Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Тайширын усан цахилгаан станц тун удахгүй бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно


Говь-Алтай  аймгийн хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал бол дэд бүтэц, эрчим   хүч.   Улаанбаатараас алслагдсан,төвийн эрчим хүчний системд холбогдоогүй тус аймгийнхан нийслэлтэй засмал замаар холбогдох эх суурь тавигдаж байгаад  баяртай байна.
Үүнээс гадна ирэх сарын 15-нд   Тайширын усан цахилгаан станц нээлтээ хийнэ. Бид энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулга авсан юм.
-Говь- Алтай аймгийнхны хувьд дэд бүтэц нэн тулгамдаж байгаа. Тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд та энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Алслагдсан хязгаар нутгийг Улаанбаатар хоттой дэд бүтцээр холбох түүхэн үйл явдал өнөөдөр тохиолоо. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бонд гаргаж 2011-2012 онд 1300 километр хатуу хучилттай хар зам барих хөрөнгө оруулалтыг саяхан шийдвэрлэсэн. Тиймээс Говь-Алтай аймгаас Баянхонгор хүртэл 128 километр хатуу хучилттай зам барих ажил эхэлж байна. Үүнээс гадна Алтай хотыг Ховд аймагтай холбох дэд бүтцийн ажил удахгүй эхэлнэ. Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 270 километр замыг энэ онд барихаар төлөвлөсөн.Өөрөөр хэл-бэл, баруун бүс нутгийг 2013 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууссан байх болно. Энэ бол Ардын намаас УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохдоо амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт юм.
-Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр хийхээр төлөвлөсөн бэ?
-Мянганы замыг барьж дуусгахын тулд хөрөнгө оруулалтын бүхий л эх үүсвэр, боломжийг ашиглаж байна. Тухайлбал, концессын гэрээний дагуу асуудлыг шийддэг боллоо. Мөн эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээл, төсвийн хөрөнгө оруулалтыг ч хийж байна.
-Тайширын усан цахилгаан станцыг ирэх сарын 15-нд ашиглалтад оруулна. Ингэснээр баруун бүсийнх-нийг цахилгаан, дулаанаар хангах бүрэн боломжтой юу?
-Улсын хэмжээнд хоёрхон аймаг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байсан нь Завхан, Говь-Алтай юм. Тайширын усан цахилгаан станц тун удахгүй бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно. Тиймээс дээрх аймгууд эрчим хүчний асуудлаа шийднэ. Бид өнгөрсөн хугацаанд баруун бүсийг ОХУ-тай эрчим хүчний шугамаар холбож чадсан. Говь-Алтай аймгийн эрчим хүчний дэд станцыг ч шинэчиллээ. Могойн голыг төвийн бүстэй холбох зориулалт бүхий станцын ажлыг Завхан аймгийн Тэлмэн суманд концессын гэрээний дагуу эхэлж байна. Гэхдээ усан цахилгаан станцад түшиглэж, ажлын байр олноор бий болдоггүй. Учир нь ийм төрлийн станц цөөн хүний хүчээр үр дүнтэй ажилладгаараа онцлогтой. Анхны хөрөнгө оруулалт нь асар их байдаг ч маш цөөхөн боловсон хүчин шаарддаг. Хамгийн гол нь эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө.
-Тус станцыг өдий болтол ашиглалтад оруулаагүйн гол шалтгаан юу вэ?
-Хөрөнгө оруулалт дут-маг байсан. Гэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан биднийг маш сайн дэмжиж ажиллалаа. Өөр нэг шалтгаан гэвэл Говь-Алтай аймагт усны хуримтлалын хугацаа нэлээд алдагдсан.Тиймээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд агсан П.Жасрай, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү нар удтал хөөцөлдсөний үр дүнд Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах гэж байна. Энэ бол бидний хамтын хүчин чармайлтын үр дүн. Ямартай ч Говь-Алтайнхан аймгийнхаа дэд бүтцийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээлээ. Харин одоо Эрдэнэ, Цогт, Чанд-мань, Бигэр суманд эрчим хүч дамжуулах агаарын шугамыг хүлээн авна. Ингэснээр эдгээр сумыг 24 цагийн туршид цахилгаан, дулаанаар хангах боломжтой. Бусад сумдын тухайд эрчим хүчний асуудлыг нь шийдвэрлэсэн.
2011 оны 5-р сарын 31, Мягмар гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment