Monday 16 April 2012

Х.Баттулга: Нарийн царигтай төмөр зам тавьбал Монголд нэмүү өртөг үлдэхгүй

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг УИХ хэлэлцэхээр боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцэж гишүүдийн 86.4 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн юм. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн уг төслийн талаар ажлын хэсгүүд гарч ажиллах бололтой. Учир нь, төмөр замын царигийн сонголт дээр гишүүдийн байр суурь нэлээд зөрүүтэй байгаа болохоор Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллахаар УИХ дахь хоёр намын бүлэг тохироод байгаа юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн тавьсан асуултад Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

Х.БАДАМСҮРЭН:
-Ухаа худагаас Гашуун сухайт, Нарийн сухайтаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл тавих төмөр замыг үе шат гэж хойшлуулах хэрэг байна уу. УИХ бодлогоо гаргачих-вал Засгийн газар шийдээд явж болно шүү дээ. Энэ хоёр замаар Засгийн газар хэдийнэ шийдвэр гаргачихсан байгаа. Барих эзэн нь тодорхой болчихсон. Нөгөөтэйгүүр, Замын-Үүд-Алтанбулагийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадвар ямар байгаа вэ. Шинээр тавихаар төлөвлөсөн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр зам, Сайншандаас ОХУ руу тавих төмөр замын ачаа тээх чадвар нь ямар байх юм. Бид төмөр зам тавьж хоёр хөршөөрөө далайд гарах зорилт тавьж бай-гаа биз дээ. Тарифын хямдрал нь ямар байна вэ?

Х.БАТТУЛГА:
-Замын-Үүд-Алтанбулагийн төмөр зам хүн тээврээ оруулах юм бол 10-15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбогдоод Замын-Үүдийн ачаа тээх чадварыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жил бид 108 км төмөр замыг зассан. Энэ жил ч тэр хэмжээнд засвар хийнэ. Ер ньбол бид Тавантолгойгоос Сайншанд хүртэл л нүүрс тээвэрлэнэ шүү дээ. Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборт нүүрсээ боловсруулаад 5-8 сая тонн коксыг цааш нь тээх юм. Нийт нүүрс-нийхээ 70 гаруй хувийг Эрээнээр дамжуулж БНХАУ-ын зах зээлд нийлүүлнэ.

Г.БАЯРСАЙХАН:
-Төмөр замын царигийн сонголт хийхдээ аль нь үндэсний аюулгүй байдалд нийцэхийг харах ёстой. Би хувьдаа өргөн царигтай замыг илүү гэж үзэж байгаа. Гэхдээ энэ төмөр зам хэнийх байх вэ. Бас хос зам тавих талаар Засгийн газарт төлевлөсөн зүйл байна уу?

Х.БАТТУЛГА:

-Төмөр замын тухай хуульд суурь бүтэц нь Монгол Улсынх байна гэж заасан. Хуулийн дагуу л явна. Энэ хүрээнд 1949 оны гэрээг энэ ондоо багтаж манай улсад ашигтай хувилбараар шинэчлэхээр Оросын талтай ерөнхийдеө тохирсон байгаа. Одоо хэлэлцээ хийж байна. Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх замыг хос болгохоор судалж байгаа.

Я.БАТСУУРЬ:
-Төмөр зам бол хоёр хөрштэйгээ харилцаагаа тэнцвэржүүлэх боломж. Гэхдээ төмөр замын бодлоготой хамт Сайн-шанд хүнд аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг яагаад оруулж ирээгүй юм бэ?

Х.БАТТУЛГА:
-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахдаа Монгол Улсад нэмүү өртөг үлДэх, үйлдвэрлэгч болох зорилтыг барьсан. УИХ энэ бодлогыг батлаад өгвөл хөрөенгө оруулагчид айх зүйлгүй үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж эхэлнэ. Сайншандын цогцолборт хөреөнгө оруулах сонирхолтой олон компани бий. Төмөр замын бодлогоо баталбал Сайншандын төслийг өргөн барина.

З.ЭНХБОЛД:
-Төмөр замын бодлого бол үйлдвэржилтийн бодлоготой уялдана. Гэтэл энэ танхимд "Энержи ресурс", "МАК"-ийн темөр замыг тавиулах шахалт яваад байх юм. Засгийн газар төмөр замын бодлогын төслийг боловсруулахдаа нэг, хоёр, гурав гэж үе шатад хуваасан нь ямар зорилготой вэ. Мэдээж байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа зөөвөл хамгийн хялбар бизнес болно. Харин тэгвэл нэмүү өртөг, үйлдвэржилт, ажлын байр гэж ярих ч хэрэггүй. Хэдэн хүний хэлснээр хоёр, гурван компанийн төмөр замыг урагш тавьж, түүхийгээр нь баялгаа Хятад руу гаргах нарийн царигийн талаар яриад байх юм. Миний ойлгосноор төмөр замын бодлогыг үйлдвэржилтийн ирээдүйн төлөвлөгөөгөө бодож хийсэн юм шиг харагдаад байна.

Х.БАТТУЛГА:
-Үе шат гэж оруулсан нь хоёр хүчин зүйлээс шалтгаалсан. Эхлээд төв магистралтайгаа холбогдох. Сайншандад Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнээ боловсруулж Эрээн, Чойбалсан, Матад зэргээр Солонгос руу гарах зорилттой. Эхний шатлал нь боловсруулах үйлдвэрээ барья гэж байгаа. Дараа нь хоёр дахь шатаа эхлүүлнэ. Нөгөө талаас хөреөнгө оруулалт байна. Бид эхний ээлжинд нэн чухал 2-3 боомт руу гарах шаардлагатай байгаа. Манай гишүүд нүүрсийг Сибирээр зөөнө гэж ойлгоод байх юм. Үгүй шүү дээ. Сайншандад боловсруулаад обьемыг нь багасгаж гадагш гаргана. ХБНГУ гэхэд дэлхийн хамгийн том хэрэглэгчийн нэг. Тэд жил хоёр сая тонн коксыг Өвөрмонголоос авдаг. Одоо манайхаас авах санал тавьж байгаа. Учир нь, БНХАУ нүүрсний экспортын татвараа 40 хувь нэмчихсэн байгаа.

П.АЛТАНГЭРЭЛ:
-Өргөн царигтай төмөр зам тавих юм бол Хятадын, нарийн царигтай байвал Оросын эрх ашиг яаж хөндөгдөх вэ гэдгийг хэлж өгөөч. Нөгөөтэйгүүр, төмөр замыг хэн хэдэн жилийн хугацаанд барих вэ?

Х.БАТТУЛГА:
-Өргөн царигтай төмөр зам тавилаа гэхэд Хятадын эрх ашиг хөндөгдөөд байхгүй л дээ. Яагаад гэвэл Монгол тусгаар улс. БНХАУ-ын тээврийн сайдтай би уулзахад найман боомт нээж, нарийн царигаар холбогдох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Би хувьдаа УИХ-ын шийдвэр гаргана гэж тайлбарласан.Оросын хувьд ч ялгаагүй. 1800 орчим км төмөр зам байна. Нэг сүлжээ байгуулья гэхэд нь УИХ шийднэ гэсэн хариуг би тэдэнд хэлсэн. Засгийн газрын хувьд ганц Тяньжин боомт гэхээр хараат болоод байна гэж үзсэн юм. Мэдээж УИХ бодлогыг баталбал хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн олон байгууллага бий. Солонгосын Засгийн газрын компани, Япон, ОХУ байна. Мөн БНХАУ-ын компаниуд санамж бичгийн хэмжээнд төмөр зам тавих саналаа хэлсэн. Яг зам тавих хүмүүсийг аймаг болгон дээр бэлдэнэ гэж бодож байгаа. Одоо Сайншандад төмөр замын коллежийн салбарыг байгуулж сургалт явуулж эхэл-сэн. Аймаг бүрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулаад сургалт явуулна. Хоёр жилдээ багтаад төмөр замыг тавих бүрэн боломж байгааг мэргэжлийнхэн маань хэлсэн. Учир нь, 1948 онд Алтанбулагаас Улаан-баатар хүртэлх 418 км замыг гараар хоёр жил барьсан байдаг. Технологи хөгжсөн өнөө үед асуудал байхгүй. 100,100 км-ээр нь зам ангиуд гаргаад бариулж болно.

Б.БАТБАЯР:
-Төмөр замыг өргөн царигтай байна гэж нэг хөршийнхөө бодлогыг нөгөө хөршдөө тулгах ямар байна вэ. Урагшаа нарийн, хойшоо ергөн царигтай зам тавьж болохгүй. Юу. Уг нь Засгийн газраас өөр шийдвэрүүд гарсан биз дээ, өмнө нь?

Х.БАТТУЛГА:
-Мэдээж мухар нарийн царигтай төмөр зам тавина гэвэл амар л байна. Хятадын Тээврийн яам саналаа хэлж, хөрөнгө оруулалт нь ч бэлэн байгаа. Гэхдээ ингэвэл нэмүү өртөг Монгол үлдэхгүй. Би тайлбарласан шүү дээ. Зас-гийн газрын өмнөх тогтоол хэвээр байгааг энд онцолъё. Тавантолгой Гашуун сухайтын төмөр замыг барина. Гэхдээ тогтоолд нарийн цариг гэж заагаагүй шүү дээ.

Л.ГҮНДАЛАЙ:
-Төмөр зам тавих зөвшөөрлийг хэдэн компанид өгсөн юм бэ?

Х.БАТТУЛГА:
-Сэлэнгэд Ерөө голд 109, "МАК"-д Секе хүртэл 47 км, Ухаа худагаас Ганц мод хүртэл 270 км төмөр зам тавих зөвшөөрөл өгсөн. Эхнийх нь төмөр замын үндсэн сүлжээний бодлоготой зөрөхгүй байгаа. Харин "МАК"-ийн зам бол эрчим хүчний нүүрс. Сүүлийнх нь стратегийн орд болохоор болгоомжтой хандаж байгаа. "Энержи ресурс"-тай авто зам талаар ерөнхийдөө ойлголцож байгаа гэж болно.

Үндэсний шуудан 2010/05/06

No comments:

Post a Comment