орчим хүн ажил; 1аж байгаа. Гэтэл бусад
оронд бол 150 хүн л ажилладаг. Салбарын хөгжил, техникийн дэвшил нь ийм болсон
үед бид хоцрогдсон арга барилаа тавихгүйгээр чаргууцалдаад байж болохгүй. Шинэ
технолги, хөрөнгө оруулалтыг дэмжих нь зүйтэй.
-Хүчин
чадлын хувьд нэмэх боломж бололцоо хэр байх бол?
-Одоохондоо 60 мгв гэдэг бол баруун
бүс, төвийн эрчим хүчийг TOГтвортой барих маш том хүчин чадал. Эхлээд сууриа
тавьчихсан л бол цааш өргөтгөөд байх боломжтой. Тиймээс баяр-лан угтах ажил гэж
хэлж болно.-Монголд уул уурхай хөгжиж байгаа үе. Тухайн бүс нутагт нүүрс,
төмрийн орд бий. Мөн үйлдвэр байгуулагдаад эхэлбэл энэ хүчээр ажиллах боломжгүй
байх?-Тийм. 60 мгв хүчин чадал нь металиургийн салбарт бол яагаад ч хүрэлцэхгүй
гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ жижиг дунд үйлдвэр эрхлэх хэмжээнд хүрэлцээтэй
зүйл. Тухайлбал, арьс шир, ноос ноолуур боломж нь нээгдэх юм. Ингэснээр бүс
нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Ерөнхийдөө өнөөдөр үйлдвэржүүлэх бодлого
гэж мянга лоозогнож, тэрбумаар нь цацаад тусыг эс олсон. Одоо цахилгаан дулааны
эх үүсвэр нь бий болчихоор энэ асуудал цогцоороо шийдэгдээд явчихна. Ер нь,
бүхэл бүтэн бүс нутгийн эрх ашиг болохоор саад тээг хийх нь утгагүй.
-Нэг
ёсондоо улс төржүүлж элдвээр хэлж, дэгээдэж унагаах гээд хэрэггүй гэж ойлгогдож
байна?
-Алийн болгон хэн нэгнийхээ замд
хөндөлсөж, саад хийх юм бэ. Цаашаа улам хөгжмөөр байна шүү дээ. Үүнд саад хийх
гээд байгаа хүмүүс цаад учрыг нь олж, арай том зүйл хараасай. Энэ бол улс
төрийн хүрээнд шийддэг ажил биш.
2010 оны
4-р сарын 21, Лхагва гариг
Ардчилал
No comments:
Post a Comment