Monday 16 April 2012

Х.Баттулга: Сангийн яам бонд арилжаалсны дараа зээлийн хүү тодорхой болно

УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиралЖ.Алдаржавхлан, Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нар төрийн албан хаагчдад зориулан зээл олгох "4000 орон сууц" хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуралдааны дараа салбарын сайдаас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.

-Хөтөлбөрийн танилцуулгыг иргэдэд хэзээ хийх вэ?

-Сангийн яам хөтөлбөрийн журмаа бэлэн болгосон. Тиймээс ирэх сарын 2-12-нд 4000 орон сууцны талаар мэдээлэл түгээх үзэсгэлэнг Баянмонгол хороололд зохион байгуулна.

-Орон сууц зээлээр авах иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Иргэдэд 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Урьдчилгаа төлбөр үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна гэж заасан байгаа. Орон сууцны зээлд хамрагдах төрийн албан хаагчдад тавих шалгуурын тухайд, төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх мөн зээл хүсэгч нь хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлж тохируулга хийх боломжтой. Түүнчлэн зээлийн хэмжээг бүрэн ашиглах тохиолдолд зээлд хамрагдах өрхийн хоёр гишүүний сарын дундаж цалингийн нийлбэр 650 мянган төгрөгөөс доошгүй байна.

-Орон сууц зээлээр авах иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Иргэдэд 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Урьдчилгаа төлбөр үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна гэж заасан байгаа. Орон сууцны зээлд хамрагдах төрийн албан хаагчдад тавих шалгуурын тухайд төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх мөн зээл хүсэгч нь хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлж тохируулга хийх боломжтой. Түүнчлэн зээлийн хэмжээг бүрэн ашиглах тохиолдолд зээлд хамрагдах өрхийн хоёр гишүүний сарын дундаж цалингийн нийлбэр 650 мянган төгрөгөөс доошгүй байна.

-Зээлд хамрагдах шалгуур нь ямар байх вэ?

-Төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, өрхийн хоёр гишүүний сарын дундаж цалингийн нийлбэр 650 мянган төгрөгөөс дээш байх ёстой. Хэрэв зээл хүсэгч хугацаанаас өмнө тэтгэвэрт гарвал урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн тохируулга хийх боломжтой гээд зээлийн тодорхой шалгуур үзүүлэлтүүд бий.

-Жирийн иргэд зээлд яаж хамрагдах вэ?

-Тусдаа журам гарна. Гэхдээ одоогийн байдлаар журам нь гараагүй байгаа учраас энэ удаагийн 4000 айлын орон сууцны зээлд зөвхөн төрийн албан хаагчид хамрагдана. Харин төрийн албан хаагчдад тавих гол шалгуур нь тухайн ажилдаа үнэнч, идэвхтэй гэсэн албан газрын тодорхойлолтыг харгалзана. Мөн энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, байр 4000-аар дуусахгүй. Цаана нь 10 мянга, 20 мянга, 40 мянган айлын орон сууц байгаа.

-Нэг байгууллагад тэдэн байр гэж тодорхой тоо зааж өгөх үү?

-УИХ-аас төрийн албан хаагчийн урт хугацааны орон сууцны зээлд хамруулахтай холбоотой Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсэг энэ асуудлыг шийднэ.

-Зээлийн хүү хэд байх вэ?

-Сангийн яам бонд арилжаалсны дараа зээлийн хүү тодорхой болно.

-Барилгын нэг метр квадратын үнэ хэд вэ. Барилгын компаниудтай үнэ тохирч чадахгүй байгаа гэсэн яриа гарах болсон?

-Засгийн газраас тогтоосон үнэ бий. Барилгын салбарыг дэмжих Засгийн газрын тогтоол гарсан. Нэг метр квадрат нь 650 мянган төгрөг. Гол нь төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн нэрс бүхий иргэд түүнд хамаарна. Бусад нь дараа дараагийн үе шатад хамрагдаж болно.

-Сангийн яам зээлийн хүүгийн хэмжээг хэзээ тогтоох вэ?

-Бонд гаргасны дараа тогтооно. Харин зээлийн журам, квотыг энэ сарын 30-наас эхлэн манай яамны веб хуудсаар зарлахаар болсон. Мөн энд нэг зүйлийг тодруулахад, байрны нэг метр квадратын үнэ зээлжих хэсэгт хамрагдах нь 650 мянган төгрөг. Яг тийм үнэлгээтэй байр ховор байгаа. Тиймээс зөрүү хэсгийг байр захиалагч иргэн өөрөө төлнө.

О.Сэлэнгэ

Нийгмийн толь 2009/11/30

No comments:

Post a Comment